Залуу гэр бүл мөнгө төлөөд ч мөрөөдөлдөө хүрч чадахгүй нь

74146385

Монгол хүний “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх философи амьдрал ахуйгаас нь урган гарч, тархинд нь гүн шингэсэн. Манай хүн амын дийлэнх хувийг эзэлдэг залуус нэг үеэ бодоход боловсрол эзэмшиж хаана ч гологдохгүй боловсон хүчний нэгд тооцогдож байна. Харамсалтай нь залуучууд яаж ч хичээсэн гэрээ засч орон сууцтай болж чадахгүй байгаа юм. Залуу гэр бүл өөрийн гэсэн орон сууцтай болохын тулд мөрөөдлөө хэвээр үлдэх үү, эсвэл байдгаа гөвж чанаргүй баригдсан умгар өрөөтэй болох уу. Ийм л хоёр зам бий. Их, дээд сургууль төгссөн залуусын ихэнх нь 150 гаруй мянган төгрөгийн цалин авдаг. Энэ нь төрийн албанд ажиллаж буй залуу ажилтны дундаж цалин. Иймд залуу гэр бүлийн сарын дундаж орлого 300 орчим мянган төгрөг болно гэсэн үг. Харин орон сууцны зах зээлийн ханш өнөөдрийн байдлаар нэг өрөө 22-50, хоёр өрөө 40-65, гурван өрөө 62-73 сая төгрөгийн ханштай байна. Уг нь орон сууцны үнэ өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн 20 хувиар буурсан. Хэрэв сард дунджаар 300 мянган төгрөгийн орлоготой залуу гэр бүл шинэ баригдсан барилгад нэг ерөө байр худалдан авахад, урьдчилгаа төлбөрт 30 гаруй сая төгрөг хэрэгтэй.

Ийм хэмжээний мөнгийг бэлэн гаргах гэр бүл бидний дунд хуруу дарам цөөн. Эсвэл банкнаас зээл авч байр худалдан авах боломж бий. Банкууд орон сууцны зориулалтаар 5-15 жилийн хугацаатай 10-120 сая төгрөгийн зээлийг олгодог. Одоогоор зөвхөн “Хаан” банк орон сууцны зээл олгож байгаа бөгөөд 10 жилийн хугацаатай 100 хүртэлх сая төгрөгийг олгоно. Энэ нь 2.5 хувийн хүүтэй. Мөн 0.3 хувийг нь зээл олголтын шимтгэлд төлнө. Гэсэн ч нүдээ аниад зээл авч байр худалдан авах сайхан ч хүү төлж өрөө барагдуулах хүнд. Банкны зээл болон лизингийн орон сууц олгож байгаа арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 1.5 хувь. Тэгэхлээр сард дунджаар 300 мянган төгрөгийн цалинтай гэр бүл 30 орчим сая төгрөгөөр байртай боллоо гэж үзэхэд сард дунджаар 450 мянган төгрөг төлөх ёстой болно. Үүнийг цалинтай харьцуулаад үзвэл байр авсанаас эцэг, эхийнхээ хаяанд амьдарч байсан нь хавьгүй дээр.

Төрөөс шинэ гэр бүлийн 500, шинэ хүүхдийн 100 мянган төгрөгийг тусламж болгон өгч байна. Энэ нь амьдрал дээр тэдэнд тийм ч хэрэгцээтэй хөнгөлөлт биш гэдэг нь харагддаг.

Мөн Засгийн газраас иргэдийг хямд орон сууцаар хангах зорилгоор “40 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ч одоог хүртэл нүдэнд харагдаж, гарт баригдсан үр дүн гараагүй. Санхүүгийн хямралд дэлхий даяараа нэрвэгдээд байгаа өнөө үед 40 мянга битгий хэл 400 айлын орон сууцыг Засгийн газрын хөрөнгөөр барих боломжгүй. Уг нь залуу гэр бүлийн ихэнх нь “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрт найдаж хэзээ нэгэн цагт орох оронтой болно гэж итгэсэн.

Азийн зарим оронд залуу гэр бүлийг дэмжих цогц бодлого явуулдаг. Үүндээ орон сууцны асуудлыг эн тэргүүнд тавьж, 30-50 жилийн хугацаатай зээл олгодог байх юм. Мөн зээлийн хүү амьдралд дарамт болохуйц өндөр биш. Хэрэв шаардлагатай гэж үзвэл хүүг төрөөс төлж иргэдийг санхүүгийн хямралаас хамгаалдаг. Харин манай орны хувьд хэдэн төгрөг тоолж өгсөнөө залуу гэр бүлийг дэмжиж байгаа хэрэг гэж үзэх нь бий. Тэр ч бүү хэл дур мэдэн орон сууцны үнэ ханшийг хөөрөгдөж байгаа бизнесмэнүүдэд хяналт тавьж иргэдэд хямд орон сууц олгуулах талаар анхаарч чаддаггүй болохоор орох оронтой болох нь залуу гэр бүлийн мөрөөдөл хэвээр үлдэх нь. Зарим нэг нь хэний ч гарыг харалгүй орох оронтой болох гэж харь орныг зорин эрүүл мэндээрээ хохироод ирэх нь элбэг. Эсвэл өндөр хүүтэй, богино хугацаатай зээл авч ёстой л илжиг шиг хоёр зэрэг зүтгэх хэрэг гарна. Ингэж зүтгэж яваа залуусын дийлэнх нь ганц хүүхэд төрүүлбэл их юм. Өнөр өтгөн сайхан амьдрах боломжоо орон сууцаар сольж байгаа хосуудын зарим нь мөнгөнөөс эхтэй хэрүүлээс үүдэн салж сарних ч тохиолдол бий. Улс орны хөгжлийн түлхүүр болсон залуусыг төр засаг ийнхүү дагавар хүүхэд шиг хөсөр орхиод байж болно гэж үү. Амьдралын төлөө бор зүрхээрээ зүтгэж яваа тэднийг дэмжихгүй бол зүрх нь үхэж, зориг нь мохох вий дээ.

SOURCE: Нийгмийн толь

9 Comments

  1. gege says:

    df

  2. Odnoo says:

    Тэр байр ч 10 жил мөнгө хурааж авах биз харин цалин 1000 доллар болчвол болж байна шдээ. Харин биднээс гадна байр байтугай хүүхдийн 3000 мяанган төгрөгөөр амьдардаг хүмүүс олон байгаа шүү. Тэгэж бодохоор бид нар интернэт хэсээд л Секс.мн дээд л харин ч жаргалтай амьдарч байгаа юм бишүү. Ухаантай эртэй танилцана шүү. Бас ажилдаа сайн бол…

  3. Zailtsan aimdral says:

    Lol iin heldeg yag unen fuck amisgaanaa nuud sard 120 myangiin utas limit n minii sariin tsalintai oiroltsoo bhad ter bair mair yostoi l tengeriin amitad l avdag bh. Bi tsalingaa tsugluulval 30.000.000/140=214285 sard tolokh mongo n lav tsalingaas ondor bga biz tegvel 30.000.000/214285=140 yoo bi 140/12=11 hehe 11 jiliin boliiin geree khiikh khereg uu ? tegsenees ter bumaar n khulgai khiigeed 10 jiliin yal avsan n hamaagui deer yum bna shorond yadakhnaa l sanakh bodokh yumgui deeshee haraad hevtej bh n zugeer ch yumu xa xa za za zail zail bor gertee haan geed ger bariad l hevtej bhaas. yadaj bhad ger meriig n avakh gej 2 jil boolchlogdonooo.

  4. lol says:

    Bi demjej bna. Bi toriin alban khaagch tord zutgeed ajilaad l bna sard 250 tsalin avdag suutguulaad 190 avdag gar deeree shde. Ter bair mair ogokh n shal hudlaa 40 myangan ailiin oron suuts chin ali khediin orokh khumuus n todorkhoi khaalga uudnii dugaartaigaa burtgegdtsen bga. Er n bol tomchuud shuud l m2 300$ oor baikhaar tosovlood oorsdoo zasgiin gazaraar khuuli batluulaad oorsdoo hyamd bairtai bolj bga hereg yum er n bol hur khuukheddee ogood zarim n tureeslekh jisheetei. Tord barij bga khumuus ungui unaa unana odort 30 km yavakh erkhtei bas ungui utas sard 120 myanga limit tegeed bas gadaad dotood yavakh teree teree ailchlal geed 200 gaad say togrog zartsuulakh erkhtei iim l khumuus tor barij bor gedesee bolgoj hard tumnee hosor hayaj huvidaa zavshij dowoo sharluuldag khumuus gishuudees akhuulaad yam darga gazariin darga geed zondoo olon bna, ene meteeer bol hezeech MGL khogjikhgui minii bodloor shu de.

  5. hi5 says:

    zochin sain unshdaa dagawar hvvhed shig bitgii tegj zaluu ger bvliig harj handah tur zasag bhgvi bna tedniig demjij bui hutulbur gants ch alga jaahan harj vzeechee gej bga yum bishvv har vgeer yribal

  6. зочин says:

    Зөв. гэхдээ төгсгөлд нь дагавар хүүхэд гэдэг нь ямар учиртай вэ?

  7. dari says:

    hezee ch bairtai boloh yum buu meddee.

  8. nyamka says:

    unen ug baana. Zaluusa saihan baishin bariad teriige haus met bolgood gunii hudag uhad halun huten ustai holbood tegeed saihan amidartsgaay bitii bair inter geed bilehgui yumnii araas yav. bi 22nastai heden nzudtaiga niiled saihan baishin barisan. Bid chadiishtee zaluusa.
    Bi eh orondoo hairtai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.