Зохион байгуулалттай гэмт хэрэг хийгээд биеэ үнэлэгчид

human_traffic-middle

-23 хохирогч байгаа ч түүнээс олон бий гэдгийг эх сурвалж хэлж байна-

Бусдын биеийг үнэлүүлэн ашиг олдог хууль бус бизнес манайд нэгэйтээ цэцэглэсэн. Энэ төрлийн бизнес хийдэг бүлэг хүмүүс “аавын хаалга”-ыг татсаар байгаа. Тухайлбал бүлэг зохион байгуулалттай бусдын биеийг үнэлүүлж охид эмэгтэйчүүдийг хохироосон “Ким Ду Хан”, “Бүдүүн Тамираа”-гийн гэхчилэн хэд хэдэн бүлэг “этгээдүүд хуулийн хариуцлага хүлээсэн. Энэ дотроос нэлээд томоохонд тооцогдох Жижгээ хочит М.Пүрэвбат нарын хэрэг саяхан шийдэгдсэн байдаг. Уг хэрэгт М.Пүрэвбат, Батсайхан, Лхагвасүрэн нарын долоон хүн холбогдсон юм.

Саяхан болсон давж заалдах шатны шүүхээр тэдэнд 4-15 жилийн хорих ял оноосон билээ. М.Пүрэвбат, Батсайхан нарын дээрх хүмүүст ЭХ-ийн 113.3 , 124.3 буюу зохион байгуулалттайгаар хүн худалдаалах, биеийг нь хүчээр үнэлүүлэх, уг гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулсан гэсэн үндэслэлээр ялласан. Харин Жижгээ, Батсайхан нарыг дээрх үндэслэлээс гадна мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан, хулгай дээрмийн хэрэг үйлдсэн онц аюултай гэмт хэрэгтэн буюу рецедив гэмт хэрэгтнээр тооцон 15 жилээр ялласан гэнэ.
Хэдийгээр энэ төрлийн гэмт хэрэг тогтоогдож шүүхээр шийдэгдсэн нь цөөн боловч үүний цаана нууц байдалд бүлэг зохион байгуулалтад орж амь бөхтэй оршсоор. Аливаа хэргийг болоод өнгөрсөн, хэн нэгэн хохирсон хойно нь бус өмнө нь урьдчилан сэргийлэх нь чухал. Энэ үүднээс бусдад сургамж болгох зорилгоор хавтаст хэргийг сөхье.

Хөдөөний охидыг өгөөш болгодог

Жижгээ нар ихэвчлэн орон нутгаас нийслэлд ажиллахаар ирсэн 15-19 насны охидыг олзолдог байжээ. Ингэхдээ амьдралын боломж тааруу, ар гэрийнхэн нь хайхардаггүй, ажил хийж мөнгө олох гэсэн сонирхолтой эсэхийг нь юун түрүүнд судална. Тэд өөрсдийн гараар бус охидын найз нөхдөөр нь дамжуулж биеэ үнэлэх зам руу оруулдаг байж.

Өөрөөр хэлбэл цайны газар cap ажиллаад олдог мөнгийг нэг өдөрт олно гэсэн ухуулга сурталчилгааг явуулдаг байсан нь олон охиныг буруу зам руу будаа тээлгэдэг байна. Ингэхдээ арай даруу, дуугүй нэгнийг биеийг нь үнэлүүлчихээд хоол, байраар хангаж олсон мөнгийг нь өөрсдөө авна. Харин хэл амтай нэгэнд нь биеэ үнэлсэн мөнгөнөөс өдөрт 10-20 мянган төгрөгийг өгөх жишээтэй ашигладаг байжээ. Мэдээж cap зүтгээд авдаг цалинг 1-2 хоногийн дотор олох боломжийг охид илүүд үзэн биеэ үнэлэх замыг сонгож Жижгээ нарын хэтэвчийг зузаалдаг байсан гэнэ. Нэг удаа биеэ үнэлээд цаашид татгалзсан охид байдаг ч мөнгөөр дутагдаж гачигдаад ирэхээрээ хүссэн хүсээгүй тэдэн дээр өөрөө очдог байна.

Тэд охидыг ихэвчлэн Сүхбаатар, Чингэлтэй, зэрэг газар гэр хорооллын байшин хөлслөн амьдруулдаг байсан бөгөөд тэнд нь 15-30 гаруй охин байдаг байсан гэж хохирогчдын өгсөн мэдүүлэгт бичигджээ. Бүр их ашиг олсон үедээ боломжийн зочид буудал түрээслэн, тэнд дээрх хууль бус үйл ажиллагаагаа явуулдаг нь ч мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг аж. Жижгээ энэ үйлдэлдээ траншейны гэгддэг залуусыг гар хөл болгохоор татан оролцуулдаг бөгөөд тэднээр охидыг дагуулж зугатах боломжгүй болгодог байсан гэнэ.

Гурван бүсгүй зодуулж дарамтлүүлснаас үр зулбажээ

Уг хэрэгт хохирогчоор 23 эмэгтэй тогтоосон ч үнэн хэрэгтээ түүнээс ч олон бүсгүй хохирогч болсныг цагдаагийнхан хэлж байна. Зарим эмэгтэйчүүд тэдний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалздаг бол нөгөө хэсэг нь ор мөргүй зугтдагтай холбоотой аж. Дээрх 23 эмэгтэйгээс гурав нь тэдний зодуур дарамтаас болж үр зулбасан гэдэг нь мөрдөн байцаалт болон шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Тэд бүсгүйчүүдийг дарамталж зодохоос гадна энэ тухай хуулийн байгууллагад мэдэгдвэл тооцоо бодно гэх зэргээр айлган сүрдүүлдэг байсан бололтой. Мэдүүлэг өгсөн эмэгтэйчүүд бусад олон бүсгүйг хохирсон талаар нэр хаягтай нь хэлдэг ч тэдний ихэнх нь тухайн газартаа байхгүй хоч нэрээ сольсон байдаг талаар цагдаагийнхан хэлж байсан.

Хамгийн хачирхалтай нь хохирогчдын ихэнх нь Жижгээ хочит М.Пүрэвбатын эхнэр гэж өөрсдийгөө хэлдэг байна. Өөрөөр хэлбэл тэрбээр тэдэнтэй ойр дотны харилцаатай байсан төдийгүй хэсэгхэн хугацаанд мөнгө олчихоод хамтдаа сайхан амьдарна гэж итгүүлдэг байсан тухай хохирогчид мэдүүлэгтээ дурдсан байна.
Мөн тэдний заримыг усанд оруулж арчилдаг байсан бол нөгөө хэсэгт нь зөвхөн нойтон салфетикаар биеэ угаа гэж дарамталдаг байжээ. Энэ мэтээр хохирогчид сэтгэл санаа болоод бие эрхтнээрээ хохирч үлдсэн байх юм.

Жижгээ их хэмжээний мөнгөө казинод алдсан бололтой

Тэрбээр бусдын биеийг үнэлүүлж их хэмжээний мөнгө олсон гэдэг нь тодорхой байдаг. Харин энэ мөнгөө үл хөдлөх хөрөнгө болгоогүй бололтой. Албан бус мэдээллээр бол Жижгээ гэгч их хэмжээний мөнгө болон цөөнгүй тооны машинаа мөрийтэй тоглоомонд тавиад туучихсан гэдэг. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад мөрийтэй тоглоомонд мөнгөө алдсан эсэх нь нотлогдоогүй аж. Харин түүнтэй хамтарч ажилладаг, rap хөлийн үзүүрт зарагддаг байсан нөхдүүд нь дээрхийг батлан хэлдэг байна.

Тэрбээр гар хөл болдог траншейны нөхдүүдээ байр хоолоор хангаж , охидыг дарамтлуулж дагаж мөрдүүлснийхээ хөлсөнд бага хэмжээний ашиг хүртээдэг байжээ. Түүнд холбогдох хэрэг гурван жил шалгагдсан бөгөөд энэ хугацаанц дээрх зургадн хүнээс гадна холбогдогчоор олон хүн шалгагдан хоригдож байсан гэнэ. Харин тэдний зарим нь насанд хүрээгүй байсан учраас 2006 оны өршөөлийн тухай хуулиар хэргээс мултарсан байна. Мөн уг хэрэг энэ удаан хугацаанд сунжрах шалтгаан нь холбогдогч Батсайхан мөрдөн байцаалтын явцад оргон зайлсныг цагдаагийнхан Улаан чулуутын хогийн цэгт амьдарч амьжиргаагаа залгуулдаг байсан нэгэн эмэгтэйн гэрээс барьсан байдаг.

Одоо ч гэсэн уг хэрэгт холбогдогч хоёр хүний хэрэг нэг мөр шийдэгдээгүй байгаа гэнэ. Учир нь тэд мөрдөн байцаалтын явцад оргон зайлаад олдоогүй аж. Тиймээс тэдний хэргийг Жижгээгийн хэргээс салган саяхан шийдвэрлэсэн байна. Харин мөрдөн байцаалтаас оргон зугтсан гэх хоёр хүний хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн мөрдөн байцаах тасагт шилжүүлэн шалгаж байгаа аж.

Жижгээ хочит М.Пүрэвбат гэгч хэн бэ

Тэрбээр 1978 онд төрсөн бөгөөд 1990-ээд оны сүүлчээс эхлэн бусдын биеийг үнэлүүлэх ажлаа эхэлсэн байдаг. Томоохон захуудын гадна шарик тоглуулж мөнгө олдог байгаад удалгүй мөнгө олох аргаа ийн өөрчилсөн байна. Дээрхээс өмнө бусдын биеийг үнэлүүлсэн, зохион байгуулсан хэргээр тэрбээр Захиргааны хариуцлага хэдэнтээ хүлээхээс гадна гурван удаа шийтгүүлж байжээ. Түүнд оноосон хариуцлага дахин хууль бус гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулж чадаагүй бололтой.

Мөн ч бусдын биеийг үнэлүүлж мөнгө халааслах ажлаа үргэлжлүүлж байгаад 2005 онд баригдсан байдаг. Үүнийхээ төлөө тэр 24 cap хоригдож байгаад батлан даалтад гарсан байна. Гэтэл гарсан хойноо мөн л охидын биеийг үнэлүүлж, хулгай дээрэм хийжээ. Тэрбээр олон эмэгтэйг хохироосон ч тэдний дийлэнх нь эргээд нэр төртэй нь холбоотой учир хуулийн байгууллагад хандахыг хүсдэггүй байна. Тэр өнгөрсөн аймшигтай муухай үеийг эргэн дурсмааргүй байна зэргээр цөөнгүй эмэгтэйчүүд түүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэдэг.
Сүүлийн үед охид амар хялбар арга замаар мөнгө олох хүсэлдээ хөтлөгдөн дээрх замыг сонгож өөрсдөө гэмт этгээдүүдийн өгөөш болдгийг цагдаагийнхан хэлсэн.

Мөн эцэг, эхчүүд охиддоо тавих анхаарлаа сайжруулж, араас нь асууж мэдэж байх хэрэгтэйг тэд сануулж байна. Ийм замаар орсон бүсгүйчүүд өөрсдийн дур сонирхолд хөтлөгдөн хил дамнасан хүний наймааны золиос болох эрсдэл өндөр. Хэдэн халтар төгрөгийн төлөө эрүүл саруул бие эрхтнээ золиослох охидынхоо үйлдлийг магадгүй эцэг эхчүүд зогсооно.

Монголын мэдээ

3 Comments

  1. gerel says:

    ed nart tsaazaar avah yal onoogoochee. huniig hucheer uneluulene gdg hamgiin notstoi asuudal

  2. dorj says:

    12 настайгаасаа дампуурсан нөхөр байна даа

  3. Nik says:

    Hun hundee Itgehee Baisan Tsag Boljee Haltar Heden Tsaas Oldjil Baidag Garjil Baidag Neg Zamaar Boonooor Olno Gedeg Bol Tiimch Amarhan Asuudal Bish Lottod Hojidguim bol Hetsuu Dee………. Miniii Mongoliin Ohid Ariun Bol Uls Oron mini Ariun Minii Mongoliin Zaluuus Eruul Saruul ( Medeeej Arhi ) Bol Hil hizgaar Oron Nutag Mini Amgalan Taivaaaaan Gej

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.