Эр нөхөртөө хаягдсан эмэгтэйд зовлон мундахгүй. Ядаж өглөө сэрээд орондоо ганцаараа байгаагаа мэдээд уйтгарлана, аягүй бол уйлж унжина. Ингэж ч амьдрах гэж дээ хэмээн өөрийнхөө байж байгаадаа гутарна.
Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хирээр сэтгэлийн зовлон дундардаг. Тийм болохоор хаяад явсан нөхөр мартагдаж зовж шаналах нь багасаад ирнэ.
Ийм үедээ өөр хүнтэй танилцаж, улмаар дотносож уулзаж учрах боломжтой болдог. Тэгээд л аяндаа сэтгэлдээ санаж бодож явдаг хүнгүй болчихно гэсэн үг.
Гэтэл нэг өдөр шинэ амрагтайгаа уулзахаар болзоондоо яаран гарах гэтэл хаяад явсан нөхөр чинь баглаа цэцэг барьчихсан зогсож байвал яах вэ? Түүгээр ч зогсохгүй “Би чинь чамгүйгээр амьдарч чадахгүй юм байна. Тэгээд би буцаад ирлээ” гээд хээв нэг хэлж гэж бодъё. Ийм тохиолдолд та яах вэ?
Мэдээж зөв шийдвэр гаргах ёстой. Ингээд таныг зөв шийдвэр гаргахад чинь туслах хэд хэдэн зөвлөгөөг толилуулж байна.
- Өөртөө, өнгөрсөн болон одоо ирээдүйн талаар бодох зав чөлөөг өөртөө олго.
- Сэтгэл санаа чинь үймрээд байвал өнгөрсөн бүх явдлаа нүдэндээ дүрслэн хар.
- Өөртөө анхаарал тавиад хаяад явсан нөхөртэйгөө харьцах харьцаа чинь өөрчлөгдөж үү, үгүй юу гэдгийг анзаар.
- Хаяад явсан эр нөхөртөө ч шинээр танилцсан хүндээ ч бий болсон учир байдлыг хэл. Тэгээд болж өгвөл хэсэг хугацаанд ганцаараа байхыг хичээ.
- Хэрэв хаяад явсан эр нөхөртэйгээ харьцаагаа сэргээх хүсэлгүй бол түүнийгээ уулзах үедээ хэлээд хэрэггүй. Та балмагдаж сандраад аятайхан ойлгуулж чадахгүй. Иймд захиа бичих юмуу утсаар хэлээрэй.
- Ийм зүйлийг хэлэхдээ тайван байх тутмаа сайн шүү. Хүн тайван байх үедээ хэлэх гэснээ чөлөөтэй бас цэгцтэй хэлдэг юм.
- Олон юм ярьж нуршуу оршил хийх хэрэггүй. Түүний ямар ч ятгалганд оролгүйгээр санаж бодсоноо шууд л хэлээрэй.
- Хаяад явсан эр нөхөртөө болж өгвөл хатуу ширүүн үг битгий хэлээрэй. Шууд л эрс тэс шийдэмгий үг сонсох түүнд эвгүй байх нь мэдээж. Гэхдээ та бие дааж шийдэх эрхтэй хүн шүү дээ.
- Хэрэв эр нөхрийнхөө хатуу ширүүн доромжлолоос болж салсан бол дахин уулзах хэзээ ч битгий уулзаарай.
- Хэрэв сэтгэл чинь хоёрдоод байвал эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодох хэрэгтэй шүү.
- Анх эр нөхрөөсөө салахад хүргэсэн шалтгааныг дахин дахин сөхөж ярих хэрэггүй. Гагцхүү өнөөгийн нөхцөл байдлаа л яриарай.
- Хэрэв хаяад явсан эр нөхөртэйгээ эвлэрэхээр шийдсэн бол шинэ танилдаа утсаар ч юмуу учраа хэлээрэй.
- Түүнтэй жирийн сайхан найз нөхөд болоод явсан ч болно шүү дээ гэдгийг сайтар ойлгуулаарай.
/Хань/
1 Comment
яахав дажгуй л юм бн