Хүний наймаанд хүүхдүүд өртөж байна

hunii_naimaa

Өнгөрсөн 2008 онд цагдаагийн газарт хүн худалдаалах гэмт хэрэг 36 бүртгэгдсэн байна. Үүний цаана бүртгэгдээгүй хэчнээн тохиолдол байгаа нь тодорхойгүй. Учир нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид нь ихэнхдээ өөрийгөө хамгаалах чадваргүй эмэгтэйчүүд бас хүүхдүүд байдаг учраас далд байдалд замхрах тохиолдол түгээмэл байдаг байна. 2008 онд хүн худалдаалсан хэргээр манай улсад 37 хүн ял авч шийтгүүлсэн. Энэ нь 2007 оныхоос даруй 83 аравны 7-н хувиар нэмэгдсэн байдалтай байна. Хүн худалдаалах гэмт хэргийг ихэнхдээ манай улсад түр оршин суух гадны иргэд болон эмэгтэйчүүд үйлдэж байна.

Дөнгөж өчигдөрхөн л гэхэд Т гэгч эмэгтэй насанд хүрээгүй 5 охиныг солонгос улсад өндөр цалинтай ажилд оруулна гэж хуураад макаод аваачин биеийг нь үнэлүүлсэн, нэгийг нь бүр худалдсан хэргийн анхан шатныхаа шүүх хурал болж хэрэгтэн эхний байдлаар 12 жилийн ял авчсан. Энэ мэтээр хүний наймааны золиос мөнгө олох хэрэгсэл болж , хэчнээн хүүхэд зовж шаналаж байгааг бодит байдал дээр мэдэх аргагүй. Тухайлбал нэг хэсэг траншейний тодотголтой хүүхдүүд эрс цөөрснийг хүн бүхэн л ажиглаж хүний наймааны золиос болсон гэж хардсан ч хаачсаныг нь тодорхо хэлээд баталчих хүн одоо хүртэл олдохгүй л байна. Хүний наймаанд хамгийн их өртөх магадлалтай нь асран хамгаалагчгүй, тэнэмэл хүүхдүүд. Тэдний тоог юун түрүүнд гаргах, бичиг баримтгүй айл өрхийн хүүхдүүдийг бүртгэлд оруулах зэрэг гэмт хэргээс сэргийлэх ажлуудыг хүүхдийн төлөө үндэсний газар бусад салбар хүрээнийхэнтэй хамтран хийхээр төлөвлөж байна.

Түүнээс байгууллагууд тус тусдаа ажиллаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Мөн дунд сургуулийн хүүхдүүдэд хүн худалдаалах гэмт хэргийн талаар сургалт явуулах хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас сануулж байгаа юм. Жишээ нь 8-10-р ангийн охидуудын дунд өндөр цалинтай ажилд оруулна гэж хүн хэлвэл явахуу гэсэн асуултанд 95 хувь нь шууд явна ээж аавдаа ч хэлэхгүй гэсэн хариултыг өгчээ. Энэ нь охид хүүхдүүд хүний наймааны хохирогч болоход бэлэн байгаагийн тод жишээ. Цаашдаа манай улсын охид бүсгүйчүүд гадныхны эрхшээлд бүрэн орж , улс маань өөрөө донор эрхтэн нийлүүлдэг орон болчих вий дээ.

SOURCE: TV9.mn

1 Comment

  1. Fetish says:

    Humuse ohid hobgude.oorsdoo l sonor seremjtei bhgui bol hen ch ta narig gehgui shu gedgig oilgoj abarai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.