Эрчүүд барагтай л бол би чамд хайртай гэж хэлдэггүй

f030fc8bbb71

Эрчүүд найз бүсгүйдээ хичнээн хайртай байсан ч барагтай л бол “Би чамд хайртай” гэж хэлдэггүй гэдэг тиймээс ихэнх эмэгтэйчүүд эрчүүдийн хайр халамжинд сэтгэл дундуур явдаг. Ингэлээ гээд бүсгүй та сэтгэлээр унадаг бол арчаагүйгээ харуулж буйн шинж. Харин түүнийхээ оронд эрчүүдийг байлдан дагуулах тухай л бодох хэрэгтэй. Эрчүүд бол хэзээ ч засрашгүй хувиа хичээсэн улс. Тэгээд л “Би чамд хайртай” гэж хэлэхгүй байхыг хичээдэг. 

Гэхдээ эрчүүдээр “Би чамд хайртай” гэж мянган удаа хэлүүлсэн ч чадах тийм онцгой увидас бүсгүй танд бий гэдгийг битгий мартаарай. Эрчүүд бол төрөлхийн дээрэнгүй зантай хүмүүс бөгөөд наалинхай ааш зан гаргаж, муур шиг янаглах нь тэдний хувьд “сураагүй тоглоом” юм. Үүнийг эвдэж болох уу? Болно гэж сэтгэл зүйчид хэлж байна.

– Бүсгүй та найз юуны түрүүнд залуусынхаа ааш занг ойлгож, тохируулан харьцаж сурах хэрэгтэй. Эхлээд түүнийхээ зарим нэг онцлогийг сана, тэгээд яаж харьцах ёстойгоо тодорхойл.

– Хэрэв найз хархүү чинь таныг энхрийлэхгүй, хүмүүсийн нүдэн дээр үнсэхгүй, “Би чамд хайртай” гэж хэлэхгүй байвал түүнийг шахаж шаардах хэрэггүй. Энэ нь зөрүүд занг улам хөдөлгөх болно. Энэ нь магадгүй танаас хөндийрөх шалтаг ч болж мэднэ.

– Хэрэв эр хүнийг энхрийлж, илж таалвал тэр бас намайг энхрийлэн хайрлаж магадгүй гэж найдах хэрэггүй. Наалинхай, янаг байдал нь хайр сэтгэлтэйгээ харуулж буй хэрэг гэж та бодож байна уу. Тэгвэл та буруу боджээ. Эрчүүд үүнийг чинь бүсгүй таны сул тал, аальгүй саваагүй зан, хуурамч дүр төрх мэтээр хүлээж авна.

– Эрчүүд нэг л зүйлийг хайрлаж энхрийлдэг. Эрчүүдийн хайрлаж энхрийлэх дуртай тэр зүйл нь бүсгүй таны булбарай бие юм. Эрчүүд эмэгтэйчүүдтэй ойртох, янаглаж амраглахаа зөвхөн бэлгийн харьцаагаар хязгаарладаг. Энэ нь бүсгүй хүнд хамгийн бага мэдрэмжийг төрүүлдэг. Эрчүүд эмэгтэй хүнтэй нүцгэн биеэрээ шүргэлцэх л юм бол хурьцал үйлдэх ёстой мэт ойлгодог.

– Эр хүнийг эелдэг зөөлөн, энхрий ялдам болгохын тулд яах ёстой вэ? Ингэхийн тулд түүний ухамсарт тогтсон “Нүцгэн бие бол сексийн эхлэл” гэсэн ойлголтыг эвдэж хаях хэрэгтэй. Тэгвэл үүнийг яаж эвдэх вэ. Үүнийг эвдэхийн тулд иллэгэд явуулах хэрэгтэй. Бас түүнийг хурьцал үйлдэхгүйгээр цэнгэж сургах хэрэгтэй. Энэ нь бэлгийн харьцаагүйгээр бусдын биеийг мэдэрч сурахад нь тус болно. Та өөрөө ч иллэг хийж өгч байгаарай. Энэ нь аажмаар секс өдөөлт биш харин анхаарал халамж гэдгийг ойлгох болно.

– Эрчүүд энхрийлж хайрласан дотно зангаа бусдад харуулахаас ичдэг. Ялангуяа хүүхэд байхдаа хатуу эхийн гарт байж, эх нь юм болгонд хүүгийнхээ санал санаачлага бүрийг дардаг байсан гэсэн үг. Хүү нь том болоод эх шигээ эмэгтэйг хайж эхэлдэг. Тиймээс таны хань халамжтай эелдэг дотно биш бол та өөрийгөө түүний эхтэй адилхан биш байгаа даа хэмээн өөрөөсөө асуу.

– Хэрвээ та түүнтэй яг адил бүх юманд хошуучилдаг бол түүний энхрий дотно занг үгүйсгэж байна гэсэн үг. Эр хүн өөрийгөө ивээн тэтгэгч, хамгаалагч гэдгийг мэдэрч байх нь чухал шүү. Энэ нь аливаа ямар нэг хүмүүжлийн арга барилаас илүү нөлөөлдөг.

– Хатуу эхийн гарт өсөж хүмүүжсэн эрчүүд хүчтэй, бусдаас хамаардаггүй дураараа аашилдаг эмэгтэйчүүдээс дөлж, сул дорой, ичимтгий, жавхаалаг бус, арчаагүй эмэгтэйчүүдэд улам их татагддаг.
Хэрэв бүсгүй та эрчүүдийг хэдий чинээ ойлгож чадаж байна төдий чинээ түүний арга эвийг нь олж өөрийнхөө араас дагуулах болно шүү.

/Хань/

12 Comments

  1. solongo says:

    амжилт хүсий

  2. Алла says:

    Ийм үгийг сонсох гэж хүлээх хэрэггүй л болов уу,харин өөрийн эрхгүй хэлтэл нь хийх хэрэгтэй.Тэгэхийн тулд эмэгтэй хүн үргэлж алхам тутамдаа ямар нэг зүйл бодож олж байх хэрэгтэй.Мэдээж ингэх нь заримдаа залхуутай байдаг ч хийгээд байвал яваандаа өөрөө таашаал авдаг.Хайртай гэдэг үгийг ховор сонсох тусамаа үнэ цэнэтэй байдаг бас яг үнэн байж чаддаг.Өдөр болгон сонсвол энэ нь сүүлдээ зүгээр нэг нэрээр минь дуудаж байгаа юм шиг л санагдаж эхлэдэг.Заримдаа эрчүүд энэ үгийг үйлдэлээрээ ойлгуулдаг шүү дээ.

  3. xxx says:

    manai nz zaluu law dandaal hichneen ih hairtaigaa hichneen ih sanaj bgaga hichneen ih az jargaltai bgaagaa nadad heldeg

  4. daruuhan zaluu says:

    эрэгтэй хүүхэд ээждээ. эмэгтэй хүүхэд аавдаа гэж яридаг биздэ

  5. Ani says:

    мэдкүйм даа. энэ Эрчүүд яаxараа ЭЭж ЭЭж гд бдг бнаа. бүx Юуман дээр дандаа ЭЭжэсээ xамаарад бдын. шоол Тэнэгийн.

  6. Special One says:

    Тэр ч үнэн шүү хайртай бүсгүйдээ би чамд хайртай гэж хэлэх гэхээр нэг л эвгүй байдаг эрчүүдийн тэрийг даанч бүсгүйчүүд ойлгохгүй байдаг нь харамсалтай

  7. joy says:

    hi ene gehdee bas dashaa oilgolt bnaa vneheer hairtai l bol b chamd hairtai gej zaluus mini heldeg sh dee my hair l lab zunduu l helj baisan odoo bi chamd hairtai l gedeg tiim bolhoor tuhain hvnees l bvh zvil shaltgaalna vneheer chamd hairgvi zvgeer l yabaldahiig hvsdeg hvn bi chamd hairtai gej helgvi bol ene nadad hairtai gehdee helj chadahgvi bna gej bodoj bgaad l hayagdah yum uu shal teneg yum

  8. uugii says:

    ….shal teneg yum baina

  9. Aagii says:

    Yag sh dee emegteichuud l geher er huniig enhriilj hairlaj tedniig uurtuu tath gej temuuleh estoi yumuu , Erchuud hairtai l bol helehed yagaad baigaam . Bid yaj oilgoh yum . ene nadad hairtai gehdee helehgui baina geed bodood yavj baital genet l yavaad ugdug biz dee . gehdee hairtai gej heldeg l yum daa uneheer hairtai bol

  10. baldan says:

    тийшдээ. үнэн шд

  11. Азгүй Монгол says:

    Таалагдлаа баярлалаа.
    Амжилт хүсье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.