Эхнэр нь эр нөхрөө хүндэлж харьцдаг гэр бүл хамгийн аз жаргалтай байдаг

0825cf8bfa2d16e7e75b62f1a2a47405jpeg

Хүний амьдралын утга учир юу вэ? Энэ үгийн хариултыг олон хун сонирхдог. Гэр бүлийн аз жаргал л хүний амьдралын утга учир байдаг гэж судлаачид дүгнэдэг. Гэхдээ гэр бүлийн аз жаргалыг бий болгоно гэдэг хамгийн хэцүү зүйл. Гэр бүлээ насан туршдаа аз жаргалтай хэвээр байлгана гэдэг ч тийм амар зүйл биш.
Тэгвэл яаж гэр бүлийн аз жаргалыг бий болгох вэ гэсэн асуулт аяндаа урган гарна. Аз жаргалтай амьдаръя гэвэл ханиа л зөв сонгох хэрэгтэй. Амьдралын ханиа хэр зөв сонгож чадсанаас таны амьдрал аз жаргалтай байх уу, үгүй юу гэдэг чинь шийдэгдэнэ. 

Гэвч ханиа зөв сонгоно гэдэг чинь бас л хэцүү асуудал. Ханилан сууж байгаа эр эм хоёр хэдийгээр бие биедээ хайртай, үнэнч байж болох боловч тэдний хооронд санал зөрөлдөх асуудал олон гарна.

Хамгийн наад зах нь л гэхэд ханилан суусан эр эм хоёр, хоёр өөр ахуй нөхцөлд өсөж хүмүүжсэн байж таарна. Бас тэгээд өөр өөр хүсэл мөрөөдөлтэй байж таарна. Тэдгээрээс гадна эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил гээд таарч тохирохгүй зүйл олон гарна.

Мөн түүнээс гадна шашин шүтлэг, хобби, хүсэл сонирхол гээд олон асуудлууд гэр бүлийн аз жаргалыг цогцлоох замд хөндөгдөнө. Тэгвэл энэ бүхнийг хэрхэн яаж даван туулж аз жаргалтай гэр бүлийг бий болгох вэ?
Бие биенээ чин сэтгэлээсээ хайрлаж чадвал гэр бүлийн аз жаргалыг бий болгох магадлалтай гэнэ.
Хайр гэдэг хоёр хүн бие биенээ хүндэтгэсэн хүндлэл, итгэлээс үүсдэг хэмээн сэтгэл судлаачид үздэг байна.
Итгэл хүндлэлээс үүссэн хайр л жинхэнэ аз жаргалтай амьдралыг бий болгодог аж. Ихэнх хүмүүс анхны харцаар бие биендээ дурладаг гэдэг. Тэгвэл ийм хайр бат бэх амьдралыг бий болгож чаддаггүй ажээ.

Эе эвийг хичээсэн, хамгийн бат бөх гэр бүлүүдийн нууцыг судалж үзэхэд тэдний бараг 90% нь эр нөхрөө ихээр хүндэлж харьцдаг болох нь тогтоогдсон гэнэ. Энэ нь эр нөхрөө бурхан шиг тахих гэсэн үг биш юм. Харин аливаа зүйл дээр нөхрийнхөө шийдвэрт ач холбогдол өгч үгийг нь сонсдог, нээлттэй ярилцдаг, зөвлөлдөж чаддаг байвал зүйд нийцнэ. Ертөнцийн xaанa ч гэсэн эмэгтэйчүүд эр нөхрөө бусдаас дээгүүрт тавин харьцдаг. Энэ нь ч их утга учиртай.

Учир нь ийм хүндлэлээр хүрээлэгдсэн эр хүн өөрийнхөө хүч чадал, оюун ухаан, эрдэм мэдлэгийг дээд зэргээр мэдэрдэг ажээ.

Харин тэр их хүндлэлийг эхнэрээсээ хүлээхийн тулд эр хүн хамтын амьдралынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулж чаддаг байх ёстой. Хэрэв тэгдэггүй бол эр хүнийг хүндэлж хайрлахын учир юусан билээ. Амьдралын туршлагаас харахад эр хун өөртөө хэр зэрэг хүндлэл хүлээж авч чадаж байна тэр хэмжээгээрээ гэр бүлийн амьдрал нь өөдрөг байдаг аж.

Иймд эр нөхрөө хүссэнээрээ байлгая гэвэл түүнийг хүндэлж байгаагаа мэдрүүлэх л хамгийн чухал юм.

/Хань/

13 Comments

  1. badamaa says:

    зссссссс

  2. zochinmaa says:

    Нөхөр маани али ч талараа надад хурэхгүй юм даа Яаяа гэхэүдээ тавилангаа л дагахаас Гэрээсэээ гадуур л байхийг ихэд хусэх юм Бодвол миний муугийнх юм байлгуй дээ Тэгээд тэр гэрээсээ гадуур олж аүсан хуухнийг ни харахлаар ой гутмаар Намайг 50 хуүаасний 1 тэй ч тэнцэхгүй гээч

  3. Zochin says:

    Нөхрөөсөө дутахааргүй боловсрол зиндаатай эмэгтэй байх хэцүү юм. Яалт ч үгүй нөхрийн байдал гологдоод, сэтгэл дотроо гундуу явах юм. Уг нь энд бичсэн алтан дүрмийг мэддэг ойлгодог ч .. худлаа магтах л үлдэж байх шив дээ.

  4. woman says:

    er nuhur ni uudgui hun baisan ch hundleed l baihuu. erchuud hezee ch hair daadaggui gej tuiliin unen sh dee.neg ih suid bolj buhnee tednii tuluu tavij tuugaad yahav dee busguichuud mini. altan dundaj l bai.

  5. bi ch bas emegtei says:

    Эрчүүд хэзээ ч хайр даадаггүй улс

  6. Muugii says:

    Хүндлүүлэх нь битгий хэл үргэлж чи муу санаатай, сэтгэцийн өвчтэй байх, тэрэн шиг тийм биш, чиний хийж байгаа юм чинь ямарч хэрэггүй эд, чи хорвоогийн хамгийн заваан амьтан энэ тэр гэж эхнэртээ хэлүүлэх үнэхээр урамгүй юм аа. Би муу байж болно, гэхдээ хань минь намайг дэмжихгүй бол би хэнээсээ тэрийг хүлээх юм болж байна гэж бодогдоод л уур хүрэх ч шиг. Би одоогоор бурхны авралаар хүн алчихаагүй, хуураагүй, хулгай хийгээгүй, авилга аваагүй, архи уугаагүй, араар нь тавьж баригдаагүй. Бас эхнэрээрээ болон хадмуудаараа тэжээлгээгүй, уг нь эхнэр 2 хүүхэддээ бүхнээ зориулж яваа залуу л даа. Энэ өгүүлэлд бичсэн шиг ханиараа хүндлүүлэх юмсан, тэгвэл би яасан сэтгэл амар байх байсан бол доо. Бүсгүйчүүдээ нэгэнт л ханилаад суусан бол нөхрөө үгээрээ, хайраараа хийж байгааг нь дэмжиж байгаарай. Эр хүнд энэ л хэрэгтэй байх.

  7. buynjargal says:

    тийм ээ энэ эрчүүдийн хамгийн сайхан жаргал бид уунийг л хусдэг унэн цаак

  8. Tergel says:

    Who is ur wify? Maybe she did.

  9. togoo says:

    тиймээ энэ нийтлэлийг миний
    эхнэр уншаасай

  10. dimka says:

    сайн уу, би нөхөртэйгөө суугаад 10 жил болж байна, гэвч сексийн тал дээр нэг л илэн далангүй болж чадахгүй юм, өөрөөр хэлбэл бид 2-ийн секс нэг хэвийн болчлоо, би нөхрөө өөр хүүхэнд татагдах биз гэж санаа зовдог ч юу ч хийж чадахгүй юм зөвлөгөө өгөөч хүмүүс ээ

  11. hehe. says:

    e ali alin hundelj baij l hundlel gedeg haritsaa uusne hundelehgui baihad er n em n hundleed bna gej baihgui. Hair hamamj ch gesen ali alind n l baih yostoi tegej baij l ter n ulam iluu bat buh bolno. Ternees emegtei n l iim eregtei n l iim gedeg arai uruusgul bas ih tuulshirsan zuil …

  12. Moog says:

    Tiim shuu ene unen. Eregtei emegtei hund baidag neg yalgaa bol eregtei hun emegtei hunees hundleliig husdeg. Emegtei hun eregtei hunees hair halamj, numur nuulug, hamgaalaltiig husdeg. Nuhuruu hundelj haritsdaggui emegtei az jargaltai amidrah tuhai muruuduh ch hereggui. Emegteichuudiin erh yalaad ch nemergui, dan gants hundlel er huniig buh uruu tatlaga buruu alhamuudaas, muu zurshlaas ni avarna. Minii ehner namaig hundeldeg, bi ehneree yunaas ch iluu hairladag. Ter mini hediigeer jin nemegdsen, zus tsarai ni tiim ch huurhun bish ch gesen henees ch olohgui ter hundleleer namaig hundeldeg. Bi tuundee hairtai, tuuniig halamjlah ni minii huvid hamgiin saihan zuil.

  13. zochin says:

    Tiinmee,haniaraa halamjluulj haniaraa hundluulj, tuuniihee baharhal n bolj tuuniigee hairlaj hundlej yavna gedeg ger buliin az jargal n yum daa…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.