Янхан гэхээр л зөвхөн эмэгтэйчүүд байдаг уу???

prostitude

Аливаа асуудал хоёр ба түүнээс дээш талтай. Нэг талаас нь харахад зөвхөн залуус л садар самууныг хэт ил задгай болгоод байна уу гэвэл үгүй. Гэр бүлтэй, хангалуун сайхан амьдрагсад ч биеэ үнэлэлт болон завхайрлыг өөгшүүлж байгаа нь нуухын аргагүй үнэн юм. Хувийн дортухан бизнестэй, эсвэл улстөрийн хүрээний ч гэх юм уу ямартай ч нийгэмд байр сууриа олсон эрхэмүүд ч янхандалтад байгагүй хувь нэмрийг оруулж байгаа. Нас тогтсон, чинээлэг байрын эрчүүд өөрийнхөө охиноос ч дүү байх гэмээр охидтой буудлын хаалгаар жишим ч үгүй алхан орохыг хотын захад байх нууцлаг зочид буудлуудаас олж харж болно. Тодорхой хэмжээний харуул хамгаалалт бүхий дээрх зочид буудал нэртэй газруудад янхандалт жинхэнэ утгаараа цэцэглэдэг гэхэд хилсдэхгүй. Нэр ус бичиж авдаггүй, тодорхой бүртгэл хийдэггүй, тэгээд нууцлаг буйдхан газруудад байх цэнгээний газруудыг гаднаас харахад бараг л анзаарагдахгүй шахам. Ийм газруудад магадгүй таны охин, таны дүү байхыг үгүйсгэх аргагүй болчихоод байна. 

Өөр нэг өнцгөөс нь харвал зөвхөн эрчүүд л энэ байдлыг өөгшүүлээд байгаа ч бас биш юм. Гэр бүл, үр хүүхэдтэй нас тогтсон эмэгтэйчүүд өөрийн хүүтэйгээ ойролцоо насны залуутай сүүлрэх нь хэвийн шахуу үзэгдэл болчихоод байгаа. Мэдээж мөнгөтэй хөрөнгөтэй эгчмэд бүсгүй залуугаа санхүүгийн хувьд ивээн тэтгэнэ. Урьд нь зөвхөн хүүхнүүд биеэ үнэлдэг гэсэн ойлголт байсан бол одоо эрчүүд биеэ үнэлж байна. Иймэрхүү дүр зургийг мөн л буйдхан байрлах зочид буудлын хүлээлгийн танхимаас олж харж болно. Хүн хэнтэйгээ явж, юугаа хийх нь эрхийнх нь асуудал хэдий ч мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй болон өсч байгаа шинэ үеийнхэн асуудал болоод байгаа билээ. Болж өгвөл амар хялбар аргаар мөнгө олох хүсэлдээ хөтлөгдсөн охид залуус хожмийн нэг өдөр хийсэн алдаагаа ухаарахдаа хэтэрхий хожимдсон байхыг үгүйсгэхгүй. Хэт задгайрал, завхайрал харьцангуй цөөн хүн амтай манайх шиг улсад ойрын ирээдүйд маш том асуудал болон гарч ирэх болоод байна. Янхандалт завхайрал бол хүний амьдрал биш билээ.

SOURCE: stormy.blog.gogo.mn

3 Comments

  1. saihan sh dee says:

    yanag amragiin ajil chine saihan sh dee, tuund durgui hun baidag gevel ter lav eruul bus, setgelgeenii uvchtei hun. Saihan sex MANDTUGAI

  2. Kwanon says:

    Нийгмийн аль ч давхаргад байгаам биш үү

  3. tuulai says:

    manaihan neeree jaahan ih zahtai emh zambaraatai baimaar shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.