Бүсгүйчүүдийн яриа эрчүүдийг залхаадаг уу

1824

Эмэгтэйчүүдийн нэг зүйлд эрчүүд их бухимддаг байна. Тэр нь яаж ч болохгүй асуудлын талаар эрчүүдэд ярьдаг яриа юм. Жишээ нь:
– Нөгөө хүүхэн чинь жигтэйхэн гоёсон байна лээ. Ямар мөнгөөрөө тэгж тансагладаг байна аа? Чи юу гэж бодож байна даа.
– Тэр хоёрыг салсан гэсэн чинь худлаа юм шиг ээ. Хамт л явж байх чинь билээ?
– Миний бие нэг л муу байх шиг. Хаврын хямрал, ядаргаа юм болов уу? гэх мэт.
Эрчүүдэд иймэрхүү яриа үнэндээ таалагддаггүй ойлгох ч үгүй байж мэднэ. Учир нь эмэгтэйчүүд асуудлаа нэг бүрчлэн ярихаар эрчүүдэд тэр болгоныг нь шийдэх аргыг олох, хариуцлага хүлээж буй мэт сэтгэгдэл төрдөг байна. Тэд хоорондоо уялдаагүй баахан асуудлыг сонсонгуутаа тэсвэр алдаж эхэлдэг. Гэтэл эмэгтэйчүүдэд шийдвэр биш зүгээр л ярьсныг нь сонсож, ойлгож, хүлээж авах л хэрэгтэй гэдгийг эрчүүд анзаардаггүй. Үүнээс болж гэр бүлд үл ойлголцол үүсэх нь бий. Зарим эрэгтэй, эмэгтэй хүний нуршуу, үргэлжилсэн ярианд бүр ядарч, стресст ордог байна.

Тиймээс танд зөвлөхөд:
– Хэрэв та түүнийг сонсоосой гэж хүсч байгаа бол аль болохоор товчхон ярь. Эрчүүдэд уг процесс биш үндэс шалтгаан нь чухал байдаг.
– Хүний нэр усыг олон дахин бүү давт. Болдоо, Батаа, Туяа, Цэцгээ нар дотор нөхөр чинь бүр будилж гүйцнэ.
– Барьцсан, атаа жөтөөний сэдэвтэй зүйлийг бага ярь. Эр хүн иймэрхүү ярианд барьц алдаж, яахаа ч мэдэхгүй сандардаг. Тэр танд юугаар туслахыг мэдэхгүй тул бухимдах нь бий.
– Эр хүнд, ярианы чимэг бус харин баримт үндэслэл хэрэгтэй байдаг. Тиймээс яриа чинь цаг агаараас эхлээд найз эмэгтэйн савхин дээлээр дуусч болохгүйг санууштай.

/Хань/

6 Comments

  1. ga says:

    энэ эрчүүдийг шуумжлээд бгаа гар азгуй гар бна даа оороо тийм эр хунтэй суучаад бусад эрчүүдийг бугдийг ни тийм гэж бодоод азгуй тахиа хэхэ

  2. zuw zuw says:

    tiim shoo

  3. erchuuded zoruilsen iuimerhuu yum bnyy says:

    dandaa l emegtei chuud ta nar iim bai tiim bai geed xamag yum shuumjleed bhiin eregtei xumuust zoruilsan iimerhuu unshaad tarxi nid ni yum medruuleh ynbshix yum bnyy ted nart.Tedend ch gesen buun xar dytagdal bnashd.
    jishee ni baga yawald bolhgui bwal nyyts gedeg ytgaar ni yawaldaj syr chadahgui bol boli
    mun bainga ynjij bgaa buduun guzeegee ileed deeshee xaraad xewteed bai terniihee orond buduun gedes ugjguu xudulgu teguul ehner chine bayarlana
    mun sexiin ued emegtei ni deeshee xarchaal od tooldog gej bitii olon yum yariad bai chadwartai sexy er bol yamarch ued tawiulj chaddag bh, chaddaggui dyrakyyd ni olon yum yngahaa boli
    mun gertee etseg bol etseg chig baij syrah xeregteig sain tarxind ni syylgah xeregtei garch gants piwohon yaj yyhyy geed gertee togtoj chaddaggui dyrakyydad bas sain zuwluh xeregtei egj bgaa

  4. OMG says:

    Emegtei hunees door shalchignuur hov jiv hootsolddog ataach ar hudargaar yarisan erchuud zondooo bn shuu dee…
    neeree hani sonin website-tai bailgu dee bainga copy paste yumaa suuliin uyed

  5. Kwanon says:

    Ер нь хань руу ороод унших хэрэгтэй юм байна даа

  6. Bookworm says:

    he he unen bololtoi. emegtei humuus haaya teneg yum yarichad oilgohgui ged uurlad bdag sh de. Haaya ene erchudiig orowdoh yum.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.