Гадаадын иргэдтэй гэр бүл бологсдын салалт ихэсчээ

79646612

Гадаадын иргэдтэй гэр бүлээ батлуулж буй гэрлэгсдийн тоо өсөхийн зэрэгцээ гэр бүлээ цуцлуулсан гэрлэгсдийн тоо мөн нэмэгдсэн нь сүүлийн үеийн судалгаанаас ажиглагдаж байна. Тухайлбал, гадаадын иргэнтэй гэр бүл болсон 54 иргэн 2006 онд, 2007 онд 80, 2008 онд 101 иргэд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулснаас солонгос иргэдтэй гэр бүлээ цуцлуулсан гэрлэгсэд 81 хувь буюу хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Дээрх тоо өсч байгаа нь манай улсад зуучлалын товчооны үйл ажиллагааг явуулж буй иргэд, компаниудтай шууд холбоотой аж. Гэр бүл зуучлах товчоод орлогоо бодон гадаадын хүссэн хүн болгонд шаардлагатай баримт бичгийг нь үзэлгүйгээр Монгол эмэгтэйчүүдэд худал итгүүлэн зуучилдаг аж. Тиймээс хэлсэн шигээ хөрөнгө чинээгүйн дээр гэмт хэрэгт холбогдож байсан этгээдүүдтэй гэр бүл болох нь их байдаг аж. Үүнийг дараах бүсгүйчүүдийн яриа нотолж байна. 

Гэр бүл-зуучлалын нэгэн компаниар зуучлуулсан хохирогч “С” гэгч охины ярианаас…

….”А” гэх охин 2007 оны 10 сард солонгос улсын иргэн К гэгчтэй зуучлуулан гэр бүл болоод Солонгос руу явжээ. Солонгост ирснээс хойш нөхөр болох хүн нь эрүүл, согтуу аль ч үедээ элдвээр харааж, зодож, харанхуй хонгилд хонуулах зэргээр дарамталдаг байжээ. Охин утсаар ярих бүртээ “ээж ээ намайг аваач ээ, энд үнэхээр хэцүү байна, намайг Монголоос 12 мянган доллараар худалдаж авсан юм чинь гээд явуулахгүй байна” гэж ярьж байжээ. Энэ талаар ээж нь тус зуучлах товчоонд удаа дараа хандахад “Танай охин өөрөө буруутай, ааш муутайдаа тэгж байгаа, тэгээд ч өөрөө дуртайдаа яваа биз дээ, бидэнд хамаагүй” гээд огт халгаадаггүй, харин ч цаад талд мэдэгдсэнээр охин ээжтэйгээ утсаар ярих боломжгүй болж, хэсэг хугацаанд сураг тасарчээ. 2008 оны 1 сард охин гэрээсээ зугтсан бөгөөд арай гэж Монголдоо иржээ. Ээж нь уг асуудлаар хөөцөлдөж явахад тус зуучлах товчоогоор зуучлуулж очоод хүнд нөхцөлд байж байгаад оргож ирсэн охидууд тааралдаж байсан тухай хэлсэн” байна…

Гэр бүл-зуучлалын компаниар зуучлуулсан охины яриа…

Зуучлалаар дамжуулан гэрлэж, гэр бүл болж байгаа иргэд ихэвчлэн гэрээнд заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй, нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн гэрээнд гарын үсэг зурдаг байна. Гэрээнд тусгасан болзол нь тухайлбал, хуурамчаар гэрлэсэн буюу тодорхой шалтгаангүйгээр салах бол нөгөө талдаа 10.000 ам.доллар, Монголд байхдаа шийдвэр гаргаад нэг оронд орох юм уу сүй тавих ёслол хийсний дараа гэр бүл болохоос татгалзвал нөгөө талдаа 2.000 ам.доллар, гэрлэх өргөдлөө өгсний дараа гэр бүл болохоос татгалзвал 4.000 ам.доллар төлнө, гэрлэхээр сонгогдсон эмэгтэй Солонгост очсон хойноо зугтаж орговол эцэг эх нь зуучлах товчоонд 4.500.000 төгрөг төлөхийг шаардсан байдаг гэжээ.10 Ийм гэрээнд гарын үсэг зурсан, зуучлагчийн тусламжтайгаар гэр бүл болсон эмэгтэй харийн нутагт очоод эрх ашиг нь зөрчигдөхгүй гэсэн баталгаа байхгүй юм. Гадаадын иргэдтэй гэр бүлээ батлуулж буй гэрлэгсдийн тоо өсөхийн зэрэгцээ гэр бүлээ цуцлуулсан гэрлэгсдийн тоо мөн нэмэгдсэн байна. Тухайлбал, 2006 онд 54; 2007 онд 80; 2008 онд 101 иргэд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулснаас солонгос иргэдтэй гэр бүлээ цуцлуулсан гэрлэгсэд 81 хувь буюу хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Дээрх тоо өсөж байгаа нь манай улсад зуучлалын товчооны үйл ажиллагааг явуулж буй иргэд, компаниудтай шууд холбоотой.

SOURCE: Орлоо

2 Comments

  1. ogi says:

    гэр бул зуучлалийн товчоо гэж цэвэрхэн хуний наймайчид л юмдаа. энийг одоо хоримоор юмдоо. яваад азаа узэх аюултай боломж байгаад бга болохоор охид маани азаа узэхээр яваад ихэнхдээ хохироод улдэх юмдаа.

  2. the man says:

    Saikhan hariltsaatai, sanhuugiin bolomjtoi, zaluu- gualig, tsarailag, udriin tsagaar uulzah burt 100-300usd aar uguh bolomjtoi tul sonirholtoi emegteichuud manfirst30@yahoo.com ruu handana uu !

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.