– Гэрлэгсдийн эрх, үүрэг гэж юу вэ?
– Гэрлэлтийг бүртгүүлснээр гэрлэгсдийн хооронд эрх, үүрэг бий болдог. Гэрлэгсэд нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. Гэр бүлийн тухай хуулийн дараах эрх, үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:
Эрх
– Гэр бүлээ төлөвлөх
– Оршин суугаа газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох
– Хуваарьт эд хөрөнгөтэй байх
– Дундаа эд хөрөнгөө өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах
– Материаллаг болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах
– Тэжээн тэтгүүлэх
Үүрэг
– Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх
– Гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах
– Тэжээн тэтгэх, туслах
– Гэр бүл шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх
– Хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх
– Угийн бичиг хөтлөх
/Хань/
1 Comment
ehner nohor 2 huuhedtei 3ula baij baidal ehner ni oor huntei yawaldaad ternesei huuhedtei bolchood boon yum bolood salch baiwal yahuu ali tal ni huuhed dee awah ene ter geel hariu heleech