Гэр бүлийн хүндээ үнэнч явах нь бие махбодийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг гэвэл маргах хүн гарахгүй байх. Ядаж л нөгөө БЗХӨ тусна гэхгүй, баригдчихвал хэрүүл маргаан дэгдэнэ гэж стресст орохгүй. Гэвч хүн гэдэг амьтан ямагт байгаагаасаа илүү ихийг харж явдаг болохоор… Ингээд олон зүйл нуршилгүйгээр эмэгтэйчүүдэд зориулсан нэгэн сайт дээр гарсан асуулгаас сонирхуулъя.
Энэ сайт нь нөхрийгөө өөр хүнтэй “яваад байгааг” яаж мэдэх вэ гэсэн асуулга явуулжээ. Гэхдээ зүгээр ч нэг асуусангүй эхнэртэй эрчүүдтэй “явж” байсан “туршлагатай” бүсгүйчүүдээс туршлагаасаа хуваалцахыг хүссэн байна. Ингэхэд нь бүсгүйчүүд нэг иймэрхүү хариултууд өгсөн байх юм. Ямар нэг дүгнэлт хийх гэсэнгүй. Эрхэм та өөрөө нэгийг бодож, хоёрыг тунгаагаад сэтгэдэл, дүгнэлтээ бичнэ биз.
Гэнэтийн бэлгийн сулрал
Надтай явдаг байсан залуу эхнэртэйгээ унтана гэхээс залхаад байна гэж ярьдаг байсан. “Дандаа нэг янзаараа, уйдаж үхмээр” гэж ярьдаг байсан шүү. Тэгэхээр хэдий улиг болсон мэт санагдаж болох ч нөгөө ажлаа арай илүү сонирхолтой, кайфтай болгох гэж л эрчүүд нууц амрагтай болдог гэж санагддаг. Тэр залуу ч надтай нэг оронд орохоороо ёстой баллаж тавьдаг байсандаа. Гэртээ хариад эхнэрийнхээ өвөрт орохоороо юу ч чадахгүй болчихдог байсан гэдэгт зуун хувь итгэлтэй байна. Яах вэ, хамаг юмаа надад шавхаад үлдээчихдэг байсан юм чинь. Тэгэхээр миний бодлоор бол эхнэр нөхрийн харьцаанд секс цөөрөөд ирвэл нэг л биш байгаагийн шинж мөн.
А.26 нас.
Ажлыг нь шинжээрэй
Жинхэнэ нэр, хаягаа хэлэхгүйгээс хойш нуугаад яах вэ, надад эхнэртэй хоёр ч нууц амраг байсан. Эхнийх нь уран бүтээлч, урлагийн хүн. Эхнэр нь дөнгөж төрчихөөд байсны дээр, урлагийн хүн гэдгээрээ дандаа шинэ соргог юм мэдэрч байх ёстой байдаг юм гэсэн. Тэгээд ажлын амралтын өдрүүд гэлтгүйгээр чөлөөт цагаа бүхэлд нь надтай өнгөрүүлдэг байсан шүү. Эхнэртээ болохоор урлагийхантайгаа хаа нэгтэй уулзаад явж байна ойлгоорой гэж худал хэлдэг гэж байгаа. Нөгөө тэнэг нь түүнд нь итгэхийг нь яана. Нөхөр нь ч гэсэндаа хувиа хичээсэн өөдгүй амьтан. Тэгэхээр урлагийн хүн гэхээр нь зөвхөн уран бүтээл туурвих гээд л уран бүтээлч эрэл хайгуул хийгээд явдаг юм гэж тэнэгтэх хэрэггүй байх. Тэр уран бүтээлий эрэл хайгуул гэж юу байдгийг нь би сайн мэднэ. Тэгэхээр нөхрүүдийнхээ худал үгэнд итгэх биш харин ажил хэрэг, үр дүнг нь шалгах хэрэгтэй байх.
Хоёр дахь “ну.а” залуу болохоор надтай хамт ажилладаг байсан. Өдөржин шөнөжин шахуу надтай хамт ажил дээрээ байж байгаад орой хонох гэж л харьдаг байсан. Тэр зуураа ажил дээр, эсвэл найзуудынх нь гэрийг илүүчилдэг байсан. Эхнэртээ болохоор амьдралынхаа төлөө мөнгө хийгээд ёстой нэг завгүй явна гэж донгоддог байсан. Тэгэхээр нөхрийн чинь ажил дандаа гэнэт яаралтай юм гараад, дандаа оройтоод байдаг болсон бол сэжигтэй шүү гэж эхнэрүүдэд хэлмээр байна. Юмыг яаж мэдэх вэ гээд ажил дээр нь “санамсаргүй” гэнэтийн шалгалтаар очиж үзэж байсан нь дээр шүү. Үнэхээр ажил ихтэй байвал сайн л биз. Үгүй бол харин…
Б. 32 нас
Шинэ үг
Би нууц амраг ч байж ч үзсэн, бас нөхөртөө араа тавиулдаг эхнэр ч байсан үзсэн. Нөхрийгөө намайр мэхэлдэг гэж зүүдлээ ч үгүй явж байгаад өөрийнхөө нууц амраг залуугийн яриаг сонсож байгаад гэнэт ойлгосон гэх үү дээ. Яасан бэ гэхээр нууц амраг залуу маань намайг дагаад миний хэргэлэдэг үгсийг хэлдэг болчихсон байхыг гэнэт анзаарсан байхгүй юу. /Би өөрөө дизайнер мэргэжилтэй л дээ. / Харин нөхөр маань болохоор гэнэт сүүлийн хэдэн сар дан хууль зүйн үг хэллэг ашигладаг болчихсон байсан юм. Тэгээд яах вэ юу билээ энэ чинь гэж бодож байгаад тандсан чинь… яг байдаг байхгүй юу. Нууц амраг эмэгтэй нь хуульч, компанийх нь хуулийн зөвлөх хийдэг байсныг нь олж мэдсэн дээ… Бас нээрээ нууц амраг залуугаа эхнэртэйгээ хамт гудамжаар явж байхыг нь хараад нэг сонин юм ажигласнаа хэлье. Юу вэ гэхээр тэр явж байхдаа дандаа эхнэрээсээ нэг ахлам, хагас алхам хэртэй зайнд түрүүлж алхах гээд байсан. Хөндлөнгөөс харахаар өөрийн мэдэлгүй эхнэрээсээ зай аваад байгаа нь нүдэнд тусч байсан шүү. Дараа би нөхрөө харсан чинь бас яг тэгэж байсан.
Э.27 настай.
Гөлөгнөөд эхэлвэл
Би эхнэртэй гурван ч эртэй явж үзсэн. Бүгд л сайхан гэр бүлтэй. Маш нямбай гэдгээрээ хоорондоо адилхан гэмээр юм уу даа. Үс, үнэр энэ тэр гээд ямар ч ул мөр үлдээдэггүй байхыг хичээдэг. Уулзах болохоороо ямар ч үнэртэй ус энэ тэр хэрэглэхгүй байхыг гуйдаг байсан. Би ч гэсэн хэзээ ч өөрөө тэдэн рүү залгадаггүй, мессеж энэ тэр бичдэггүй байсан. Нэг нь намайг ийш тийш ажлаар, томилолтоор явах болохоороо авч явдаг. Тэгэхдээ эхнэртээ болохоор манай ажлын мэргэжлийн зөвлөх гэж хүн надтай хамт явна гэж хэлдэг. Юмыг яаж мэдэх вэ гэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь тэр. Тэгээд ч тэр үү эхнэрүүдэд нь нэг ч удаа баригдаж байгаагүй. Гэхдээ хачирхалтай нь гэвэл эхнэр нь утсаар ярихаар л жинхэнэ “гөлөг” болно доо. Яах вэ ийх вэ, яасан ийсэн, миний хайр майр энэ тэр гээд л утсаа барьчихаад л утсаа бараг л долоохоо шахдаг байсан. Тэгэхээр миний бодлоор бол нөхрүүд чинь гэнэт утсаар ярихдаа гөлөгнөөд ирвэл сэжигтэй шүү. Юмыг яаж мэдэх вэ …
Д. 30 настай.
Урвагчтай нялагнах хэрэггүй
Эхнэрүүдээ эх гэсэн нэрнээс гадна эмэгтэй хүн, бүсгүй хүн гэдгээ мартах хэрэггүй. Эрчүүд худал ярьдаг ч эцсийн эцэст баригддаг л байхгүй юу. Хэрэв сэжиг төрсөн бол эд баримтыг нь олох хайр хэрэгтэй. Өөр дугаартай болчоод симээ сольж хийгэд байна уу гэдгийг шалга. Оройтож ирдэг болсон бол хармаа энэ тэрийг нь ухаад үз. Ямар дотуур хувцас өмсөж байна, ажилдаа ирэх, явахдаа гэнэт дандаа усанд ордог болчихсон бол ялангуяа нэгжиж үзэх хэрэгтэй. Мессежийг нь унш, мэйлийг нь шалга.
Ажлаас ирэх, явахад нь үнсэх гэхээр бултаад байна уу? Сэжигтэй шүү. Хоёр долоо хоногоос илүү хугацаагаар унтахгүй байна уу? Бас л сэжигтэй шүү. Яаралтай арга хэмжээ ав. Урвагч, мэхлэгч хүнтэй нялагнаад байх хэрэг юу байна. Бүр үнэрлээд үзэж болно шүү дээ. Өөр эмэгтэй хүний үнэртэй усны үнэр гэдэг маш содон байдаг. Нуушаад яах вэ, би өөрөө ч гэсэн олон эрчүүдтэй явж үзсэн эмэгтэй. Тийм ч болохоор хэлж байгаа юм. Харин мэхэлж байгааг нь гадарлаад байгаа мөртлөө баримт олохгүй яваад байгаа бол мэдсэн ч мэдээгүй дүр эсгэх нь танд ашигтай байгаа хэрэг.
Э. 45 настай.
24 Comments
Уншаад байсан чинь бүгд нэг хүн бичсэн юм шиг байна. Эсвэл энэ хүмүүсийн үзэл бодол нь хувьсч өөрчлөгдөөд сүүлдээ Араар нь тавих бас ну.а гэсэн бодол төрөөд хийдэг байх.
би 31 настай, эхлээд аргаа бартлаа араараа тавиулж үзсэн дараа нь эхнэртэй эрчүүдийн ну. а ч байж үзсэн. Ер нь нөхөр чинь өөр хүнтэй явалдаад байвал өөртөө анхаарал тавьж өөр шинэ хоббитой болоод гадуур дотуур явж сэтгэлээ сэргээ. Эрэгтэй хүн эхнэрээсээ салах гэж араар тавьдаггүй юм.Өөрт чамайг мэдсэн шүү гэдгээ эвтэйхэн ойлгуулах хэрэгтэй л дээ. Гэхдээ тэрийг нь хэтэрхий их авч хэлэлцэх хэрэггүй. Ганцхан өөртөө маш өндөр анхаарал тавих хэрэгтэй дээ
эр хүн бааранд орохоороо бар, буудалд орохоороо бух, гэртээ орохоороо гөлөг болдог гэсэн ккккккккккк
хүүхнүүдийг ну а-тай болсон гэдгийг мэдрэх хэцүү гэдэг юм байналээ. Цаадуул чинь эрэгтэйчүүд шиг гэнэн биш ээ. Тийм ч учраас эрчүүд дандаа ну а-тай юм шиг, хүүхнүүд дандаа үнэнч юм шиг харагддаг. Яг үнэндээ 2уулаа адилхан. Эрчүүд баригддаг учраас муу нэртэй болчдог.
ene bichsen huuhnuud ni bygd l yanhanuud bn shdee dandaa nohortei zaluugiin mongond bolj shaaltssan lalruud bj bas daraagiin yanhnuuddaa zowlogoo ogchij ee
gichinuud shaalgaj bhdaa taarsan
za za 2laa l adilhan sh dee.. medeej NU A.tai yum chin deer bichsen yum er em,d ali alind n uilchilnee
Er hun-d
Emegtei hun nu a-tai bolohooroo 1 bol chamaas bnga heruul udun yum buhend chini setgel dunduur bolj irne. Nuguu bol chamaig tengert tultal magtan ulam iheer halamjlah bolno. Hehee erchuudee gej!!!
unshigchid chi ymar archaagui yum be nuhriinhuu nuuts amragiig meddiin bol 2lang ni alaad hayach nuhruu baritsiin bol gulug bolgooch shshshsh bi bsan bol muu pizdag alj uguh bsan sorry iim yum unshihaar zurh sablaad bna nuuts amrag geheer.tiim yum garch ireegui l bna gehdee bi nuhruusuu hol bdag tuundee unench l ybj bna ternedee bas itgej bna.huursan ch barigdahgui huurch bbal yaltai bilee dee.gehdee haaya sex hiimeer sangddag hentei ch hamaagui gebch setgeliin huurluur ingej bgui gej bodsoor.bi nuhurtuu hairtai chamdaa unench gergii chin bna
Manai nuhriin nuuts amrag ni Muujig gej neg hujaa tums shig tsarailsan huuhen baidag yum Terniihee yum bolgon ni saihan l gedeg yum sh dee Harahad uruvdeltei l amitan hgaragddag yum BZHuvchin teruund lav baigaa baih Manai hun ch neg l bish bolson baina lee Haldaa biz Uheesei 2 uulaa Uur zamaar holdohgui yum baina lee
Ene novshiin erchuudiig nuuts amrag tsarailj baigaad ashiglaad hayaad bai )) iin tsaas shig Yadgiimbe Tsaaduul chine neg ih saihan yum sanagdaad lk ehnertee hudlaa yariad l chamruu temuuled chamd tsag zav hurenge huch zaraad baigaa deer ni ashiglaad l avahiig bod Tegeed neg l udur uur nuuts amragiig songo 1 tei udaj bolohgui ehneriinh ni haraaliig idne Tsaaduul cxhine ehnertee barigdahgui baij chadah ch ugui
za yostoi der helsen buh l shinj temdeg ajigllagddag yum bna tegeed joohon huleeheer barimttaigaar barigdaadl irne de.
Negd durlaval jargal nemj durlaval zovlon shuu dee neeree Muugii mine chi zovj baina uu jarjag baina uu Uuriigeer yu gej bodoj baina Tam,iig chine tsailgana daa
Ehnertei hairtai gedgee l sain medruuleed baibal zugeer dee. Ugaasaa erchuud bol erchuud shuu dee. Manai ehner bol chi nuhur mini yanz buriin umtai uchirah hereg garbal belgebchtei l baij uzeerei. Bas manai naiz huuhnuudeer oroldoj bolohgui shuu gedeg um daa.Hed heden udaa barigdaj l bailaa. Negd durlabal jargal nemj durlabal zoblon gedgiig l sanaj yabah heregtei dee
yag unen. unench busgui gej baidaggui yum bna. bi saya medlee. hamgiin ih itgej yavsan busgui mini oor haygaar orood bicheed bsan chini sar ch bologui untah hevteh deeree tultal bichdeg bna shd. ingeed duusgah mini
Гичийнүүд минь битгий даварцгаа гэж хэлье, янханууд байж гайхуулж гэнэ.
shalgah herggui l bh setgeld sew orhiin nemer ehnerin msg yahoo id g shalgaj bgad bi nu atai bolhiig medsen odo bodhod hereggui shalgaj de gej boddog medegui ongorson bol hanidaa itgesen heweeree bh bsn humus yu gej bodoh yum minii huwid tiim l b
ogt tandaj mordoh hereggui bh… herev gai bolj medchihvel medeegui dur uzuulj dalduur ooriinhoo davuu taluudiig sn hogjuuleh heregtei gej bodoj bna… etssiin etsetst hen neg hen ch bish hunees bolj ger bulee ballah ni hend ch hojil avchrahgui… herev tanii hani taniig huurval ehner ch bai nohor ch bai uhaantai bh heregtei… yalanguya emegteichuud oroo avah gej bn gej oor hun haih ni tun buruu shu… tegvel ta ene amidraliin togloomd hojigdloo gesn ug..
hehe
za da yur ni unen baihaaaa.
hehe balaa yumaaaa. gehdee uuniig unshsan erchuud arga barilaa ulam l nariiin bolgono biz deee .
iimerhuuu zuil unshahaar ger bultei bolj amidrana geheer bas l aij bn shuu.
bayarlallaa . meduuushtei l yum bn ..
harin emegtei ni nu.a tai bolbol yamar shinj temdeg ilreh bol ?? helj uguuuch ???
bayarlalaa. saihan l zuwulguu bn. Huuhnuudee neg yum guimaar bn ta nar nuhriiguu shalgaj bolno gevch medegdehguigeer shalgaarai. Minii huwid suuliin uyed ajil ihtei bainga 10, 11 gej gertee harij baigaa. medeej ar ger ur huuhediinhee tuluu mori nohoi shig zutgeed yadraad gertee haridag. harin manai avgaid naiz huuhnuud ni namaig oroitoj baigaan sejigtei enee teree gesen bololtoi. tegeed l bainga shalgaad l utas shalgaad ch baihshig, uey uey tsamts unerleed ch baihshig, bas deer ni bainga utasdaad l haana bn geed l.
uneniiig helehed uunees bolj bi ehnertee gomdoj bnaa. ehleed hellee. yagaad ingeed baigaa yum be geed. daraa ni guilaa itgehgui bol ajil deer ochood shalga gelee. yag yun hamgiin gomdoltoi be geheer heden tugrug olchih sanaatai yadraad irehed hamag yum shalgahdaa gol ni bish nuhurtuu itgehgui baigaa ni yumshuu. ta nar uneheer shalgamaar baigaa bol medegdehgui shalgaarai guij bn.
Muu huuhnuud araaraa taviuldaggui yum shig ih hutsaj baih shiv dee.
unen l yum bichij
bi yaj niitlel oruulah vee tuslaach batbold77@yahoo.com