Хайртынхаа зүрх сэтгэлийг хэрхэн татах вэ

74583139

Танилцсан бүсгүйгээ бишрүүлэх гэж эрчүүд аргаа бардаг. Зарим нь бүр баатарлаг зүйлс ч гэмээр үйлдэл хийдэг боловч бүсгүйчүүд үүнийг төдийлөн үнэлдэггүй. Тэгээд хайртыгаа хэрхэн байлдан дагуулж зүрх сэтгэлийг нь яаж татах вэ? 

Танд зөвлөхөд энгийн гэмээр зүйл ч онцгой сайхан санагдах нь бий. Жинхэнэ жентельмен, эмэгтэй хүнийг хүндэлдэг эр хүн жижиг сажиг гэлтгүй зүйлд түлхүү анхаардаг.

Тиймээс ч тэд эмэгтэйчүүдийн анхаарлын төвд үргэлж байсаар ирсэн. Хэрэв та бүсгүйн хамт хэнэггүй алхалж, өөрөө түрүүлж орж гараад байдаг бол одоо өөрийгөө өөрчлөөрэй.

* Хатагтайг өмнөө оруулахдаа хаалгыг нь барьж өгнө.
* Автобус унаанаас буухад нь эмэгтэйдээ тусалж, ороход нь өмнөө оруулаарай.
* Рестарон, кафед орохдоо бүсгүйдээ сандал ойртуулж өг. Эхлээд бүсгүйнхээ санал хүсэлтийг харгалзаж байгаад захиалга өгөөрэй.
* Зоог барьсны дараа бүсгүйгээ босоход сандлыг нь хойш болгож, өлгүүрээс хувцсаа авахад нь туслаарай.
* Хатагтайн хүсэлт, саналаас үл хамааран хооллосны үнэ төлбөрийг өөрөө төлөх зарчмыг баримтлах хэрэгтэй.
* Машин тэрэгний хаалгыг онгойлгон өгч бүсгүйг сууж босоход нь туслах нь эрэгтэй хүний үүрэг юм шүү.
* Бүсгүйгээ гэрийнх нь хаалганы дэргэд хүргэж өгнө. Тэгэхдээ эхний үед аяга кофе уух гэдэг ч юмуу бүсгүйн тавьсан саналаас эелдэгээр татгалзаарай. Шууд үгүй гэдэггүй ч ямар нэг аятайхан шалтaг олох хэрэгтэй. Магадгүй бүсгүйд тань энэ мэтийн зүйл шалихгүй санагдаж болохч эмэгтэй хүн гэдгээ мэдрэх таатайхан анхаарал дутагдаж байж болно.

/Хань/

3 Comments

  1. saruul says:

    @bicheerei hvvhnvvdee

  2. asian says:

    uneheer jijig shajig zuilees ajiglagddag shu jinhene er hun gedeg chn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.