Эмэгтэй хүн сайхан харагдаж чаддаггүй 12 алдаа

09037178f31a006ee31daec6fd664099

Тийм үнэтэй биш ч өөртөө зохисон сайхан хувцас өөртөө зохисон сайхан имижийг харуулахад юу чухал вэ?

1-р алдаа. Бөгтийх. Таны байгаа байдал тань танд нэг их чухал биш мэт санагдаж болох ч яг үнэндээ бол энэ маш чухал байдаг. Та өөрийгөө толинд хардаа. Тэгвэл одоо мөрөө цэх болгоод нэг хар. Шал өөр харагдаж байгаад та гайхах болно. Ээжүүд охидууддаа мөрөө цэх болго гэж байнга хэлж байдаг нь зүгээр нэг үг биш юм. Та 5 кг хасчихсан юм шиг л харагдах болно. Та цэх байх гэж толгой дээрээ ном тавиад алхах хэрэггүй л дээ. Та зүгээр гэдсээ бага зэрэг татаад, цээжээ бага зэрэг гэдийлгэхэд л болоо.

2-р алдаа. Дотуур хувцасыг мартах. Эмэгтэй хүнд дотуур хувцас маш чухал байдаг!!!. Хамгийн гол нь гаднаасаа илүү дотроо цэвэрхэн байх ёстой юм. Мөн хэрвээ таны биенд илүүдэл мах байдаг бол та бие галбиржуулагчийг ч гэсэн өмсөж болно шүү дээ. Та дотуур хувцасандаа мөнгө зарах хэрэгтэй. Ингэвэл таны бие болон хувцас тань танд талархах болно. Та дотроо сайхан , биенд тань яг таарсан дотуур хувцасыг өмсвөл та өөртөө илүү итгэлтэй болно.

3-р алдаа. Өөрт тань таарахгүй байгаа хувцасыг худалдаж авах. Таны шүүгээнд авсанаасаа хойш нэг ч удаа өмсөөгүй хувцас байдаг уу? Та хэзээ нэгэн цагт 10 кг хасчихсаныхаа дараа өмсөнө гэж хувцас авж байсан уу? Тэгвэл энэ бол буруу юм. Яг одоо өөрт тань юу таарч байна? Тэрийгээ л өмс. Яг одоо байгаа байдалдаа таарсан хувцасыг өмс.

4-р алдаа. Хувцасаа хооронд нь зохицуулахгүй байх. Таны шүүгээ хоорондоо ер таарахгүй хувцаснуудаар дүүрэхийг та хүсэхгүй байгаа биздээ? Эсвэл хослуулах гэдгээс болоод авахыг хүссэн хувцасаа авч чадахгүй байна уу? Та ямар нэг байдлаар хувцасаа зохицуулж, тааруулж авж байх ёстой. Гэхдээ дандаа биш. Яагаад гэвэл хувцасыг сайхан тохируулж, тааруулж өмсөх нь үнэхээр өнгө зүс чимдэг. Жишээ нь танд сайхан хүзүү гарсан цамц байгаа бол түүндээ яагаад сайхан хүзүүний зүүлт, эсвэл алчуур авж болохгүй гэж?

5-р алдаа. Загварын боол болох. Зарим хүмүүс хэтэрхий мод хөөж, гарч ирсэн шинэ загвар, мод болгоныг дагахаар л сайхан харагдана гэж боддог. Гэтэл энэ тийм биш. Гарч ирж байгаа бүх мод загваруудыг хооронд нь тааруулна гэдэг маш хэцүү ба мөн зарлагатай. Заавал мод дагана гэээд биенд тань , насанд тань таарахгүй хувцасыг өмсөнө гэдэг загварын боол болж байгааг хэлж байгаа хэрэг юм. Хамгийн гол нь та загварын чиг хандлагыг ерөнхийд нь мэдэж байх хэрэгтэй ба өөрт таарсаныг нь олж өмсөх хэрэгтэй.

6-р алдаа. Юбка буруу сонгож өмсөх. Бүх төлийн юбка таны биенд тохирно гэж байхгүй. Та хэдий сайхан хөлтэй байлаа ч юбкаа сонгохдоо анхаарах хэрэгтэй. Юуны өмнө та дэлгүүрт ороод өөрт тань ямар юбка хамгийн сайн тохирох эсэхийг мэдэж авах хэрэгтэй. Юбканууд өвдөгнөөс дээш, өвдөгнөөс доош, нарийн, бүдүүн гээд олон янз байдаг. Гэхдээ нүд хужирлаж чадах хамгийн сайхан юбканууд ихэнхдээ өвдөгнөөс яг дээр, эсвэл яг доохон байдаг. Таны зайлсхийх ёстой хамгийн гол зүйл бол таны юбка яг таны булчинтай адил хэмжээнд байх ёсгүй. Ингэх аваас таны хөл илүү богино, мөн илүү бүдүүн харагддаг.

7-р алдаа. Ажлын байран дээр эсвэл, албаны газар албаны хувцаслахыг мартах. Ажлын байрандээр хүн ямар нэг байдлаар албаны харагдах ёстой. Эс тэгвээс энэ нь үл хүдэтгэсэн мэт харагдах болно. Та хэдий албаны хувцаслахыг хүсэхгүй байсан ч ядаж нэг цагаан цамц, алчуур, эсвэл нэг сайхан ээмэг, зүүлт, эсвэл цэвэрхэн гутал өмсөх нь таныг албаны харагдуулж чаддаг гэдгийг та санаарай.

8-р алдаа. Нэг жинсэн дээр олон төрлийн гутал өмсөх. Таны жинс ямар ч байсан гэсэн тухайн жинсэнд бүх гутал зохицно гэж хэзээ ч байдаггүй. Та жинсээ өндөр өсгийтэй гутлан дээр өмсөж болж байгаа бол түүнийг өсгийгүй гутлан дээр өмсөж болохгүй гэсэн үг. Энэ бол таны буруу хувцаслаж буйн нэг шинж юм.

9-р алдаа. Хэтэрхий их аксессори зүүх. Хэтэрхий олон аксессорийг зүүх нь таны өнгө зүсийг дардаг гэдгийг санах хэрэгтэй. Жишээ нь алчуурны доор зүүлт зүүх, олон бөгж зүүх, олон зүүлт зүүх гм.

10-р алдаа. Хувцсандаа таарахгүй гутал сонгон авах. Жишээ нь бандгар, хүнд гутлыг палажан дээр өмсөх. Хамгийн гол нь пропорцыг сайн тохируулах хэрэгтэй. Мөн ажлын хувцасан дээрээ пүүз, кет өмсөх гм.

11-р алдаа. Өөрийн сайхан гэсэн хувцаснуудаа зөвхөн чухал үйл явдалуудад хадгалах. Магадгүй та түүнийг өдөр тутам өмсөхөд хэтэрхий үнэтэй, чамин гэж бодож байж болох юм. Магадгүй та түүнийг маш үнэтэй авсан учир зөвхөн чухал орой өмсөх ёстой гэж бодож байж болох юм. Тэгвэл та олон өдөр сайхан харагдахыг хүсэж байна уу эсвэл хэдхэн орой сайхан харагдахыг хүсэж байна уу? Шийдвэрээ гарга.

12-р алдаа. Цаг, Бугуйвч. Цаг бугуйвч 2 ыг хэзээ ч нэг дор нэг гаранд зүүж болдоггүй. Хэрвээ та 2уланг нь зүүхийг хүсэж байвал нэг нэг гарандаа тусад нь зүүгээрэй. Энэ бол хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа шүү.

5 Comments

  1. tansaghan says:

    çàðèì íü àðàé äýíäñýí áàéíàà õýòýðõèé äîðîìæèëñîí áàéíà ø äýý ãàæ äîíòîé ë áèø áîë þó ãýæ íýã ãàðàíäàà öàã áóãóéâ÷ 2 ç¿¿æ áàéõèéí õîë ÿâæ õóö çà

  2. . says:

    http://www.khanptc.com/index.php?ref=aeuuuu хаягаар орж мөнгө олоорой амрхан юм байна лээ. та PTC (Pay to Click) хэлбэрийн KhanPTC cайт нь oнлайнаар гэртээ cууж байгаад жинхэнээр мөнгө oлoх бoлoмжийг oлгoж байна. Манай cайт нь Мoнгoл хүн Мoнгoл нөхцөлд тааруулж хийcэнээрээ oнцлoг бөгөөд та хуримтлуулcан мөнгөө мoнгoл төгрөгөөр тooцoж авах учраас ижил төрлийн гадаадын cайтуудааc давуу талтай.

    Та хэдэн төгрөг oлoх бoлoмжтoй вэ?
    Та өдөрт 10 cурталчилгаа (50₮) үзcэн, харин таны сүлжээний 25 гишүүн өдөрт мөн 10 cурталчилгаа (250₮) үзсэн гэж бoдoхoд нэг cард 9,300₮ зөвхөн 2-3 минут зарцуулаад oлoх бoлoмжтoй бөгөөд манайд cурталчилгаа өгөгчийн тoo нэмэгдэх туcам таны oлoх oрлoгo нэмэгдэх бoлнo.

    Та яг oдoo бүртгүүлээд oнлайнаар мөнгө oлoж эхлээрэй! Энэ бол онлайнаар мөнгө олох бодит боломж!

  3. angiraa says:

    би эдгээрийг бүгдийг нь мэдхийн бнөө их мэдээжийн зөвлгөө байна худалдаж авдаг мөнгө нь байх юм бол сайхан хувцаслах маш амрхан.тэгээд ч би өөрийгөө дажгүй хувцасладаг гэж боддог яагаад гэхээр миний авж өмссөн хувцасийг миний ойр тойрнийхон байнга л дуурайгаад аваад өмсчөхдөг.кк

  4. Deegii says:

    Сайхан зовлогоо байна. Би хувидаа бугдийг ни хулээн зовшоорч бна. Гэхээр оороо гайгуй мэдрэмжтэй эмэгтэй юм шиг бнаа

  5. Me says:

    Tanhil.mn-ii medee baina, bi eniig uchigdur unshij baisan

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.