Хүүхнүүдийн энгэр зөрүүлэх үедээ гаргадаг алдаа нь цаашдын дотно харьцааг нь сэвтээж, хайртай хүнд нь буруу ойлголт төрүүлж болдог. Хэдийгээр тэд хамтрагчдаа илүү сайхан сэтгэгдэл үлдээхийг хүсдэг ч эрчүүдийн талаарх буруу ойлголт зарим нэг төөрөгдөл нь бодсоноос нь огт өөр байдалд хүргэж орхидог юм. Тиймээс сексологчид сексийн талаарх эмэгтэйчүүдийн түгээмэл дөрвөн алдааг ийн тодорхойлж байна.
1. Эрчүүд сексийн дараах энхрийлэлд дуртай биш
Эрчүүд яг л хүүхнүүдтэй адил загас наадуулж, дур ханасны дараа ч энхрийлүүлж, илүүлж таалуулах дуртай байдаг. Гэхдээ тэдний олонх нь сексийн үеэр хэтэрхий их хүч гаргасны улмаас эрхэлж энхрийлэх чадалгүй болдог нь нууц биш.
2. Яагаад миний хүссэнээр хийхгүй байна вэ?
Ийм гомдол сексийн дараа хүүхнүүдэд үлдэж мэднэ. Эр хүн робот биш. Тэгээд ч тэдэнд бусдын бодлыг унших далд авьяас бүгдэд нь заяагаагүй юм. Эмэгтэйчүүд яагаад ч юм бэ сэтгэлд нь байгаа нууц хүслийг эр хүн тааж хүссэнээр нь хийгээсэй гэж нууцхан мөрөөддөг. Гэхдээ олонх нь хэлж зүрхэлдэггүй. Ичиж байна гэсэн тайлбар л зүүх байх. Энэ бол хамгийн буруу. Эр хүний мэдрэмжид хий найдаж хоосон хоцорсноос шуудхан ойлгогдохоор хэлсэн нь дээр.
З. Эр хүн секст хэзээд бэлэн, хаана ч, ямар ч нөхцөлд
Энэ тодорхойлолт харьцангуй залуу бас ар гэр, амьдрал, ажил төрөлд нь ямар нэг асуудал гарахааргүй насныханд тохирно. Харин бусдад буюу 22-23 наснаас дээш үеийнхэн загас наадуулахад хэзээд ямар ч цаг үе нөхцөл байдалд бэлэн байдаг гэвэл худлаа. Нас ахих тусам эр хүний нуруун дээр амьдралын элдэв ачаа овоордог тул тэдний сэрэл хөдөлтөл бага биш хугацаа шаардлагатай болдог юм.
4. Хайргүй хэрнээ энгэр зөрүүлж яаж чаддаг юм бол
Сексийн үед эмэгтэй хүний биед сэтгэл хөөрлийн үед ялгардаг окситоцин гэж даавар их хэмжээгээр хуримтлагдана. Тиймээс бүсгүйчүүдийн сэрлийг хөдөлгөхөд биед нь хүрэх, сэтгэлийн хөдлөл аль аль нь нөлөөтэй. Харин эрчүүлэд окситоцин тийм ч нөлөөтэй биш, бараг ялгардаггүй, ялгарлаа ч тун хязгаарлагдмал хэмжээнд. Тиймээс эрчүүд хайргүй хэрнээ энгэр зөрүүлж чаддаг байх.
/Улаанбаатарын сонин/
9 Comments
Эр хүн секст хэзээд бэлэн, хаана ч, ямар ч нөхцөлд
Благодарю. Появилась классная мысль, но нуждается в сильной реорганизации моей мысли, займусь в ближайшем будущем. Позже поделюсь с читателями блога!
yostoi zuv bna
uu ene blogt minii hayag orohgui bna,”hool.mn” ruu orood nuur huudas deer baigaa “uhriin mahan sums(Itali)” gesnii setgegdel deer todorhoi bichsen baigaa za amjilt
$$$$ sard 300$,Ta internet deer uuriin durtai zuiliig hiihiin hajuugar tand yamarch saad bolohgui surtalchilgaa haruulah sambar buhii jijig program tataj avaad hulganii zaagchaa surtalchilgaan deer bairluulaad sardaa 300$ uunees ihiig oloh bolomj bna.bolomjiin sanagdaj baival doorh hayagaar burtguuleerei
hi
Õ¿¿õí¿¿äèéí íóóöõàí õ¿ñýë ýð÷¿¿äýä õ¿÷èíä¿¿ëæ ¿çýõ þìñàí ãýæ, ýð÷¿¿äèéí íóóö õ¿ñýë õ¿¿õí¿¿äèéã õ¿÷èíäýõ þìñàí ãýæ… Ãýõäýý òààëàãäñàí çàëóóäàà,òààëàãäñàí õ¿¿õíýý ø¿¿. Ýíý íü ýñðýãýýð áîëîõîîðîî ãýìò õýðýã áîë÷èõäîã þì.
teneg
1. put your finger on your nose
2. hold your breath for 5 seconds
3. say the name of your love
4. that person will ask you out on the next Friday
5. you will have the best day tomorrow
6. if you don’t copy and paste to 2 other videos you will have bad luck and die in