Эрчүүдийн талаарх хүүхнүүдийн төөрөгдөл

1241069059_026

Та эмэгтэй хүн болж төрнө гэдэг үнэхээр гайхамшиг. Яагаад гэвэл эмэгтэй хүний амьдралд эмээ, ээж, эгч, танил эмэгтэйчүүд гээд олон зөвлөгч байдаг. Эмэгтэй хүүхэд хүссэн хүсээгүй охин, хүүхэн бас авгай болно. Тэгэхээр тэдэнд өнөөх олон зөвлөгч нарын захиас, амьдралын туршлага хэрэг болно.

Амьдралын туршлагаас харахад эрчүүдийн бэлгийн бойжилт нь эцэг эхийн анхаарал, хайр халамжаас хол хөндий байсаар өнөөг хүрчээ. Гэтэл эмэгтэйчүүдэд болохоор эр хүний тухай ойлголт бүр эрт, хар багаас нь төлөвшдөг байна.

Эрчүүдийн хувьд хамгийн хорлонтой үгийг нас тогтсон эмэгтэйчүүдийн охидод хэлдэг аж. Гэвч тэрхүү туршлагатай эмэгтэйчүүдийн олон зөвлөгөө, эрчүүдийн талаарх мэдлэг нь ихэнхдээ төөрөгдөл байдаг ажээ.

Хүүхнүүдэд эрчүүдийн секс хүсэл нь хэрэгтэй
Мэдээж секс бол хамгийн нандин зүйл. Эрчүүд гоё сайхан хүүхнүүдтэй секс хийхийг маш их хүсдэг. Гэвч санасан бүхэн бүтдэггүй нь хорвоогийн жам. Харин хүүхнүүд болохоор хүссэн эртэйгээ амраглаж чадна. Яагаад гэвэл сексдэх саналыг эрчүүд тавьж эмэгтэйчүүд зөвшөөрөх эсэхийг нь шийддэг. Тэгэхээр зөвшөөрөл өгдөг хүний гарт эрх мэдэл байна гэсэн үг.

Эрчүүдийг амттай сайхан хоолоор дайлахад л болно
Чин үнэнийг хэлэхэд хүүхнүүд эрчүүдийг сайхан хооллоор дайлах дуртай. Энэ нь үнэндээ хоолоор дайлах гэсэн сайхан сэтгэл бус, харин зүрх сэтгэлийг нь эзэмдэх гэсэн арга юм. Гэсэн ч эрчүүд, хэнэггүй мангар, залхуу юм шиг мөртлөө хэрэгтэй үедээ нарийн ухаан гаргахдаа сайн. Тэд хүүхнүүдийн хийсэн хоолыг “Маш амттай, сайхан хоол болжээ” гэж магтах боловч үдэш орой сэмхэн алга болохдоо сийхгүй. Гэсэн ч өлсөхөөрөө тэд буцаад л ирнэ.

Эр хүн царайлаг байх хэрэггүй
Эрчүүд хэдийгээр царай муутай байсан ч, байгалиас заяасан сэргэлэн ухаан, зальтай зангаараа мөнгө олдог. Олсон мөнгөөрөө хүүхнүүдийн урхиддаг. Мөнгөтэй эрчүүд царайлаг хүүхнүүдийн толгойг эргүүлэхийн цагт ямар ч ээж, эмээгийн хориг тус болохгүй.

Эрчүүд эмэгтэйчүүдийн талаар ингэж боддог
Хэрэв хэн нэгэн эрэгтэй хүн эмэгтэйчүүд бол тэнэг гэж хэлбэл түүнд тэнэг эмэгтэй л гомдоно” гэсэн үг байдаг. Харин өөрийгөө ухаантай гэж боддог эмэгтэй энэ үгийг анзаарахгүй. Харин тэнэг гэж хэлүүлсэндээ гомдсон хүүхнүүд “Эрчүүд бол адгийн шаарнууд” гэж хэлбэл тэнэг гэдгээ нотолсон хэрэг болно.

Эрэгтэй хүнийг хуурах маш амархан
Ихэнх эмэгтэйчүүд эрчүүдийг хуурахад амархан гэж боддог. Хэрэв энэ үгэндээ итгэсэн бол түүнээс харьцаагаа таслах гэж яарсны хэрэггүй. Үүнийхээ оронд нууц амрагтай бол. Хэд хэдэн нууц амрагтай болсон ч болно. Хэрэв үүнийг эр нөхөр чинь анзаарахгүй байвал танд хайргүй гэсэн үг. Харин мэдвэл…

Эрчүүдийг хэн залхуу болгодог вэ
Мэдээж бүсгүй та л эр нөхрөө залхуу болгосон. Энэ маягаараа бол та ажилч зөгийг ч залхуу болгож мэдэх хүн байна. За яахав, энэ удаа би хийе, дараагийн удаа нөхөр маань туслана биз гэж боддог бол том алдаа шүү. Нэгэнт л залхуураад сурчихсан бол эрчүүд үхэн үхтлээ энэ зангаа тавилгүй дуусдаг.

/Хань/

5 Comments

  1. hudlaa says:

    шал худлаа эмэгтэйчүүд хуссэнтэйгээ унтдаг гэнээ. харин ч чаддаггуй. сайхан залуучууд н тоож ирдэггүй дандаа муухайнууд н л ирдэг шд

  2. RIGHT says:

    энэ яасан худлаа нийтлэл вэ. битгий ийм өрөөсгөл юм нийтэл.

  3. ㅎㅎㅎ says:

    er hvmvvs emegtei hvnees yhaalag baidag bolohoor bitgii iim ergvv yum niitel…….

  4. San says:

    Ene setgegdel heterhii uruusgul bna. Eniig haanahiin yamar sudalgaanaas ishilj bichsen yum boldoo? Ish tataagui bol emegtei hun bichsen baij bolhoor l yum. Yamar ch l baisan eregtei huniig sain mededgui l hunii bichleg bna.

  5. Bold says:

    End bichsen setgegdeleer er xuniig unelne gevel arai ch bas denduu xyazgaarlagdmal um baina. Er xun zaaval olsoxooroo emegtei xun deer ochij bas seks xusexeeree dorluuldeg meteer oilgoj boloxgui. Setgel gedeg chin xamgiin chuxal zuil baigaa um. Tiimxen zuilsiig ogt toodoggui er xun ch bas bii. Ooriigoo busdiin toloo zolison er xun ch bas baidag. Uuliin mod urttai boginotoi xunii xovuun saitai muutai gedeg um daa. Eronxiilon xamaatuulj dugnesen baina. Bodit baidald bol shal oor.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.