Үл ойлголцолыг яаж давах вэ?

sb10069946e-003

Байнгын секс, ялдам үгс, үнсэлт энхрийлэл гээд дурлалт хосуудын харьцаа эхний хэдэн cap үнэхээр гайхамшигтай байдаг. Гэвч сайхан бүхэн төгсдөг жамтай тул бал бурмын энэ сарууд ч дуусч жирийн өдрүүд эхэлнэ. Энэ үед л хайртай хосууд өмнө нь анзаараагүй байсан дутагдал, тааламжгүй зан зуршлыг олж мэддэг, үүнээс үүдэн үл ойлголцол үүсдэг. 

Хайртай бол хартай гэдэгт бүү итгэ!
Гэхдээ хардалт бол хүнд байдаг л нэг эрүүл, хэвийн сэтгэлийн хэлбэр. Харин хардалт нь өөртөө итгэлгүй байдал, доогуур үнэлэмжин дээр суурилагдсан бол энэ нь асуудал болж хувирдаг. Тэгвэл та бүсгүйтэйгээ ярьж, хардаад байгаагийн учир шалтгааныг олж тодруул. Өөр эмэгтэйн нэрийг дурьдах нь түүнтэй хамаатай бус гэдгийг ойлгуул. Хардалтыг итгэлцэл болгож хувирга.

Хайртай бүсгүйгээ найз нөхөдтэйгээ танилцуул!
Энэ асуудлыг хойшлуулах тусам бүсгүйд тань үл итгэлцэл төрнө. Тиймээс шалтаг хэлэлгүй бүсгүйгээ найз нөхөд, ойр дотныхонтойгоо танилцуул.

Хэлсэн амандаа хүрч бай!
Хэрэв та бүсгүйдээ утасдана гэсэн л бол үүнийгээ биелүүл. Бүү таг чиг болчих. Түүнд бухимдах шалтаг бүү өг. Үл ойлголцол, зөрчил маргаан нь гол төлөв жижиг зүйлээс эхэлдэг юм шүү.

Найрсаг, эелдэг үг хэл
Эелдэг, магтаж сайшаасан, найрсаг үгсийг хэлэхээ мартуузай. Гэхдээ комплимент буюу найрсаг үгийг шууд бусаар хэлэх нь үр дүнтэй. Жишээ нь найз нөхөд маань чиний биеийн галбирыг их бахадсан шүү гэж бүсгүйдээ хэлбэл үнэхээр байгаа ононо. Үсчинд орсныг нь мэдээгүй ч хайртынхаа үсний өнгийг магт. Харин илт таргалаад байвал “чи минь гоолиг харагдаж байна шүү” гэж хэлвэл тохуурхал, доромжлол болохыг санаарай.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.