Mонгол монголоороо үлдэх үү, MОНГОЛ ЦУС УУСЧ АЛГА БОЛОХ УУ

83763714

Монголчуудын гадаад хүргэн, бэрийн тоо 5139-д хүрчээ

Монголчууд гадаадын иргэнтэй гэр бүл болох нь жил ирэх тусам нэмэгдэж байна. ИБМУТ-ийн Гадаадын иргэдийн бүртгэлээс үзвэл сүүлийн арван жилийн хугацаанд монголчууд дэлхийн 76 орны иргэдтэй ураг барилджээ. Тодорхой хэлбэл, гадаадын 5139 иргэнтэй гэр бүл болж, өрх тусгаарласан байна. Үүнээс БНСУ-ын иргэдтэй 3485 хүн гэр бүл болсон нь нийт гадаад хүнтэй гэрлэгчдийн 67.8 хувийг эзэлж байгаа аж. Японы 296, Хятадын 232, ХБНГУ-ын 229, АНУ-ын 158 иргэнтэй монголчууд гэр бүл болсон нь хамгийн олонд тооцогдож байгаа аж. Түүнчлэн Аргентин, Алжир, Босни Герцеговини, Египет, Непал, Косово, Тува, Тобага, Халимаг, Этиоп кэрэг харьцангуй жижиг гэж хэлж болох, харилцаа холбоо ч бага байдаг байх гэмээр орны иргэдтэй ч ганц, хоёроор гэрлэлтээ бүртгүүлсэн нь ч байна. Иргэний бүртгэлийн байгууллага одоогоос арван жилийн өмнөөс гадаадын иргэдийг бүртгэж эхэлсэн гэнэ. Эхний жил буюу 1998 онд 44 хос бүртгүүлж байсан бол өнгөрсөн жил монголын 976 иргэн гадаадын иргэнтэй гэрлэснээ албан ёсоор бүртгүүлсэн байх жишээтэй. 

Зуучлалаар гэрлэсэн эмэгтэйчүүд хамгийн их “тарчилдаг”

Олон хүн сайнтай, муутай гэдэг шиг “сайн гадаад нөхөр” бас байлгүй л яахав. Монголчуудынхаа гэр бүл болсон хүмүүсийг бүгдийг нь буруутгах гэсэнгүй. Гэхдээ өөрсдөө уулзаж, учирч гэр бүл болохоосоо илүү “зохиомол”-оор, тодорхой бэлдсэн сценариар гадаадын иргэнтэй гэр бүл болох хүн сүүлийн үед олширсон гэх юм билээ. Монгол эмэгтэйчүүд ихэвчлэн зуучлалаар танилцаж, Солонгос, Япон зэрэг улсын иргэдтэй гэр бүл болж буй тухай байнга л мэдээлэл цацагддаг. Гадаадын иргэнтэй гэр бүлээ бат-луулсан монголчуудын 95 хувь эмэгтэй, үлдсэн нь эрчүүд гэсэн судалгааг иргэний бүртгэлийн байгууллагаас гаргажээ. Эмэгтэйчүүдийн олонх нь зуучлалаар тухайн хүний зургийг харж, түүний тухай мэдээлэл аваад л гэр бүлээ батлуулдаг аж. Нөхрийг нь цаасан дээр магтаж, ийм ч хөрөнгөтэй, тийм ч ажилтай гэж бичсэн байдаг ч үнэн хэрэг дээр тэс өөр. Сайхан амьдрал хүсч очсон бүсгүйчүүдийн зари-мыг “зовлонт” амьдрал угтана. Саяхан нэг танил маань Солонгост ажиллаж байгаад ирсэн. Түүний хэлс-нээр зуучлалаар гэр бүл болсон эмэгтэйчүүдийн амьдрал их зовлонтой гэнэ.

“40 настай монгол эмэгтэй өөрөө арав гаруй насаар дүү солонгос залуутай гэр бүл болж. Гэтэл цаад залуу нь мэдрэлийн саажилттай. Ээжтэйгээ нийлж эхнэрээ зодож, янз бүрээр дарамталдаг гэнэ. Монгол эмэгтэй жил гаруй хамт амьдарч, тэр их дарамт, зовлонг тэсэхээ байгаад амиа хорлохоор дөрвөн давхраас үсэрчээ. Азаар амьд үлдсэн боловч биенийх нь доод хэсэг мэдээгүй болж, эрүүл мэндээрээ хохирсон” хэмээн ярьсан юм.

Гадаадын хөгшчүүл Монголоос “нялх ногоо” зулгааж байна

Монгол эмэгтэйчүүд гадаадын иргэнтэй гэр бүл болох сонирхолтой болжээ. Хүйсийн тэгш эрхийн төвөөс гадаадын иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн талаар судалгаа хийж л дээ. Судалгаанд БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон 30 бүсгүйг хамруулсан байна. Тэд амьдардаг газрынхаа нэрийг мэддэггүй, гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг болох нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Тухайлбал, солонгос иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн дундаж нас 25, харин сүйт залуугийх нь нас 45 байжээ. Өөрөөр хэлбэл, нөхөр нь эхнэрээсээ 20 насаар ах гэсэн үг. Нөгөө монголчуудын хэлдгээр солонгосчууд “нялх ногоо зулгаасан” байгаа биз. Бүсгүйчүүдийн олонх нь дээд боловсролтой. Гэтэл монгол эмэгтэйчүүдийн суусан 30 нөхрийн нэг нь ч дээд боловсрол эзэмшээгүй байсан гэнэ. Ихэвчлэн хар ажил хийдэг, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байжээ. Тэгэхээр энэ бүхэн юунаас болов. Мэдээж, эмэгтэйчүүд зуучлалаар гадаадын иргэнтэй гэр бүл болсонтой холбоотой. Хэдийгээр харь газар хүний нутагт очоод 2-3 жил болсон хэдий ч монгол эмэгтэйчүүд “Хаана ямар тосгонд амьдардагаа мэддэггүй. Монголд байгаа ар гэрийнхэнтэйгээ хааяа л холбоо барьдаг” гэжээ.
Энэ мэтээр гадаадын иргэнтэй гэр бүл болж байгаа монгол эмэгтэйчүүд ихэвчлэн өөрөөсөө олон насаар ах хүнтэй “толгой холбодог” аж.

Хэдий хүний эрх ч …

Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү бусдын хэрэг бидэнд хамаагүй. Гэвч дээрх сөхсөн асуудлыг бидэнд хамаагүй гэж орхиж боломгүй юм шиг. 2.6-хан сая хүн амтай Монгол Улсад бүр ч хамаатай. Манай улсын олон иргэн амьдрах газар, иргэншлээ сольж гадаадад суурьшиж байна. Тухайн улс оронд сурч, ажиллаж байгаа нь ч цөөнгүй.

Гэтэл өнгөрсөн жил 976 хүн гадаадын иргэдтэй гэр бүл болсон гэж бодохоор сэтгэл эмзэглэх ч шиг. Хэнтэй, хаана, яаж амьдрах нь тухайн хүний эрх мэт санагдавч, гадаадын иргэдтэй гэр бүл болох хүний тоо жилд энэ хурдаараа яваад байвал, мэдээж, Монгол Улс монголоороо үлдэх үү, монгол цус уусч алга болох уу гэсэн асуулт хариу нэхнэ.

Хүн ядрахаараа ургаа, тураг ядрахаараа уулаа гэдэг. Дээрх шиг харийн гүрэнд бусдын эрхшээлд орж, дээрэлхүүлэн амьдарч яваа олон бүсгүй эх орондоо ирэхийг хүсч л суугаа даа.

SOURCE: ardchilal.com

7 Comments

  1. Mongolka says:

    Сайн байцгаана уу? Бид 2-ийг оруулсан болов уу энэ тоондоо? Бид 2 япон хунтэй суусан л даа. Хэрэв бид 2-ийг оруулбал 298 болох юм байна штэ. Бид 2-ийн нэрийг Нэргүй, Чимгээ шуу! Судалж угну уу? Энэ баталгаатай тоо их унэн зув гарах ёстой!

  2. GAMBUUShd says:

    чи дандаа гадаад хунтэй суусан эмэгтэйчүүдийг хумууст узэн ядагдуулхаар юм бичиж байхийн? иргэний буртгэл мэдээлэлийн албан ёсний тоо эмэгтэйчүүдийн 95%н гэж худлаа юм битгий бичээд бай! гадаад эхнэртэй очноон залуучуудийг мэднэ. 5хан %н эрчүүд биш за. тэгээд бас 40 настай эмэгтэй биш 23настай эмэгтэй байсан. тэгээд бас Гадаадтай суусан эмэгтэйчүүд тэгж их зовод байгаа хумуусийг би лав мэдэхгүйн бн. тэр зуучлалаар суусан хумуус н л зовоод байгаан байлгуй. Xайр сэтгэлээрээ хуний ёсоор гэрлээд би лав жаргаж бн. чиний ийм хумуусийг узэн ядуулах гэсэн оролдлогоос болж над шиг минга минган хумуус эх орондоо гэм хийсэн хун шиг амидарч бн , жоохон бодолтой юм бичмээр юм. хэт битгий туйлшир!!!!!

  3. galt says:

    GANAA-tai sanal neg baina. Mongold huulind ni neg hyazgaar togtooj ogmoor yum. Hun amniihaa tootoi haritsuulj baigaad, jild teden hun gadnii huntei hurim hiihiig zovshoorno gedeg ch yum u. Ene bol uneheer Mongol ulsiin ayulgui baidaltai shuud holbootoi asuudal tul zugeer neg sul cholootoi bailgaj bolohgui shu de. Bid chine yamar Japan, Solongos shig heden arvan sayulaa bish de. Uund ih haramsaj yavdag. Mongol ohid maani buh buruug zaluusdaa bas tohoj bolohgui shu de. Mongol zaluus gologdoj baina geed l yaria ih yavdag. Ohid huuhnuud maani zadarsan bish bol zaluus ni tiim bish baih ch baisan yum bilu? Minii huvid suuliin 9 jil gadaadad amidarch baigaa ba suuliin 4 jil Mongoldoo ochij amjihgui l yavana. Mongol ohidiigoo haritsuulaad uzeheer, oor busad ornii ohidoos arai iluu davartsan yum shig sanagddag. Ihenh Mongol ohid maani ooriin hariutslagiig meddeggui. Dandaa l BI BI BI geed l zutgeed baidag…Zaluusiigaa dandaa doosh ni hiij ooroo deer ni baih ih sonin orsoldood ch baigaa yum u gemeer aashildag. Bi bugdiig ni gej heleegui ch, nadtai taarsan humuusees jishee avch bichlee. Bodohoor l zuil.

  4. GANAA says:

    KHERLEN NEG TALIIG NI BARIUGUI BNA SHD! JAAHAN CH GSN OILGOJ UNSHAA CH~ GEHDEE 95% ZOVJ BGAA SHD
    END SOLONGOSUUDTAI GER BUL BOLSON GEED TUSDAA MONGOLCHUUD UUSEED BGAA….
    YER NI HARAAD BHAD DANDAA BALAI BOLOVSROLGUI HUUHNUUD SOLONGOS HUUHNUUD NI TOOHOO BSAN,HUGSHIN YUMNUUDTAI NI AMIDRAAD HARAHAAR L URUVDUM HARTSTAI…TERNIIGEE HICHNEEN NUUH GEED YAHAVDEE, HUNII NUDNII HARTS SETGELIIN TOLI BOLOHOOR YAJ BUDAAD NUUJ CHADDAGGUIN BNA LEE….BUSAD GER BUL BOLOH GEJ BGAA,BOLOHIIG HUSCH BGAA TENEG MONGOL HUUHNUUDEE HUNII ERHEND JARGAHAAR UURIIN ERHEER ZOV GEDEG UNEN BAIH SHUU GEJ HELMEER BNA….BAS SOLONGOS HUJAA ELDEV BUSIIN DRAMA UZEHEE BOLIOCHEE! AMIDRAL DRAMA 2 TES UUR SHUU! HAIRAN TARHI TOLGOIGOO SAVANGIIN DUURI UZEJ GADAAD HUN GEHLEER SAIHAN GESEN T1 BODOLTOI,YADUU SETGELGEETEI BOLOOD BNA SHD.HEREG ALGAA TENEG MONGOL HUUHNUUD………

  5. kherlen says:

    yagaad dandaa ingej neg talaas n harj uruusgul yum bicheed bgaan? uneheer setgeleeree suugaad az jargaltai amidarch bgaa humuus bgaa shdee! bid bugd l adilhan hun turulhtun hairlaj durlah erhtei bizdee?ingej bugdiig n hamruulj bolgui ee! zovj bgaa heseg buleg humuus bgaa l bh mungu tugurgund n durlaj sain saihan bolgonoo hudaldaj bgaa heseg buleg bgaa l bh gehdee ene chin bugd gesen ug bishshuu!

  6. Bayasaa says:

    Ийм тэнэг хүүхнүүдийг хохь нь л гэж хэлье дээ. Яагаад ядуу ч гэсэн монгол залуутайгаан суугаад амьдралын төлөө явж болдоогүй юм? Хүний мөнгөөр сайхан амьдрах гэсэн өчүүхэн л санаанаасаа л болж байгаа ш дээ. Гэхдээ бүгдийг нь хэлэгүй хайр сэтгэлээрээ нийлсэн зөндөөн л хүмүүс байгаа л даа. Хужаа Солонгосчуудтай суусан хүүхнүүд бол юу л бол доо

  7. ooxh .....:? says:

    hvvvshee HVMVVVS MINE DEE OORIIHOO HELEER YRIJ OOROOROO BH SHIG ERH CHOLOO BAIDGVIM SHVV gants l oldoh amidralaa hii demii haltar hujaa nohoi solongoschuudtai nohtsoj bitgii unguruuleerei SOLONGOS HVN HEZEECH NZ BOLJ CHADAHGVIEE ok AMJILT

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.