Би буруутай юу?

6411-000077

Яагаад зарим хүүхнүүд өөрийгөө өрөвдөж, хувь заяандаа гомдоллох дуртай байдгийг ёстой бурхан л мэдэх байх. Гэвч бид тийм л хүмүүс, өөрийн гэм буруутайг хүлээх нь бүү хэл, хийсэн алхам үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх дургүй. Бид бүгдийг зөв хийсэн гэтэл, хувь заяа ингэлээ гэж түүн рүү бүх буруугаа чихдэг. Харин сэтгэл зүйчид эмэгтэй хүн бүрийн амьдралд сонголт байдаг, хэрэв хувь тавилан таныг хүлээж байсныг бэлэглэж өгөөгүй бол зүгээр л түүнээс татгалзаж орхи, тэгвэл дараа нь хувь төөрөг сохор гэж харааж зүхэх хэрэг гарахгүй.

Архичин нөхөр:
Уудаг нөхөр гэж маш том асуудал байдаг. Эмэгтэйчүүд “манай нөхөр уг нь ажилсаг, сайн хүн гэтэл уухаараа” гэж гомдоллодог. Ийм тохиолдолд эмэгтэй хүн ямар нэг шийдвэртэй алхам хийх тун хэцүү, эрүүлдээ нөхөр нь бүх талаараа сайн, харин согтуудаа хүүхэддээ муу үлгэр дуурайлал үзүүлж, эхнэрээ зовоодог. Огт өөр хоёр хүний тухай ярьж буй мэт. Хэрэв байдал өөрчлөгдөхгүй бол, эхнэр нь тэмцсээр ядарсан бол салахаас өөр аргагүй болдог. Гэхдээ нэг сонин зүйл байдаг нь ийм эмэгтэйчүүд хоёр, гурав дахь удаагаа мөн л ийм нөхөр сонгодог. Асуудал уг эмэгтэйн сэтгэцэнд өөрчлөлт орсонд оршдог.

Тийм эмэгтэй “аврагч эх, золиос” зэрэг нэгэн тодорхой үүрэг өөртөө хүлээгээд цаашид түүнгүй байж чаддаггүй. Ийм эмэгтэй жирийн амьдралаар амьдарч чадахаа больдог. Иймээс сэтгэл зүйчид хандах шаардлагатай, мэдээж амьдрал нэг л биш гэдгийг ойлгосны дараа шүү дээ.

Шаналах дуртай:
Амьдралын нөхцөл байдлыг дуулгавартай дагадаг, тэмцэх хүсэлгүй байх нь далд нуугдмал мазохизмын нэг илрэл юм, сэтгэцийн хөнгөн гаж согог ч гэж хэлж болно. Эмэгтэй хүн далд доромжлогдож, гомдоллох хүсэлтэй, ийм байдлаар өөрт хэрэгтэй энергиэ олж авдаг. Энэ нь ихэнхдээ хүүхэд насанд олж авсан хүмүүжилтэй нь тэмцэж сургаагүй бол эсвэл бүх л амьдралынх нь туршид “Чи хэн ч биш, юу ч биш” гэж сургасан бол эмэгтэй хүн өөртөө итгэдэггүй, амьдралаа ямар нэг байдлаар сайн тал руу нь өөрчилж чадахгүй гэж үздэг болдог. Хайр энхрийлэл үзээгүй өсөж өндийсөн хүүхэд голдуу ийм болдог. Томчуул тэдэнд зохих ёсоор анхаарал тавьж байгаагүй, түүнийг энхрийлж хайрлаж байгаагүй, хайрладаг тухайгаа хэлдэггүй байсантай холбоотой. Тэр золиос болж, байнга найз нөхөд, танилууддаа амьдралаа гомдоллож, тэд ч түүнийг тайтгаруулж байх ёстой болдог.

Ийнхүү эцэс төгсгөлгүй өрөвдөх тайтгаруулах явцад “хайр үзээгүй хүүхэд” хэрэгтэй энергиэ олж авч өөрийгөө цэнэглэдэг. Мэдээж хэцүү амьдралд өсөж торнисон хүүхэд бүр ийм болдоггүй, зарим нь эсрэгээр ширүүн догшин болж, амьдралаас, хүмүүсээс хэт ихийг шаардаж, авч чадаагүйгээ нөхөхийг оролддог. Бүх зүйл тэдний зан авираас хамаарна. Тэдэнтэй харьцах нь мөн л хэцүү. Гэхдээ тэд ядаж золиос болдоггүй. Номхон хүлцэнгүй байдлын нэг шалтгаан нь хүүхэд насанд олгосон гэр бүлийн хүмүүжил юм.

Хэрэв охин хүүхдийн эх байнга нөхөртөө зодуулж нүдүүлж, доромжлуулж байсан бол охин том болсон хойноо өөрөө ч мэдэлгүй ийм загварын гэр бүл үүсгэдэг. Гэхдээ энэ бол зөвтгөх шалтгаан биш, насанд хүрсэн хүн хүүхдээс ялгаатай нь өөрөө амьдралын замаа сонгож, үзэж байснаа таягдан хаяж чадах ёстой билээ.

Зан характер сулаас уу эсвэл итгэл үнэмшилээсээ болдог уу?
Баруун хацрыг чинь алгадвал зүүнээ тавьж өг гэсэн зарчмыг олон хүн баримталж амьдардаг. Тэвчээртэй байж уучилж сурах нь зөв, гэхдээ энэ сургаал үг өөрийн уур хилэнгээ барьж чадахгүй байгаа хүмүүсээс дээгүүр байх ёстой гэснээс биш зодуулж нүдүүлж, эсвэл эр нөхрөө урваж байгааг тэвч гэсэн үг биш.

Орчин үед ихэнх хүн өөрийг нь дарамталж түрэмгий аашилвал мөн тиймээр хариу барих ёстой гэж үздэг. Өөрийн дотоод хүч чадал, нэр төрөө бодож амьдар, өөрийн итгэл үнэмшлийн төлөө тэмцэж амиа өгөхөд ч бэлэн байх ёстой. Хэрэв та өөрийг чинь болон хүүхдүүдээ шаналгаж зовоодог хүнтэй цуг амьдардаг бол амиа хичээсэн хэрэг. Та өөрөө юу ч өөрчлөх хүсэлгүй байгаа ч хүүхдүүдээ бод. Та амьдралаа илүү сайн тийш нь өөрчилж чадахгүй байгаагийн төлөө тэд яагаад золиос болох ёстой гэж?

Хамаарал уу эсвэл хайр уу?
Эмэгтэй хүний ноомой, идэвхгүй байдал түүний өөртөө итгэлгүй байдалтай шууд холбоотой. Улмаар хайртай хүмүүсээс, амьдралын хэв маяг, дадал зуршил, ажил гэх мэтээс заримдаа хайр дурлал гэж ойлгодог. Нөхөр эсвэл амраг чинь зодож доромжилж, архи ууж байхад харин эмэгтэй хүн “Одоо яая гэхэв, би түүнд хайртай юм чинь” гээд уучлан амьдарсаар байдаг. Ийм зовлонтой байдлыг хайр гэж нэрлэж болохгүй байх. Хэрэв хайр баяр хөөр авчрахгүй, хайртай хүн чинь таныг хамгаалж, танд санаа тавьж халамжлахын оронд зовоож шаналгаж байвал тэвчих хэрэггүй.

Ийм амьдралыг өөртөө итгэлгүй өөрийгөө үнэлдэггүй хүмүүс л тэвчиж амьдардаг. Харгис, хайргүй хүнтэй хүүхдүүдийнхээ төлөө гэж хамт амьдрах нь сайн зүйл биш, хүүхдүүд чинь үүнийг үнэлэхгүй, тэгээд ч тэдэнд аз жаргалтай ээж хэрэгтэй болохоос биш зовж шаналсан азгүй амьтан хэрэггүй.

Эцэг эхийнхээ зовлонтой амьдралыг харж дассан хүүхдүүд өөрсдөө мөн гэр бүлдээ тийм харьцаа үүсгэх нь элбэг тохиолддог. Эмэгтэй хүн ихэнхдээ очих газаргүй учраас салж чаддаггүй. Түүнд мөнгө, байр, найз нөхөд байдаггүй. Хэцүү байдалд ордог.

Гэхдээ цор ганцаараа, ганц ч танилгүй, хамаатангүй, хаанаас ч тусламж дэмжлэг авах аргагүй хүн гэж байдаггүй. Өөр хотод хамаатан садан, найз нөхөд ер нь таныг түр зуур байлгах хүн олдож л таараа. Тэгээд ч хүсвэл ямар ч эмэгтэйд ажил олдоно, эхний үед доогуур цалинтай ч яваандаа арай дээр юм олдоно. Бүх юм зөвхөн таниас өөрөөс чинь шалтгаална. Хэрэв таны нөхөр чинь айлгаж сүрдүүлдэг бол сэргийлэхэд хандаарай.

/Хань/

1 Comment

  1. hmmm... says:

    ene asuudal chin ingej yariad shiidegdchih ed bish l dee ho, yum gedeg chin nariinshdee, manai ger buliin zovlon lav ih hetsuu bsan dag, aav arhi uudaggui mortloo uudag hunees doloon dor amitan eejiig maani mon ch udaan zovooson doo, harin bi terniih n toloo eejiigee uneleegui bolj taarch bn uu chinii helj bgaagaar? humuus het medemhiirehee bolimoor yum, haranhui buduuleg, yum meddegguigee l gaihuulah gej… Yum unshij, yum yumnaas suralts zaluus aa, daraa n todorhoi medlegtei bolj baij uzel sanaagaa ilerhiilj bai, ger buliin hariltsaanii asuudal gedeg chin ingeed amniihaa zorgoor chalchaad shiidegddeg zuil bish.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.