Бүсгүй та үнсүүлэхийг хүсч байгаагаа эр хүнд яаж ойлгуулахаа мэдэхгүй байгаа бол энэ зөвлөмжийг уншаарай.
1. Нийтийн цэнгээний газар бүжиглэж, эсвэл харилцан ярилцаж байхдаа цаад хүнийхээ үг яриаг нь сонсохгүй байгаа мэт дүр эсгэн нүүрээ үе үе түүн рүү ойртуул. Хоёр биеийнхээ амьсгалыг мэдэрч болохуйц ийм л үед эр хүний сэтгэл догдолж, улмаар халуун үнсэлтийг та мэдрэх болно.
2. Нийтийн цэнгээний газар бүжиглэж, эсвэл харилцан ярилцаж байхдаа болж өгвөл битгий тонгой. Эмэгтэй хүн эрүүгээ доош болгож нүүрээ буруулах нь эр хүнд үнсэх мэдрэмжийг бага төрүүлдэг. Эрүүгээ дээш өргөж нүүрээ түүн рүү харуулахыг хичээгээрэй.
3. Хэрэв та үнсүүлэхийг, үнсэлцэхийг хүсч л байгаа бол даруу зан гаргаж төвөг удах хэрэггүй. Ичимхий, бүрэг мэт дүр үзүүлэх нь эр хүний дур хүслийг бууруулж, үнсэлцэх мэдрэмжийг бууруулдаг гэмтэй.
4. Эр хүнд нүүрээ ойртуулахдаа харцаа бүү буруул. Болж өгвөл уруул дээр нь харцаа тогтоо. Уруул руу нь нүд унагахад ямар ч эр хүн тэсдэггүй. Харин хэт тачаангуй, эрээ цээргүй харагдахаас болгоомжил.
5. Юм ярьж байхдаа болж өгвөл чанга чанга инээгээрэй. Сэтгэл гижигдсэн инээд эрчүүдийн үнсэлцэх мэдрэмжийг гааруулдаг. Бүжиглэж байхдаа нүүр рүү нь ширтэж бага зэрэг сээтэгнээрэй. Эгдүү хүрмээр, хөөрхөн ааш гаргавал ямар ч эр хүн таныг халуун дотноор үнсэх болно.
6. Эмэгтэй хүнд ч ял гаагүй дур хүсэл гэж байдаг болохоор таалагдсан эр хүнийхээ анхаарлыг татахыг хичээх нь ойлгомжтой. Иймд таалагдсан хархүүтэйгээ үе үе харц мөргөлдүүлэхийг хичээ. Бүсгүй хүн өөр рүү нь байн байн харж байгааг, бас харц мөргөлдөхийг мэдэрсэн эр хүн таныг аяндаа анхаарч эхэлнэ.
/Хань/
5 Comments
Сайн байцгаана уу?
Їнсэлцэхээр ханиад томуу, сїрьеэ зэрэг євчин халдана л даа. Би олон хїнтэй їнсэлцэж байсан боловч одоогоор ханиаднаас єєр євчин тусаж байсангїй. Тэгэхээр санаа зоволтгїй. Мэдээж илт анзаарагдам хурц їнэр їнэртэх юм бол \амнаас нь\ дараа болъё гэж хойшлуулаарай. За амжилт залуусаа. Монгол цус цэвэр байг!!!
үнсэлцэхээр өвчтэй болов уу ядаг бол гэж бодогдоод бдаг юм.
hehe chi jinhene ovgontiin arhichin bhda hogshoon. humuus busd l saihan busgui l gedeg yum er bi ch terendee itgeltei bdag shuu yalanguya bi uruulaa mash ih baharhadag shuu
hamgiin gol n chi tiim ih unsmeer busgui yu ugui gedeg n sh dee. ternees chinii her durtai chin amidral deer barag hamaagui. uneheer saihan busguig bol unsie gej bodoj yavdag humuus olon l baigaa, harin matarnii heliig hohohiig huseh ovgontiin arhichin ch baihgui sh dee.
Goe goe unseltseh bi lav mash durtai. Daanch unseltseegui udjiinaa. Bi ooriigoo gaigui unseltsdeg gej boddog shu bas helee hohuuleh mash durtai kkk