Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, сэтгүүлчидтэй хамтран хотын баар, цэнгээний газруудаар энэ сарын 22-нд гэнэтийн шалгалт хийлээ. Гэнэтийн шалгалтаар хотын захын баарууд охидыг дуудаж биеийг нь үнэлүүлдэг болох нь тогтоогдсон юм. Нийслэлийн Сонгино Хайрхан Дүүргийн XIII хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ноён шонхор” ХХК-ийн “Их тамир” зочид буудалд 22 цагийн үед шалгалтын багийнхан очсон тус газар руу орохоос өмнө тусгайлан бэлтгэсэн туршилтын хүн явуулж, дуудлагын биеэ үнэлэгч байгаа эсэхийг лавлуулсан юм.
Буудлын зохион байгуулагч “Та хэдүүлээ явж байна. Одоо дуудахад манай үйлчлэгч 15 минутын дараа ирнэ” гэв. Үүнээс хойш хэсэгхэн хугацааны дараа буудлын зохион байгуулагчийн дуудсан биеэ үнэлэгч бүсгүй ирсэн. Тэрээр өөрийгөө 23 настай Н гэж танилцуулсан. Н цагийн 15-20 мянган төгрөгөөр биеэ үнэлдэг бөгөөд төлбөрөө урьдчилан бэлэн тушаахыг шаардсан. Мөн хоёроос илүү хүнд зэрэг үйлчилж чадахгүй болохоор 17 мянган төгрөгөөр тохирч болно гэж өгүүлсэн. Энэ үед уг газар шалгалтын баг орж ирэхэд Н улайм цайм мэлзэж, “Би энд найзтайгаа уулзах гэж ирсэн” хэмээсэн.
Бие үнэлдэг охидоор үйлчлүүлдэг, тэднээс хамаарч орлого нь хэлбэлздэг буудал нэртэй янхны газрууд цөөнгүй байдаг аж. Энэ байдал хэтэрхий газар аваад байгаа. Цаашид нарийн зохион байгуулалтай болох магадлал өндөр байна. “Энэ байдлыг зөвхөн бие үнэлэгчидтэй тэмцээд таслан зогсоож чадахгүй. Өнөөгийн нийгмийн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй байна” гэж холбогдох хүмүүс ярьсан. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан “Их тамир” зочид буудлын хаалгыг лацадсан. Дуудлагаар бие үнэлэгч Н-ийг нийслэлийн Сонгино Хайрхан Дүүргийн Цагдаад хэлтэст хүлээлгэж өгөхөд цагдаагийн жижүүр, “Энэ хүн манай хэлтэст олон удаа баривчлагдаж байсан” хэмээн таниж байлаа.
Шалгалтын бүрэлдэхүүн нийслэлийн Чингэлтэй дүүргийн I хороонд байрладаг “Сөүл” ресторан очсон юм. Тэнд очиход 02 цаг болж байлаа. Гаднаас харахад хаалга нь түгжээтэй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй мэт нам жим байв. Харин хаалгыг нь тогшиход “Манайх ажиллаж байна. Тавтай морил” гэсээр хамгаалагч гарч ирсэн. Биднийг тус байшингийн хоёр давхарт байрлах бааранд ороход нүцгэн охид тайчих үзүүлбэр үзүүлж байсан. Саяхан гаднаас харахад хүн байгаа эсэх нь бараг мэдэгдэхгүй байсан өндөр саарал байшинд ийм байдалтай угтсан нь бүгдийг гайхшруулж орхисон юм.
Дүрс бичлэгийн камер харсан охид нүцгэн цээжиндээ гараа наан хувцас солих өрөө рүү гүйлдэж, зааланд тухалсан үйлчлүүлэгчид бидэнд ер хамаагүй гэсэн байдалтай, магадгүй шоолоод сууж буй гадаадын иргэдийг харахад Монгол охидоо өрөвдөж, харамссан. Магадгүй жигшсэн ч байх. “Эмс садарлавал улс мөхнө” хэмээн өвөг дээдэс маань хойч үедээ сургамжилж үлдээсэн нь учиртай. Магадгүй улсын мөхөл ингэж эхэлдэг ч юм бил үү гэхээс өөрийн эрхгүй бухимдах сэтгэл төрж байсан.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан 105 тоот журмын дагуу “Тайчих урлаг” үзүүлдэг цэнгээний газрууд бүжгийн багштай байх шаардлагатай. Мөн хувцсаа тайлахдаа хаа хамаагүй шидлэх, үйлчлүүлэгчдэд эрээ цээргүй хандах зэргийг хориглодог байна. Түүнчлэн бүжгийг мэргэжлийн түвшинд үзүүлэх шаардлагатай гэнэ. Гэтэл хотын “тайчих урлаг” үзүүлдэг цэнгээний газрууд энэ шаардлагыг биелүүлдэггүй аж. Шөнийн цэнгээний газрууд 12 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Гэтэл “Сөүл” ресторанд энэ дүрэм огт байсангүй төдийгүй Мэргэжлийн хяналт газар, цагдаагийн байгууллагын зөвшөөрлийн хуудас байсангүй. Рестораны зохион байгуулагч Н.Болормаа “Би захирлынхаа утсыг мэдэхгүй. Маргааш л та нартай очиж уулзах байлгүй. Хүний зургийг битгий дураар аваад бай” гэж уурласан юм.
“Сөүл” ресторанд тайчдаг бүсгүйчүүд гэрээ хийж, цалинтай ажилладаг гэнэ. Тэд нартай цөөн хором ярилцлаа.
-Та нар яагаад ийм ажил хийдэг юм бэ?
-Ямар ажил хийх нь бидний хувийн асуудал. Тэгээд ч та нарт манай баар руу дайрч орох эрх байхгүй.
-Та нарыг оюутан гэж сонслоо?
-Тийм ээ.
-Та нар энд ажиллаад хангалттай мөнгөтэй болж чаддаг гэж үү?
-Тийм болоод л ажиллаж байгаа. Түүнээс бид та нарын төсөөлж байгаа шиг дур сонирхлоороо яваагүй.
-Ийм ажил хийхэд чамд хэцүү биш гэж үү. Монголчууд нэр төрөө хайрладаг хүмүүс биз дээ?
-Өөр ажил хийлээ гэхэд бидэнд хүрэлцэх цалин өгөх газар байхгүй. Тиймээс л энд ажиллаж байна.
-Зөвхөн бүжиглээд л болдог уу. Тайчдаг бүсгүйчүүд биеэ үнэлдэг гэсэн ойлголт хэн хүнд л байдаг?
-Энэ тийм сонин зүйл биш. Тухайн хүний асуудал гэснээр бидний яриа дууслаа. Гэрэл гэгээ муутай мухар, нууц газар бараадан үйл ажиллагаа явуулдаг хоёр цэнгээний газраар ороход л ийм байдалтай угтсан. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын ажилтан Б.Баатархүү “Манай улсад хууль их сул байна. Одоо дээрх байгууллагуудыг 200 мянган төгрөгөөр торгоод, бие үнэлэгчийг хорьсон болоод л өнгөрч байна. Ингэж байгаа нь ийм хэргийг төрөөс бараг дэмжээд байгаатай адил. Сая бид хамгийн орлого багатай, үйлчлүүлэгч цөөн гэж тооцогддог цэнгээний газраар орлоо. Нийслэлдээ томоохон гэж тооцогддог цэнгээний газруудад ийм байдал бараг хавтгайрсан байдаг” хэмээсэн.
Монголын мэдээ
16 Comments
yur ni ali ch niigemd baidag asuudal. gehdee mongol ohidiin uhaantai ni tednees hamaagui olon,harin tedniig iim zamnaas hol baihiig husie
яаж авгай авнаа? сда!
Энд байгаа хумуус бугд худлаа яриж байхийн эрэлт байхгуй бол бараа байхгуй ш дээ . янхан бол хамгийн анкхний мэргэжил дандаа л байсан байх ч болно. та нар ээрсдээ аваад байдаг учрааас байгаад байгаа ш дэээ , марзан ум. нээх лаг болох гээд тэнэг ум яриаад байхийн зугээр эрүүлээр бодоод узээч цагдаа нар тэмтсээд л хуули гараад л байдаг ю ч оорчлогдохгуй байгаа биздэээ . та нар нээрээ марзан байна шуу
аймар юмаа ингэж явхаасаа ичиж амидраасаа муусан муулгуу ухаан муутай юмууд эмийн муу яанхан гэж унэн уг шуу муу нийгмийн шаарууд
аймар юмаа ингэж явхаасаа ичиж амидраасаа муусан муулгуу ухаан муутай юмууд эмийн муу яанхан гэж унэн уг шуу муу нийгмийн шарууд
манай монголд дан охидууд гэлтгүй залуучууд хуртэл биеэ унэлдэг. утасни дугаараа лавлахад өгсүн байдаг . энэ бухэнд нийгмийн сэтгэлзүйг өөрчлөх хэрэгтэй.
haa saigui bga shdee bur neteer ulaanbaatariin sex gej barag brand bolson bgashdee negent eniig diilehgui bgaa yum chin huulichlaad thailand shig sex tourizmiig hogjuulwel yasan yum be ter doh oshoo yunii ch bilee shinjilgeend ni bnga oruuldag hyanalt sn tawiad
Mongoliin ohid bugd yanhan bolson shuu dee. Hulan gej neg aihtar yanhan bn. Odoo ooriigoo uneleed muruuruu munguu olohgui ger bultei humuustei holboo togtooj ehnert chini helne gej mungu saadag bolson gesen . Ooriigoo oyutan gej taniltsuulna Erdoo l 10000 togrogoor buh uilchilgeeg harin ch neg uzuulne dee Utas ni 99681900. Belgevch heregleeei zaluusaa.
sould orz vzsen neg ix oncgoi medremz torvvleegyi oxiduud ni zooxon xaltar sanagdsan shvv
zaaaaa bitgii tenegteed bai!!! ems sadarval uls mohno ene ter ch geh shig.yum bol ohid huuhnuudee gichii, yanhan…sonsohiin argaguigeer haraan, heleh helehgui ugeer dandaa doromjilj baidag. ter unen daramttai amidardag. yamar ch baisan 76 mulguugaas deer. doromjilmoor baigaa muu ugee tedend helj. ard tumniihee amidraliig yu ch hiihees butsahgui, tam bolgoj, oorsdoo omdoo zadartal targalj, bayajij baigaag yu geh geev. ene mulguunuug uls ornoo uhaantaihan shig udirdaj ard olnoo amar jimer, bayan chineeleg amidruulj, tener erchuud ohid busguichuudee doromjilj haraahaa bolivol yalaa gej ted min ingej yavahav dee!!! neg negtei ni yag nuur tulaad uulzaad zurhiig ni sonsvol ard ni yamar ih zovlon, gunig nuugdaj baigaa boloo. TED OORSDOO HUSEEGUI!!!!!!!!
ed nar yahawdee hvmvvjleesee l bollooodooo GL!
soul stiptease bar marco polo s goyo sh de. 😛
haa saigui l iim bg-aa shuu dee. huuli gargaad zokhitsuulalt hiivel zugeer. bur darj havchaad baival bur l nariin bolno shu dee.
Unuudur l medej bgaa yum shig humuus bh yum daa, odoo chini niigem ter chigeeree iim bolood bgaa shuudee, er emgui
“Эмс садарлавал улс мөхнө”
arai ch de xelex ch vg alga ene oxiduud tegeed ydaj tsagdaa naraas aidaggvi l ym bh daa