Хайрла, дурла “сексд”

5wtvmyps

“Байнгын сайхан секстэй амьдрал бол хүний биендээ салшгүй үргэлж авч явдаг эмийн сан юм” гэж Энэтхэгийн судлаач доктор Прокаш Котхари хэлжээ. Тэрээр байнга секс хийхийн хамгийн чухал 6 ач холбогдлыг тоочин гаргаж, хайртай хосуудад сексийнхээ амьдралыг байнгын эрүүл, шинэ байлгаарай гэж хичээнгүйлэн захиж байна. Энэ нь та бидний мэдэх зүйл байж болно. Гэхдээ үүнийг уншаад үзвэл жаахан хуучирсан харилцаагаа сэргээхэд чинь тусалж ч магадгүй.

Секс сайн дасгал
Сексэд биеийн бүх булчин оролцдог бөгөөд тэдгээрийг 1 цаг ажиллуулахад хамгийн бага нь 300 калори шатаадаг байна. Сексийн үеэр гуя, бэлхүүс, гар, хүзүү, цээж хэсгийн булчингууд онцгой сайн ажилладаг бөгөөд биед тестостерон хүчтэй ялгарснаар тэдгээр булчингуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, ясыг бэхжүүлдэг. Судасны цохилт энгийн үед минутанд 70 байдаг бол сексийн үеэр 150 хүртэл олширдог бөгөөд энэ нь бүх хүчээ аваргын төлөө тэмцээнд гаргаж буй тамирчинтай эн тэнцэх үзүүлэлт юм.

“Орон доторх ганц тойрог чинь цэнгэлдэх хүрээлэнг бүтэн 6 тойрсонтой тэнцэх үзүүлэлт шүү” гэж ноён Котхари өгүүлжээ. Сексийн үед цусанд ялгарах эндорфин нь “байгалийн алуурчид” гэгддэг дархлааны чухал эдүүдийг хүчирхэгжүүлж бие махбодын өвчинтэй тэмцэх чадварыг нь эрс нэмэгдүүлдэг. Мөн сексийн үеэр эрчимжсэн цусны эргэлт нь биед хорт бодис хуримтлагдахаас хамгаалдаг шидтэй байна.

Баяр хөөрийг мэдэрнэ
Сайхан сексийн үеэр цусанд ялгарсан серотонин нь /сайхан хоол идсэний дараа мөн үүнтэй адил мэдрэмж төрдөг байна/ сэтгэл хангалуун байдал бий болгож, биеийг сулруулан стрессээс хамгаалдаг байна. Байнга секс хийж, түүнээс таашаал авдаг эмэгтэйчүүдийн цусан дахь эстроген даавар хавьгүй их байдаг бөгөөд энэ нь арьсыг эрүүл, толигор болгодог ажээ.

Сэтгэл санааны хямралын тухай март
Дур тавьсны дараа цусны эргэлт аажмаар хэвийн байдалд орж, судасны даралт бууж, зүрхний цохилт цөөрөн хүний сэтгэлд амгалан тайван байдал, баяр хөөр мэдрүүлдэг байна. Эр хүний үрийн шингэнд хадгалагддаг простогландин даавар нь эмэгтэй хүний үтрээгээр дамжин биенд нь шимэгдэхдээ эмэгтэй хүний биед өөрт нь чухал хэрэгтэй даавруудыг ялгаруулах явцыг сайжруулдаг гэнэ.

Өвчнөөсөө сал
Секс нь окситоцины ялгарлыг нэмэгдүүлдэг. Дур тавихын өмнө цусан дахь окситоцин энгийн үеийнхээс 5 дахин их хэмжээтэй ялгарах бөгөөд энэ нь дээр өгүүлсэн өвчний эсрэг тэмцэгч эндорфиныг ялгаруулахад шууд нөлөөлдөг байна. Эмэгтэй хүний таашаалын гол цэг болох G цэгийг идэвхжүүлэхэд ялгарах эндорфин нь өвчлөх боломжийг 40 хувь буулгах бөгөөд бүсгүй үнэхээр дур тавьж чадсан бол өвчин тусах магадлалыг бүр 100 хүртэл хувь бууруулдаг гэнэ.

Шархаа эмчилье
Шведийн эрдэмтэд окситоцины найрлага бүхий тариагаар мэрэгч амьтдад тарьж туршилт хийж үзэхэд туршилтанд уг тариаг хийлгэсэн мэрэгчдийн шарх нь энгийн үеийнхээс 2 дахин түргэн эдгэрч байжээ.

Сайн үнэрлэнэ
Сексийн дараа пролактин дааврын хэмжээ нэмэгдэж тархины үнэрлэх хэсгийг хариуцдаг үнэрлэх төвийн мэдрэлийн эдүүдийн холбоог эрс сайжруулдаг байна.

Үргэлж залуугаараа
Сексийн идэвхтэй амьдрал нь насыг уртасгадаг. Шотландын эрдэмтэд 18-102 насны 3500 хүнд судалгаа хийж үзээд сексийг байнга үр дүнтэй хийдэг хүмүүс илүү эрүүл бөгөөд залуу сайхан харагддаг болохыг нотолсон байна.

/Дээдсийн хүрээлэн/

6 Comments

  1. erka says:

    sex hiiheer bayar bayasgalantai boldog gej yag unen

  2. sak says:

    hi zaluusaa ene udriin mend busguichee nadad tuslach bi urid ni huntei suujbgad salsan yam l daa salad jil bolod neg zaluutai taniltsad belgiin haritsand orson umnu nuhuteigee yamarch bairlalaas tavij baisan jijeg erhteintei baisan ch bi tavij baisan odoo ene zaluutaigaa unthaar barag tavihgui uuruu deer baahan hudulj bj l tavih yam uul ni ih tom erhteintei tegeed ch zarimdaa tavihgui hudlaa tavij setgeliig ni bodod uuruu hohirood bnaa bid 2 suuh tuhai yarij bgaa l da ingeed tavihgui bol yanaa busguichuudee ih sain saluu

  3. chimgee says:

    hi.bi emegteichvvdeesee zuvluguu avah gesen yumaa bi odoo barag 40 hvrch bna gerleed mash olon jil bolson ch vr zayasangvi shinjilgeeg bvhel sain gesen emnelgeer yavj hiilgej vzlee ervvl gej garah yum nuhurteigee hvrtel hamt shinjilgee ugch vzlee bas l ervvl garsan tegeed hesen hugatsaanii daraa nuhuruusuu ene asuudalaa yariltsaad saltsgaasn tun udalgvi bi uur hvntei gerlesen odoo 4 sar bolloo odoo hvvhed garahgvi bol yanaa gehees sanaa mini vrgelj sanaa zovoh yum odoo bi yah be meddeg chaddag bvhneeseeree tuslaach naiz naraa.

  4. StiFleR says:

    сексийн хаьцаанд орсноос хойш шүү., /др буруу биччихэж/

  5. StiFleR says:

    секс хийхээр ясыг бэхжүүлдийн бол эрт сексийн харилцаанд орсон хүний ясны өсөлт нь зогсож өсөхөө бйадаг юм байхдаа??? би багадаа өндөрт орхоор хүүхэд байсан, харин сексийн харилцаанд орхоо больсноос хойш 1см ч өсөөгүй.., бас зарим нэг нь бүр огцом өсөөд байхын, энэ талаар баттай мэдэх хүн бн уу?? үнэхээр өсөлт зогсдог гэжүү,

  6. eregtei says:

    Ene ni zugeer duriin huntei sex hiigeed bai gesen ug bish baih gej bodoj baina. Edgeer naashtai ur dunguud ni zuvhun hairtai hosuudiin huvid l tohiroh baih tiim uu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.