ХҮЧИН

ls016561

Манай улсын Эрүүгийн хуулийн 126-р зүйлд хүчин гэдгийг “Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэхийг хэлнэ” гэж тодорхойлжээ. АНУ-ын мужуудын хуулинд хүчинг “Хүч хэрэглэж, бие махбодод гэмтэл учруулахаар заналхийлсэн буюу мөн хохирогч зөвшилцөх чадваргүй байхад дур мэдэн амаар, шулуун гэдсээр болон үтрээгээр бэлгийн хавьтал хийх үйлдэл” гэж тодорхойлсон байна. Энэ тодорхойлолтод зөвхөн хүч хэрэглэж бэлгийн хавьтал үйлдэх тухай төдийгүй амаар болон шулуун гэдсээр хийх үйлдлийг ч тусгасныг анзаарч байгаа бизээ. Хүчин гэдэг ойлголтод хамгийн гол нь харилцан өвшилцөөгүй хийгдсэн үйлдэл гэдэг асуудал бөгөөд хохирогч болох хүн нь зөвшөөрөөгүй гэсэн үг юм. Мөн хохирогчийг согтуу байх, ухаангүй байх, мансуурсан байх зэргээр зөвшилцөх чадваргүй байхад нь үйлдсэн бол зөвшилцөөгүй гэж тооцдог.

Хүчингийн үр дагавар, нөлөө

Хүчинд өртсөн эмэгтэйчүүдийн сэтгэл зүй, нөхцөл байдлын талаар олон судалгаа хийгдсэн байдаг. Жишээ нь Косс зэрэг судлаачдын хийсэн судалгаанаас үзэхэд хүчинд өртсөнөөс болж эмэгтэй хүн сэтгэл санаа, бие махбодын хувьд хямарч, бодит байдалтай дасан зохицоход дор хаяж нэг жил, түүнээс дээш хугацаа шаарддаг байна. Хүчингийн дараах эмгэгийн хам шинж (rape trauma syndrome) гэдэг нь хүчиндүүлсэн болон хүчиндүүлэхийг завдсан эмэгтэйчүүдийн сэтгэл санаа болон бие махбодод илрэх өөрчл өлтийг хэлнэ.

Хүчиндүүлсний дараа сэтгэл санааны хувьд маш хүнд цохилтод ордог. Сэтгэл санааны хямралын хамгийн хурц үе уг явдлаас хойш гурван долоо орчим хоногийн дараа илрэх бөгөөд цаашид ч үргэлжилж, 2-3 сарын дараа аажмаар сайжирдаг байна. Хүчинд өртсөн болон хүчинд үүлэх шахсан эмэгтэйчүүдийн хоорондох ялгаа 3 сарын дараа байхгүй болдог байна. Харин хүчинд өртсөн эмэгтэйчүүд хэсэг хугацаанд илүү их айдас түгшүүртэй, өөрийн үнэлэмж доогуур, бэлгийн зан үйл нь хэвийн биш байсаар байна. Энэ байдал нь 18 сар ба түүнээс дээш хугацаанд үргэлжилдэг болохыг судалгаагаар тогтоожээ.

Хүчинд өртсөн зарим эмэгтэй өөрийг өө буруутгадаг байна. Ийм үедээ тэд өөрийгөө үчиндүүлэхэд хүргэх ямар үйлдэл хийсэн, үүнээс сэргийлж юу хийж болох байсан талаар байнга бодож, “Тэр бариу цамцыг өмсөөгүй бол…”, “Би богино банзал өмсөөгүй бол…”, “Тэнэг царайлж харанхуй гудамжаар яваагүй бол…”, “Тэр залууд итгэж тэнэглээгүй бол…” гэх мэтээр өөрийгөө буруутгадаг.

Хүчинд өртсөн эмэгтэйчүүдийн бие хөхөрч няцрах, арьс шалбарч гэмтэх, үтрээгээр өвдөх, цус алдах зэргээр бие махбодын хувьд хохирдог болохыг судлаачид олон баримтаар илрүүлсэн байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үйлчлүүлэгчдийн бүртгэл судалгаанаас2 үзэхэд 5 хохирогч эмэгтэй тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг бөгөөд бэлэг эрхтнээ гэмтээлгэсэн 12 тохиолдол гарсан байна.

Бусдын албадлагын дор амаараа хавьтал үйлдсэн эмэгтэйн хоолой гэмтэх, шулуун гэдсээр бэлгийн хавьталд орсны дараа цус алдах, өвдөх зэрэг хохирол гарсан байдаг байна. Түүнчлэн, хүчинд өртсөн эмэгтэй ДОХ-ын халдвар, бэлгийн замын ямар нэг халдварт өвчин туссан тохиолдол бусад орнуудад гардаг байна. Хүчингийн хэргийн 5 орчим хувьд хохирогч эмэгтэй жирэмсэн болсон байдаг. Бэлгийн болон бие махбодын хүч түрэмгийлэлд өртсөн эмэгтэйчүүд бусад эмэгтэйг бодвол эмчид хандах нь 2 дахин илүү байдаг нь тогтоогджээ.

Манай улсад хүчиндүүлсэн шалтгаанаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн (ХӨСҮТ) ДОХ, БЗХӨ-тэй тэмцэх тасагт үзүүлсэн охид эмэгтэйч үүдийн 264 нь бэлгийн замаар дамжих ямар нэг халдвар авсан байсныг шүүхээр шийдэгдсэн тохиолдолтой харьцуулахад 9 дахин их байгаа юм. Харин эдгээр гэмт хэргийг үйлдсэн хүмүүсийн 13,6 хувь нь хүчиндэхээр завдсан бол 59,2 хувь нь нэг удаа, 27,2 хувь нь удаа дараа үйлдсэн байна. Хүчиндүүлсний улмаас жирэмсэн болсон тохиолдол 2, хоёр жилийн турш хүчиндсэн хэрэг 3, дөрвөн жилийн турш хүчиндсэн хэрэг 2, зургаан жилийн турш давтагдсан хэрэг 1 гарчээ. 1998-2000 онд хүчиндүүлсний улмаас амиа хорлосон хоёр удаагийн хэрэг гарч, нэг эмэгтэй амиа хорлохыг завдсан байна. Сүүлийн үед зарим мэргэжилтэн хүчингийн үр дагаврыг ойлгох, нэршихэд “хүчингийн дараах эмгэгийн хам шинж” гэсэн нэр томьёо сайн нийцэхгүй байна, хүчинд өртсөн хохирогчид “эмгэнэлт явдлын дараах стресст эмгэг”(post-traumatic stress disorder-PTSD)-т ордог гэж үзэж байна.

Энэ нь угтаа дайнд байлдаж байсан хүмүүст тохиолддог сэтгэл зүйн урт хугацааны хямрал гутралыг тодорхойлж нэрлэсэн албан ёсны онош юм. Энэхүү эмгэг нь эмгэнэлт аймшигт явдлыг дахин дахин санах (хар дарж зүүдлэх, болсон явдлууд харагдах), холбогдох нөхцөл байдлаас зайлсхийх (тодорхой нөхцөл байдал, үйл явдлаас зугтаах, зайлсхийх), хэт соргог тогтворг үй болох (унтаж чадахгүй байх, анхаарал төвлөрөхгүй байх, амархан бухимдах) зэрэг шинж тэмдгээр илэрнэ.

Эмгэнэлт явдлын дараах стресст эмгэгийг танин мэдэхүй-зан үйлийн онолын үүднээс үзвэл аймшигтай, эмгэнэлт явдалтай учирсан хүн тухайн нөхцөл байдал, түүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар мэдээлэл нь ой санамжид агуулагдаж схемчлэгддэг байна. Энэ нь нэлээд өргөн хүрээтэй учир янз бүрийн зүйлээс болж айдас бүхий мэдрэмж байнга төрж байдгийг тогтоожээ. Ой санамжийн энэхүү схемчлэгдсэн төлөв нь тухайн хүн шинэ үйл явдал,нөхцөл байдлыг ойлгож тусгахад мөн нөлөөлдөг байна.

Хүчингийн гэмт хэрэг нь хохирогчид төдийгүй бусад хүнд нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүчингийн золиос болохгүйн тулд эмэгтэйчүүд янз бүрээр сэргийлдэг байна. Жишээ нь, ганц бие эмэгтэй утасны жагсаалтын дэвтэрт нэрээ бичүүлэхээс зайлсхийдэг бол зарим нь орой үдэш машиндаа суухдаа арын суудлаа сайн шалгадаг ажээ. Зарим нь ганцаараа харанхуй гудамжаар явах, гэртээ ганцаараа байхаас айдаг.

Хэрэв уншигч та эмэгтэй хүн бол иймэрхүү зүйлийг нэмж хэлэх нь лавтай. Энэ бүхэн нь ихэнх эмэгтэй хүчинд өртөхөөс айдаг төдийгүй энэхүү айдас нь тэдний зан үйлд нөлөөлдөг гэдгийг харуулж байгаа юм. Хохирогчийн гэр бүл, хань нөхөр нь мөн хүчингийн үр дагаварт өртдөг гэж үзэж болох боловч эргээд тэд хохирогчийг хэвийн байдалдаа ороход их тус дэмжлэг үзүүлж чадна гэсэн үг.

Үргэлжлэл бий

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

2 Comments

  1. Azgui ohin says:

    14 hun nastai bh da bairniihaa 7 bandid huchinduulj , TER uedee ted nariig yamarch huuliin hariutslaga huleelgeegui ungurch baisan. Odoo bi 35 tai. Ter yabdal odoo boltol bodogdoj gol harlaj yabdag yum.

  2. Mongol says:

    Çàðèì õýòýðõèé àÿäóó 纺ëºí íºõºðòýé õ¿¿õí¿¿ä æèíõýíý ýð õ¿íèé õ¿÷òýé ãàðò òýâð¿¿ëæ õ¿÷èíä¿¿ëæ ¿çýõñýí ãýñýí íóóöõàí õ¿ñýëòýé áàéäàã ãýäýã.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.