Эр нөхөртөө хардуулахгүйн тулд

ea3736-002

Учир утгагүй хардалт байхгүй гэж зарим эрчүүд үздэг “овоо босоогүй бол “… гэдэг үг ч бий. “Нөхөр маань хартай “гэж гомдоллодог эмэгтэйчүүд өөрсдөө буруутай гэж тэд үзэж байна. Эрчүүдэд хардах дараах шалтгаан байдаг аж. 

-Ажил дээрээ caaтах
Энэ үг эрчүүдэд тийм ч тааламжтай сонсогддоггүй. Янз бүрийн арга хэмжээ, уулзалт үдэшлэгтэй гэвэл ямар ч биеэ барьдаг эр бухимдаж, хардаж эхэлдэг.

-Тосох хэрэггүй:
Ажлаас оройтож ирж байгаа эхнэр ингэж хэлвэл эрчүүд хэзээ ч баярлахгүй. Ямар нэгэн учир шалтгаан байна гэдэгт тэд эргэлздэггүй.

-Найз бүсгүйтэйгээ уулзах:
Хэрэв ингэж хэлээд нүүрээ будаад гарвал юун түрүүн найз залуугийн дүр нөхөрт чинь бууж ирнэ шүү. Та мянга нотлоод ч нэмэргүй. Эрчүүд өөрсдийн итгэл үнэмшилдээ тууштай улс.

-Тэмдэглэлт үйл явдлыг хамт олны дунд өнгөрөөх:
Баяр ёслол, янз бүрийн арга хэмжээг ажлынхантайгаа тэмдэглэх болдог. Харин нөхөр чинь үүнд тааламжтай хандахгүй. Хамт олонтойгоо баяр тэмдэглэхийг бодвол цаана нь нэг учир байна гэдэгт тэд итгэлтэй байдаг.

-Томилолтоор явах:
Цөөн ч гэсэн эмэгтэй хүнд явах шаардлага гардаг. Энэ хугацаанд нөхрийн чинь нойр хүрэхгүй бизээ. Түүний толгойд салалт, хүүхдийн хувь заяа, та өөр эрд ухаан санаагаа төвлөрүүлж байгаа уран сэтгэмж, ер нь ямар ч хөгийн бодол орж ирж болох юм шүү.

-Арван жилийнхэнтэйгээ уулзах:
Хэзээ ч итгэхгүй. Юу яасан арван жилийнх. Анхны хайр, нууц амрагийн асуудлыг бодитой бий болгодог тайлбар. Хар төрүүлэх эдгээр шалтгааныг зөвхөн хэт хартай холбон бүү ойлгоорой. Дундаж эрчүүдийн хардалт ийм байдгийг судалгаагаар тогтоосон байна.

/Хань/

6 Comments

  1. saagii says:

    тэгээд эр нохортоо хардуулахгүйн тулд томилолтоор явахгүй, эмэгтэй найзтайгаа уулзахгүй, 10жилийнхэнтэй уулзахгүй байх хэрэг үү…ккк, нохрүүд итгэж ойлгох хэрэгтэй шдээ, ямарч эрх чолоо алга

  2. GeaR says:

    Ene buhend unen yum ch ban hsuu! Erchuud bas l hetsuu shuu hezee ch hund itgedeggui because oorsdoo tegdeg bolhoor

  3. super says:

    nadad lav en deerhuud hardah shaltgaan boldoggui. bi odoo oor hun gesen ug uu

  4. muunuu says:

    HAHA BI ODOO 10N JILIINHENTEIGEE AMRALTND YAVAH GEJ BAIGAASHD MA NZ ZALUUU GETSUUL BAIGAAN BAINA DAA ,,,

  5. ice man says:

    zochintoi adilhan

  6. Zochin says:

    tiim shuu emegteichuud oorsdoo bidniig bidnii setgel zuig oilgoh heregtei shd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.