Бэлгийн амьдралын хямрал

826xf5qr

Гэр бүл болсноос хойш хэдэн жилийн дараа эхнэр нөхөр хоёрын ор хөнжлийн ажилд хямрал гарч эхэлдэг. Яагаад ч юм нөхөр аль болох бага секс хийж бас урьдын шигээ энхрийлж янаглах нь улам багасдаг. Эр хүний бэлгийн амьдрал ба ажил хэрэг хоёр нягт холбоотой байдаг. 

Хэрэв эрчүүдийн ажил хэрэг муу явагдах аваас дур хүсэл төрөх нь улам багасч, бэлгийн амьдрал нь танагддаг байна. Харин ажил сайн байхын хэрээр ихэд дур тачаалтай байдаг. Тэгэхээр танай нөхрийн бэлгийн амьдрал хямрах юм бол ажил хэрэг нь ямар байгааг сайн бодоорой.

Нөгөө талаар эмэгтэй бэлгийн хүний зарим үйлдэл эрчүүдийн бэлгийн хүслийг шууд дардаг байна. Та эдгээрийг мэдэж аваад ирээдүйд алдаа гаргахаас сэргийл.

1. Хэрэв эмэгтэй хүн бэлгийн ажил хийх үед порно кинонд гардаг шиг нэг их ёолж, элдвээр амьсгаадаж жүжиглэх нь эрчүүдийн дүр хүслийг шууд бууруулдаг. Учир нь эр хүн зөн совингоороо мэдэрч байдаг. Ялангуяа худлаа дур тавьж жүжиглэхийг мэддэг байна.

2. Бэлгийн харьцааны хувьд энд тэнд үнс тэгэж ингэж илж таал гэх мэтээр зааж сургах аваас тун удалгүй хямарч эхлэнэ.

3. Эмэгтэй хүн оронд орчихоод мөнгө санхүү, гэр орны будаг шунх гээд л элдэв асуудлаа бодож хэвтэх хэрэггүй. Үүний улмаас эр хүн өөрийг нь хүсэхгүй байгааг мэдэрч улам лавширдаг.

4. Эрэгтэй хүний бэлгийн ажлыг хэн нэгнийхтэй харьцуулж ярих аваас энэ дэлхийн хамгийн тачаангуй эр ч тун удалгүй сэтгэл хөрдөг байна. Тэгэхээр та энэ тал дээр яг баривчлагдсан партизан шиг таг дуугүй гүрийх хэрэгтэй.

3 Comments

  1. dombrok says:

    tuya xuuxen ch udaxguu xayagdaj dee

  2. tuya says:

    za bi ch nohroo romantic nudeer harahaa bgaad udaj bna. nohor maani bas tiim bolson bhaa.

  3. munhuu says:

    hicheegeerei huuhnuudeeeeeeeeeeeeeee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.