Сайн байцгаана уу залуус аа. Энэ сайтад өөрт тохиолдсон сайн муу мүхнээ бичээд хүмүүсээс сэтгэгдэл зөвлөгөө шүүмж авахад сайхан санагддаг юм шүү. Маш их ухаарал тайтгарал авдаг. Залуу сайхан насандаа дурлалын шарх амсаагүй зүрх гэж би л дуулаагүй. Тэр шархыг яаж хэрхэн хүлээж авах нь уг хүний сэтгэлийн тэнхээ ухаан байдаг гэж би боддог.
Бурхан эхнээс нь хайртай хоёр үхэн үхтлээ өөр хэн нэгэнд дурлалгүй хайртыгаа амьдын хагацалд учруулалгүй азай буурай болгож бүтээсэн бол энэ их урсах нулимс уйтгар гуниг хичнээн багасах болдоо.
Дэлхий дээр үй түмэн шинэ дурлал үүсч түүнийг дагаад маш олон зүрх шимшрэн хоцорч байдаг нь юутай гачлантай.
Би бээр бас надад хайртай намайг битгий орхиорой гэдэг байсан хайртай түүндээ орхигдоод хорвоогийн хамгийн муухай шаналалыг амсаж атгахан улаан зүрх минь зовлонтойгоор ёолон шиширч яваа хүн билээ.
Миний хайрт маш их зөрүүд битүү хатуу гэдэг л юм. Наадмын дараахаи гэрлэлтээ батлуулнаа гэж байсан хүн гэнэт өчүүхэн хэрүүл гараад л яваад өгсөн. Гэхдээ гэрийнхэн нь иймэрхүү ааштай, эргээд ирнэ гэдэгт ч түүний сүүлчин над руу харсан харц хэзээ ч ирэхгүйгээр явлаа гэдгийн хэлж байсан. Би утас руугаа хэдэндээ гар явуулдаг боловч тэвчээд л байгаа. Ганц удаа хүлээс алдран юм бичсэн боловч хариу таг л байсан. Тэгээд удалгүй хөдөө олон сараар явдаг ажилтай хүн тул яваад өгсөн.
Найз нөхөд минь эргээд эрнээ, гуйгаад байхаар зөүүдлээд тэгж байгаан гэх л юм. Эргээд ирэх байх гэж горьдоод байя гэтэл өвлөөс нааш бараг ирэх ч гүй болохоор яаж ч чадахгүй шаналаад л сууж байна.
Хайр ийм их шаналгаатай юм байхдаа.
Би сэтгэлээ удирдаж эрүүл зөв бие ээ авч явж чадахгүй байна. цаг хугацаа эмчилнэ гэдэгт ч хором гэдэг дэндүү удаан өнгөрч байна. Түүнийгээ хажууд байхад найз нөхөдтэйгээ уулзах учирч инээж хөхөрч явах дуртай ч байхгүй үед нь бүгдээс нь зугатаагаад л. Секс хүртэл бодогдохгүй зөвхөн зүрх сэтгэл минь маш их өвдөж байна. Манай хүн хүүхэдтэй болох гээд болохгүй юм гэж хэлсэн дуулдсан. Оролдоод 3-хан л сар болж байна шд.
Урьд нь нэг яваад ирсэн, одоо ирэх болов уу
секс.мн дээр ирсэн захидал
15 Comments
хэнээс асуугаад бнаа хүүхээ чи?
таминэ энд лам байвал взэж хараад өгч үз энэ хүүхдэд ….
Хүмүүс амьдралаас юу хүссэнээ л авах гээд байдаг болж. Тэгээд бүүр амьдралаа тийм байх ёстой гэж бодоод тийм байгаагүйн төлөө өширхдөг болжээ. Шатыг бүхэлд нь харах гэж оролдох хэрэггүй, харин анхны алхамаа л хийчих нь чухал байдаг юм заримдаа. Чи шатыг бүхэлд нь гарч ирэхийг хүлээгээд л суугаад байгаа бололтой
чамд сайн биш болоод л тэгээд явчихгуй юу.
Сайн байсан бол ардуур ни оор хунтэй явсан ч уучилдаг л байхгуй юу
хэхэ уран зохиолийн хэл найруулга лаг сайтай бичсэн байнашт. Гоэ бичжээ. Уучлаарай, гунигтай л туух байналдаа, гэхдээ аливаа юмийг ингэж л бичих хэгэтэй. Хамгийн инээдтэй н сэтгэгдэл бичсэн хумуус н бас лаг бичихгээд узээд байнаа ккк
та нартаа баярлалаа, зөндөө юм ойлгож байна. сэтгэгдэл уншаад байсан чинь би бас дутуу дулимаг бичжээ, сэтгэлд нь сэв суулгах юм хийсэн юм аа би, уг нь миний хүүхдэд их сайн байдаг л даа, тэгсэн нэг удаа хйамт юм хийж байгаад хүүхдэд уурлаад байх шиг санагдаад байсан би тэрэнд эмзэглээд хэдэн вм хэлцэн юмаа, тэр үед манай хүн их гомдсон, бас өөрийн босгосон гэн биш манайд ороод ирсэндээ эмзэглээд би айлд байгаа хүн гэж бодоод байдаг байгаан, уг нь тийм сэтгэгдэл төрүүлэх юм болдоггүй л дээ. өчүүхэн хэруул даамжраад том юм болдог юм байнаа, их зөрүүд юмыг боддог хүн байгаан хүн болгон л ирэхгүй хаачдын гэхийн, аргаа бараад зурхайчаас асуусан ирэхгүйгээр шийдсэн гэж буугаад байна гэсэн. еэ дээ хэцүү юм үзлээ дээ өдий насанд
hoinoos n bitgii hootsoldoj gui. tegeh tusam gediine. harin ooroo hureed irvel huleej avaarai. olon udaa ingeed baival ahij bitgii huleej av. chamd hairgui gesen ug.
үнэхээр хайртай бол гүйгээд л ирэх байхдаа гэхдээ чи бас битгий өөрөө хэт их зөрөөд байгаарай чиний буруу байгаа бол уучлал гуй хайртай хосуудад маргалдах юм байлгүй л яахав юмыг уужуу тайван бодоо
Зааа за за Эмэгтэй минь чи шууд хая… Би эрэгтэй хүн тэгэхдээ энэ тохиолдолд эмэгтэйг дэмжинэ.
Энэ балиар Солонгос киноноос болоод эрчүүд нь нэг салхи сөрөөд л эргүүтээд л гүйдэг болж ЭРШҮҮД Л байя л даа эрчүүдэээээ. Харин эмэгтэйчүүд энгэрээ биш хормойгоо сайн хумилдаа
zugeer tevcheed baij bai.bitgii gui.ayandaa l medegdene.Salah zayatai bol oroitoogui deere salsan ni deer.Tehgui huuhedtei bolsnii daraa salval yutai gunigtai ve. Bolj bga ymiig ooriinhooroo zohitsuulah gej burhnii taalliin esreg uildel bitgii hii
сайнаагийн хэлдэг зөв шүү
туулайгийн хэлдэг буруу шүү
эр загалийн хэлдэг зөв шүү.
чи хурдан дуудсан ни дээрээ наад залуу чини чамд туниад л яваад бгаа хэн хэндээ бууж огч байл да залуусаа
durgui lamd guij baij sahil hurteev gej daraa ni zovohiin nemer yavuul tsaashaa
hehe minii bie yag ingeed orhij baisan negent tsaad hunii chini setgel horson bol nemer baihgui baih. tertusmaa chamtai uulzhiig husehgui baigaa bol buur demii. ajil deer ni ochood herggui ee. chamd neg nuutshan zuil baina daa teriig chini medeed ihel gomdoj esvel chamd hairtai tegehdee chamaig jargaaj chadahgui gee medej baigaa bol ingeed zugeer l yavsan chihdag nadshig nohor baij magadgui yum aa.
Би удаан шаналах дургүй нэгэн. Чи түүндээ үнэхээр хайртай, хаана байгааг нь мэдэж байгаа бол, хэрвээ чи өөрөө буруутай бол буруугаа хүлээгээд яваад очиж болно шдээ. Тэр чамд эргэж ирэх бсан бол тэврээд л угтана, үгүй бол ойлгомжтой шүү дээ. Хэрвээ явбал ганцаараа биш дотно найзтайгаа цуг яваарай. Ханилана гэдэг чинь хэн нэгнээ гуйлгаж зөрж амьдрахын нэр биш шүү дээ. Харилцан ойлголцож буруу зөвөө ялган буулт хийх юмаа ялгаж салгах л сэтгэлийн тэнхээтэй байж хайр гэдэг тэр цэцэгийг тордон ургуулах байх. Тэр залуу чинь үхэр шиг зөрүүдлээд бүр генид нь орчихсон бол гуйгаад хэрэггүй. Чи насаараа зовно. Харин тэр ӨЧҮҮХЭН ХЭРҮҮЛ гэдэг чинь юу бсан юм бол. Шалтаг ч байж болно, шалтгаан ч байж болно. Сайн бодохгүй юү.
Би бас асар зөрүүд хүн. Гэхдээ өөртөө итгэлтэй юман дээр л зөрүүдэлдэг. Ах нь залуудаа яг чинийх шиг хуримынхаа шатан дээрээ ганцхан үгнээс нь болоод сүйт бүсгүйгээ эргэлтгүйгээр орхиж бсан. Хүнд гайхуулах юм биш л дээ. Гэхдээ шалтгаан бсан. Би одоо харамсдаггүй. Муу үг бол хүний зүрхийг зүү шиг шивдэг юм бна лээ.
За амжилт хүсэе. Сайн сайхан болно гэдэгт найдаж байна. Авахын нь аваад хаяхыг нь хаяна биз дээ. Чи шүүүүүү
хэр удаан хамт байсан юм болоо чи сэтгэлд н нэг юм хийж дээ тэгээд салахуу болихуу гэж эргэлзэж явдаг хүн юм чамд хайртай бол эргэж ирнэ гэхдээ хэцүү дээ ийм байнга л эргэж буцсаар байх болно