Хайртай залуугийнхаа хандлагыг яаж мэдэх вэ?

88745895

Найз залуу чинь чамайг харц салгалгүй ширтэх, тэврэх эсвэл ичингүйрэх мэт зайгаа барьж явах зэрэг нь юуг илэрхийлж байгаа болон энэ нь сексийн амьдралд чинь хир нөлөөлдөг талаар өгүүлье.

Нэг. Тэр чиний хацар дээр үнсдэг бол:
Их энхрий мэт санагдаж болох ч нөгөөтэйгүүр түүний чамд тэмүүлэх сексийн хүсэл сонирхол доогуур түвшинд байгааг илэрхийлж болно. Гэхдээ хэрэв даруухан залуу маань гэртээ тачаангуй амраг болж хувирдаг бол тэрээр зөвхөн олон нийтийн газар, бусдын нүдэн дээр сэтгэлээ ил гаргах дургүй нэгэн аж.

Хоёр. Тэр чамайг тэвэрдэг бол:
Түүний хүчирхэг гар бүсэлхий болон мөрөн дээр чинь ямагт байдгийг чи мэдэрдэг үү? Тэр чамд зөвхөн бие махбодиор төдийгүй сэтгэлээрээ ойр дотно болжээ гэсэн үг. Гэхдээ хэрэв тэр чамайг 10 минутаас илүү тэвэрдэг зуршилтай бол тэр чамаас бүрэн хамааралтай болохыг илэрхийлнэ.

Гурав. Тэр чиний гараас хөтөлдөг бол:
Бүсгүйг олон нийтийн газар гараас нь барьж буй эр хүн бусдад тэр дундаа эмэгтэйчүүдэд та хоёрын холбоо салшгүй, гүн бат гэдгийг харуулахыг хүсч байгаа хэрэг. Тэр чамаар бахархдаг бөгөөд энэ тухайгаа хэнд ч хамаагүй ярихад бэлэн байна. Та хоёрын харьцаанд хүндэтгэл, хайр сэтгэлийн аль аль нь бий.

Дөрөв. Тэр чиний уруулыг тачаагуй үнсдэг бол:
Ийм илэн далангүй сэтгэлээ илэрхийлдэг залуус тун ховор тул чи өөрийгөө азтайд тооцож болно. Найз залуу чинь адал явдалд дуртай нэгэн бөгөөд эрсдэлээс айдаггүй. Тэр чамтай гайхамшигтай шөнийг өнгөрүүлэхийг хүсч байна.

1 Comment

  1. soogii says:

    нүдэн дээр үнсвэл ямар байдгын бол

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.