Хайр гэдэг нь өөрөө яг юу юм бэ, Нөхрөө хайрлаж түүнээс хайр амталхыг хүсэж байна

1238171818_41

Та нартай зүгээр л бодролоо хуваалцаж, Хайр гэж яг нэг тогтсон ойлголт байгаад байна уу, хэн ямар байр суурьтайгаар үүнд ханддагийг нь, би өөрөө хаахна нь явнаа гэдгээ мэдэх гэсэн юм.

Би анх насанд хүрээгүй байхдаа л нэг залуугийн хараанд өртчихсөн. Гэр орноор маань орж гарч, их л удаан эргүүлсэн. Би өөрөө бол тэр хүнд сайн байгаагүй, хайр гэж юу байдгийг ч мэдэхгүй, ер нь бол 20 нэлээн гарталаа л хүн амьтантай орооцолдохгүй гэсэн тангарагтай өөртөө том зорилго тавьсан хатуу үзэл бодолтой нэгэн байлаа. Аав ээжид маань таалагдсан сайн залуу таарчихсан болохоор, бас их жижигхээн хүүхэд байсан болохоор суулгах гэсэн бусад хүмүүсийн шахалтаар л шахуу гэрлэсэн. Хүний ээж аав юм болохоор үр хүүхэддээ сайн сайхныг хүссэндээ л, өөрсдөө юу хүсч байгааг нь бодолцохгүй, өөрсдийнхөөрөө алдаж оноод явж байхыг нь хүлээж тэвчихгүй л ингээд хүчилчихсэн байх л даа.

Уул нь тэр залуу ч бас суух барих бодолгүй, зүгээр л үерхэж үзэх санаатай явж байсан, надаас өмнөх анхны хайр нь бүтээгүй нэгэн байсан юм байна лээ. Тэрийгээ ч надад хэлээ ч үгүй, би сэтгэлдээ сэвгүй бараг арваад жил явчихсан байсан. Гэхдээ надад хайргүйгээ хэлдэггүй байсан ч би сэтгэл дутаад явдагийг нь мэдэрдэг л байсан. Харин өөр хүнд сайныг нь бол огт гадарлаа ч гүй, намайг л учиргүй эргүүлээд байхаар нь надаас өөр хүн байхгүй л гэж боддог байсан. Өөрөө элдэв юм мэддэггүй, өмнөх амьдралгүй хүн чинь яаж тийм юм санаанд орохов дээ. Угаасаа тиймэрхүү юм байж л байдаг, анхны хайр дандаа бүтээд байна гэж ч юу байхав, би бол үүнийг нь ойлгоод их хүлээцтэй хандах гэж аминдаа хичээгээд л байна. Өөрөө үзээгүй хүн чинь сайн ойлгож өгөхгүй хэцүү л байх юм даа. Анх шохоорхсон бүсгүй нь жаахан эдийн шуналтай, мөнгөтэй хүмүүсийг саагаад сурчихсан, нэг ёсондоо янхан маягандаа орцон, надаас нэлээн эгч хүүхэн юм шиг байна лээ, манай хүнийг ядуу гэж л голоод ойртуулдаггүй байсан ч юм уу даа, тэгээд л хаашдаа бүтэхгүй нь тодорхой гэж бодоод л намайг таалагдлаа барьлаа гээд араас хөөцөлдөөд байдаг байсан юм шиг байна лээ. Мэдээж би өөрөө хайртай байсан бол бид 2 эвлэж бүтээд, хайрыг нь татаад, өөртөө ухаангүй дурлуулаад, сайхан болж болох байсан байх. Гэхдээ би өөр хүнд сайн гэдгийг нь мэдээгүй, өөрийг маань бас яаж хайрлах ёстойг ч ухаараагүй, авдаг л хайр гэж мэдэхээс өгч мэдэхгүй эхэндээ хүүхэд чигээрээ л явж байсан хүнд гар байсан байх. Нөхөр маань арай надаас ах юм гэсэндээ бас өөр төрлийн хайр гэж мэддэг, тэрийгээ л их хүсээд, хүнээс горьдоод яваад байсан нь жаахан бүтэлгүйтсэн байх.

Аав ээж маань хүнд илүүчлэхгүй ч, хүнээс гуйхгүй боломжын амьдралтай хүмүүс болохоор манай хүнийг цааш нь түлхээгүй, голоогүй, чадлаараа дэмжиж, ядуу ч гэсэн дор нь өөд нь татсан, бид ч өөрсдөө дажгүй биеэ даагаад явчихдаг болсон байсан, амьдралаа уул нь аятайхан сайхан байлгаж болох байсан ч нөхөр бид 2-н аль аль нь нэг нэгнээ романтик хайраар хайрлаж байгаагүйгээс ч болсон уу, манай хүний амьжиргааны төвшин арай дээшилсэнээс ч болсон уу, нөгөө анхны хүүхэн нь манай хүнээс зулгааж эхэлсэн юм байна лээ. Би ч өмнө нь хүн хартай байсан биш, хардах барих ч гэж юм мэддэггүй, хайргүй болохоороо ч тэгдэг юм уу бүү мэд. Угаасаа ч өөр хүнтэй гэдгийг нь өдийг хүртэл мэдээгүй л явсан юм чинь аргагүй л дээ. Сүүлд л бодоод байхнээ, манай хүний худлаа ярьж дүйвүүлээд байсан, нэг л их даапаалсан хүүхэн яваад байсан, тэр л бодвол анхны хайр нь болж таарч байх шиг байгаан. Арван жилд байхаасаа л шохоорхчихсон юм болохоороо тэгээд авгайтай болсон ч мартаж чаддаггүй ч юм уу даа, надад бол муухай л санагдсан.

Манай хүн уул нь бол сэтгэл сайтай, зөөлөн хүн болохоор хүмүүст туслах гэж яваад хүнд хулхидуулаад их хэмжээний өрөнд орж зовж байсан л даа. Хадам маань бас их адилхан хүн болохоор бас л хувийн амьдралаа дандаа бусдаас болж нураагаад явж байдаг их хэцүү зантай, бусдад сайн хүн болж харагдах гэж их асуудал өөртөө хураадаг юм шиг санагддаг байсан. Анх бэр болж очиход маань хадмын тал маш их өр ширний асуудалтай, манай нөхөр үүнд нь их шаналдаг, өөрийнхөө олсныг ч миний олсонтой хамаад л зөөчихдөг, тэр нь элс руу ус хийсэнтэй адил л алга болчихдог байсан. Би нөхрийгөө өр ширэнд ороод зовж байхад нь тулж түшиж, аашлаад ч болтугай хажууд нь хамт байж хамаг асуудлыг нь үүрэлцэж байсан. Ямар ч байсан бид өөрсдөө их хохирсон ч бусад хүмүүсийг хохиролгүй болгохын тулд хамтын амьдралаараа дэнчин тавьж байж ард нь гарсан. Амьдрал эхэлж байгаа ядуувтар, залуу хүнд энэ бүхэн амаргүй байсан болохоор, бас миний өөрийн маань алдаа биш мөртөлөө би бас үүрэлцэхэд хүрсэн болохоор мэдээж алдаа хийсэн хүнд уурлах мэтийн реакц байсан, байх ч ёстой байсан зүйл гэж үздэг. Харин энэ бүхний төлөө нэг ч удаа уучлал гуйгаагүй бардам нөхөр маань ингэж уурласанд маань бас одоог хүртэл гомдоод яваад байдаг. Тухайн үедээ бас энэ гомдлоо хүн болгонд тайлагнаад, хүүхэн болгонд ярьж явж байж нэмж хулхидуулаад яваад байсан юм байна лээ.

Нэгэнт би 20 шүргэвүү үгүй юу л өөрийнхөө аав ээжээс тусдаа гараад амьдралаа эхэлчихсэн байсан болохоор, бас нөхрийнхөө аав ээж, ах дүү нарынх нь асуудлаас үүрэлцээд сурчихсан их дайчин нэгэн байсан болохоор улам л робот шиг ажиллаад л, өөртөө ч ахадсан ачаа үүрсээр амьдралаа там болгоод явж байсан бололтой юм. Надаас өөр хүн байсан бол нөхрийгөө харсаар суугаад л шоронд суулгах ч байсан юм уу, эсвэл аль нэг талынхаа хэн нэгэнд нь гай хурааж байж асуудлаа шийдүүлэх ч байсан юм уу, эсвэл бушуухан хазайсан дээр нь гээд хаяад зугатаах ч байсан юм уу хэлж мэдэхгүй юм. Нөхөр бид 2 аль аль нь л хайр гэж оношлоход хэцүү ч хүн чанар зулгаагаад байснаас ч болсон юм уу, хэнд тусламж хэрэгтэй байна, тэд нарт нь илүүчлэх гээд явж байдаг хүмүүс. Тиймдээ ч муу хүн таарвал ашиглуулчих гээд байдаг, хашир суугаагүй үедээ бол ч бүр зөндөө ашиглуулж байсан.

Би өөрөө хэт биеэ даачихсан, хүнээс юу ч гуйх шаардлагагүй, амиа тээгээд явчихдаг, нөхрийнхөө аав ээж, ах дүүд нь бас чадлаараа өгөөд л явдаг болохоор намайг ер нь хайрлах, анхаарах шаардлагатай гэж боддог хүн ч байхгүй байх. Би ч өөрөө хайрлуулах гээд, унжийгаад сууж сураагүй, сурах ч үгүй юм шиг байна. Гол нь миний хамгийн их гомдоод, мартахад хэцүү яваад байсан зүйл бол үүрэх ёсгүй байсан олон хүмүүсийн асуудлыг надад үүрүүлдэг байсан нь ч яахав, миний хэнэггүйтэж, ухаан дутаж, уурлаж байсны гай байж болно, харин анх шохоорхсон шуналын микроб хүүхнийгээ мөнгө нэхэхэд нь нөгөө баахан өр ширнийхээ асуудлаар дүйвүүлж байгаад надаас зулгааж өгөөд байдаг байсанд л их бухимдаад байна. Би өөрөө маш их зовж, зүдэрч, өөрсдөөсөө харамлаж байж, алдааг нь залруулж, өөр нэг зайлцан худалч замын хүүхэнтэй заваарах гэж ядаж байгаад ч юм уу танилцсан өдрөө л шахуу алдчихсан хамаг мөнгийг нь олж амьтан хүнтэй тооцоог нь дуусгалчихаад, хань нь юм гэсэндээ их юм туулж явахад дээр нь нэмээд бас анхныхаа хүүхэнд миний халааснаас мөнгө зөөсөн байгаад их шаналсан. Уул нь үнэнээ хэлсэнд нь их баярласан. Одоо л чин сэтгэлээсээ ханддаг болж сурч байгаа нь энэ болохоор санаачлагыг нь бас үргээчихмээргүй л байна. Их ч олон нууцтай юм шиг байна лээ, би ч ухаж төнхөөд өөртөө зовлон хураах гээд байдаггүй, гол нь тэр ядаргаатай хүүхэн нь тааралдаж бариад гай болчих гээд л байхгүй бол сэтгэл харьцангуй тайван л явдаг л даа. Хаашдаа тэр хүүхэнтэйгээ хамт амьдрах хувьгүй, хүсэл ч гүй, угаасаа тэгээд алт мөнгө сонирхдоггүй, айлын авгай байхад яг таарсан, амьдралынхаа төлөө зүтгэдэг хүнээ нэгэнт сонгочихсон яваа болохоор нөхөр маань гадуур нэг их хонож өнжөөд байдаггүй, миний итгэл даах чадвартай л хүн л дээ. Ажил ихтэй гээд оройтох үе зөндөө л байсан, харгүй хүн чинь хамт өөр хүнтэй явж байна гэж төсөөлж чаддаггүй л байсан. Энэ бүхнээс маань сургамжтай хэсгүүд байвал ялгаад авчихаарай.

Би өөрийнхөө зүрх сэтгэлийг мэдрэмжтэй юм гэдгийг бүүр сүүлд 10-аад жил болж байж л нөхрийгөө анх надаас өөр хүн шохоорхож, тэрүүндээ надаас зулгааж байдгаа барж явсанаа хэлэхэд л мэдсэн. Хэн ч намайг зүрх догдолтол хайрлаж байгаагүй, магадгүй би өөрөө хайрлах боломжыг нь өгдөггүй ч юм уу бүү мэд, эрт гэрлэчихсэн болохоор хаа хамаагүй хүмүүст сэтгэлийн жолоогоо алдалгүй, нөхөртэйгээ хэлээд хүйтэн хөндий байдаг байсан, хажуудахаа л гээд явж байсан, хажуудах маань хайраа харамлаад байснаас ч болсон юм уу, хайрлуулж байгаагаа мэдрэх, аз жаргалаар бялхаж, хайр ундрах гээчийг нь ердөөсөө ч үзээгүй. Нөхөртэйгөө сууснаас хойш дандаа л хадмуудын, нөхрийнхөө алдаануудыг үүрэлцэх гээд ана мана байсан болохоор амьдралаас аз жаргал хүсэхээ ч мэдэхгүй л залуу насаа үрж суусан байна. Нөхөр маань их тусархуу ч гэсэн би тус гуйхааргүй хүн болохоор надад ямар ч хүртээлгүй залуу болчихоод байдаг, харин бусдад туслах гэж яваад амьдралаа хэцүүдүүлээд байдаг болохоор би тэр бүх проблем нь дуусдаггүй хүмүүсээс нь холдуулаад гадаадад гарцгаачихсан. Манай хүн надтай харьцуулбал жаахан залхуудуу, арай удаан сэтгэдэг л дээ. Тийм болохоор би өөрөө овжин байж чадвал уул нь хүссэнээрээ залах боломжтой гэдгийг ойлгож эхлээд байгаа. Анх аав ээж нар дээрээ байж байгаад тусдаа гарсан болохоор би орсон ч гарсан ч гав шув, гэрт орж эм, гадаа гарч эр болсоор, эцэг эхчүүдийн нөлөөнөөс болоод нөхрийгөө юунд ч хүргэдэггүй, өөрийн хүсээгүй эр хүнийг бий болгоод байсан юм. Одоо бол яахав, би өөрөө жаахан залхуурч, хааяа бас зааж залж байж, нөхрийгөө биеийг нь даалгасан, өөрөө ч гадагшаа дотогшоо явж үзээд, ертөнцтэй танилцаад том эр болсон. Өмнө нь бол сахалтай хүүхэд чирсэн өрх толгойлсон ганц бие хүүхэн шиг л явдаг байсан нь одоо бол харин эрх тэгш харилцаатай, эхнэр нөхөр маягандаа орчихсон, ерөнхийдөө асуудлууд цэгцрээд л байгаа. Манай хоёр талынхан бүгд эмэгтэйчүүд нь амьдралаа авч явдаг, айлын авгай болсон хүнд аз жаргал эдлэх гэсэн ойлголт байхгүй ажлын морь, эрийн боол шиг зүтгэдэг, эрчүүдийгээ хэт хаан шиг тахин шүтдэг, охидоо ч, бэрээ ч гэсэн ийм байхыг тулган шаарддаг их хэцүү байсан болохоор, бас дээрээс нь би томчуудын үгнээс гардаггүй чих зөөлөнтэй сайн хүүхэд байснаас ч тэрүү хүсээгүй ажиллагаа их явагдсан. Үүнээс гарах гарц маань л тэр бүхнээс холдож, 100 хувь өөрсдийнхөөрөө байх боломж хайх, болж өгвөл гадаад руу гарах нь зөв санагддаг байсан. Тэгэхгүй бол хайрлаж, дурлалцах боломж ч хумигдмал байсан юм шиг санагдаад байдаг юм. Эрчүүд нь ер нь л сэтгэл тавихдаа хойрго, санаачлагагүй, хэт арчаагүй байхыг хүчээр дэмжээд байсан шиг санагдаад байсан. Гэхдээ үүнийг бид гадаадад гарсанаар өөрчилж чадсан.

Тэгээд л би гадаадад ирээд анх удаа хүсч явсан эр хүнээ дэргэдээ бий болж байгааг анзаарч, айлын эхнэр болж үзэх бас ч муугүй ч юм уу гэж бодох болсон. Нөхөртэй болж үзэж байгаа маань одоо л энэ олон жилийн дараа тохиолдож байна гэж үзээд байгаа юм. Бас нөхөрт маань одоо эндээс янз янзын холгож, салгах хүүхнүүд нь олдох биш, тэгээд ч тэнэг юм шиг явдаг байсан хүүхэд насаа үдээд эр хүн болчихоод байгаа нь энэ. Нөхөр маань ядаж жаргаахгүй ч, зовоохгүй байдаг болсон. Жаргаадаг болоход цаг хугацаа орох байхаа. Гадныхан хувийн хариуцлагаа өндөрөөр ухамсарладаг, тэгээд ч бид нар шиг ноолиос эхэлж байгаа дөнгөж ирсэн хүмүүсээс юм нэхээд байна гэж байхгүй тул чих амар цөөн хэдэн жил овоо аятайхан байлаа. Одоо л нэг хайрлалцаж сурах нь дээ гээд сууж байтал ах дүү нараасаа ийшээ татчихдаг юм байна. Гол нь би л бусдыг өөр шигээ юм санаад л ирээд л сайхан биеэ даагаад явцгаачих юм байх гэсэн байхгүй, бүүр долоон доор, бидэндээ л зовлон нэмсэн хэдэн юм болчоод байна. Монголд байгаа хэд нь бас худал үнэн хэлж байнга мөнгө зулгаагаастай, яахав би нээх ч их юм хэлэлгүй өгөөд л байдаг. Нөхрийгөө надад хэзээ ч тэгж анхаарч, халамжилж байгаагүй тэр их хайр, энэрэлээ нүдэн дээр маань өөр бүтэлгүй хүмүүст зориулаад яваад байгааг нь харах их хэцүү байх юм. Тэд нар нь насаараа зулгаагаад ч өөдөө гарахгүй байж магадгүй гэсэн айдас тээж амьдрах хэцүү л байна. Арваад жил лав амьдралд маань хангалттай л гай болсон гэж би үздэг. Ашгүй нэг санаа амрах жаахан завсар гарлаа гэсэн маань богинохон байж.

Монголдоо харьвал ч бүүр нөгөө хүсэхгүй байгаа өмнөх амьдрал руугаа хөл тавьчих юм биш байгаа гээд л санаа их зовох юм. Монголд чинь амиа аргацаах чадваргүй хүмүүс олон, тийм орчин нөхөр шиг маань бусдын төлөө амьдралаа үрэн тардаг хийдэг хүнд огт зохихгүй. За яахав, тэрийг нь даван тууллаа гэхэд, би өдийг хүртэл нөхрийгөө өөрт маань л сайн гэж бодож явсан маань талаар болж, өөр хүнд зориулж намайг ашиглаж байсан гэдгийг мэдрэхээр ердөөсөө ч энэ амьдрал болж өгөхгүй байгаа юм шиг хааяа санагдаад байна, гэхдээ энэ түр зуурын л бухимдал л даа. Анхных нь тэр шуналтай хүүхэн нь байдгаараа гоёчихсон Улаанбаатарт тааралдаж л байдаг, уг нь унтаж хэвтэх хэмжээнд хүртэл дотносоогүй байх, дотнослоо гэхэд надаас илүү тачаангуй байж чадахгүй байх гэж таамагладаг юм. Яагаад гэвэл нөхөр бид 2-н бэлгийн амьдрал хэн хэнд маань тааламжтай, 100% сэтгэл ханамж өгдөг. Нөхөр маань өөрөө миний анхных, бас өмнө нь гайгүй туршлагатай ч байсан юм уу, би бол чадварт нь сэтгэл хангалуун л явдаг, тэр нь ч бараг биднийг өдий хүртэл салж хагацаагүйн гол шалтгаан ч байж магадгүй. Нөхөр маань хүн магтахдаа маруухан боловч намайг сексэндээ сайныг бол их үнэлдэг юм, тэр тал руугаа бол би нөхрөө дөнгөлөөд авч чадсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Зарим хүмүүсийг бодвол бидний асуудал харьцангуй гайгүй л дээ, тэгээд ч одоо 20 нэлээн гарчихсан яваа энэ насан дээрээ тэр байтугай л хайраа олоогүй, хүүхэд насных шиг хайрлалцах боломжгүй болчихсон, дасалцаж амьдрахаас өөр сонголт үлдээгүй олон хүмүүс байдгийг мэднэ. Одоо ч эхлээгүй байгаа 30 дөхчихсөн синглүүд ч байж л байдаг.

Магадгүй энэ бүх тэвчээр, хатуужил маань хайрын ямар нэгэн хэлбэр нь юм болов уу. Хайртай дуртай гэчихээд хайртай хүмүүсийнхээ төлөө миний хийсний талын талд ч хүрэхээр юм хийж чадахгүй, хамгаас илүү давуу талтай болж ч үзээгүй олон хүнийг бас мэднэ, эсвэл анх хайрлалцаж суучихаад, хоёр талд хэн хэнийгээ гомдоох юм үйлдээд, хайраа хөргөөд суудаг хүмүүсийг ч харж л байна. Хайргүй хүнийхээ төлөө энэ бүхнийг хийгээд, хадмуудаа, ах дүү нартай нь авч яваад, ханиа ч гэсэн боломжын хангалуун амьдралтай нь залгуулаад, хамт байх бүх л боломжыг нь бүрдүүлээд явж байгаа маань уул нь хайртай дуртай гэчээд хагацал үзүүлээд, халтар төгрөгний төлөө хоёр талд шаналж суугаа хосуудаас хамаагүй дээр байгаам л даа. Тэгэхээр би өөрөө хайр гэдгийг хариуцлага гэсэн өөр үнэлэмжээр үнэлээд яваад байна уу. Би өөрөө хайртайгаа мэдэхгүй, илэрхийлж чадахгүй байгаад байна уу. Хайрыг маань хүртэгчидийн хайхрамжгүй, хариу үйлдлүүд нь гутраагаад байна уу. Намайг учиргүй их хайрлахгүй байсан ч би уул нь эмзэглэхгүй л дээ. Гэхдээ би өөрөө мэдээлэл сайн авдаг, бас гадаадын кинонууд байнга үздэг. Эдгээр мэдээллүүд дандаа л миний амьдралд байхгүй хайрын талаар л их сурталчлаад байх юм. Хайрлуулахгүй байвал гомдох ёстой ч юм шиг.

Хайр гэдэг нь өөрөө яг юу юм бэ. Би бол нөхрөөсөө сална гэж байхгүй, нөхрөөсөө өөр хүмүүстэй орооцолдоод суух сонирхолгүй, нөхөр маань ч бас өөр хүмүүс л амьдралд оролцож самраад байхгүй бол надаас илүүг нь хаашдаа олж чадахгүй нь тодорхой байгаа. Намайг сексэндээ сайн, чадалтай мундаг, гэр бүлээ нэгдүгээрт тавьдаг гэж үнэлдэг. Би ч бас түүнийг элдэв хорт зуршилгүй, архи уухгүй, тамхи татахгүй, айл хэсч, авгай хүүхэн чангаахгүй, ажлаа хийгээд мөрөөрөө явж байдаг болохоор нь их үнэлдэг. Бид 2 бие биендээ үнэнч байхыг тийм ч их хэцүү зүйл гэж
боддоггүй, аль аль нь л чадлынхаа хэмжээгээр хамтын амьдралдаа тууштай зүтгэх гээд л явж байна. Гэхдээ яг сайхан жаргаад байгаа юмуу гэхээр бусдын амтлаад, мэдрээд байгаа тэр их гүн гүнзгий хайр гээч юм нь бидэнд тохиолдохгүй байгаа юм шиг байх юм. Хэсэг зуур тусдаа амьдарч үзээд хэн хэнийгээ санаж дурсахнуу эргэж татагдахнуу, эсвэл эрх чөлөөгөө эдэлж байна гээд баярлаад гүйхнүү харзнадаг юм билүү гэж хааяа бодогдох юм. Надад бол эр хүнгүйгээр, гэр бүлийн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөөд хэсэгхэн зуур ч болов амсхийж үзвэл бараг л баярлаад давхичихна гэдгийг мэдэж байна л даа. Насанд хүрсэн цагаасаа хойш л сингл байх боломж байгаагүй болохоор үзээгүй юмаа үзэх гээд байдаг хүний нэг муу зангийн илрэл ч юм болов уу. Мэдээж айлын эхнэр байж ар хударгаар нь амжуулж сууяа гэж бодогдохгүй л дээ. Зүгээр л хаачихаа тайлагнахгүйгээр хаашаа ч хамаагүй, хэдээс ч хамаагүй асуулгүйгээр гарч үзэх ямар байдаг юм бол.

Би өөрөө бол шоудах, дискодох дуртай биш, учиргүй их гадуур тэнэхээс ч таашаал аваад байдаггүй, эдийн шунал багатай болохоор дэлгүүр хоршоогоор ч явах дургүй, зүгээр л хааяа сэтгэлээ хуваалцах, өөрийгөө ойлгох найз нөхөдтэйгээ жижиг кафе-д юм уу сууж жаахан буу халж байгаад л гэртээ харих дуртай, гэрсэг нэгэн. Гол нь надтай төстэй хүмүүс их ховор, ихэнх нь л хэн нэг хүнээс их хамааралтай байх дуртай, хаа хамаагүй хүмүүст хайрлаагүйнх нь төлөө, өөрт нь ихийг зориулаагүйнх нь төлөө гомдоллоод явж байдаг, их л завтай, бүтэлтэй бүтэлгүй хайр дурлалд зориулах цаг хугацаа ихтэй хүмүүс л их байх юм. Миний үеийнхэн зарим нь одоог хүртэл гэр бүлийн амьдрал эхлээгүй, эхлүүлж амжсан хэд нь өөрсдийнхөө ч учрыг олоогүй шахам. Тэгээд ахмад хүмүүстэй ярилцахаар дандаа л аягүй муухай талаас нь юмыг хардаг, ханддаг болчихсон, юм л бол муу талаас нь тайлбарлах гээд байх юм, бас их алдаж үзсэн, анхны амьдралаа аварч чадаагүй улсууд ч нэлээн байдаг юм шиг байна.

Миний одоо ганц чадах юм гэвэл өөрөө л жаахан уужимхан сэтгэх гэж үзээд л, өөрт байгаа сайхан бүхнээ үнэлээд, өөр хүмүүс миний оронд байсан бол энүүнээс ч долоон доор байж болох л байсан гэж тайвшрах л асуудал байгаад байна. Бас хэдий одоо эхлэхэд оройтоогүй ч хайрлалцах урлагт суралцах асуудал, бас тэгээд өнгөрсөн үеийн уучлахад хэцүү зүйлүүд, нэгийг нь олж авах гэж нөгөөг нь зольсон золиосууд, харамсал, гомдол, итгэл сэтгэлийн асуудлууд гээд нэлээн нарийн юмнууд байгаад байнаа. Надаас жоохон хүүхдүүд хайрын талаар эксперт болчихсон суугаад байхын. Би нь өөрөө хайр гэж яг юу нь вэ хэлж мэддэггүй, хэн хэндээ хариуцлагатайгаар хандаад, хардуулах, зовоох юм хийхгүйг хичээгээд, хангалуун байлгах гээд зүтгээд, хамт байгаад байгаа нь ч хайр юм уу, хангалттай золиос гаргаад яваагаа бодохоор хайргүй хүндээ ингэхгүй, хаяад л явах байсан даа л гэж бодогдох юм. Энэ одоо яг юу вэ, хайр уу, биш үү.

Хүмүүс гэр бүл болсоныхоо дараа ямраар хайрлалцаад байнаа, бид яг хаахна нь явнаа. Зүрхний хайраар бялхаж яваа азтай гэр бүл хэр олон байдаг юм болоо. Би одоо хайрлаж, дурлаж үзэхгүй чигээрээ хөгширчих юм биш байгаа. Яавал хайрлаж сурдаг юм бэ, яахыг хайрлах гээд байгаа юм бэ. Зүрхээ хүчээр удирдаж, хайрыг ундраагаадах гэж тушаалтай нь биш, зүрх гэдгийг ямар ч гэсэн нэг юм мэдэрдэг байх гэдгийг бол гадарлаад байдаг болчихоод байна. Юу мэдрэхийг нь хайрлах гээд байгаам бэ. Ханийгаа анхны хайрынхаа төлөө хажуудахаа ч хайрлахгүй хамгаа зориулчаад харамсахгүй байнаа, уучлал гуйхаар юм юу ч болоогүй гээд байгааг нь миний зүрх яагаад тэгж хүчтэй шаналж, өвдөж хүлээж аваад байнаа. Хайртайдаа биш, уурссандаа, хичнээн хэцүүг үүрч байсандаа л ингэж харамсаад байна уу. Тэгж их зовж, хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл маань хөгийн юманд зарцуулагдаж, талаар өнгөрсөнийг мэдсэндээ юу. Өмнө нь би иймэрхүү юм юу ч мэдэрч байгаагүй чулуун зүрхтэй байсан болохоороо ханийгаа анхны хайраас нь булааж аваад, хүчтэй соронзон шиг татаж чадаагүй юм болов уу. Энэнд миний буруу байгаад байна уу. Түүнд
маань секс биш, хайр л хэрэгтэй гэдгийг мэдээд байгаа хэрнээ би яахаа мэдэхгүй юм. Тэр өөр хүүхнүүдэд унтаж хэвтэх гэж биш, зүгээр л өөрийгөө ойлгуулах гэж, хайрлуулах гэж л ханддаггийг мэднэ. Би яавал тэрийг нь өгч чадах юм бэ. Анхных нь гэлтгүй л амьдралд нь тааралдсан, хуурсан хүүхнүүд нь дандаа л худлаа найр тавьсан дүр үзүүлж, би хайрлаад өгөхүү гэж жүжиглэж байгаад л хөөрхийг минь өчнөөн удаа гомдоосон болохоор одоо хайртай гэж хэнийг ч хэлсэн үнэмшихээ байсан, тэгээд ч би өөрөө хайртай эсэхээ ч мэдэхгүй байгаа болохоор үнэмшилтэй хэлж чаддаггүй ч байж мэдэх л юм.

Би өөрөө өөрийнхөөрөө явж байхад маань амьдралд минь орж ирж, аав ээжтэй нийлж хүсээгүй болгоныг маань хүчээр хийсэнд нь би бас харамсдаггүй. Анх би жил хагас шахуу бэлгийн харьцаанд орохгүй түүнийг зовоосон, угаасаа ч хүнтэй унтах сонирхолгүй, хүсэл ч гүй байсан, миний хувьд харьцангуй эрт ч байсан байх. Тэр их тэвчээртэй, хүлээцтэй байж, хүндэлж байсан болохоороо хөөрхий хүрэхгүй яваад л байсан. Надад таалагдах гэж өөртөө байхгүй өчнөөн чанаруудыг өөртөө суулгах гэж өөрийгөө их зовоож байгааг нь харах өрөвдөлтэй байснаас болоод өр зөөлөн сэтгэлийг маань хөндсөн ч юм болов уу, мэдэхгүй байна. Гэхдээ би анх санал тавиагүй, би татагдаагүй, би хүсээгүй, би салахад харамсах юм байгаагүй. Тэгээд л нэг л өдөр хүсээгүй байхад маань хүчээр бэлгийн харилцаанд ороод тэгээд л би эргэж буцах юмгүй шууд л түүний амтанд орчихсон. Эртхэн энийгээ хэлэхгүй яавдаа ч гэж хэлж байсан. Тэр их чадварлаг л даа, тэгээд ч бид 2 тэр тал дээрээ гайгүй сайн зохицолтой юм шиг байна лээ. Гэхдээ гал халуун секс, хайр 2 бас өөр юм шиг санагдаад байгаа юм. Бид сексээрээ гайхалтай сайн зохицдог ч хань мань эхэндээ үргэлж л хайр нэхээд л байдаг байсан, Их ч хартай, их ч зовоодог, их ч юм нэхээд байдаг байсан. Түүнд маань гэхдээ надаас илүү сэтгэл тавьж явсан хүн байхгүй л дээ.

Хамгийн гайгүй нь, түүнийг хамгийн бага ашигладаг, түүнд хамгийн их ашиглуулдаг нь л би болохоор миний дэргэд тогтоод байгаа байх. Одоо ч тэгээд хэн хэнээсээ ч их юм нэхэж, шаардахаа ч больж, аль болох байгаагаар нь л хүлээж авцгаадаг болж сурч байна. Би ч бас ингээд оргилуун хайр гээч юмыг нь бусад шиг амсахгүй, бусдад ч мэдрүүлж сурахгүй яваад л байвал яваад л байх байх. Бүүр ч бүх юм болохгүй болчихоод ч байгаа юм алга. Гэхдээ боломж байвал тэр хайр гээд байгаа юманд нь суралцчих юмсаан. Яавал дээр байдаг юм болоо. Би хаа хамаагүй өөр хүнд хайртай болмооргүй байна, болж өгвөл ханиа л хайрлаад сурчихмаар байна, яавал энийг сурдаг юм бэ, зөнгөөрөө тохиолдох юм байх гээд зөндөө л хүлээлээ. Ийм асуудалтай хүн яасан нь дээр байдаг юм болоо. Хайрлаад байгаагаа мэдрэхгүй байна уу, яагаад зүрх маань догдлохгүй, түүнд бусдын яриад байдаг шиг тэмүүлэхгүй, татагдахгүй байна. Тэр маань ч бас хайрлах дөргүй, эв дүйгүй нэгэн байж байгаад, хамтын амьдралаа эхлэх үеэр хамаагүй их юм шаардаж, зовоож байж хайрлах боломж үүсгэсэнгүй юу.

Одоо уул нь бид хангалуун амьдралтай, гэр бүлийн суурь хүмүүжил нь гайгүй, харьцангуй залуугаараа бүх юмандаа хүрчихсэн хоёр. Хар багаасаа л хатуу хөтүү болгоныг даван туулж, хангалттай золиос хаясандаа ч энэ бүгдэд хүрсэн байх. Хайр дурлалаа энэ хугацаанд жаахан хойш тавьсан л байх. Одоо нэгэнт хүссэн бүхэндээ хүрсэн болохоор одоо сайхан жаргаж сурах, хайрлаж сурах л үлдээд байна. Юу хийвэл хайраараа амьдралаа гэрэлтүүлэх вэ. Аминдаа л хайртай гэж боддог хүмүүстээ, хавь ойрынхондоо бол бэлэг сэлт, мөнгөн тусламж өгөөд л, хариуд нь талархал, сэтгэл ханамж хүлээж аваад л байдаг. Ханийгаа бас тэгэх болов уу гэхээр бас өөр төрлийн хайр хүсээд байдаг юм шиг байх юм. 2 биендээ бэлэг өгөлцөж авалцахаараа бид 2 аль аль нь хогонд дургүй, новш овооруулах шаардлагагүй гэж үздэг. Би өөрөө бусад охид шиг цэцэг навч авчаад баярласан царай гаргаад байж чаддаггүй, аминдаа л баярлалаагаа хэлээд л ахиж цэцэг авах гээд хэрэггүй л гэдэг. Яаж ч хичээгээд цэцэг авахдаа дуртай болж чадахгүй байна. Ер нь бол эд материал, элдэв гоёл чамирхалд дуртай биш. Манай хүн ч ялгаагүй, өөртөө хэрэгтэй юм аа өөрөө авчихдаг, бас хэрэглээ багатай хүн, элдэв юм бэлэглэхээр хог авчлаа гээд дургүй байдаг, өгвөл идэж уух юм л авч өгвөл өг, ядаж арилгахад амар гээд байдаг. Харилцааны тал дээр би их хурц түргэн, манай хүн их тайван удаан, тийм болохоороо гайгүй зан ааш тохирдог болоод байгаа. Дасан зохицох үеээ амжилттай даван туулчихсан, хэн хэнийхээ занг авчихсан л хоёр л доо. Учиргүй хоёр биенээсээ болж муудалцаад байх юм гардаггүй, хааяа яахав өөр хүмүүсийн асуудал амьдралд орж ирээд л боломж байвал өөрсдөөсөө илүүчилдэг, боломжгүй үед тулгаад байвал л хааяа хэрэлддэг.

Аль аль маань ажил төрөл хийгээд амьдралаа зохицуулаад болоод байдаг, гэрсэг гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулахаар шийдчихсэн тогтсон амьдралтай болчихсон хүмүүс. Тэгээд л гол нь кинон дээр гардаг шиг хайрыг амьдралдаа оруулж ирвэл зүгээр ч юм уу, бас манай хүн тэгж гүнзгий хайрлуулж, өөрийнхөө араас уйлж дуулах хүнтэй байвал дуртай байх юм болов уу, одоо нэгэнт цаг хугацаа нь өнгөрчихөөгүй байгаа бол бас юмыг яаж мэдэхэв, амьдралдаа нэг удаа ч болов амсаад үзчих хэрэгтэй юмны нэг нь хайр дурлал юм болов уу гээд олон л юм бодогдох юм. сайн мэдэхгүй хүн чинь учраа олохгүй юм даа. Ийм чигээрээ ингээд л дуусах уу. Хүмүүс яаж шинээр дурлалцдаг вэ. Одоо л уул нь дурлалд заваа зарцуулах боломж ихтэй болчихоод байгаа нь энэ юм. Нөхрийгөө хайрлах хайр гэж юугаараа өөр байх ёстой вэ. Нөхөр биш гэж бодоод л шохоорхож, дурлах гээд, шинээр олж харах гээд, танихгүй байжаагаад танилцаж байгаа юм шигээр төсөөлөөд үзэх үү. Яавал түүнийгээ баярлуулах вэ. Яаж энүүнээс илүү жаргаах вэ. Хүсээд хүсээд авч чадаагүй, моментоо өнгөрөөчихсөн юмыг нь хөгшрөхөөсөө өмнө амтлуулчих юмсан даа. Энэ хайр мөн үү. Нөхөр маань биеэ даагаад эхэлсэн чинь бас л эхнэр гэж хүний хэрэгцээгүйгээр амьдрах чадамжтай болчихлоо, чи надад ямар хэрэгтэйм бэ гэсэн санаа хааяа цухуйлгах гээд байдаг болчихож, хайргүй болохоороо ингээд байгаамуу, надад хэрэггүй байхад нь арваад жил би юуны тулд хэний төлөө яах гэж зүтгэж байсанд хариулт олох гэж их зовох юм, цаашид яг ямар харилцаатайгаар нэг нэгэнтэйгээ холбогдвол дээр юм бэ, өөр төвшинд хайрлалцаж сурахгүй бол болохгүй байгаад байх юмаа.

секс.мн дээр ирсэн захидал

40 Comments

  1. бүсгүи says:
  2. nutgiin salhi says:

    яахав дээ бдаг л амьдрал бна.амьдрал асуудалгүй бна гэж байхгуй шуу бусгүй минь

  3. zochin says:

    тэр зүрхний хайраараа амьдарч байгаа гэр бүлүүд олон гэдгийг танд хэлмээр байна. хайр дурлалыг сурдаг биш цаанаасаа төрдөг байхаа. та хоёрын амьдрал бие биедээ хүчээр дассан сэтгэл л гэмээр санагдаж байна. би ч гэсэн заримдаа хүмүүст сэтгэлээ илэрхийлэхдээ бэлэг авч өгөх гээд байдаг юм. гэтэл бэлэгнээс илүү ганц үг, зарим нэг үйлдэл дотно хүмүүсийн маань сэтгэлийг илүү хөдөлгөдөг гэдгийг ойлгосоон. тэгэхээр танд ч бас сэтгэлээ илэрхийлж сурах шаардлагатай бололтой.
    хайрыг мэдэрч илэрхийлэхсэн гэж бодож байгаа тань сайн хэрэг. хараад байхад танай нөхөр ч түүнийг л хүсдэг бололтой.
    гэхдээ үнэндээ хайранд суралцаж болох тухай сайн мэдэхгүй юм даа. сэтгэл зүрхээ л дагах хэрэгтэй байх

  4. goodwill says:

    тсаан чин их зовлон узэж байгаа хун олон бийш уу амдралийг хайрлах тусам улам алддаг узэн ядах тусам илуу иххиг авдаг гэж их том номондээр бнлээ чиний хувд бух юм чиний хүвд бух юм чин болжил бндаа бусад хун ихл зовж байгаа гэж хартсуулаарай чи хажуудан сайхан амдарч бна

  5. goodwill says:

    тсаан чин их зовлон узэж байгаа хун олон бийш уу амдралийг хайрлах тусам улам алддаг узэн ядах тусам илуу иххиг авдаг гэж их том номондээр бнлээ чиний хувд бух юм чиний хүвд бух юм чин болжил бндаа

  6. goodwill says:

    чи ууган сайхан амдарч бндаа найзаа нэг гоё уг байдагдаа хэт их юм хусэж шунаж байгаад оргуй боловдоо энчээ зарим муухай юм бичсэн хумуус чамд атаархаж л байгаа байх чиний бух юм чин сайхан бнаа найзаа сайн ном уншаад хайр сэтгэлийн талаар юмнууд хийгээд судлаадл тэгээд гоё болчихон шдээ за амжилт хусиэ

  7. laitai yum says:

    yamar utagui yumbe yu bicheh gd bgan neg yumaa davtaal nuhruu neg muulaail neg sailaal buur nuhriinhoo oriig darsaar bgad uimraa bolchijdee yu ch asuuj zovloh gd bgan yu ch heleh gd bgan buu med

  8. soso says:

    таний энэ бичсэн зуйл чн надад бас бдийн.би оороо эрэгтэй л дэ.би одоо нз охинтой,xамтдаа гададад сураад боломжийн сайхан л амидарч бн.гэхдээ бас хааяа анхний хайртайгаа уулзаж ярилцах юмсан гэж санагддаг шуу.яагаад юм буу мэд.эр хун яг тэр уридний хайрийхаа хэсгээс байгаасай гэж хусээд байдийн блээ.сайн ярилц бух юмий н асуу!

  9. Xoc_Xyn says:

    Энэ нийтлэлийг бичсэн эмэгтэйг биш, коммэнт хийсэн хэрэглэгчидийг ойлгоход хэцүү юм байна.

    Ами амидралаа залгуулаад, холийн бодолгуй нохроо аргалаад явж бгаа энэ хучирхэг эмэгтэйг оорсодтэйгөө адилхан гомдолсонгуй, зовлонгоо ярисангуй гэж байгаа юм бх даа.

    Бурхан чамайг ивээг бусгуй мин. Монголд мин чам шиг биэ даасан, хувийн хариуцлага ондор, ухаалаг хумуус их бгаасай даа.

    Эцэст ни хэлэхэд бид оорсдийгоо, гэр булээ аятайхан аваад явчихвал эх орондоо хийж бгаа гавяа юм шуу!!!

  10. grvt says:

    Чамайг сайн ойлгосонгүй. Нэг бол их жаргалтай, нэг бол зовоод ч бгаа юм шиг. Учир нь сайн олдсонгүй. Өнгөрсөн амьдралаа өнөөдрийн өндөрлөгөөс тунгаан бодож их нуршуу бичсэн юм уу гэж бодогдлоо. Бас чи хайрын тухай бичээгүй, халамжийн тухай бичсэн юм шиг. Өгсөнөө бодоод авахыг хүсээд ч байгаа юм шиг. Ёстой холион бантан шиг бичжээ. Өнгөрсөндөө болон эргэн тойрныхоноосоо уйдаад бас залхаад байгаа юм уу даа. Ухаарч байгаа чинь сайн бна. Хайрыг хүнээс асуухаас өөрөөсөө асуусан нь дээр байх. Харин тэр саагчидаас салах амархан, байсан ч гэсэн адилхан өөрсдөөс нь юм гуйгаад бай, авахгүй ч байж болно. Тэр нөхөр чинь харин овоо гар юм аа. Тэрэнтэйгээ л тулж ажиллавал хайр, халамжаа олох байхаа. Ямар нэг проблемгүй бол хүүхэд гаргаачээ. Эсвэл нөхөртэйгээ ярьж бгаад өргөж авч болно шдээ. Нас чинь явлаа шүү. Гэнэн ч юм шиг тэнэг ч юм шиг бүсгүй минь.

  11. Ani says:

    энэ одоо xэдэн Настай Xун бичсийн бэ? xэдтдээ xунт сийгад xэдэн жил амидраад одо xэдэн нас xурчээд бган бэ? ойлгосонгуй. тийм удаан амидарсийн бол xүүxэд схууxадт болдоггуй юму xааша юм бэ? Нөxөр н Дүүрчиxсэн Амитан блолтой. юн Саалгаx дуртай юм бэ, Ядуу юм бж. кккккк. дуустал н уншиx Тэвчээр дутав. арай ч дэндүү Нуршуу утгагуй юма. Юуг илэрxийлэx гд бгаг н Ойлгоxод Xундрэлтэй л юм.

  12. sanal niilev says:

    neeree joohon nurshuu bolson ch unshuj duusgalaa. bi neeh hairlaj durlaj vzeegvi ee bi dunguj 20 hvrj yavaa gehdee bi muruudluu oloogvi shig chi hair gej yu bdgiig oloogvi yavaa yum shig bna Tiim bolohoor l neg l zvil helii zvgeer uuruusuu hai amidralii uur untsguus har heterhii udaan neg zviliig uhaj tunhuj bodohoo boli nuhurtuuguu yarilz, BAS nemj helehed uuriiguu bvh yumaaraa nuhruusuu ilvv gej bodood bval ter hvn derged chine togtohgvi ee er hvn gedeg chine magtuulj hvndlvvlj hairluulj bjij ergeed chamaig genvv gehees bi amidralaa avj yavj bna geed tunhaglaad bval naad amidral chine udaan naslahgvi bha………………minii bodol shvv uuchlaarai .

  13. WOW>?> says:

    Чиний санааг ёрөнхийд нь олгосон гэж бодож байна. Мэдээж чи чинь сэтгэлийнхээ гүнээс ярьж байгаа тул их нуршуу юм шиг бичсэн байна. Гэхдээ өөрийгөө илэрхийлэх гэж оролдсонд чинь баяр хүргэмээр байна. Ийм асуудлууд нэлээдгүй олон гэр бүлд тохиолддог зүйл л дээ. Ёр нь бол хүн гэдэг амьтан сэтгэлзүйн хувьд тогтворгүй хувирамтгай шинж чанарыг агуулдаг тул ийм зүйл амьдрал дээр элбэг тохиолддог. Аливаа харилцаанд бие биенээ олгож хүндэтгэлтэй харилцах нь аз жаргалтай амьдралын эхлэл болдог. Та 2 бие биенээ л сайн олгох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ер нь бол хүндэтгэл, ойлголцолгүйгээр жинхэнэ хайр гэж зүйл оршин байх боломжгүй. Тэр 2 зүйлгүйгээр зүгээр л хувийн таашаалын төлөө юугаач өгөхөөс бүцахгүй болсон хуурмаг харилцаа л үүсэх болно. Хүсвэл надтай холбогдож ярилцаж болно шүү. Сайн сайханыг хүсье. my id: hairbol@yahoo.com

  14. WOW>?> says:

    Чиний санааг ёрөнхийд нь олгосон гэж бодож байна. Мэдээж чи чинь сэтгэлийнхээ гүнээс ярьж байгаа тул их нуршуу юм шиг бичсэн байна. Гэхдээ өөрийгөө илэрхийлэх гэж оролдсонд чинь баяр хүргэмээр байна. Ийм асуудлууд нэлээдгүй олон гэр бүлд тохиолддог зүйл л дээ. Ёр нь бол хүн гэдэг амьтан сэтгэлзүйн хувьд тогтворгүй хувирамтгай шинж чанарыг агуулдаг тул ийм зүйл амьдрал дээр элбэг тохиолддог. Аливаа харилцаанд бие биенээ олгож хүндэтгэлтэй харилцах нь аз жаргалтай амьдралын эхлэл болдог. Та 2 бие биенээ л сайн олгох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ер нь бол хүндэтгэл, ойлголцолгүйгээр жинхэнэ хайр гэж зүйл оршин байх боломжгүй. Тэр 2 зүйлгүйгээр зүгээр л хувийн таашаалын төлөө юугаач өгөхөөс бүцахгүй болсон хуурмаг харилцаа л үүсэх болно. Хүсвэл надтай холбогдож ярилцаж болно шүү. Энэ талбарт латин үсэг бичиж болохгүй тул гарчигийн хэсэгт хаягаа оруулсан шүү. Сайн сайханыг хүсье.

  15. amaa says:

    Наад ээжийнхээ мөөмнөөс салаагуи шаxам арчаагуй залуугаасаа xол xэсэг xугацаанд амидар. Бодсон чин бур дургуй xурчиxлээ. Ядаж өөрийгөө яаяа гэж байж xууxнуудэд саалгуулаад арчаагуй залуу бн. Ур xууxэдтэй болж, наад залуудаа уурэг, xариутслага оногдуул.

  16. uka says:

    за ямарч л бсан дуустал ни уншлаа…жоохон нуршуу болжээ.гэхдээ оорийнхоо л амидралийг бичсэн эмэгтэй бн.юуниу омно оороо хэн бэ?оороо яг юуг хусээд бн гэдэгээ оороосоо олж хар даа…
    оороо бол хайр гэдэгийг ч амтлаагуй зугээр л нэг гэрт орж зовлонгийн эрхээр хатуужиж ханитайгаа дотносон амидраад бгаа ым шиг бн.хэрвээ тэр их зовлон зутгуур оорт чин тохиолдоогуй жаргалаар бялуурч явсан бол та 2 али хэдийн оор оорсдийн морийг хоочихсон бх бхаа…одоо нэгэнт босгосон амидралаа нураагаад яхав.нохортэйгээ илэн далангуй ярилц.юу хусээд бгаага хэл эрхэлж уз…ухэх наснийхаа 1/3 г эдэлчихээд ханийн хайрийг эдлээгүй яваа бол бас л харамсалтай…оорийн чин хэлдэгээр уеийнхэн чин амидралаа зохиогоогуй ч тэр сайхан хайрийг мэдэрч узсэн хумуус болохоор бас нэг талаараа оороос чин илуу жаргалтай хумуус…тэгэхээр тэр жаргалийнг та 2 л бий болгох учираас хичээгэрэй…бас ур хуухэдтэй болорой

  17. baldag says:

    энэ юу бэ шал тэнэг ямар ч утга алга яах гээд юу гэх гээд байгаа юум бэ

  18. Hi, chi er ni ih samuurj yavaa yum bna daa, bichsenees chin dugnevel utga uchir ni oldohgui l yum bichsen bna, Ene buhniihee hariultiig chi endees haih geed hereggui l bolov uu? Chinii ooriin chin shiideh hereg baina daa l gej helie dee.

  19. Zulaa says:

    yamar yadargaatai chalchaa avgai ve? eri ni bol bas uimraa ch bolchihsiin bish uu? bur unshij duusgaj chadalgui hayalaa. uhaan sanaagaa tsegtsel. yumnii goliig olj sur aain. naad bichsenees chini harahad tiim bna. neg bool nuhruu yariad l, neg bol hadam, neg bol ur, tegeed huuhen, tegsnee uuriiguu magtaad, galzuu yum uu haashaa yum.

  20. zaya says:

    бизнетворк-оос хуулууд тависан байх юм. тэр бичсэн бүсгүйгээс зөвшөөрөл авсан уу даа.

  21. bold says:

    unshij duusgasangui.yamar ch bsan nohortoo hairgui l um shig bna. tegeed salaach. hairtai hunee olood amidrahgui uu.

  22. tuulai says:

    eostoi chutgur buu meddee yu unchsanaa uuruu ch sain oilgosongui

  23. Obama says:

    Би нэг газар надаас нилээн хэд ах ах хүүтэй ажилладаг байлаа. Тэгтэл эмэгтэйчүүдийн баяр болоод ах хүү эхнэрээ баярлуулмаар байна гэхээр нь би гэж нэг зөвлөгөө өгдөг баатар цэцэг аваад гоё боолгуулаад өгвөл баярлах байх гээд хэлдэг юм. Ах хүү ч цэцэг авч боолгуулаад эхнэртээ өгсөн юм байна лээ. Дараа нь харин над дээр ирээд цэцэг авч өгвөл баярлана гээд байсан чинь яасан авгай баярлаагүй харин бүр уурлаад энэнийхээ оронд хүүхэддээ чихэр авчихгүй яасан юм бэ гэж байна гэдэг байгаа! Гэхдээ энэ захидлын эзэн шиг, манай ах хүүгийн эхнэр шиг мэдрэмж багатай эмэгтэй хүн цөөхөн байдаг байхаа.

  24. Амараа says:

    Нэгт чи мэргэжилээ буруу сонгосон байна зохиолч болох ёстой байж. Хоёрт гэвэл зүгээр л нээх сонин амьдарч байгаан байна

  25. Lons says:

    чи өөрөө ёстой утгагуй хуухэн бна шд шаал хачин юм бичцэн бхийн миний буур залхуу хурээд еронхийдоо дундаас н хаячлаа. Чамд нэг юм хэлэхэд хунийг эхэлж хайрлаж байж хунээр хайрлуулдаг юм тэр олон гадаадын кинонуудаасаа иш татаад жаахан романтик байх гээд уз дээ . Чамаас халуун дулаан илч гарахгуй бгаа юм чинэ танай хун чинэ оор хуухэнтэй явжил таарна штээ . Угуйээ яджил цэцэг бариад ирэхэд н баярлаж инээгээд л миний хайр ямар сайхан цэцэг авчраа вээ чамдаа баярлалаа одоохон усанд хийчихэе байз гээл дуу аялаал явлдаа чамд хун юм аваад ирж бхад ямар ч урамгуй хар хог вээ ! Би хайрлуулаагуй би хайр гэж мэдэхгүй би бол ажилсаг би тэрний орийг дарсан би хадмуудда тусалж байсан гээл чи оорийхоо бичсэн наад солиотой хуний одрийн тэмдэглэл аятай юмаа нэг ахиад уншдаа . Чи угаасаа шаал тооног хуухэн юм бишуу хун болгон дурладаг хайрладаг тэхэд чи гэж нэг юм л тийм юм мэдрээгүй яваал бхийн хунийг яаж хайрлахыг хэнч хэзээ ч нэг нэгэндээ зааж угдуггуйийн заа тэнэг минэ

  26. Sorry says:

    Соррий дуустал уншиж үнэхээр чадахгүйм байна…. Их л хичэээлээ дэндүү уртын. Ингэж байхаар зүгээр л ном роман бичиж гарга даа….

  27. Zochin says:

    энд бичсэн зүйлийг чинь уншаад ойлгохол үнэн бэрхшээлтэй байлаа. Яалт ч үгүй дундаас нь хаяж уншлаа. Яг юу бичиж, юу асуух гээд байгаа хүүхэн бэ? Эсвэл амидралд нухлуулсаар байгаад ийм уймраа болчихсон юм уу? Хүмүүсээс зөвлөгөө авахыг хүсч байгаа бол өөрийн асуудлаа товч бөгөөд тодорхой бич. Мөн бусдын яаж бичдэгийг сайн хар.

  28. beauty says:

    бас асуулт форум.уун сэдэв бүр дээр тавичихсан байсан. нэртэйгээр нь энийгээ духан дээрээ бичээд явж байгаа ч. бизнэтвөрк дээр бүүр өөрийнхөө нэр зурагтай нь тавичихсан байсан. бүсгүй минь өөрийнхөө үнэ цэнээ мэдрээд, өөрийгөө хүн гэж хүндлээчээ!!!!

  29. beauty says:

    залхуутай, уйтгартай юмаа юн ч олон газар тавидаг юм бэ дээ. ямар ч ургагуй, уйтгартай, хэнд х хэрэггүй.

  30. emegtei hun says:

    энэ чинь tanhil.mn дээр байсан захидал байна шдээ. би яг тэр үед унших гэсэн чинь мангар урт бас ямар ч утгагүй юм байсан. одоо гэсэн ямар ч унших сонирхол алга.

    хүнд юм уншуулах гэж байгаа бол бас жаахан товчхон ойлгомжтой бичвэл дээр байхаа

  31. maral says:

    har bagasa mungig amidralinha utga uchir bolgod setgel zurhgui bolchihson hun bnaa.Beleg bol setgelin ilerhilel ternes ideh yum,tsetsgende bish.Beleg ugch bga hunihe setgelig olj har.Nuhruu uuriinhuu ezen met bodoj hundel. Hair hundlelees eheldeg yum.Biee duviilgusun uuriiguu magtah durtai hun hairig mederdeggui yum.

  32. er zagal says:

    гаран гарангийн бичлэгийг дуустал уншсанд та нөхөдөд баяр хүргэе ч гэх шиг,
    та нар битгий нэгэнрүүгээ ингэж дайрч бгаач энэ хүн хэцүү бга болод хайрийг та нараас асуусан бна,
    тэгэхдээ би энэ талаар мэдэхгүйээ намайг уучиларай туулай мэдэж бгаа гэдэгт найдийда хэхэхэ.

  33. joohon tovchhon ain says:

    Ёооё, Энэ ямар уншихад залхуутай урт, нуршуу эд вэ. Шууд дундаас нь хаялаа шд. Жоохон найруулгатай бичиж бай л даа. Гол санаагаа товчхон тодорхой илэрхийлэх хэрэгтэй шд. тэрнээс биш сургамжтай авууштай л амьдрал юм шиг бна. санаагаа шулуухан айн.

  34. Erik says:

    Зиак… дуустал уншсанд минь баяр хургээрэй… хэхэ…
    Миний бодлоор чи их юм бодож бясалгадаг бүсгүй бна. Тэгээд ч энгийн амьдралаас тасарчихаж.

    Ингэж б/хийн оронд зүгээр л бусад шиг энгийн амьдраад үз л дээ. Дээр комэнтэнд хэлсэхчлэн хүүхэд гарга,жаахан идэвхитэй амьдар.Нөхрөөсөө яг юу хүсэж бгаагаа ол. Түүнийгээ нөхөртөө хэл. Хоорондоо илэн далангүй ярилцаж сур.

    Нээг их удалгуй *Хайр гэж үүнийг л хэлдэг юм бна шүү!* гэх цаг аяндаа ирнэ.

    Уг нь чи ухаалаг бүсгүй бололтой.Бусдаас хайр гуйх биш яаж нөхрөө хайрлах вэ? гэж асууж б/гаа чинэ авууштай.

    Гэхдээ их бясалгах муу шүү, эрт хөгширнө. Би өөрөө бясалгах гээд б/даг учраас хэлж б/гаам шүү. Гүүд лак!

  35. mercedes says:

    у гэх гээд бгааг чини огт ойлгохгуи бна. тэгээд ун ч урт ум билээ дээ. шааа л тэнэг санагдаж бн

  36. busgui says:

    ямар урт юм бэ залxуутай олон юм нуршаад 1 юмааа олон давтаад бx шиг

  37. busgui says:

    ямар урт юм бэ залxуутай олон юм нуршаад 1 юмааа олон даүтаад бx шиг

  38. aaa says:

    hi, baigaa amidralaa engiin l uguulsen bna, yu ni muu bga yum be humuusee, ene shuumjleed bga humuust helehed, minii bodloor ta 2 heseg hugatsaand hol baij uzsen ni deer yum bol uu, tegeed heseg hol baihaar bie biee uguileh ni uu, yah ni be, harahgui yu, ta 2 huuhedgui yumuu, huuhedtei bolmoor yum bna, tegbel amidraliig uuruu harna, gehdee ene bodit amidral mun yumuu jaahan fantaz orson met sanagdaj bna

  39. busgui says:

    Яг яаx гээд байгаа бусгуй вэ? Нэг бол иx xоxирсон, xарамссан xун,нэг бол одоо жаргаад бгаа xун,уxаантай ч юм шиг эсвэл таг тэнэг ч юм шиг.Тэгээд яг али ни юм бэ? Чи ер ни уурийгуу ч ойлгодоггуй xун юм шиг бна доо. Нуxур чини яаж тэсдийн болдоо? зайлуул. Эмэгтэй xун юм бол, оорийгоо биш эxлээд ноxроо xундэл. Буx юманд би гээд байxаа боли. Эм xуний сонирxдог ээмэг бугжнуус эxсүүлээд сонирx, тсэтсэг аваад баярлаxгуй бна гэxээр мэдрэмжгүй xууxэн юм бна. Оор ю xэлэxэв дээ.

  40. river says:

    hi, chi yamar sonin huuhen be uuruu uurtuu lai udchihaad neg ih gawiya baiguulsan ym shig tegeed naad amidral chin chamd hairtai hairgui taalagdaj l bgaa ym bn sh dee hunii humuusiig tejeegeed yawaach dee bas teneg holdoo ch ym shig nohoroo awaad yawaach dee neeh olon yadargaatai zowlongoo bichcheed az jargal ch bolgood bgaa ym shig sonin huuhen be. Uuruu hairiig medehgui baih yaj huneer hairluulahaw dee teneg huuhen

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.