Хүний наймааны золиос болсон Монгол охин

untitled-1-copy11

Монгол дахь хүний наймааны тухай http://www.globalpost.com сайтад мэдээлжээ. Энэ сайтад бичсэн нийтлэлийг уншигч та бүхэнд толилуулъя.

Номин /жинхэнэ нэр биш/ охин сургуульд сурахыг хүсч байв. Гурван жилийн өмнө тэрбээр Завхан аймагт аж төрдөг байхдаа сонингоос ирээдүйд нь хэрэгтэй гэмээр нэгэн зар уншжээ. Сургалтын зардал, амьжиргааны зардлыг нь бүрэн дааж, Солонгос улсад тэтгэлэгээр суралцуулна гэсэн зар охинд маш том боломж мэт санагджээ. Үүнээс гадна сургуульд суралцахад суурь боловсролын гэрчилгээ болон иргэний үнэмлэх нь хэрэгтэй гэсэн шаардлага түүний сонирхлыг улам татжээ. Номин охин зарын дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлэн их сургуульд ажилладаг гэмээр хоёр хүнтэй уулзан тэдэнд баримт бичгээ өгчээ. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа тэрбээр хоёр эмэгтэйн хамт хилийн дээс алхан Сөүл хотыг зорьсон байна.

“Бид Сөүлд ирэхэд нөгөө хоёр хүн бидэнд сургуульд ороход тохиромжтой хугацаа биш гэж хэлсэн. Та нар хичээлийн дараагийн семестер эхэлэх хүртэл шөнийн клубт түр ажиллаж бай гэсэн. Хүн бүр л солонгосоор яриад, бид юу болж байгааг ч ойлгохгүй байсан” хэмээн 25 нас хүрээд удаагүй байгаа Номин хэлжээ.

Охидыг Жежу аралд аваачин жижиг байшинд цоожилон зодож, орон нутгийн жижиг цэнгээний газар хүчээр биеийг нь үнэлж эхэлжээ. Гурван сарын дараа тэрбээр бизнес эрхэлдэг монгол залуутай азаар тус клубт уулзсан байна. Энэ үед тэр залуугийн тусламжтай Номин охин угаалгын өрөөний цонхоор гарч, Сөүлийг зорьж, Монголдоо эргэн иржээ. Түүний гэр бүл охинд юу тохиолдсон гэдгийг одоо ч мэдээгүй байгаа аж.

Засгийн газрын бус байгууллагын мэдээлснээр жил бүр 3000-5000 монгол хүн хүний наймааны золиос болдог бөгөөд хохирогчдын олонх болох хүүхэд, эмэгтэйчүүд секс үйлдвэрлэл гэж нэрийдэх бусармаг үйлдлийн хохирогч болж байна. Тэд ашиг орлоготой, сайхан ажил олно гэсэн мөрөөдөлдөө автан орчин үеийн боолчлолын тогтолцоонд урхидуулан хүний наймааны золиос болж байна. Өгөөш бологсод хүний наймаачдад баримт бичгээ хураалгаж, бичиг баримтаа эргүүлэн авах гэхэд тэднээс нислэгийн тасалбар болон бусад зүйлсийн төлбөрөө эргүүлэн төл гэсэн шаардлага тулгардаг аж.

Хүний наймааны золиос болсон эмэгтэйчүүдийн зарим нь тухайн газраасаа зугтаж чаддаг ч ихэнх нь мөнгөгүй, баримт бичиггүй, хэн нэгний тусламж авч чаддаггүйгээс олон жил тухайн газраа хоригддог байна. Хүний наймааны хохирогчид голчлон Бээжин хотын шөнийн цэнгээний газрууд, Макаогийн сауна, Хятад-Монголын хилийн дагуу Эрээн хотын эмсийн хүрээлэн зэрэгт ажилладаг аж.

“Хүний наймаа маш хурдан хүрээгээ тэлж байгаа. Залуу бүсгүйчүүд гадагшаа гарвал л сайхан ажил, амьдралтай болно гэж боддог. Үнэндээ тэд маш аймшигтай газар л очдог. Тэд хүний боол л болдог” гэж Улаанбаатар дахь Хүний аюулгүй байдлын бодлого судлалын төвийн төслийн ажилтан хэлжээ.

2009 онд гаргасан АНУ-ын Төрийн департаментын Хүний наймааны тухай тайланд Монголын хүний наймааны хохиргчдын тоо өсч байгааг дурдсан бөгөөд Герман, Израиль, Арабын Нэгдсэн Эмирт зэрэг улсад ч монгол хохирогчид бүртгэгдэх болжээ. Үүнээс гадна гадаадын хүнтэй гэр бүл болгох замаар хүчирхийлэлийн боол болгох үйлдэл нэмэгдэж байгаа юм. Хүний наймаачдын гол бай нь ядуу амьдралтай, боловсролгүй хүмүүс гэнэ. Тэд телевизийн шөнийн нэвтрүүлэг, сонин зэрэг дээр сайхан амьдрал, ажлын байр санал болгосон зар явуулах замаар ээлжит золиос болох хүмүүсээ сонгодог аж.

Хамгийн сүүлчийн нэг тохиолдол дурдвал, нисэх онгоцны үйлчлэгчийн ажил санал болгон 19 эмэгтэйг хуурч Хятад руу гаргажээ. “Тэдгээр охин бүгдээрээ ядуу амьдралтай байсан. Тэд бусад охин шиг сайхан хувцас өмсч, сургуульд явахыг хүсдэг. Тиймээс тэд гадаад улс руу явахыг хүсдэг. Тэнд очоод их мөнгө олно гэж боддог” гэж Хүүхэд Залуучуудын хамгаалал, хөгжил Засгийн газрын бус байгууллагын зааварлагч Аня Манга хэлжээ.

Хүний наймааны хохирогчид сэтгэл санааны болон бие эрхтэний хохирол амсдагаас гадна, бэлгийн замын халдвартай болсон байдаг. Тэдний сэтгэл дэх хар толбыг арилгахад тун хэцүү билээ. Тиймээс Монголын Хүйсийн тэнцвэржүүлэлтийн төв Засгийн газрын бус байгууллага сургалт явуулан хүний наймааны хохирогчдод тусалдаг байна. Тус байгууллага 2003-2007 онд 25 гаруй хохиргчдод сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн сургалтад хамруулжээ.

Номин охинтой адил олон бүсгүйчүүд байгаа. Тэрбээр хар дарам зүүд мэт амьдралаас Монголдоо эргэн ирсэний дараа нутагтаа очиж, гахайн аж ахуйд хэсэг хугацаатай ажиллажээ. Номин одоо Улаанбаатар хотод эргэн ирж, ажил хайж байгаа аж. Түүнийг ажил хайж байхад солонгос эзэнтэй шөнийн цэнгээний газар ажил хийх санал болгож байжээ. Тэрбээр ядуу амьдралтай хамаатныдаа амьдарч байгаа аж. “Би их сургуульд орж, сургуулиа төгсөн бусдын адил ажил хийнэ гэж боддог. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Улаанбаатарт жирийн ажил олон хэцүү” гэж Номин ярьжээ.

1. 25 настай Номин охин сонин дээр гарсан Өмнөд Солонгост үнэ төлбөргүй тэтгэлэгээр суралцуулна гэсэн зарт хууртагдан Жежу арлын жижиг цэнгээний газар хүчээр биеэ үнэлдэг байжээ. Тэрбээр гурван жилийн дараа тус газраас зугтан Монголдоо эргэн ирсэн ч ажилгүй байгаа нь түүнийг дахин хүний наймааны золиос болгож болох юм.

2. Жил бүр 3000-5000 монгол эмэгтэйчүүд хүний наймааны золиос болдог. Хохирогчдын ихэнх нь ядуу амьдралтай, боловсрол муу эмэгтэй, хүүхдүүд байдаг. Улаанбаатар хотын ихэнх оршин суугчид үүнтэй адил гэр хороололд амьдардаг бөгөөд Монголчуудын гуравны нэг хувь нь амьжиргааны доод түвшинд амьдардаг.

3. Эрээн хотын Алтан гүүр гудамж дахь эмсийн хүрээлэнгийн газрын ажилтан цонхоо угааж байгаа нь. Тус хотын эмсийн хүрээлэн бүрт наад зах нь 3-10 эмэгтэй байдаг. Бидний харсан болон ярьсан эмэгтэйчүүд бараг бүгдээрээ Монголоор ярьж байсан.

4. Алтан гүүр гудамжны эмсийн хүрээлэнгийн шөнийн байдал. Биеэ үнэлэгчид нэг шөнө хоёроос гурван хэрэглэгчтэй уулздаг. Энэ газар залуу эмэгтэйчүүд нэг цаг үйлчилгээний хөлсөнд дунджаар 200 юань авдаг.

5. Эрээн хот. Биеэ үнэлэгчид үйлчлүүлэгч нараа хүлээж байгаа нь. Тус хотод 300 гаруй эмэгтэй ийм төрлийн ажил хийдэг.

SOURCE: МОНЦАМЭ

18 Comments

  1. Отгоо says:

    Болгоомжтой байл даа, жаахан бодит байл даа. Гадаадад гоё гэж төсөөлөөд л тэр тэнэг бодол нь хөтлөөд чөтгөр лүү нь аваад явчих юм даа. Бодолтой бай л даа. Монголоо бусад газар диваажин гэж битгий тэнэгт л дээ. Зүгээр л яваандаа хаана сайн муу нь мэдэг дэнэ ш дээ. Солонгос боол байсан юмнууд мөн олон охидыг рхөгшин солоносуудад зарах юм даа. Алах юмсан бээ муу боолуудыг. Зүгээр цаг нь ирэхлээр чиний жаргал хажууд чинь байгаа гэдгийг мэдэх болно Энэ муу Буддын төсөөлөлийн шашинаас болоод олон хүн үзээгүй юм аа гоё гэж тэнэгтэж төсөөлөх юмаа. Жахан тэвчээртэй бай л даа ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД МИНЬ ДЭЭ. БААХАН ТЭНЭЖ, ТЭНЭГТЭЖ ЯВААД Л МОНГОЛДОО ИРНЭ БИЗ ДЭЭ.

  2. enhee says:

    хамгийн гол н мунгунд шунаж байж ийм юм болж байгаа байхгуй юу? жоохон бодолтой бай л даа бусгуйчоодээ

  3. uyanga says:

    yamar hetsuu yum be ohiduudaa bugdeeree l muu sanaa garghgui bol hunii hool bolsoor bh ni bn shuu dee har muu sanaatai baitsgaah heregtei yum bn shuu bidend gadaadiin bolowsrol mungu heregtei bgaa ch yumand ul suuritai handah ni yunaas ch iluu bolj bn tsuwuun tsag irj dee

  4. boovko says:

    sda kuudig alhhimsan ene ohid huuhnuud ch gsn yaasan hashirdgui yum be medseer bj yawaad bhiin eswel durtai bdimu?

  5. erku says:

    монголчууд xуулиа уландаа гишэгсэн,xуулиа мэддэггүй xумуус.би израйл улсад 3жил 10 сар болж бн.тиймээ би амидралын эрxээр энд ажилж амидрдаг ийм бусармаг xэргүүд монголд иx байгаад сэтгэл өбдөж бн.эцэг эx аx дуу нартайгаа манай xууxэд залуучууд нээлтэй байж чадаггуй.гэxдээ xун болгон адилгуй тиймээ би энд айл цэбэрлэж,xууxэд xарж жорлон угаадаг тэгээд юу гэж xун xаан ч очсон оорийгоо зөв авч увж болно.xэнийг таниxгүй,уюч мэдэxгүй бж xүний газар увна гэдэг элсэн цөлд ус олдоxгүйтэй уг адилxан

  6. domog says:

    худлаа юм бишу эхлээд 3 сар гэсэн бсанаа 3 жил болтсон бн штээ сонин л юм

  7. bayraa_korea says:

    ингээд бодхоор бид энд хэдэн жил яс махтайгаа зулгаан байж олсон хэдэн төгрөгөөрөө иргээд монголдоо очоод сайхан амидрая сайхан эхнэр авч гэр бултэй болоя гэж бодхоор унэхээр хэцүү юмдаа, нэг сайхан бүсгүйтэй танилцая гэхэд урид н хаана ямар солонгос ямар хөгшин хужаагийн доор хүслээрээ ч юмуу хүчээр ч юмуу биеэ унэлж бузарлагдсан гэдгийг бид мэдэхгүй эцэг өвгөдөөс уламжлан ирсэн ариун нандин гал голомтоо бузарлуулах н байна шуу дээ. яг үнэнийг хэлхэд одоогийн монгол бусгүйтэй гэр бул болно гэж бодхоор унэхээр айдас жигшил шижиг төрж байна . охид эмс садарлавал үндэстэн мөхнө гэж ямар үнэн үг вэ.

  8. toni says:

    hohichinee yamar 7nastai joohon huuhed baigaa bish durandaa yavsan yanhan bn shdee hudlaa shaagaad baih yum. teneg uhaan muutai malnuud l tiim yumand yavj baigaa hohin ee hohin

  9. onovchtoi hariult says:

    өрөвдөлтэй бнаа

  10. sexy says:

    энэ охид өөрдсөө бас тодорхой хэмжээгээр мэдээжийн хуурамч зарнд хууртаж өөрсдийгөө золиосонд гаргах гарцийг бий болгож бгаа штээ МОРТ ХАНГАЙ группийн Эрдэнээгийн экс энхэр Нараа гээд 90ээд оний нэг мисс хүүхэн хүний наймаагаар одоо шоронд бгаа штээ сайхан гарийн хүүхэн дээ хамаатнийхаа охидыыдийг бугдийг өөрийнхөө аэаас оруулсан гэсэн

  11. kuku says:

    нэг улс доройдохын шинж шүү.төр засгийн хүмүүс анхааралдаа авахгүй бол монгол улс чин сайхан ээж хүмүүс чин бүгд хари нутагт очиж хар элгээ хатаах н бна шүү.

  12. chiii shyy says:

    avarsan zaluu chi jinhene er hyn b.naaa

  13. da says:

    Òºðèéí ò¿øýýä ìèíü ýíý íèéòëýëèéã íýã óíøààä ¿íýõýýð íýãèéã ýðýãö¿¿ëýí áîäìîîð þì.

  14. eba says:

    tur tolgoilj bga heden darga said naraa ene niitleliig gants udaa ch bolov togtoogood unshaad eregtsvvlen bodood vzeerei guij bn bidnii ireedvi iim l bn da turiin tvsheedee vnen vg gashuun ugaasaa niigem ni iim bolchihson yum chni odo yahav de gej bodoj yvdag ni nuuts bish sh de neg l ih ard tvmendee sanaa tavij garaa urguj tseejee deldsen darga said nar bie bieneesee tvrvvlj onoson sain vg olood helchihvel ter darga barag l turd ajillsanaa bolchihloo gej bodoj yvdag etsesiin etsest edgerdeggvi uvchin baidaggvi tei adil zasrahgvi tur niigem gej baihgvi bolov uu turiin tvsheed ta bvhend ene negen jishee bolon busad olon olon bidnii mongolchuudad tulgamdaad bga asuudaluudiig avch heleltsej ajil hereg bolgoj ajillaj ireedvi hoich ve bidnee avran hamgaalna gedegt vg ni vl hvreh zaluu hoich veiihen chni itgeseer………..ta bvhend ajiliin undur amjilt hvsiye

  15. eba says:

    tur tolgoilj bga heden darga said naraa ene niitleliig gants udaa ch bolov togtoogood unshaad eregtsvvlen bodood vzeerei guij bn bidnii ireedvi iim l bn da turiin tvsheedee vnen vg gashuun baidag gedeg manai udirdah ajilchid er ni minii hvvhed,amidarali l tiim bolchihgvi bol yahav tvrvvwchee zuzaalaad avya ugaasaa niigem ni iim bolchihson yum chni odo yahav de gej bodoj yvdag ni nuuts bish sh de neg l ih ard tvmendee sanaa tavij garaa urguj tseejee deldsen darga said nar bie bieneesee tvrvvlj onoson sain vg olood helchihvel ter darga barag l turd ajillsanaa bolchihloo gej bodoj yvdag etsesiin etsest edgerdeggvi uvchin baidaggvi tei adil zasrahgvi tur niigem gej baihgvi bolov uu turiin tvsheed ta bvhend ene negen jishee bolon busad olon olon bidnii mongolchuudad tulgamdaad bga asuudaluudiig avch heleltsej ajil hereg bolgoj ajillaj ireedvi hoich ve bidnee avran hamgaalna gedegt vg ni vl hvreh zaluu hoich veiihen chni itgeseer………..ta bvhend ajiliin undur amjilt hvsiye

  16. baldag says:

    энэ 76 мал тэгээд энэ олон сайд дарга нар ажилаа хийгээчээ морь мал уралдуулж байхад чинь улс эх орон минь,ард түмэн чинь сөнөж үгүй боллоо ажил хийлгэх гэж сонгосон шүү

  17. emegtei hun says:

    тиймээ үнэхээр харамсалтай зарим охид бүсгүйчүүд маань гадаадад үнэхээр сайхан ажил бөөн мөнгө байдаг гэж боддог үнэхээр харамсалтай бид нар дэлхийг эзэлж явсан гээд цээжээ тэлдэг ч гэтэл одоо энэ тэнд бүгд л хүний боол болж амьдрах юмдаа /үнэхээр үнэн үг шүү/ гадаадад амьдарч байгаа ихэнх нь хүний жорлон угааж байдаг эсвэл зарим охид маань дээрхийн жишээгээр золиос болдог үнэхээр харамсалтай Монголыг бид нар л авч явах ёстой шүү дээ

  18. Enhjinllr says:

    хоорхий оровдолтой ымаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.