Бага байхдаа охид цэцгийн дэлбээг тасалж “хартай”, “хайргүй” гэдгээр хувааж тоглодог. Үүнтэй адил эрэгтэй хүнийг гаднаас нь хараад бэлгийн чадавхийг нь тодорхойлох гэж оролддог эмэгтэйчүүд бий. Яг таг тодорхойлж болохгүй ч зарим нэг судалгаа, туршилтаас үзэхэд дүгнэх юм бас байна.
Үсэрхэг эр. Биедээ үс ихтэй эрчүүд ихэвчлэн сексийн дуршил гаргуун байдаг гэнэ. Үүнд секс зүйчид болон эмэгтэйчүүд санал нэгджээ. Ялгаа нь гэвэл ширүүн үстэй эрчүүд зөөлөн, торгомсог үстэй эрчүүдээс илүү ор хөнжлийн ажилд сайн байдаг аж.
Халзан эр. Удамшлаас ч юмуу үс нь халцарсан эрийн тестостероны түвшин их байдаг. Энэ нь мэдээж бэлгийн чадавхид эерэг нөлөөтэй. Гэхдээ ямар нэгэн байдлаар халцарсан бүх эрчүүдийг хараахан судлаагүйг онцлон тэмдэглэе.
Хар үстэй эрчүүд илүү секслэг. Гялалзсан хар үстэй эрчүүд хонгор шар үстэнгүүдийг бодвол темперамент ихтэй. Гэвч хар үст сайхан эр үнэнч бус, тогтворгүй, амиа хичээгч гэнэ. Тэд ор хөнжлийн асуудалд эхлээд дүрэлздэг ч амархан унтардаг аж. Харин хүрэн, хонгор үстэнгүүд тийм идэвхтэй биш боловч эмэгтэй хүнд илүү анхаарал тавьж чаддаг эелдэг ялдам амрагууд гэнэ.
Хамар, уруул ч бас ач холбогдолтой. “Грек” гэгдэх монхордуу хамартай эрчүүдийг сексийн чалх” сайтай гэлцдэг. Баттай хэлэхэд хэцүү. Юутай ч ийм хамартангууд амьдралын эрч хүч дүүрэн, энерги ихтэй улс. Харин уруулын тухайд гэвэл нарийхан уруултай эр хөндий хүйтэн зан чанартай бөгөөд секстээ тийм ч сайн биш гэж үздэг. Эсрэгээр зузаан уруултай эрчүүд мэдрэмтгий, секст дуртай байдаг аж. Гэм нь бага зэрэг хүүхэмсэг.
Өндөр, намыг ч тооцдог. Хэтэрхий өндөр эрчүүд дундаж эрчүүдтэй харьцуулахад сексийн чалх төдийлөн сайнгүй энэ. Цус нэлээд их тойрог дамжиж байж тодорхой хэсэгт очдог тул хөвчрөлт нь удаан байдаг. Гэхдээ намхан биетэй эр жинхэнэ сексийн “баатар” биш. Хувь хүний организмын онцлог гэж бий.
Биеийн жин чухал үзүүлэлт. Яагаад ч юм бодибилдинг буюу бялдаржуулах урлагаар хичээллэдэг эрчүүдийг сексийн чалх сайн гэж үзэх нь бий. Гэтэл тийм биш аж. Гар, цээжний булчин хэт хөгжсөн эрчүүд ор хөнжлийн асуудалд эсэргээр тааруухан байдаг нь тогтоогджээ. Харин спортоор ухаалаг хэмжээнд хичээллэж, зохицуулдаг эрчүүд бол сексийн тал дээр ямар, нэгэн асуудалгүй байдаг гэнэ. Мөн сексзүйчдийн үзэж байгаагаар илүүдэл жин нь бэлгийн сулралын үндсэн шалтгаан болдог аж.
Дашрамд хэлэхэд, эрчүүд ямар хоолыг эрхэмлэдгээс сексийн чадварыг нь тодруулж болдог ч гэх. Жишээ нь: Махан xooлтой эрчүүд цагаан хоолыг эрхэмлэдэг хэсгийгээ бодвол сексийн чалх илүү сайн ч гэж үздэг байна. Гэвч үүнд 100% итгэх хэрэггүй биз.
4 Comments
Гэвч хар үст сайхан эр үнэнч бус, тогтворгүй, амиа хичээгч гэнэ… za ahan dyys mongol erchyydee bidniig yu yu l geed bna daa
Хэхэ,..Сэкси залуу гэж халзавтар хар үстэй,монхор хамар,даравгар уруултай, туранхай намхавтар цээж, булчилаг бөгс гуятай, (хөл бөмбөгчин?) л болж таараад байна даа.Бас дандаа маxсаж байдаг 100% итгэж болохгуй залуу гэж ойлголоо…:-)
жич: Энэ дээр байгаа зураг маш их таалагдаж байна.
ёвропт ч гэсэн ази хумуус байгаа ш дээ хоо!Байгааг ни гаргахаас илуу яалтай ч билээ дээ. Ямар хуухнууд сэкс-дээ гаргуун байдагийн бичээрэй. Миний туршилгаар бол жаахан мираалаг хуухнууд л сайхан,хэт туранхай гаруудийг хараад би лав энийг шалдан байвал сэрэл ходлох болов уу л гэж боддоггийн хахаха,…
Европын ийм зөвөлгөөнүүдийг бүү орчуулж гаргаачээ, Ази Еврод хоёр орны хүмүүсийн биологийн асуудал ондоо,