Эхнээс нь эхэлвэл яах бол?

10125346

Сайн байна уу би танай Сайтад үргэлж ордог сайхан зөвөлгөөнүүдийг уншдаг, надтай адилхан шаналалтай явдаг хүмүүс их байдаг юм байна гэж ойлгоод өөрийнхөө талаар бас бичих хүсэл төрлөө. Би одоо 40-настай гэсэн ч ганцхан Монгол эрийг хайрласаар өнөөдрийг хүрч байна. Бид 2 бүр багийн 1 ангийн сайхан найзууд 27-той байхдаа эхнэр нөхөр гэдэг эрхэм хүндтэй нэрийг үүрч гэр бүл болцгоосон тэгээд тэр үеийн цагийн урсгалаар гадагшаа гарз европд амьдардаг байсан. Миний хань амралтаараа эх орондоо амрах гэж яваад буцаж ирэхгүй ээ би энд өөр хүнтэй болсон гэж хэл өгүүлсэн тэр үе надад хичнээн хэцүү байсан гээч мэдээж би ямар хүүхэн байгаа юм бол надаас югаараа илүү давуу байсан юм бол гэх мэтээр өөрийгөө зовоодог байлаа. Миний багийн найзууд ангийн хамт олон надад сэтгэлийн дэм үзүүлж захиа майл бичдэг байсан. Сүүлд сонсохнээ миний нөхөр өөрөөсөө 9 дүү залуу хүүхэнтэй амьдардаг болсон байсан.

Миний багийн минь хайр миний дулаахан сэтгэл руу ус хийгээд л хаячих шиг болсон. Ингээд би гэдэг хүн яах учраа олохгүй энэ газарт үлдсэн ажилтай болохоор амьдралаа цааш нь залгуулаад л ганзаараа 6 жил явлаа. Би 2 жилд 1 удаа МОНГОЛ эх орондоо очиж амардаг энэ жил дахиад л МОНГОЛ-доо амарсан. Гэтэл би нөхөртэйгээ багийн хайртайгаа дахиад таардаг юм байна миний анхны болон багийн хайр минь урд минь инээмсэглээд зогсож байсан надад тэрхэн мөч зүүд ч юм шиг санагдсан ингээдл би гэдэг хүн эх орондоо байх хугацаандаа дахиад л сэтгэлийн шаналалтай түүндээ татагдаж баяртай ч юм шиг зовиуртай ч юм шиг 4 долоо хоноод буцаж ирсэн. Түүнтэйгээ 1 өдөр цаг тохироод хотоос гадагш гарч амьдралынхаа сайхан гунигтай мөч бүхнээ ярилцсан ч би тэр хүнд хайртай хэвээрээ байна гэдгээ мэдэрсэн. Бид 2-ын жаргалтай сайхан амьдарч байсан 10 жилийн хугацаанд бурхан бид 2-т үр хүүхэд хайрлаагүй. Би эмэгтэй хүн болохоор надад шалтгаан байгаа юм болов уу гэж их шаналдаг байсан. Гэтэл тэр маань одоо энэ амьдарч байгаа хүүхэнтэйгээ суугаад 6 жил болоход бас л үр хүүхэдгүй байгааг бодоход түүнд шалтгаан байсан бололтой. Би гэдэг хүн одоо дахиад л түүнийг бодож өөрийгөө зовоох юм. Би түүнд би чамтай эргээд амьдрахад бэлэн байна гэхэд тэр би ч гэсэн гэж хэлсэн үнэхээр тэр намайг дахиж гомдоохгүй амьдралаа дахиад бүр эхнээс нь эхэлвэл яах бол гэдэг бодол сэтгэлээс минь салахаа байлаа. Тэгээд энэ бүгдийг та бүхэнтэй хуваалцаж санал асууя гэж энэхүү захидлыг бичиж сууна. Та бүхэн надад чин сэтгэлээсээ зөвлөөчз би яахаа мэдэхгүй байна энэ бол яг л миний үнэн байдал надад туслаач…

cekc.mn дээр ирсэн захидал

19 Comments

  1. zPOST says:

    та 2 юм юм узсэн, тулувшсун улсууд юм бишүү. нийлнэг ээд сэтгэл нийлж л байвал нийлсэн нь дээр байхаа. магадгүй нөхөр чинь хүүхэд гарахгүй болохоор залуу эхнэр хөөсөн байх л даа. одоо нэгэнт буруу нөхөрт чинь байгаа юм чинь, шийдвэрийг өөрөө гаргаж, сайхан амьдраарай. амжилт эгчээ

  2. зүгээр бизээ says:

    хүнийг мартаЯ гэвэл хүнээр л мартдаг гэдэг шүү дээ

  3. Zaisan says:

    Нийлье гэж байгаа бол эргэлзэлгүй нийлээч дээ. Эсвэл өөрт чинь бас өөр сонголт байгаа юм уу? Тэр залуугийн чинь тухайд чухам итгэж болох хүн үү үгүй юу гэдгийг нийтлэл уншсан мань мэт биш, 10 жил хамт амьдарсан та өөрөө л сайн мэдэж байгаа. Тийм болохоор өөрийнхөө бодож итгэж байгаагаар шийдвэрээ гарга. Та 2-ын харьцааг та 2-оос өөр сайн мэдэх хүн байхгүй шүү дээ. Би бол ингэж л зөвлөх байна.

  4. unshigch says:

    нэг уравсан хун дахиж урвадагаа гэж

  5. bee says:

    наад хун чин чамайг хаяаад явсан, тэгээд дахиад чамтай нийлнэ гэж байна, бас тэр хуухнээ хаяаад чамтай нийлээд, дахиад чамайг хаяаад, тэр хуухэн руугээ яаваад, дахиад тэр хуухнээ хаяаад чамтай нийлээд, тэгээд дахиад чамайг хаяаад тэр хуухэн руугээ яваад л ….
    мон сайхан амидралаа

  6. Zojig says:

    Буцаад суух дэмий байх.өөр хүнтэй сууж хүүхэд гаргах хэрэгтэй шд,эгч минь.алийн болгон гацаараа вах вэ дэ

  7. man says:

    ergej niileed estoi hereggui shuu.er hun heg l huursan bol bitgii uuchiljee.tegeh tusam erchuud ulam l dawrana.ta nar bodood uzeldee ooriig chin huurch oor huuhentei zawaarch zawaarchaad etses suuld ni zowood yadraad irheeree hania sanadag tiim er huneer yahiin.yer ni erchuuded handaj helehed ta nart ehnerees chin oor saihan huuhen hezee ch oldohgui shuu.ta nartai zawaarch yawdag yanhnuud chin chamaig owdood hewtjahad ayga tsai ch hiigeed ogch chadahgui gichiinuud bga gedgiig sanaj yawaarai

  8. sarnai says:

    миний бодлоор ахин нийлэх хэрэггүй байхаа. өмнө хуурч чадсан юм чинь ахин хуурахгүй гэх баталгаа байхгүй. би өмнө нөхөртөө итгэж ахин нийлж байсан ч дараа ахиад л нөгөө урвалт тохиолдож үхэх шахаж байсан. хэрэггүй л гэж бодож байна даа. таныг чин сэтгэлээсээ хайрлах хэн нэгэн ойрхон байгаа. хорвоогийн аз жаргалыг үр хүүхэд илүү ихээр мэдрүүлдэг юм.

  9. Nina says:

    наад залуу чин муу залуу бна эргээд нийлсэний хэрэггүй ягаад гэвэл 6 жил хайртай гэж бас нэг эмэгтэйгээр тоголчихоод одоо бутсаад чамайг гэж бга н хун чанаргуй залуу бн тсаад эмэгтэй н ч гэсэн хун биздээ эмэгтэйчүүдээр ингэж тоглож явдаг залуучуудад би л лав унэн голоосоо дургуй

  10. sainaa says:

    dahij niileed saihan amidarch bgaa humuus bii shuu dee.odoo 40 garch bgaa humuus hezee haanaas ulgeriin hanhuu garch irne gej huleeh ve dee. dandaa l salj sarnisan ur huuhedtei tatlaa tulhee ihtei l humuus taarna. ahij hen negniig hairlaj gal haluun durlana gej uu l bol. amjilt.

  11. alice kim says:

    Эр хүн үнэхээр сайхан гэр бүлтэй болхийг хүсдэг юм яг Nicolas Cage шиг.Тэгж чадахгуй бол өөр хүүхэн бодоод байдаг юмаа.
    Эр хүн хүнээ олчихвол яг Nicolas Cage,Tom Cruise шиг бүхнээ зориулж өөр хүүхэн бодох сөхөөгүй насан туршдаа хайралж амьдардаг юм аа.

  12. bat says:

    дахиад амидроо

  13. эмэгтэй says:

    ба бас л өөр шиг тань хайрлаж итгэж явсан хүндээ хаягдаад хорвоогийн бор хоногуудыг өнгөрөөж ядан яваа хүн байна. та 2 салаад олоон жил өнгөрсөн байна.шдээ. тэр хүнгүйгээрээ амьдарахад хэцүү бол эргээд нйилсэн нь дээрээ харин тэр эмэгтэйтэй нь боломж байвал яриад үз дээ, үр хүүүхэдтэй болоохнүй нь гээд сэтгэл нь хөрч ч яваа бүсгүй юм билүү, тэгвэл сайн л биз, үгүй гэвэл бас нэг бүсгүй хүний нулимсыг үзэх нь ямар л болдоо. уг нь эргээд нийлэх юутай сайхан, тэр залууг өөрөөс чинь өөр хэн мэдэх билээ, өөрөө сайн бодоод шийд дээ бүсгүй минь, бүсгүй бидний зовлон нэг л юм даа, хорвоогийн бүх бүсгүйчүүд хайртаасаа хагацах гэдгийг бүү үзэхтүн гэж хүсэн ерөөе.

  14. sun says:

    Õ¿íèé àìüäàðàëûí óòãà ó÷èð ÷èíèéõààð þó þì áý? ¯ð óäàìàà ¿ëäýýõ ãýäýã ÷óõàë àñóóäàë ø¿¿.
    ×è õ¿¿õýäã¿é ó÷ðààñ òýð æàðãàë, òýð õàéð, òýð õàðèóöëàãûã ìýäýõã¿é áàéõ øèã áàéíà. Òýð õ¿í ÷àìàéã õàÿñàí äàõèàä õàÿàõã¿é ãýñýí áàòàëãàà áàéõã¿é.Õàéð áîë äàññàí ñýòãýë, ñýòãýë õºäëºë òýðèéã ÷è ººðºº óäèðäàæ áîëíî. Õàðèí ÷èíèé ÷èíèé ìàõ öóñíû òàñàðõàé õýçýý ÷ ÷àìàéã õàÿõã¿é. Àñóóäàë ÷àìä áèø ë þì áîë àìüäðàëàà áîä õ¿íèé ¸ñîîð àìüäàð ¿ð óäìàà ¿ëäýý. Áè èõ ðîìàòèê áèø ÷ ÷àìä áîäèò çºâºë㺺 ºã÷ áàéíà. òººðººä áàéëã¿é ººð õ¿íòýé áîë íàñ ÷èíü 20 áèø 30 áèø 40 ø¿¿… /õàéð ìàéð ÿðüæ ðìàíòèêëàæ ÿâàõ íàñ ìºí ¿¿…/ îðîéòëîî õàéð ÷ ¿ã¿é íºõºð ÷ ¿ã¿é, õ¿¿õýä ÷ ¿ã¿é äàâ÷óó õîðâîî áîëîâäîî…

  15. buuhia@yahoo says:

    унэхээр чин сэтгэлээрээ эргэж нийлэх гэж бгаа бол одоо яахав дээ амидрах л байх даа гэхдээ дахиад нэг бусгуйг гомдоож бгаа амидрал сайн сайхан байж чадах болвуу их муухай эр хун байна даа ккк

  16. ghj says:

    уур хунтэй suuj ur huuhdee uzej orchlond eh hun bolohiin bayar jargaliig amsaa nuhur bol ungursun horvoo

  17. sss says:

    Terentei niilj yah yum be,negent chamaig hayad l yavaa biz de,dahiad l heden jil amidarchihaad dahiad l chamaig hayval yah bolj b-naa,teriigee sain bodoh heregtei shte,niilie geh toolongoor niileed b-val utaggui l baimaar yum da,nogoo emegtei hunii bardam zan haachaa ve…Negent huuhed niij chadahgui,avgai huuhen erguuldeg naadahaar yadag yum,oor hun oldoh bailgui de,sain bodooroi!!!!!

  18. jorj says:

    нөгөө эхнэр н яах болж байна миний бодлоор эргэж бөөлжсөн бөөлжисөө долоогоод дэмий байхаа энэ хүмүүсийг хайртай гэнэ нөгөөх н өөр хүнтэй өчнөөн унтаад яваад байдаг тэгсэн ч хайртай гээд байдаг сонин юм хайр гэдэг чинЬ энэ юм бол энэ олон гэр бүлүүд нэгнийгээ хардах харамлах хайрлах ямар хэрэг байсийн өөр өөр хүнтэй унтаал явжийн биз

  19. emegtei hun says:

    нөхөр чинь гэхдээ өөдгүй юмаа тэр үед бүх л бурууг чамд өгөөд тэгээд зугтаад явсан байхдаа тэгсэн одоо буцаж нийлмээр байна гэдэг. Гэхдээ миний бодлоор та 2 буцаад нийлж яагаад болохгүй гэж та 2 бие биендээ хайртай л юм бол. Гэхдээ нөхөрт чинь чамайг гэх сэтгэл хэр үлдсэн юм бол? би хүүхэдтэй болох чадваргүй гээд энэд тэнд хүүхэнтэй унтаад яваад байвал чамд л хэцүү шүү дээ. Хүн ямар 2 амьдрах биш хүссэнээрээ амьдраа Аз жаргал хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.