Өрөвдөж хайрлах хамгийн тэнэг бас хэцүү юм байна лээ…

88127893

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би бүр яахаа мэдэхээ больчихлоо. Хүн амьтанд хэлэхээс санаа зовоод энд бичиж байна. Би найз залуутайгаа үерхээд 4 жил болж байгаа, тэр хугацаандаа хайрыгаа ганц ч удаа хуурч байгаагүй ээ. Түүндээ их дассан. Харин хүмүүс бид 2-ийг тохирохгүй гэж дандаа хэлдэг, гэрийнхэн ч дургүй байдаг. Найз залууг маань хараад л чи яаж тоосон юм гээд л. Гэхдээ би тэр болгоныг сонсоогүй мэт өнгөрөөж, бид 2 л аз жаргалтай байвал боллоо гэж боддог байсан. Эмэгтэй хүн өөрөөсөө илүү хүнтэй суух ёстой гэж хүмүүс ярьдаг боловч ба хайрынхаа хартай зан, өөрийгөө доошоо хийдэг зан энэ тэрийг засаад л авчихвал ямар царайны сайхнаар цай сүлэх биш гэж боддог байсан л д аа. Бас надад маш их хайртай, бас сална гэхээр үхэх хатах дээрээ тулдаг юм. Үнэндээ өрөвдөөд л өдий болтол хамт байгаа юм. Хүнийг өрөвдөж хайрлах хамгийн тэнэг бас хэцүү юм байна лээ. 

Тэгтэл би саяхан гэнэт нэг залуутай танилцлаа. Санаанд ороогүй байхад гэхүүдээ. Манай байранд байдаг урьд нь зүс мэддэг байсан залуутай ажлын шугамаар дотноссон гэхүү дээ. Тэр харваас надад сайн татагдаад байгаа бололтой. Надад ч үнэхээр маш их таалагдсан. Тэгээд бид 2 хамт ийшээ тийшээ яваад л, ажлаар юм цуг хөөцөлдөх мөртлөө хажуугаар нь далимдуулж жоохон хамт байгаад л. Тэгтэл саяхан цугтаа нэг аялалд явсан чинь би гэж нэг тэнэг хүн өөрийгөө барьж дийлэхгүй тэр ч бас биеэ барилгүй бид хоёр унтчихсан. Үнэндээ би ерөөсөө айж харамсахгүй байсаан. Тэр үнэхээр сэтгэл татам, бас анхаарал халамж сайн тавьдаг. Бид хоёрын зан чанар, гэрийнхэн гээд их зүйл хоорондоо ижилхэн байсан (ярилцахад). Урьд нь найз залуугаасаа үхтлээ айж, бараг л өөр хүнрүү хардаггүй байсан бол энэ удаад бүр унтчихсан мөртлөө харамсаагүй.

Урьд нь хүмүүс намайг танилцая, үерхэе, дотносоё гэхэд нь би найз залуутай гэж хэлээд л хүйтэн хөндий зан гаргаад үргээчихдэг байсан бол энэ удаад үнэхээр дурлачихсан юмуу бүү мэд тийм зан гаргаж ч чадсангүй. Тэгээд би тэр залууд найз залуутай гэдгээ хэлсэн. Тэр ч гэсэн найз охинтой юм билээ. Найз охиных нь зургийг хартал хөөрхөн л юм байналээ. Тэгээд тэр залуу бид 2 яг ивээл жилтэй, бас бие биендээ их таалагддаг болохоор би яагаад ч юм бид 2 гэрлэх юм шиг санагдаад байгаа юм. Бас тэдний гэрийнхэн манай гэрийнхэн хоёр бие биенээ таньдаг бөгөөд харилцаа сайтай байдаг. Гэрийнхэн нь их давгүй хүмүүс байдаг юм аа. Инээдтэй санагдаж байгаа байх л даа. Тэр залуугийн найз охин нь тун удахгүй 2 жилээр гадаад явна, тэгээд угаасаа салах гэж байгаа гэсэн. Манай найз залуу ч гэсэн удахгүй гадаад явна. Бид хоёрт тэгээд хамт байж бие биенээ таних боломж нээгдэж байна гэсэн үг. Гэхдээ л бид 2 дэндүү яараад, бас би өөрийгөө захирахгүй түүнтэй унтчихсан болохоор түүний хувьд хэн ч биш болчихсон, надтай хамт ирээдүйгээ төсөөлөхгүй байгаа болов уу гэж айж байна. Түүнээс л хамгийн их айж байна. Бусад нь ч яах вэ.

Ямар хүнтэй суучихсан биш, үерхээд л салаад л залуу нас тийм л байдаг юм чинь. Гэхдээ л би нэг л нүгэл хийчихсэн мэт санагдаад, бас тэр залуу намайг танилцаад удаагүй байxдаа хамт унтсан гээд хаях байх гэж айгаад байна. Бусдаас бол айгаагүй ээ. Уг нь надад тэр сайн болсон, анх хэдэн жилийн өмнөөс харж байсан, тэгээд одоо хамтдаа үерхэх юмсан гэж бодож байгаа гэж дандаа хэлдэг. Бас найз залуугтайгаа хамт байна гэхлээр ойлгоод мессеж бичихээ больчихдог л доо. Тэрийг нь би бас гайхаад яагаад тэгдэг юм бол гэж боддог. За ямар ч л байсан би одоо үлгэр ч юмуу кинон дээр гардаг шиг л аз жаргалтай байна. Найз залуугаа явтал баригдахгүй байвал л болоо гэж бодох болсон. Тэр залуу их хөөрхөн бас авъяастай. Гитар тоглоод л, мэдэхгүй дуу гэж байхгүй. Урлаг спортод хайртай, мөн итгэмээргүй сайхан дуулдаг. Үнэхээр толгойгоо эргэтэл дурласан байгаа биз? гэхдээ л тэр залуу намайг хамгийн гол нь хайрлана, сайн гэж хэлдэг ч гэсэн амархан унтсан болохоор ингэсгээд хаячихвий л гэж айж байна. Үнэхээр зүгээр байсан оюутны амьдралаа би бөөн бодолд дарагдсан зүйл болгочихсон гэж бодохоор өөртөө уур ч хүрэх шиг, тэгсэн хирнээ залуу насанд өөртөө тохирсон хүнтэй уулзаж учрах нь зөв гэж бодохоор миний зөв ч юм шиг. Хамгийн гол УНТСАн гэж бодохоор л би муу хүн юмаа гэж бодохын. За за ийм л юм болсон юм даа. Уншигч та бүхэн надад зөвлөж, эгч хүний халуун дулаан үг хайрлаж, сэтгэлийн минь зовиyрыг хөнгөлж өгөөч гэж гуйя. Баярлалаа.

секс.мн дээр ирсэн захидал

31 Comments

  1. g says:

    гхкгфугхужхжикп;

  2. Q says:

    тэр залуудаа тийм л хайртай юум бол найз залуугаасаа болих хэрэгтэй ш дэ,хоёрын хооронд худлаа хэлээд хүн хуурах онцгүй ш дэ

  3. sarnai says:

    их л тэнэг юм хийж дээ…. тэгээд бас 4 жил хамт байсан хунээ царай муутай надад тохирохгуй гэж хэлэх чин тэнэг л байна…
    удахгуй хаягдаад ойлгох биз дээ….

  4. Туяа says:

    Эмэгтэй хүн өөрөөсөө дээр хүнтэй суу гэдэг бол зугээр л 1 тэнэг яриа. Хэрэв залуу чинь чамаас дээгүүр, илүү олон авъяастай бол тун удахгүй чи гологдоод, тэр өөрөөсөө илүү хүнийг хайх болно. Хуучин найз залуугаа гомдоогоод хэрэггүй гэмээр байна.

  5. lawlah says:

    огт хайргүй бол хунийг өрөвдөж байна гээд өөрийнхөө ч хүний ч амидралийг үрээд яахав дээ. эртхэн хэлээд салсан ни дээр шүү. надад ч гэсэн иймэрхүү зүйл тохиолдож байсан юм даг.харин тэр залуугийн тухайд гэвэл сууна хойшидоо хамтдаа байна гэдэг чини шал худлаа л гэж хэлэе даа

  6. Enkhee. says:

    Авьястай залуу бол чамаас цаадхийг дахиад л олоод авна тэрэнд энэ бол юуч биш гэдэг бол 100% үнэн.Харин эмэгтэйчүүд бид нар нулимстайгаа хоцорно хэ хэ хэ.Сайн залуусийг сайхан хүүхэн уургалаад л авна.Харин эмэгтэйчүүд бид нар юу ч үгүй хоцорч хор шарандаа хоосон хараал урсгаж энд тэнд залуусийг доромжилсон нийтлэл бичхээс өөр зүйлгүй хоцорно.

  7. Lonsdale says:

    чамаас болж одоогийн найз хуухнээ хаяж бгаа бол чамаас сайхантай учраад чамайг бас л жийх болнодоо . Наадах чинэ заяаных биш замых юм бишуу ? Уулын буга хараад унасан морио хаях гээд бгаамуу ядаг ч байсан гэсэн жаргал зовлонгоо хуваалцаж 4 жил хамт байсан залуу чинэ л явж явж хани болнодоо бусгуй!

  8. VIP says:

    Сайн байнна уу? залуусаа.
    Би 28 настай эр. гэхдээ бусдыгаа бодвол их зүйл үзсэн ч байж магад үгүй ч байж магад. гэхдээ нэг л зүйлийг захихад. хэн нэгэнтэй ямар нэгэн байдлаар салж нийл болноо. энэ бол залуу хүмүүст байх ёстой асуудал гэж боддог. гол нь гэрлээд хүүхэдтэй болчихсон бол салж нийлнэ гэдэг хамгийн дэмий асуудал шиг санагдсан. амьдралаа чи өөрөө сонгосон бол өөрөө л зөвлөнгөө үүрнэ. голд нь бүхэл бүтэн хүн хохироод өнчирнө гэдэг аймшигтай асуудал. одооний охидийг хархад хүнтэй суух гэхээр дандаа л нөхөргүй хүүхэдтэй. хүүхэдгүй 25-с дээш насны бүсгүйчүүд гэж байхаа байжээ. энэ чинь л залуусын харж чадахгүй байгаа гол асуудал гэдэгт эргэлзэх зүйл алга. миний танил бүсгүйчүүдийн дийлэнх нь хүүхэдтэй. нөхөрт гаръя амьдралаа зохионо гэхээр залууст гаднаасаа таалагддаг ч ханьлах дээрээ тулхад болдоггүй, хэн дагвар хүүхэдтэй байхыг хүсхэв дээ. тиймээс бүсгүйчүүдийн салж нийлэх бол асуудал бишээ. хүүхэдтэй болоогүй байгаа дээрээ сонголтоо ЗӨВ хийгээсээ гэх хүсч байна. БАС НЭГЭН ЗҮЙЛИЙГ БҮСГҮЙЧҮҮДДЭЭ ЗАХИЖ ХЭЛХЭД ХИЗЭЭ Ч БҮ ҮР ХӨНДҮҮЛЖ БАЙГААРАЙ. үр хүндүүлснээсээ илүү насан туршийн дарамт, савны үрэвсэлээс эхлээд л асуудлууд ар араасаа толгой дарааллан үүсдэг юм. бас мөнгө маш ихээр шаардагддаг. одооноос л амьдралынхаа ханыг зө сонгож байж та бүхэн өөрсдөө мэдэж байгаа байхаа. анхааран уншисанд баярлалаа. нэг ч хүний амьдралд хар толб үлдээхгүй зөвлөгөө өгсөн гэдэгт найдаж байна.

  9. baatar says:

    Найзтай байж унтсан юм чин чи янхан байнадаа чамайг янхан л гэж бодож байгаашдээ тэр залуу бас сууна гэчихжээ битгий горид

  10. mm says:

    өө зөв зөв.хүмүүс бугд л сайн бичсэн бнашдээ.наад залуу чинь яахав ээ одоо чамд хань болоод бна.дараа нь хэдэн жилийн дараа хуучин найз охиноо хараад догдлоод дурсамж н сэдрээд алга болж өгнө дөө.алга болохгуй ч чамайг нэг сайхан хуурч өгөх байлгуй.өөр хүүхнүүд ч замд чин гарч ирнэ.хэцүү дээ хэцүү.гэхдээ нэг талаараа гайгуй ч байж болох юм.хараагуй болохоор хэлж мэдэхгүй бна.

  11. !!! says:

    Миний бицсэнг ц унших болууд аа !!! гэхдээ яхав жаахан юм бичэй !!! яхав дээ эмэгтэй хумуус хунтэй явж бхадаа хэзээ ц умнухтэйгээ харицуулж эргэтцүүлж боддоггуй,,, тэр уэдээ л сайхан байвал тэрийгээ жаргал гэж боддог тэнэг хумуус… дараа ни ашиглуулж байсан аа ухаараад эсвэл зугээр хэсэгхэн зуурийн юм байсанийг ухаараад буун юм болдог … зугээр л тэнэг хумуус.

  12. ыуыу says:

    эрэгтэа аxийн зувлугуу хэлэxүү… чамайг урид ни xунтэй байваы ут;унау гэдгийг мэдэхээр наад xунд чини за тэгээд ойлгомжтой биздээ.

  13. Z says:

    Хүмүүс янз бүрийн юм хэлж зөвлөж л байх шиг байна. гэхдээ яг амьдрал дээр бол дараа нь өмнөх юм сөхөгдөж хэрүүлийн л бай болдог юм шиг байна лээ ш дээ. Ер нь бол өмнөхийг нь аль болох мэддэгүй байвал л зүгээр юм шиг байгаа юм.

  14. njmsuren says:

    ööрööсöö дор эр xунийг öрöвдöж амидраад заг алдаx xэрэггүй.сэтгэл дундуур тэгж байснаас эртxэн салсан дээр.эм xун амдралаа аваад эваx чадвартай уxаалаг эр xунийг л xайx xэрэгтэй.доожоогуй жмтай сууж зовж байснаас ганзаараа жвсан н дээрдээ оxидуудаа

  15. ttt says:

    zugeer neg l amidral urgeljilj bn sh dee. shine tanil shine naiz l bn dag. uund neeh sanaa zovood bh yum bh-gui ee

  16. er says:

    Solongosiin amidral unertchihlee bna. Manaihan ch turgen uusah yum daa. Ar ger, bari suuts, orlogo mungu tugrug genee. Ug ni bol manaihan hund hani boloh hun l gej yaridag humuus bsan yumsan. Gehdee ter zaluu salna geheer ingedeg tegdeg ni ichmeer sanagdchihlaa. Muu er ch yum shig hehe. Gehdee ter zaluu chamaar zugeer l zugaagaa gargaj bgaa bolood chinii naiz zaluug bodood bgaan bish uu? Ternees bish shuud terror hiine sht haha.

  17. galt says:

    Ясан сонин юм бэ? Би эрэгтэй, гэхдээ надад яг наадах чинэ тохиолдсон. Би нэг охинийг ногоохоор ни солиж, солисон шинэ охин бид 2 гадаад яваад… урд ни биэ биэнээ танидаг байсан, гэрийнхэн бас биэ биэнээ мэддэг, нэг байранд байсан гэх мэт хэхэх. Шинэ охин маани тсарай зус, биэ хаагаар хэнийгч дагуулахгуй сайхан хуухэн. Тэр бас найз залуугаасаа надаас болж болисон. Бид 2 юм яриж ихлээд удалгуй унтсан… Их л ойролцоо туух байна да. Гэхдээ одоо бол бид хамт байдаггуй. Зам замаа хөөсөн. Чамд гэж хэлхэд, наад хөөрөөд байгаа сэтгэл чинэ нэг жилийн л настай байх болно. Бутдэггүй юм шдэ! Эмэгтэй хун ни зовдог юм энэ тохиолдолд. Болисон ни дээр, сэтгэлээ татаж ав! Тэгээд бас хун амитан хуурч байхаар болиё, би оор хунтэй болсон гээд унэнээ хэлэлдээ. Юм унэнээрээ гоё шдэ. Хун битгий хуур.

  18. Linus says:

    Овама, Сарнай 2 сайхан хэлжээ өөр юу гэхэв дээ
    царайны сайхнаар цай сүүлэхгүй гэчээд яагаад эцийн эцэст царайг нь хараад байгаа юм бэ?

  19. Obama says:

    За за эмэгтэйчүүд ийм л байдаг юм даа. Өөр хүнтэй болж араар нь тавингуутаа хуучин найз залуугаа өрөвдөөд хайрладаг байсан ч гэх шиг. Эсвэл би ямар анх хараад дурласан биш дасаад дурласан энэ тэр гэж авна. Хэрэв найз залуу чинь чамд яг чам шиг зан гаргасан бол тодруулбал өөр эмэгтэйтэй унтсан бол, чамаас салах тухай бодоод тохиромжтой цагийг хүлээж байгаагаа бичсэн бол Чи яаж хулээж авах байсан бол оо? Эвгүй шүү. Би өөр хүнд сайн, өөр эмэгтэйтэй болсон гэж чамд хэлбэл ямар санагдах вэ? Энд сэтгэгдэл бичсэн эмэгтэйчүүд яаж нэгэн дуугаар пүү паа болж шалиг, завхай энэ тэр гээд арчаагүй, худалчийг нь гайхаж бүр бүх монгол залуучуудад нялзаагаад нэгэн дуугаар хараах байсан бол. Чамд гэж хэлэхэд чи нэгэн Дон Жуантай л учирч дээ!!!!! Чиний хувьд баярлаж ирээдүйгээ шинэ залуутайгаа хамт харж байгаа бол тэр сайхан мөрөөдлийн чинь ард чиний найз залуудаа хийсэн муухай зүйл чинь чамайг хүлээж байх болно. Өөрөөр хэлбэл шинэ залуу чинь чамайг баяртай гэж хэлнэ. Гэхдээ хэлэхээсээ өмнө чамаас өөр хэн нэгэн эмэгтэйтэй унтсан л байх болно. За ийм л байна даа, бодит байдал. Үүнийг мэдэхэд нэг их эрдэм, авьяас, боловсрол энэ тэр шаардлагагүй.

  20. сарнай-д says:

    чи бол уулийн бугийг хараад унсан морио голдог хүүхэн л бн 4 жил үэрхсэн гэхйиг бодход чи ч гэсэн хайртай л байсан юм бишүү тэгсэнээ дараа нь өрөвдөж хайрлах хэцүү тэнэг юм бн ч гэх шиг юугаа хуцаад бгаа юм тийм л юм бол эртхэн салхан яасан юм.наад залуу чинь чамайг болоод найз охиноо хаяж бгаа бол чамайг ч гэсэн удахгүй хаяна биз хаягдсаний дараа чи өнөөх залууруугаа гүйнэ биз дээр нь нэмээд хэлхэд энэ сайтруу ямар хүмүүс ордог нь тодорхой бн ч гэх шиг чи ч гэсэн орж бгаа юм чин бидэнтэйгээ адилхан юм бишүү

  21. Er hun says:

    Гарууд тэгээд л сэкс саак бол болно энэ тэр гээд л нэг их бултэрдэгийн!Угаасаа дасаад илэн далангуй болоод бие биедээ унэхээр хайртай болсон уеэс л тэр сэкс гэдэг ни гоё болж эхэлдэг юм даа минийхээр лав!Тэр залуу чини амидралийг зов онцогоос харж чаддаг ухаантай залуу бол чамайг анхний удаагийнх дээрээ унтсан энэ тэр гэдгийг чини тооччихноо хонгороо!Гэхдээ зовхон муугаар ни бус али али талаар ни хэхэхэ,…Ер ни бол гэхдээ чиний хэлдэг зов,нийгмийн гарал уусэл гэдэг чини аягуй чухал зуйл,би ч ядуудуу гар л даа гэхдээ ядуу хуний сэтгэлгээ еронхийдоо ядуу байдаг гэдгийг битгий мартаарай!хэхэхэ,…

  22. Lolipop says:

    Айбал бүү хий, хийвэл бүү ай гэж.. Бичсэнээс чин харахад чи жаахан хүүхэд бололтой. Юунд ч битгий яар, цаг хугацаа бүхнийг харуулна..

  23. tuulai says:

    hiisen hereg helsen ug 2too ezen bj suraa minii duu uur hund setgeltei bolchloo geel naiz zaluuda helehgui yu shine zaluutaiga naizlaval sain l biz ugui bol yun deer aldsana uhaarad l uldene biz muu deer muuhai nemer gej hunii setgeld sev hiij nuugdaj toglood yahav dee

  24. StiFleR says:

    энэ эмэгтэйчүүд яахаараа ийм өчүүхэн бодолтой байдаг байна аа., Секс бол секс. Юун сүртэй хүлээж авдын, Чи тэр залуудаа үнэхээр сайхан мэдрэмж төрүүлж чадсан бол чам др хүрээл ирнэ шт. Тэгээд ч одоохондоо тэр залуутайгаа ирээдүйгээ холбож бодоод хэрэггүй гэж зөвлье. Тэр чинь үнэхээр сайхан авьяастай, ухаалаг залуу бол донжуан л байж таараа. Хэрвээ тэрэнтэй цаашдаа нийллээ гэж бодоход чам шиг дахиад нэг хүүхнийг урхидах тэрэнд бол асуудал биш. Харин чиний царайны сайхнаар цай сүүлэхгүй гэж боддог чинь сайн бна. Өөрийн хайртай хүний боол нь болсноос өөрт хайртай хүнийхээ хатан нь бай гэж үг бдаг да!!!

  25. Anni says:

    зугээр дээ найз мин!би ч гэсэн яаг одоо ийм байдалд орчоод л байна!нэгэн дажгуй залуутай танилцаад нээх их удаагуй тэрэнтэй унтчихсан!бид 2 биы биөдээ дэндүү их татагдаад тэр намайг зогсоо зайгуй эргүүлсээр байгаад тийм юм болчихсон!гэндээ би найз залуугуй л дээ ганц биө!гэхдээ яагаад ч юм тэр намайг орхих юм хсиг санадаад байдаг юм!тиймээс цаашидаа л болгомжтой бай!

  26. 247 says:

    Тэр залуу чамд дурласан хайртай ирээдүйн ханиа гэж бодож байгаа бол чамайг хаяхгүй ээ. Тэгээд ч 2 биенээ хүсээд л унтаа биз дээ. Харин чамд нэг л юм захия найз залуудаа баригдаж болохгүй шүү баригдаад салах юм бол чи муу нэртэй болно. За амжилт хүсье. Сайхан амьдараарай Та 2 гэрлээд сайхан амьдрах болтугай гэж чин сэтгэлээсээ ерөөе.

  27. uka says:

    миний бодлоор тэр залуу чин унэхээр чамайг ирээдүйнхээ амидралд харж бгаа бол чамайг анхнийхаа шоно унтсан гэж хаяхгуй ээ…ийм зуйл зондоо л бдаг ш дээ…харин хамгийн гол ни тэр залуу чин унэхээр яриж бгаа шигээ чамд унэхээр хайртай югэдэгт л голно бн…магадгуй чи дуралчихаад оо дутагдалийг ни олж харахгуй бгаа бж магад…гэхдээ нудээ томоо гэгч нээгээд орчин тойрноо мэдрээд уз…тэд асуултийн хариу ни тэр чин чамд хайртай гэж гарч бвал найз залуудаа оор хунтэй болсон гэдгээ хэлээрэй…тэр хун ч бас ирээдүйгээ бодох хэрэгтэй шуу дээ…

  28. Zahidliin ezen says:

    Ээ хоорхий, за за манайхан ийм тийм гэж би гомдохгуйэ. Угаасаа иймийг нь мэдсээр байж захидал бичсэн н илуу зуйл болжээ. Сайтийн админаа, боломжтой бол захидлийг мин устгачихаарай. Танай сайтруу угаасаа ямар хумуус ордог н тодорхой байна. Ахиж захидал илгээж, уншиж байхгуй ээ. Гэхдээ нийтэлж угсунд баярлалаа. Одоо боломжтой бол устгачихвал их сайн байна. Баярлалаа.

  29. girl says:

    эгч хуний зовлогоо огооч гэчихсэн байхад эрэгтэй хумуус юм угэнд дуртай юм бэ? Эрчүүд ойлгохгуй л байнадаа. Хэнд ч гэсэн ийм юм тохиолдоно шдээ. Ямар суучихсан биш. Энэ баагий гэчихсэн ямар дурак гар вэ.

  30. baagii says:

    тэнэг хуухэн байна даа чи биеээ барилгуй гэнэ уу чамайг хэн ч тоохгуй за завхай эм

  31. erchuudiin umnus says:

    Чи ч тэнэг байна даа. Тэр хүнд тэгэж хандаж байдаг. Наад хүн чинь ч гэсэн чамд тэгэж л хандана. Яагаад гэвэл чиний нүдэн дээр найз охиноо хаяж байна шдэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.