Бэлгийн харилцааг эртнээс Монголчууд Сувдан дусал хүртэлцэхүй гэж нэрлэдэг байсан ба үнэхээр дээдэлдэг, гэрлэсэнийхээ дараа анхны шөнийн дэр нэгтгэхээс эхлэн үйлддэг ариун үйл хэмээн ёс жаягаан дагадаг байсан.
Эртний хаадуудын сувдан дусал хүртэлцэх өдөр, судар, цаг нарыг тохируулж хэлдэг мэргэн зөвлөгч нар нь хүний биеийн энергийн зөв урсгалд нь тааруулж хосуудын сэтгэл санаа болон биеийн нарийн тохиролыг мэддэг аргачлал маш өндөр төвшинд байдаг байсан.
Үнсэлцэх хүртэл цаг нартай, ямар сард үнсэлцэх вэ гэдгийг заасан горим байдаг. Мэдээж үнсэлцэхэд маш сайн эрүүл мэндэд хэрэгтэй зүйл гэдгийн орчин үеийн ШУ баталж байгаа. Энэ нь эрэгтэй эмэгтэй 2-ийн аманд байдаг 274,274 микробууд солилцохоос эхлээд нүүрний 200 гаруй булчин бүгдээрээ ажилладаг учраас үрчийлт багатай өтлөх гэх мэт сайн тал олонтой болов чиг цаг, өдөр, сарыг нь мэдэж үнсэлцвэл тийнхүү жинхэнэ аз жаргалыг амтлуулдаг юм. Ялангуяа Эрдэнийн сан субашид сударт анхны үнсэлтийг могой сард бүү үйлд гэж бичсэн байдаг.
Түүнчлэн бэлгийн харилцааг зуны эхэн сард тэвчдэг байсан нь газар дэлхий дэлэгнээд эхэлж байгаа үед нарнаас ирж байгаа энергийг дэлхийд хүчтэй шингэж сөрөг энерги маш их ялгардаг. Хавар намарт сард 2 удаа, өвөл өдөр бүр, зун тэвч гэж үздэг амьдралдаа хэрэгжүүлдэг байсан. Яагаад зун бэлгийн харилцааг тэвчих ёстой гэхээр хүний энерги халууны улиралд маш их гадагшилдаг тул бэлгийн харилцаанаас чөмөгний энергиэ асар их алддаг байна. Ийнхүү залуудаа халуун зунаар хамаагүй бэлгийн харилцаанд орж эергээ алдсан хүмүүн насны бөгсөнд үе мөчний өвчний өвчин олохын цондон байдаг гэнэм. Гэтэл өнөөгийн хөгшчүүл бүгдээрээ үе мөчний өвчтөй майжигнасан болцгоосон нь улиралын байдлыг харгалзахгүй замбараагүй хайрын харилцааг үйлдсэнээс болсон нь тэр юм.
Сувдан дусал хүртэлцэхэд цаг бас их чухал байдаг, жишээ нь: гахай цагт бүү үйлд гахай цаг гэдэг нь 23 цагаас эхэлдэг цаг юм. Яагаад гахай цагт бүү үйлд гэж байгаа юм бэ гэхээр хорвоо ертөнцийн энерги гадагшилдаг цаг бүх биеийн эд эсүүд амралтанд ордог. Гэтэл АНУ-ийн судлаачид нийт насанд хүрсэн Америкчуудын 80% нь ажлаа тараад гэртээ ирж хоолоо хийгээд зурагт жаахан үзээд орондоо яг энэ цагт ороод унтахаасаа өмнө бэлгийн харилцааг үйлддэг гэсэн судалгааг хийсэн. Манай улсад ч гэсэн ийм цагийн хуваарь мөрдөгддөг.
Харин туулай цагт сувдан дусал хүртэлцвэл маш сайн гэнэм. Туулай цаг нь өглөөний 05:40-07:40 хооронд үргэлжилдэг цаг юм. Энэ цагт сав ертөнцийн эерэг энерги хамгийн идэвхтэйгээр ирж байдаг.Ялангуяа энэ цагт хүн бүтээвэл хамгийн сайн хүн бүтээх ёсон болдог. Хүн ямар цагт төрсөн байхаасаа хамаарч өөр өөр шинж чанартай байдаг. Дорнын ард түмэн энэхүү хүн бүтээх ёсыг эрхэмлэдэг.
БНХАУ-д 1974 оноос хойш төрсөн хүмүүс нь үнэхээр чадамжтай хүмүүс болж төрсөн байдаг. Учир нь БНХАУ-ын засгийн газар нь төрөхөөс нь өмнө аав ээжийг нь захирсан, цорын ганц хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн хууль гаргасан тул сайн хүн төрүүлэхийг хичээж уламжлалт дорнын сургаалаар өвөл хүүхдээ олоод зуны дэлгэр цагт төрүүлж намар өлчиржүүлж өсгөсөнтэй холбоотой гэнээ. Тиймээс ч сүүлийн жилүүдэд Хятадаас дэлхий, олимпийн аваргууд маш ихээр төрж, мөн Хятад хүмүүс дэлхийд шинэ шинэ нээлтүүдийг хийсээр байна. Учир нь зөв цагт зөв улиралд сувдан дусал хүртэлцэж байгаа тул юм.
9 Comments
Зугээр хар хун ямар байх нь гол биш Хамгийн гол нь хуухэд хийж чаддаг байх учиртай Эмсийн хусэл гол нь биш Хучиндээд ч болтугай хуухэд хийх учиртай Хуухнууд эр хуний хуухдийг торуулэх учиртай бодигал эр хуний хэрэглуур гэдгээ мэдэцгээх хэрэгтэй
uvul hiigeed zun ni tujiidag sonin l humuus bna teeed huuhduud ni dandaa turaaltai dutuu turdiin bna shd
хэхэ. бодох л юм байна ш дээ.
Yahavdee manaihan er ni ih es judagtai humuus bj dee. Bid nar uuniig zailsgui medej bh yostoi yum.
хэ хэ ямар сонин юм бэ?
тэгээд энэнд чни заавал ийм зураг хийх ёстой юм уу? manai naiziin baishin ene ni yadaj bhad kk
дорнын сургаалаар өвөл хүүхдээ олоод зуны дэлгэр цагт төрүүлж намар өлчиржүүлж өсгөсөнтэй холбоотой??????? Өвөл хүүхэд олхоор зун төрдөг юм уу????
хэхэхэхэ тиймуу хахахаха
тэгээд бусад цагт нь яах болж байна гар гэж галзуу гэх юум уу