Гей мисс Энхриймаа: Бусдад адлагдахгүйгээр хайртай залуутайгаа хамт амьдрахын тулд би эмэгтэй болохоор шийдсэн

enhriimaa_1-142x150

УИХ-ын гишүүд дотор гомо нар байдаг гэхчлэн ярьж дуулиан тарьсан гей мисс Энхриймаатай уулзаж, түүний амьдрал, дотоод сэтгэл, сексийнх нь талаар хуваалцсанаа уншигч танд хүргэе.

-Энхриймаагийн сүүлийн үеийн сониноор яриагаа эхлэх үү?
-“Хоёр сүнстэн” нэртэй шүлгийнхээ номыг гаргах гэж байна. Нийгэмд зөв ойлголт төрүүлэхээр том ажил эхлүүлсэн учраас даацтай, хүмүүст хүрэхээр, чанартай зүйл хийе гэж бодоод нэг их яарахгүй байгаа. Гэхдээ 6 сард багтаагаад гаргана. Мөн зургадугаар сарын эхээр болох гей залуучуудын шилдэг загвар өмсөгч шалгаруулах тэмцээнд орох найздаа туслаад ажил ихтэй л байна.

-МУГЖ С.Жавхлан номыг чинь ивээн тэтгэхээр болсон гэсэн?
-Дуучин Жавхлан ах “Түмний минь дуртай дуунууд” тоглолтынхоо ашгаар таван хүний номыг ивээн тэтгэнэ гэдгийг би сонсоод холбогдож санал тавьсан. Жавхлан ах намайг ижил хүйстэн гэдгээр нь бус хүн гэдэг утгаар нь хүлээж авсанд би маш их баярласан. Тиймээс миний шүлгүүдийг ойлгож, зорилгыг минь хүндэтгэсэн л дээ. Энэ олон гей залуучуудын эрх ашгийн төлөө дуугарч байна гэдгийг минь ойлгож, надад “үгүй” гэсэн хариу өгөөгүй. Гэтэл манайхан “тамын тогоо шиг” амьдралтай хүмүүс болохоор сайн яваа нэгэндээ садаа хийх нь мундахгүй юм аа. Бидний хооронд жаахан үл ойлголцол үүсээд байгаа. Ард түмний хайртай дуучин, хүлээн зөвшөөрөгдсөн МУГЖ өөрийнхөө нэр хүндийг бодох нь зүй ёсны хэрэг. Би бол бусдад гомогоороо дуудуулж, гей гэдгээрээ гадуурхагдаж байгаа жирийн хүн. Тэр хүн, надтай надгүй рейтинг нь хэр өндөрт байдаг билээ дээ.

-Ер нь чиний тухай янз бүрийн таагүй мэдээ тарахад эмзэглэдэг үү?
-Мөр мөрөө хөөгөөд амьдарья л гэж хэлмээр байна. Би эмэгтэй хүн шиг хувцаслаад, номоо гаргалаа гээд энгийн хүмүүсийн амьдралд ямар ч гай болохгүй шүү дээ. Тэдний хоолноос хороогоод өмсөх гэж байгаа хувцсыг нь булаагаагүй. Гэтэл яагаад биднийг ингэж илүү харна вэ. Би энэ ертөнц дээрх олон сая хүний адил нэг ээжээс мэндэлсэн үр нь шүү дээ. Бусадтай л адил хүн. Эр хүнийг хайрладгаараа л ялгаатай.

-Хүйсээ солиулахаар Тайланд явах гэж байгаа гэсэн, хэзээ явах гэж байна?
-7 сарын эхээр явна. Тайландын төв эмнэлэгт хоолойны төвөнхөө авахуулж, хиймэл хөх хийлгэнэ. Эрэгтэй хүний гарт гурван толгойт булчин гэж байдаг юм байна. Тэрийгээ бас авахуулж, хавиргаа хадуулна. Дөрвөн төрлийн мэс засал хийлгэнэ дээ. Одоохондоо мэс засалдаа бэлдэж байна. Сарын хугацаанд гармоны бэлдмэл уудаг юм. Энэ нь эр бэлгийн эсийг устгах үйлчилгээтэй. Эр бэлгийн эс устсанаар биен дээрх үс ургалт зогсож, хоолой шингэрдэг юм билээ. Ингэснээр эмэгтэйлэг шинж нь илүү давамгайлна гэсэн үг. Бас хоёр дахь зорилго маань Тайландын трансжендерүүдийн холбооныхонтой уулзаж монголын трансжендерүүдийг Тайландад, Тайландынхыг Монголд урих талаар ярьж байгаа. Энэ зундаа багтааж трансжендерүүдийн шоу зохиож монголчуудын нүдийг бүлтийлгэж, амыг нь ангайлгана. Олон улсын гей миссийн тэмцээнд Монголоосоо оролцуулах талаар ч бас ярилцаж байгаа. Эхний удаад би өөрөө оролцох бодолтой байгаа шүү.

-Өмнө нь манайд хүйсээ солиулах тохиолдол гарч байсан юм болов уу, эсвэл чи анхдагч нь уу?
-Анхдагч гэж хэлж болно оо. Бэлэг эрхтнээ авахуулснаар натурал эмэгтэй хүн болдог. Харин би тасдуулахгүй болохоор жинхэнэ утгаараа Ladyman болох юм. Монголд бол цорын ганц, анхны тохиолдол.
-Хүйсээ солиулах мэс засал хийлгэхэд мэдээж өртөг өндөртэй. Чамайг ивээн тэтгэж байгаа хүн бий юу?
-Мэс заслын төлбөр 15 сая төгрөг. Нуулгүй хэлэхэд өндөр албан тушаал хашдаг нэг хүн надад туслахаар болсон. Тэр хүн маань барилгын чиглэлээр давхар бизнес эрхэлдэг. Одоо нэг хотхон ашиглалтад оруулах гэж байгаа. Бид амрагийн харилцаатай болоод нэг их удаагүй байна. Тэр хүн эхнэргүй, цэвэр гомосекс. Бидний бусдад адлагдахгүйгээр, удаан хугацаанд амьдрах арга маань би эмэгтэй хүн болох. Уг нь Тайландад эр бэлэг эрхтнийг нь авч, сав суулгах мэс засал хийдэг ч одоогоор чанарын хувьд эрсдэлтэй юм билээ. Өндөр түвшинд хийгээд эхлэвэл хийлгэхгүй гэх газаргүй л дээ.

-Зөвхөн мэс заслын зардал 15 сая гэхээр бусад зардалтайгаа нийлээд овоо мөнгө болох нь ээ?
-Мэс засал хийлгэсний дараа эмнэлэгт нэг сарын хугацаанд эмчийн хяналтад байна. Тиймээс манай найз Амрита надад туслахаар хамт явна. Тэгэхгүй бол эд эрхтний наймаа их гардаг юм билээ. Бүх зүйлийг бодолцож үзсэний эцэст Тайландын төв эмнэлэгт хийлгэхээр болсон. Хувийн эмнэлгүүдэд нь зургаан сая төгрөгт багтаад мэс засал хийчихдэг гэсэн ч аюулгүй байдлаа бодоод төв эмнэлгийг нь сонгосон. Зардлын хувьд 20 гаруй сая төгрөг болох байх.

Хүмүүс

27 Comments

  1. Guest says:

    Далд ор

  2. b says:

    надад 2 гомо нз бдаг тэд зугээр энгийн хумуус би эр буруугаар боддоггуй ямар хама бнаа нэг амидарна хэнээс айж имээж явах жум бэ жаргах боломж бвал жаргаад бай

  3. Билл says:

    Сэжгийн бузартай хүүрнүүд Ямар ч хэрэггүй түй түй

  4. bird says:

    энхриймаа чи жаахан юмтай ни ч юмтайдагаа. чиний сэксийн асуудал чинийх. гэхдээ элдэв балай унэн худал ни мэдэгдэхгүй юм яриж явж яадаг байнаа. зарим хумуус ганц насанд яасан ч яадгийн гэхийн, эргээд харамсана гэдгээ мэдэхгүй л байна даа. чи хэн байх ни хамаагуй ч Монголын ирээдүйн залуучуудад чиний уйлдэл муу ур дагавар буу авчраасай билээ, муу юм чамаар л дуусаг.

  5. bird says:

    энхриймаа чи жаахан юмтай ни ч юмтайдагаа. чиний сэксийн асуудал чинийх. гэхдээ элдэв балай унэн худал ни мэдэгдэхгүй юм яриж явж яадаг байнаа. зарим хумуус ганц насанд яасан ч яадгийн гэхийн, эргээд харамсана гэдгээ мэдэхгүй л байна даа. чи хэн байх ни хамаагуй ч Монголын ирээдүйн замуучуудад чиний уйлдэл муу ур дагавар буу авчраасай билээ, муу юм чамаар л дуусаг.

  6. Misheelm says:

    Тэгээд найз залуу нь цэвэр гомосекс юм бол энэ хүн эмэгтэй болчихоор болох л юм байх даа. Тэгээд энэ хүн мэс заслаа хийлгээ юу???

  7. no says:

    энэ ярилцлагандаа худлаа ярьсан юм бишүү. Энхриймаа чинь нэг хэсэг эмэгтэй болж үзлээ, одоо боллоо гээд блогон дээрээ бичсэн байлээшд

  8. cahirmaa says:

    манай монгол шиг цөөхөн хүн амтай гэрлээд гэр бүлээ аваад явчих ухамсар сэтгэхүйтэй эрчүүд улам л цөөрөөд байгаа үед хөвгүүд нь улам л эмэгтэйлэг болоод байвал яах юм болж байнаа. ганц өөрийн жаргалыг бодоод улс үндэснийхээ эрх ашгийг орхигдуулж бас болохгүй шүү дээ. өөрөө тийм байлаа гээд өрөөл бусдыг уруу татаж болохгүй гэж бодож байна

  9. mya says:

    унэхээр зөв зуйл хийж бгаад чини танкс

  10. taragairag says:

    enhriima bi chinii nomiig awii gej bodoj bgal daa tegeed gariin usgiig chin awah gesen yum mail hayag awch bolohuu

  11. asasasasasasas says:

    тэр хун чин уйхийн гишуун биш биз

  12. G says:

    Оо хуссэнээ хийж , өөрөө аз жаргалтай байж чадвал ядийн, дэмжиж байна гэхдээ болгоомжтой юм хийгээрэй, өрөөл татанхай болчив тэ

  13. tuulai says:

    тэмка gyai ta nariin dun bdag bolovsroltoi humuus dox iin esreg em beldmelee gargaj avch chadsan uu ydahgui oyunlag humuus ni uheed duusah baihdaa tegeheer bid metiin teneguud ni yanadaa hahahaha

  14. Amaraa says:

    minii naiz hiilgee hiilge.harin bolgoomjtoi l hiilgeeree

  15. temka says:

    ijilxuistnud jiriin getro xumusig bodwol niigemd ezlex bair suuri medleg ni xamagu iluu ondor tuwshind mergejiltei bolowsroltoi xumus bdag shd bidnii dund neg ch bolowsrolgu xun bdgu tiim bolxor ene nex ix gaj bish bx gj bodoj bn

  16. temka says:

    enxrima ene xumusin yu gj xelxig bitgii togoroi az jargalinxa toloo temtserei.

  17. hjk says:

    huugel sain harj baihaas novshiin garuudaas bolj setgel hurtel taivan baij bolohgui yum daa

  18. Anti GOMO says:

    Ижил хүйстэн бол байдаг л зүйл. Харин хэвийн төвшинөөсөө халиад эхэлбэл новшийн тайланд орон шиг завхай, банзал, булайнуудаар дүүрэн хүний үнэ цэнэ унасан, арчаагүй байдалд хүрчих вий!!! тайланд надад ерөөсөө таалагддаггүй, тай хүүхнүүд бараг бүгд яшка

  19. Anti GOMO says:

    Ижил хүйстэн бол байдаг л зүйл. Харин хэвийн төвшинөөсөө халиад эхэлбэл новшийн тайланд орон шиг завхай, банзал, булайнуудаар дүүрэн хүний үнэ цэнэ унасан, арчаагүй байдалд хүрчих вий!!! тайланд надад ерөөсөө таалагддаггүй, тай хүүхнүүд бараг бүгд яшка

  20. Lonsdale says:

    Ер нь “ижил хүйстэн” хэмээх шинэ нэр томъёо манайд анх бий болж, манин Ганбууш, гомо Нараа нарын хүмүүс олны нүдийг бүлтийлгэж, чихийг нь сортолзуулж байснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Харин одоо энэ нь хэвийн үзэгдэл мэт болж. Гэхдээ сүүлийн үед гей залуус өсвөр насны, царайлаг хөвгүүдээр хүрээгээ тэлсээр байгааг эмгэнэл гэлтэй. Гэвч энэ бол бодит үнэн. Манай улсын хэмжээнд бүртгэлтэй 300 гаруй гей залуу байдаг гэсэн мэргэжлийн байгууллагын судалгаа бий. Зөвхөн бүртгэлтэй нь энэ болохоос биш түүний цаана нууц амьдралаар амьдрагч 3000 орчим гей залуу бий гэсэн албан бус судалгаа байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, биднийг энд ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрөх ёстой, ёсгүй гэж мэтгэлцэж суух хойгуур монголд энэ төрлийн бэлгийн чиг хандлага аль хэдийнэ орон зайгаа үүсгээд нийтийн шоу зохиож, миссээ хүртэл шалгаруултлаа газар авчихаж.
    Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл ижил хүйстэн залуусыг буруутгах аргагүй мэт боловч нийгэмд тарьж буй сөрөг үр дагавруудыг нь тооцвол хүлээн зөвшөөрмөөргүй ч юм шиг. Тухайлбал, царайлаг хөвгүүдийг мөнгөтэй, хөгшин гейчүүд уруу татан буруу замд элсүүлсээр байгаа тухай энэ замд хальтран орсон СУИС-ын оюутан А гэгч харамсан ярьсан юм. Түүний яриаг баталж байгаа юм шиг хэдхэн сарын өмнө Дархан-Уул аймагт есдүгээр ангийн хөвгүүнийг хижээл насны залуу хүчирхийлсэн хэрэг гарсан. Хэрэгтэн нь мөнгөтэй бас эрх мэдэлтэй хүн байсан болохоор хохирогч хүүгийн ар гэрийнхэн цагдаа, шүүхэд хандаад ч хүчрээгүй. Хохирогч хүү одоо насан туршдаа сэтгэцийн өвчтэй болжээ. Дэндүү харамсалтай.
    Энэ мэтчилэн ижил хүйстнүүдийг буруутгах шалтгаан их. Монгол дахь ДОХ-ын вирус тээгчдийн 80 гаруй хувь нь ижил хүйстэн гээд бодохоор … Аймшигтай биш гэж үү. Монголчууд бид нуган үр мэндлэхэд удам залгах хүүтэй боллоо гэж баярладаг. Гэтэл манай нийгэмд “гаж донтнууд” хэмээгдэх ижил хүйстнүүдийг буруутгах уу, эс буруутгах уу. Угтаа аливаа юманд хэмжээ гэж байдаг. Манай улсын хувьд ч энэ асуудлыг нэг тийш болгохын тулд анхаарах цаг хэдийнэ иржээ.

  21. Beegii says:

    Hehe. Bi ch gesen Amerkid boon l gay lesbian naizuudtai, humuus ene ter meddeg. Ted nar zugeer l jiriin humuus, adilhan huistendee l sain bolhoos. End yamar ch muu yum baihguu sh dee. Edniig uzen yadaad baih yamar ch hereg baihguu gej bodoj baina. Ooroo l az jargaltai baival oor humuus bol iluu sh dee.

  22. jij says:

    Lonsdale chinii huuhed ijil huistenee sonirhdog bolchuul chi ingeed uzen yadaad suuj baihu? ed nar chin iim boli gej boldguin za.Londond amidarch bsan humuus yamr yumnii hor urshig medreh gej? Delhiin bvh ondor hogjiltei ornuudad gay lesbian chuud bdag hend ch gai boldguin za!!! huniig aris ongo shashin shutleg belgiin chig handlagaar ni gaduurhaj bgaa garuud hamgiin hooson tolgoitoi haranhui yumnuud bgaa.bi ch bas gay-uudig gudamjind unseltsed guiged bhaar haraad shooldog tehdee ndd yamarch gai boldgui,bas tedniig uzen yadaad baih shaardlaga baihgui..lonsdale chi hodoonii ulaan gatsartai hamuutai hvvhen bha te hahah huh ineed hurchlee

  23. Lonsdale says:

    тэнэгт муу балиар лэйди боё!чи нийгэмд ямар буруу зуйл хийж байгаагаа мэдэхгүй байнуу? Чиний дараа бас баахан олон бацаанууд чамайг дуурайх болно . Энд Лондонд амидарч бсан хумуус л хор уршгийг н ойлгох байх. Юун бас Тайландын гомонуудийг авчрах вээ? Энхриймаа гэчжээ бас оорийгоо балиар новш. Тайландад очоод ухчээсэй муу новш эд эрхтэнээ тонуулаасай! ЭНХРИЙМАА You’re stupid FAG

  24. Sara says:

    oo yamr hamaatain uhsen baas 21r zuund buh l yum il tod bgaa,eniig eserguutsed teneg mangaraar duudaad bgaa garuud yu ch medkui hodoonii maluud…dekhiin hogjiltei ornuud bugd l gaychuud bdag barag shine hogjliin ilerhiilel hunii erhiig deedelsen tomoohon devshil bolj bna yamr hamaatain zugeer bitii uram hugaraarai Enhriima hervee eniig unshval

  25. badgirl says:

    enhriima bi chinii nomiig awii gej bodoj bgal daa tegeed gariin usgiig chin awah gesen yum mail hayag eswel utasiig chin awch bolohuu guij bn

  26. pm says:

    оо яадийн хийлгэ хийлгэ гантс л амидрах юм чин оороо л аз жаргалтай бүал болоо тийм биздээ би

  27. super says:

    WTF!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.