Өөрийгөө хайрлаж сур!
Бүсгүй та сэтгэлт хархүүтэйгээ загас наадуулжээ гэж бодъё! Гэтэл өнөөх шагшиж яриад байдаг янаг тачаангуйн амт шимт бал бурам гээч элдэв сайхан юмыг та ер олж мэдэрсэнгүй. Харин ганцаараа байхдаа бол яаж ийгээд л аргалаад өөрийгөө дур тавиулж хүслээ хангадаг байсан шүү дээ. Энэ удаа яагаад ийнхүү бүтэлгүйтэв? Тэр танд таалагддаг, та түүнд ухаангүй хайртай гэвэл… Гэвч бүсгүй минь бүү гутар. Янаг тачаангуйн амт шимтийг мэдрээгүй, олж амсаагүй чинь таны буруу биш. Цаадах чинь таныг “нээхийг” хичнээн их хүсэж байлаа ч үнэндээ түлхүүр тааруулж чадахгүй байгаа хэрэг. Гэхдээ та хоёрыг дэмий цаг нөхцөөжээ гэж хэлэх гэсэн юм биш шүү.
Эмэгтэйчүүдийн 55.6 хувь нь дур тавиагүйдээ гуньж гутрах нь байтугай огт сэтгэл зовдоггүй болох нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ таныг тэдний тоонд орохгүй байх гэдэгт итгэж байна. Тийм учраас яриагаа цааш үргэлжлүүлье. Хүүхнүүд, эр хүнтэй хавьтаад дур хүслээ хангаж чадахгүй байгаад олон хүчин зүйл нөлөөлдөг юм. Нэг хэсэг нь хүүхнүүдээс болдог. Жинхэнэ оргилдоо хүрч зохих ёсоороо дуусаагүй хурьцалд та эхлээд сэтгэл гонсгор хоцорно. Дараа нь бухимддаг, бүр сүүлдээ сексийн тухай бодохоос дургүй чинь хүрдэг болно. Ингээд та өөрөө өөрийгөө дарамтанд оруулж, бие сэтгэлээ хийх дэмий зовооно. Үүгээрээ та дурлалын хишиг, янаглахуйн бал бурмыг хүртэх хувьгүй нэгний тоонд зүй ёсоор орно.
Яагаад ийм байдалд хүрэв ээ? Үүний хариулт тун энгийн юм. Яанаа дуусгаж чадахгүй нь аятайхан дуусгах юмсан… гэж хэт хүчлэн бодсоноос л хамаг юм эсрэгээр эргэдгийг хүүхнүүд тэр бүр анзаардаггүй. Аливаад дэндүү хичээх нь биеэ хэт барихын эхлэл болдог юм шүү дээ. Тийм учраас дур тавих урлагт суралцъя гэвэл юуны урьд бие сэтгэлээ бүрэн гүйцэд сул, тайван байлгаж сурах хэрэгтэй.
Нэрт сэтгэл зүйч эрдэмтэн Вильгелм Рейч өөрийн номондоо Эмэгтэйчүүд хурьцал үйлдэх үедээ өөртөө “хуяг” нөмөргөчихдөг учир дур тавьж чаддаггүй…” гэж бичсэн байдаг. Энгийн хэллэгээр ийм ойлгомжтойгоор хүний дутагдлыг ингэж оновчтойгоор хэлсэн явдал тун цөөхөн дөө. Өөрийн галбир төрхөө голж, гоо үзэсгэлэнтэй төрөөгүйдээ гутрах, бие эрхтнийхээ тэгш сайхан бусад эмзэглэх тухайлбал майга хөл, унжуу хамар, хэт махлаг, том шанаа, нүүрний сэвх, өөрийгөө ямагт хүнээс дор үзэж, бусдыг өөрөөсөө илүү хэмээн бодож гоморхох зэрэг нь эмэгтэйчүүдийн хувьд хамгийн том дутагдал юм.
Сэтгэлдээ иймэрхүү хямарч байдаг эмэгтэй хэзээ ч сэтгэл дүүрэн байж үзээгүй байдаг. Энэ нь тухайн эмэгтэй өөрийгөө хайрлахгүй, өөрийгөө хүндлэхгүй байна гэсэн үг юм. Шуудхан хэлэхэд бүсгүй та өөрийг тань янаглан таалагч хархүүгээ хайрлахаасаа өмнө өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй юм. Хурьцал үйлдэхийнхээ өмнө өөрийгөө бэлдэж биеэ суллаж, санаа сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй. Энэ бүхэн танд л хэрэгтэй шүү дээ. Харин цаад хархүүд чинь бол огтхон ч хэрэггүй. Түүнд ганцхан таны турьхан хонгор, танхилхан бие цогцос чинь эхээс төрсөн чигээрээ л хэрэгтэй. Дашрамд хэлэхэд үзэсгэлэн төгөлдөр бие цогцосгүй байлаа ч тансаг ялдамхан үнэртэй байна гэдэг бүсгүй хүний бас нэг гайхамшигтай давуу тал гэдгийг ямагт санаж яваарай. Цаад эрчүүд чинь нохой шиг үнэрч гэдгийг бас санаж явахад илүүдэхгүй.
/Хань/
4 Comments
гэхдээ ганц эмэгтэйчүүдээс шалтгаалахгуйшдээ. эрчүүд ч гэсэн цэвэрхэн бх хэрэгтэйшдээ. буур заваан эрэгтэйчүүд хуртэл бдаг шуу дээ. яс юман дээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс ч бохир бдагийг хэнч угуй гэхгви л бхдаа
үнэн шдээ. гэхдээ эрчүүд минь эмэгтэйгээ тавиулах гэж хэт их хичээх хэрэггүй шүү. тэгж хичээж байгааг чинь мэдсэн эмэгтэй тавьдаггүй.
mgl oxiduudaa neeree tseverhen baildaa zarim oxid denduu bdag shuu … tseverhen huuhen gedeg ali ali taldaa tseverhen baihiig heldeg shuu dee ohidoo amjilt ta nar tsetseg shig bval erchuud bid chine hurhees aidag ym shuu dee…bas zarim ohiduud uursdiiguu yu gej boddogiin tamhi tataad l heniig duuraigaad bgaan buu med , er hun bol tom ym yrisan hip hop nch buu med rock ni ch buu med sonin styletei humuus olon bolj bnaa uuniig ys yman deer ehneree bolgoh er tsuuhen bdag ym shuu ali boloh emegteileg tsever echemhii mongolooroo bgaaraai ohidoo ta nar mini MONGOLIIN IREEDUI YM SHUU
хэн хэн хичээх хэрэгтэй шүү