Дур тачаалын хоолны дэглэм

89585277

Хоол зүйчдийн үзэж буйгаар тусгай хоолны дэглэм баримталснаар бэлгийн дур хүслийг бадрааж болох гэнэ. Түүнээс гадна секс нь биеийн галбирт ч эерэг нөлөөлдгийг бүү март. Эрчүүдэд аминчлан шивнэхэд виагра зэрэг сэрэл өдөөгч эмийг хэрэглэхийн оронд хоолны зохих дэглэм баримталбал биед сайн шүү дээ. Хэрэв та хоолны цэсээ бидний зөвлөснөөр өөрчилбөл 2-3 сарын дараа хоёр дахь бал сараа өнгөрүүлэх болно. 

Домогт Клеопатра мэргэн ухаан, гоо үзэсгэлэнгээс гадна эрчүүдийн дур хүслийг өдөөх урлагийг төгс эзэмшсэнээрээ алдартай. Түүний гол нууц нь бэлгийн асар их дур хүсэл байсан гэдэг. Илчлэг багатай, төрөл бүрийн хоол хүнс хэрэглэж заншвал бэлгийн чалх ч сайжирна. Ер нь витамины дутагдал болон нэгэн хэвийн хооллолт сексэд сөрөг нөлөөлдөг билээ. Илүүдэл жин бэлгийн чадавхийг бууруулахаас гадна зүрх, судсанд сөрөг нөлөөлдөг тул юун секстэй мантай болно.

Е витамин: Сексийн витамин болох Е нь самар, шар буурцагны шош, хивэг, нэвс, бүдүүн гурилын талханд агуулагддаг.
С витамин: Хүсэл тачаалыг өдөөхөөс гадна дур тавилтыг уртасгадаг. Та нимбэг, жүрж, нэрс, улаан лооль, киви, амтлагч ногоо, түүхий байцааг заавал хэрэглэ. Хайртдаа элгээр хоол хийж өгөөрэй.
Фосфор: Өдөр тутам загас ид. Хааяа ч болсон малтуу мөөг (трюфель), далайн хавчтай хоол амтал.
А, В витамин: Эдгээр витамин таныг сайн амраг болгоно. А, В витаминууд бэлгийн дааврын синтез, эр даавар буюу тестостероны ялгаралд нөлөөлдөг аж. Лууван, амтат чинжүү, нанжин чавга, усан үзэм, шийгуа, амтат гуа, үхрийн элэг, сүү, цөцгий, аарц, бяслаг, өндөг, гадил сайн ид. Хясаанд агуулагддаг цинк нь эр дааврын синтезэд хэрэгтэй. Франц эрчүүд өдөр бүр хясаа иддэг учраас дэлхийн хамгийн шилдэг амраг гэж тооцогддог юм байна.

Энэ хоолны дэглэмийг сахиж байхдаа гурилан бүтээгдэхүүн, утсан хүнс, мөн архийг цээрлэ. Төмс, кофе, кола, какао ч болохгүй. Ногоотой шөл (мөн хүйтэн шөл), самар, жимс жимсгэнэ, загас, далайн гаралтай бүтээгдэхүүн их хэрэглэ. Тамхиа хая. Хэтрүүлж идэж хэрэггүй. Түүний оронд хоногт 4-8 удаа бага багаар идэж занш.

Давс, элсэн чихэр ихэдвэл бэлгийн дур хүсэлд сөрөг нөлөөтэй. Иймээс орлуулагч хэрэглэ. Майонез, тослог сүмс болон ер нь хурц хоолноос зайлсхий. Биеийн хаягдал шаарыг гадагшлуулж, жингээ хэвийн хэмжээнд барь. Мэдээж та энэ хоолны дэглэмийг удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд үр дүнгээ өгөхийг анхаар.

Экспресс дэглэм: Ажлын хэт ачаалал, стресс, мөн өөр нутагт очсоны дараа цаг агаар солигдсоноос болоод дур хүсэл төрөхгүй бол эмийн сан рүү гүйхийн оронд энэ дэглэмийг баримтлаарай.

Эхний өдөр:

Өглөө: Шинэ жимс, йогурт залаат ургамал (амуу тариа)
Өдөр: Гахайн утсан махтай талх эсвэл швейцарь бяслаг ба амуу тарианы талх
Үдэш: Брокколи байцаатай шарсан тахиа, салат.
Хоёр дахь өдөр:
Өглөө: Хиам, улаан лоольтой шарсан өндөг, сонгино, чинжүү.
Өдөр: Ногооны бялуу, шинэ жимс.
Орой: Ногоо, аяга будаа.
Гурав дахь өдөр:
Өглөө:Хоёр өндөг.
Өдөр: Тахианы цээж, ногооны хачиртай.
Орой: Чидун жимсний тостой грек салат.

2 Comments

  1. Tergel says:

    Taalagdlaa turshij uznee

  2. barilgachin says:

    За даа ингэж ч хооллоно гэж юу байхав дээ. Хоногийн хоолоо арай гэж залгуулж байхад.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.