Мэдээж хайр сэтгэлийн явдал нь адармаатай хэцүү асуудал. Зарим эрчүүдтэй-хайр сэтгэлийн холбоо тогтоох аргагүй тийм нөхцөл байдал үүсдэг. Хэрэв хайртай залуу чинь танд доорх байдлаар хандаж байвал бол харьцаагаа шууд таслаарай.
– Өөрөө тан руу эхэлж утасддаггүй бол,
– Ямар ч санаачлага гаргадаггүй бол.
– Тэр таныг огтхон ч сонсдоггүй бол,
– Эмзэг хөндүүр сэдвээр ярилцахаас үргэлж зайлсхийдэг бол,
– “Би чамд хайртай” гэж хэлдэггүй бол,
– Магтсан үг хэлэх дургүй бол,
– Таныг найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ танилцуулдаггүй бол,
– Үргэлж ямар нэг шалтаг, шалтгаан заавал олж хойшлуулдаг бол,
– Сексийн харьцаанд орох өмнөх үеийн оршил хийдэггүй бол,
– Сексдэх үедээ үнсэх, таалах, ялдам үг хэлэх гэх мэт зүйлийг огт тоодоггүй бол,
– Секс хийсний дараа цаашаа хараад унтаад өгдөг бол,
– Сексээс таашаал авч чадаагүй байгааг чинь сонсох маш дургүй, эмзэглэдэг бол,
– Хамаг учир чамд л байна, бусад эмэгтэйчүүдэд ийм асуудал байдаггүй гэх мэтээр уцаарладаг бол,
– Танд ахуйн болон ажил төрлийн, амьдралын гээд ямар нэгэн дэмжлэг туслалцаа гарвал тэр хэзээ ч тусладаггүй,
– Баяр ёслол, тэмдэглэлт явдлын үед танд баяр хүргэдэггүй бол,
– Танд баяр ёслолын үеэр бэлэг өгөх, урих зэргийг яагаад ч юм мартчихдаг бол,
Жижиг гэлтгүй иймэрхүү зүйл нь хүний сэтгэлийн мөн чанарыг илэрхийлдэг нь нэгэнт тодорхой болсон. Хэрэв бүсгүй таны хайртай гэх залуу чинь иймэрхүү байдал гаргадаг бол харьцаагаа удаан үргэлжлүүлэх хэрэггүй шүү. Шууд харьцаагаа таслахыг, зөвлөж байна.
/Хань/
3 Comments
минийх лав зарим ни таарахгуй л юм б.а.энэ зоволгоог уншааад харитсаагаа тасаля доо тэгвэл хэ хэ
Секс хийсний дараа цаашаа хараад унтаад өгдөг бол энэ таарчлаа бусдаар ок
Хэхэ эдгээрийг бүгдийг нь хийдэггүй бол салах юм уу? Би лав зарим нэгийг нь хийж байгаагүйл юм байна. Би чамд хайртай гэдэг үгэнд харамч байгаарай