Секс бол спорт биш

2550345

Секс бол урлаг. Та бэлгийн амьдралаа богино байгаасай гэж хүсээгүй л бол сексийн гол “дайснуудтай” нүүр тулан тэмцэх хэ­рэгтэй. Сексийг механик үйлдэл маягаар ойлгох нь бас л хортой. Хэрэв сексийг хүсээгүй үедээ спорт адил эсвэл биеийн хүчний зайлшгүй хийх дасгал мэт байнга хийх нь аюултай гэнэ. Танд хачирхалтай санагдаж магадгүй ч сексийн “number one” дайсан бол толгой. Гэхдээ энэ нь мэдээж шилжсэн утгаар. Та хийсвэрлэн бодох, мөрөөдөх эрхтэй ч энэ нь таны сексийн амьдралтай зөрчилдөхгүй байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл мөрөөдөл чинь сэтгэл санаанд ч, секст ч аль алинд нь таашаал өгдөг байх ёстой ажээ.

Таргалалтын хамгийн хор уршигтай тал нь сексийн чадварыг огт анзаарагдамгүйгээр, аажуухан бууруулах явдал юм. Та хэр тарган байна төдий чинээ “чадлыг” чинь авч одох болно. Энэ нь ша­таар өгсөх, дэлгүүр хэсэх, гэрийн ажил хийх, ажил гээд бүхий л зүйлд хамаатай асуудал болж хувирна. Орон дотор ч мөн адил. Секс ч гэсэн нэгэн төрлийн хүнд хөдөлмөр.

Шар айрагт дурлагсдын дотор бэлгийн дур хүсэлгүй болсон хүн олон тохиолддог гэнэ. Эрдэмт­дийн судалгаа их гунигтай үр дүнд хүрчээ. Энэ хорвоо дээр сексээс таашаал авч чаддагүй хамгийн азгүй “махбодь” бол архичин нөхөртэй эмэгтэйчүүд аж. Ийм эмэгтэйчүүдийн тачаангуй байдал, дур хүсэл нь уур бухимдал, сэтгэл гутралаар солигддог. Архийг долоо хоногт нэг удаа гэсэн давтамжтайгаар хэрэглэж эхэлсэн тэр мөчөөс эхлэн орон дотор чинь асуудал үүссэн гэж ойлго. Үүнээс гадна шар айраг нь эстроген хэмээх даавар агуулдаг тул хэвлий, ташаа, өгзгөөрөө өөхөлж таргалахад хүргэдэг байна. Тамхи нь судасны ханыг бөглөж, урсгалыг удаашруулснаар эд эрхтэнд хүрэх цусыг хаадаг байна. Энэ нь эр хүний хүч тэнхээ, бахархлын бэлгэ тэмдгийн үйл ажиллагааг 87 хувиар бууруулдаг ажээ. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан дүгнэлт. Энэ нь эмэгтэй хүнд ч хамаатай гэнэ. Тамхи татдаг эмэгтэйчүүд хэтэрхий эмзэг, мэдрэмтгий болдог аж.

Байнга кофе уух нь судсанд сөрөг нөлөөтэй. Энэ нь эмэгтэйчүүдэд зүрх хүчтэй савлах зэргээр мэдрэгддэг.

Эм бэлдмэл нь нэг талаар эмчилгээний ач тустай ч нөгөө талаар тайвшруулах, булчин суллах үйлчилгээтэй. Ялангуяа чихрийн шижингийн эмчилгээний үед эрчүүд хянамгай хэрэглэх нь зүйтэй гэнэ. Харин эмэгтэйчүүдийн гэдэс дотрыг хямраах аюултай аж.

3 Comments

  1. sport says:

    тийм ээ сэx бол спортийн уралгийн тэнгэрлэг нэг xэсэг ,

  2. xxxx girl. says:

    medehgvieee ihenh hovgvvd zaluuchuud l sex bol sport geedl bdiin bi barag tegj oilgosoon zvgeerl sport yum bh gj….

  3. MUUNUU says:

    тиймшд 2 хун 2лаа хуссэн тохиолдолд л сайхан шуу дээ утга учиртай болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.