Хүүхнүүд хайртай залуугаа ямархуу хүн болохыг нь олж мэдэх гэж ихэд хичээдэг нь хоёргүй үнэн билээ. Харамсалтай нь тэд далдыг харагч биш болохоор чухам хэн гэгчтэй хайр сэтгэлийн холбоотой болсноо мэдэх тийм ч амаргүй. Хүнийг таамаглал төдийгөөр таних олон арга байдаг. Тухайлбал гадаад байдлаар нь, явдал суудлаар нь, хэл яриагаар нь, бичиг үсгээр нь, ус гэзгээр нь, өмссөн хувцасаар нь, гартаа барьсан зүйлээр нь, идэж ууж байгаа байдлаар нь, дуртай хоол ундаар нь гэх мэт.
Тэгвэл эр хүнийг унтаж байгаа байдлаар нь бас хэн болохыг нь таньж мэдэж болдог ажээ. Яг одоо хажууд нь тайван нойрсож байгаа хайртай залуугаа хараад бидний амьдрал ямар байх бол гэсэн бодол эмэгтэй хүн бүрт төрдөг нь нууц биш юм. Хэрэв бүсгүй та хайртай залуугаа хэн болохыг нь мэдэхийг хүсэж байгаа бол яаж унтаж байгааг нь сайтар ажигла. Эр хүний зан чанар түүний унтаж байгаа байдлаар нь илэрдэг болохыг эрдэмтэд аль хэдийнэ олж тогтоосон байна. За ингээд шинжих ажлаа эхлэе.
Хайрт чинь дэрээ тас тэврээд хөлөө нугалж, эвхэрч унтах дуртай бол гомдомтгой эрчүүдийн бүлэгт хамаарна
Хэрэв та ийм эртэй хувь заяагаар таарч, хайр сэтгэлийн холбоотой болсон бол бүсгүй та түүнтэй маш болгоомжтой харьцахыг хичээгээрэй. Учир нь ийм бүлэгт хамаарагддаг эрчүүд маш амархан гомддог, тун эмзэг хүмүүс байдаг.
Ийм эрчүүд өөртөө итгэлтэй байж чаддаггүй нэг том дутагдалтай. Тэд аливаа шинэ зүйлийг эхлэхийн өмнө үр дүнгийн талаар хангалттай мэдээлэл авч, үнэн зөв гэдэгт нь бүрэн итгэсэн хойноо л хүлээн зөвшөөрдөг зантай.
Эндээс харахд таны хайртай залууд өөртөө итгэх итгэл дутагдаж байна. Иймд хайртай залуугийнхаа өөрийгөө үнэлэх үнэлэмж, итгэл сэтгэлийг нь бага зэрэг хөөрөгдөж байхад гэмгүй шүү гэдгийг зориуд сануулъя.
Хайрт чинь хоёр гараа нугалаад хацраа дэрлэж, хажуугаараа унтах дуртай бол нууцлаг эрчүүдийн бүлэгт хамаарна
Хэрэв таны хайртай залуу чинь дээр дурдсан байрлалаар унтах дуртай бол нууцлаг хүмүүсийн нэг гэдгээ илтгэж буй хэрэг. Ийм хүн амьдралд ховорхон таардаг. Тэд хайр дурлалд тийм ч эрээ цээргүй ханддаггүй, Бас хайр дурлалыг тэд тоглоом шоглоом болгодоггүй. Тийм хүмүүс өөрийнхөөрөө чөлөөтэй байж чаддаггүй нэг том дутагдалтай. Тэд унтахдаа дэргэдээ байгаа бүсгүйг шахаж, унтах нойронд нь саад болох вий гэж эмээсэн байдал үзүүлдэг.
Хайрт чинь түрүүлгээ харж орныхоо хамаг зайг эзлэн унтдаг бол түрэмгий эрсийн бүлэгт хамаарна
Унтахдаа ч түрэмгий байдал гаргадаг ийм эрчүүдийн зан араншин амьдрал дээр ч энэ байдалтайгаа яг адилхан байдаг. Тэд өөртөө таалагдсан бүсгүйнхээ сэтгэл зүрхийг бүрэн эзэмдэх дуртай. Ийм бүлэгт хамаарагддаг хүмүүс өөрийгөө бүхнийг хөдөлгөгч гол хүч гэх мэтээр ойлгож бусдад ч тэгж ойлгуулахыг хичээдэг. Тэд хүссэн бүхнээ гүйцэлдүүлж чаддаг. Хэдийгээр танд таалагдахгүй байлаа ч тэр нэг л мэдэхэд таныг өөрийн болгоод өвөртөө оруулаад авах вий. Үүнийгээ та өөрөө ч сэхээрч амжихгүй. Энэ бүлгийнхэн барьж авснаа тавьж алдах дургүй зантай бөгөөд, энэ занг нь засаж авна гэсэн ойлголт даанч байхгүй.
Хайрт чинь эгц дээшээ хараад гараа алдлан толгой дээрээ тавьж унтдаг өөртөө итгэлтэйн шинж
Ямар ч эр хүн өөртөө итгэлтэй байхыг хичээдэг. Энэ бол мэдээж эрчүүдийг үнэлэх том шалгуур. Ер нь өөртөө итгэлтэй эрчүүд хүмүүсийн анхаарлын төвд байхыг эрмэлздэг зантай. Тэд үүгээрээ манлайлагч байх боломжтой. Та хайртай залуугаасаа иймэрхүү зан чанарыг анзаарсан уу? Энэ бүлгийг эрчүүд унтаж байхдаа ч өөрийгөө бусдад нээлттэй байлгаж чаддаг онцлог хүмүүс. Тэд өөртөө итгэлттэй, бусдад нээлттэй байхын хэрээр сексийн харьцаандаа илүү чадамгай байдаг. Тэд элдвийг сэдэж, шинэ санагдсан бүхнээ турших дуртай байдаг.
2 Comments
манай хун тэгээд энэ бух байрлалуудаар ээлжилж унтаад байна, али булэгт н оруулах уу?
үнэн шдээ сайхан мэдээлэл байна баярлалаа сэксийнхээн