Т.Намжил: Монгол гэр бүлд задрал үүсч байна

namjilГэр бүл судлаач, шинжлэх ухааны доктор Т.Намжилтай гэр булийн асуудлаар талаар ярилцлаа.

-Та хэдэн жил гэр бүлийн талаар судалгаа хийж байна вэ?

-Би Улсын Багшийн дээд сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн. 1994 онд “Монголын түүхийн хичээлд эх оронч уламжлал ашиглах” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. 1995 оноос гэр бүлийн судалгаа хийж эхэлсэн юм. Монголын гэр бүлийн уламжлал, хүмүүжлийг судалж, дараа нь Азийн орны гэр бүлийг судалсан. Тэгээд үүнийгээ харьцуулж үзсэн дээ. 1997 онд Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, гэр бүлийн чиглэлээр 15 жил ажиллаж байна. Эхэндээ Монгол гэр бүлийн уламжлалыг судлая гэж бодсон. Уламжлалыг нь судлаад ирсэн чинь одоо цаг руу ороод ирж байгаа юм. Одоо цагаа судлахаар цаашдаа ямар байх бол оо гээд түүхийн гурван цаг дээр судлах болсон доо.Тэгээд судалгаан дээрээ үндэслээд “Монгол гэр бүл” гэсэн цуврал ном гаргаж байгаа.

-Ингэхэд дэлхий дахинд гэр бүл судлал хэзээ үүссэн юм бэ. Монголд хэдий үеэс гэр бүлийн талаар судалж эхэлсэн бэ?

-Дэлхий дахинд гэр бүл судлал үүсээд 140 гаруй жил болж байна, Харин манайд бол үүслийнтөдийл байна. Гэтэл улс орон маань хөгжиж Монгол гэр бүлийн амьдралын хэмнэлд өөрчлөлт ороод байдаг. Үүнийг аихаарч судлах шаардлага гарч байна. Тэгэхгүй бол гэр бүлийн хариу өгөх ёстой асуудалд хариулж чадахгүй болж, сөрөг асуудлууд их гарч байна. Тиймээс би судлаач хүний хувьд сүүлийн 15 жилээ энэ ажилд зориулж явна даа. Ер нь хот хөдөөгүй асуудалгүй гэр бүл гэж байхгүй болж. Яахав амьдрал нь болж байгаа ч гэсэн гэр бүлийн хувьд асуудал байна. Нөхөр, хүүхэд, эсвэл хадам, бэр, хүргэн хоорондын харилцаанд ямар нэгэн зөрчил байдаг. Бүр нарийн төвөгтэй асуудал ч байна. Тэгээд энэ бүгдэд анхаарч хариу өгөх үүднээс “Монгол гэр бүл” хэмээх цуврал 14 ном бичлээ. Мөн иргэдийнхээ гэр бүлийн боловсролд зориулж 2005 оноос “Монгол гэр бүл” гэсэн сэтгүүл гаргаж байна.

Асуудалд тэр болгон ном сэтгүүл хариу өгч чадахгүй. Тиймээс гэр бүлүүдэд зөвлөгөө өгөх мэргэжилтэй хүн хэрэгтэй гэж үзээд 2003 оноос Монголд анх удаа гэр бүлийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Улаанбаатар дээд сургуульд гэр бүл судлалын ангийг нээж одоо гурав дахь төгсөлтөө хийж байна.

-Гэр бүл судлалын мэргэжилтэн заавал хэрэгтэй гэж үү. Сэтгэл зүйчид зөндөө байгаа шүү дээ?

-Сэтгэл зүйчид энд бүрэн ажиллаж чадахгүй байна. Мэргэжлийн хүн гарч байж л асуудалд хариу өгөх шаардлагатай болохоор гэр бүл судлалын мэргэжилтэн нийгэмд хэрэгтэй байгаа юм. Зүгээр эмээ, өвөө, аав, ээж ч юм уу сэтгэл зүйчид гэр бүлийн энэ асуудалд хариу өгнө гэвэл чадахгүй байна. Амьдралынхаа туршлагаар тэгдэг, ингэдэг гэж хэлэхэд болохгүй болчихоод байна. Яагаад гэвэл Монгол орны өнөөгийн дотоод болон дэлхий дахины нийгмийн байдал эрс өөр болчихсон. Тэр өөрчлөлтүүд гэр бүлийн амьдралд шууд тусч байна. Энэ бол зүгээр нэг, хоёр жилийн асуудал биш. Монголын ард түмэн байгаа цагт гэр бүлийн асуудал байж л таарна.

-Манай залуучууд гэр бүлээ зохиохдоо яг юун дээр алдаад байна вэ?

-Ардчилал өрнөсөн сүүлийн 20-иод жилд залуучуудын хувьд ханиа сонгож амьдрах нь нэгдүгээр зэргийн асуудал болж байгаа, Амьдрал ынхаа ханийг яаран сонгож байгаа нь манай залуучуудын хувьд хамгийн том алдаа болж байна. Бараг л өчигдөр хараад өнөөдөр сууна гэх болж, Яахав багаасаа нэг дор, бие биеэ мэддэг нутаг усныхан сууж байгаа бол өөр хэрэг. Яаран сууж байгаагийн уршиг нь хоёр хүн бие биенээ таниагүй учраас дасан зохицож чадахгүй. Ингээд л салахаас өөр аргагүй болдог. Хоёрдугаарт миний ханилах гэж байгаа хүн аль нутгийн ямар удамтай хүн бэ гэдгийг судлалгүйгээр сууж байна. Бүр хамаатантайгаа ч гэрлэж байна шүү дээ. Гэр бүл болоход тулгарч байгаа бас нэг асуудал бол хоёр хүний нийгмийн ялгаа байдаг. Боловсрол, эдийн засаг ч юм уу. Маиайхаар бол баян хоосны ялгаа гэж ярьдаг. Эдийн засгийн талаар давуу эрх эдэлж байгаа хүн чинь нөгөө хүндээ дарамт үзүүлдэг. Тэгээд гэр бүлийн дотор тэгш биш харилцаа гарч байгаа юм. Энэ бүхнийг анхаараагүйгээс манай залуу гэр бүлүүд алдаж байна.

-Та сая яриандаа Монгол гэр бүлд нарийн төвөгтэй асуудал ч байна гэлээ. Тэр асуудал нь чухам юу вэ?

-Энэ голдуу дунд насныханд тохиолддог. Монголд дунд насныхны гэр бүлийн салалт ихэсч байна. Нууц амраг, хамтран амьдрагчид үүслээ. Энэ чинь юунаас болж байна вэ гэхээр нэг талаараа бэлгийн амьдралтай шууд холбоотой. Сексийн чадамж, ханамж аль нэг талаасаа дутсанаас асуудал үүсдэг. Тийм болохоор манай залуучууд гэр бүл болоод тав, арван жил боллоо. Ямар салах юм биш дээ гэж бодож болохгүй. Бүр юугаар ч дутаагаагүй хүссэн бүхнийг нь авч өгөөд байхад 15 жил ханилсан эхнэр маань намайг хаяад явчихлаа гээд ирж байсан хүн ч бий. За суучихлаа, ингээд хүүхэд гараад болдог юм гэж боддог. Тэгвэл тийм биш заавал өөртөө болон ханьдаа анхаарал тавьж энэ маань яаж байна, би ямар дутагдалтай хандаж байна вэ гэх мэтээр байнга анхаарч гэр бүлийнхээ боловсролд анхаарал тавьж байх хэрэгтэй. Хоёрдугаарт гэр бүлийн орчин маш чухал. Аав, ээж, эмээ, өвөө, бүр цаашлаад хадмуудын орчин нөлөөлөөд тэдэнтэй харьцах харьцаа нь гэр бүлийн тогтвортой бус харилцаанд нөлөөлж байдаг. Манай зарим хадмууд хүргэн, бэрээ их хатуу барьдаг захирдаг, цалин мөнгийг нь хурааж авдаг, байнга мөнгө төгрөгөнд нь хяналт тавьдаг. Ямар ч амьдралын туршлагагүй хүргэн, бэрээ хэзээний туршлага суусан хүн шиг харьцаг. Ямар ч үлгэргүй хадмууд олон байна.

-Тухайлбал юун дээр манай ахмадууд үлгэр дууриал үзүүлж чадахгүй байна вэ?

-Гэр бүлийнх нь амьдралд оролцдог юм байж. Бүр нийлээд архидаж байна шүү дээ. Энэ бол хэзээ ч Монголд байдаггүй, зай барьж байх учиртай ёс байхгүй юу.

-Хараад байхад манай эмэгтэйчүүд амьдралынхаа гол ачааг нь үүрч байх шиг ээ. Гэр бүлд эр хүний гүйцэтгэх үүрэг чухам юу юм бэ?

-Дээр үеэс манайд гаднах ажлыг эр доторх ажлыг эм мэднэ гэж үздэг байсан. Тэр бол тухайн үедээ яригдаж байсан асуудал. Одоо бол тэс өөр болсон. Тэгэхээр өнөөдөр чинь их сонин үе болж байна шүү дээ. Нөгөө эр хүний хийх ажлыг чинь эмэгтэй хүн нэг товчлуур дарах төдийхнөөр хийж байна. Бараг л эр хүний хийх ажил гэж байна уу, үгүй юу. Гэр оронд ч гэсэн ялгаагүй.Тийм болохоор эрх тэгш үүрэг болон харилцаа хамгийн чухал. 140-өөд жилийн өмнө гэр бүл судлаач Америкийн эрдэмтэн Луис Генри Моргон гэж хүн хэлсэн байдаг. Гэр бүлийн дөрөв дэх үе дуусч байна. Одоо тав дахь үе ирэх болно гэж. Моргон бол капиталист үед амьдарч байсан хүн. Тэр үед хөрөнгөтэй эрчүүд нь эмэгтэйчүүдээ дарангуйлж давамгайлж байсан. Тэгэхээр тав дахь үе нь одоо эхэлж байна.

-Дөрөв дэх үед эрчүүд давамгайлж байсан юм байж. Тав дахь нь эмэгтэйчүүдийн үе гэж үү?

-Энэ үе бол эмэгтэй хүн эдийн засгийн дарамтанд орохгүй болсон үе. Манайд ийм жишээ зөндөө байна шүү дээ. Улс төр, урлаг, спорт, бизнес гээд бүх тал дээр эр хүнийг харахгүйгээр өөрөө шийдэж байиа. Чухам эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хараат бус болсон цагт л жинхэнэ хайр сэтгэлийн асуудал бий болдог. Энэ бол манайд эхэлж байна. Гагцхүү үүнийг эмэгтэйчүүд зөв авч гарах хэрэгтэй. Урьд нь дарлагдаж байсан одоо эрхээ эдэлнэ гэхээр эргээд л зөрчил үүснэ.

-Залуу гэр бүлүүд маань хүүхдээ өсгөх тал дээр юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Одоо бол манай залуучууд өглөө гэрээсээ гараад орой орж ирдэг болж. Хүүхдийг өвөө, эмээ нар нь л өсгөдөг. Хөгшчүүл яахав ямар ч байсан өлсгөхгүй, дааруулахгүйгээр хүн болгоод л өгдөг. Харин хүүхэд өсгөх бол их нарийн асуудал байхгүй юу. Энэ бол эцэг, эхээс шууд хамааралтай, Ядаж хүүхдийнхээ юу хүсч мөрөөдөж явдаг талаар үгийг нь сонсох хэрэгтэй. Хүүхэд өсгөхөөс гадна хүүхэд олох мөч их чухал байдаг.

-Хүүхэд олох мөч гэдгээ тодруулахгүй юу?

-Хот, хөдөө явж байхдаа хүүхэд төрүүлсэн эхчүүдээс асуухад төрүүлэх гэж байгаа хүүхдээ хэдний өдрийн хэдэн цагт олсон гэдгээ мэддэггүй. Нэг мэдсэн чинь хүүхэдтэй болчихсон байсан болохоор гаргаж байна гэж хэлдэг. Хүүхэдтэй болно гэдгийг явж байгаад хийдэг ажил биш. Сайн цаг мөчлөгийг харж байгаад хүүхэдтэй болох хэрэгтэй. Орчин үеийн хэллэгээр бол нөхөн үржихүйн төлөвлөлт гэж хэлээд байгаа юм. Жишээлбэл Co лонгост бол 21 хоног бэлд дэг. За энэ жил хоёулаа хүүхэдтэй болно гэж төлөвлөсөн бол 21 хоногийн өмнөөс бие, сэтгэл гээд бүх зүйлээ бэлддэг. Архи, тамхи болон бусад бусармаг бүх эүйлийг орхих жишээтэй. Энэ бол сайн сайхан хүүхэд гapгахдаа бэлтгэж байгаа хэрэг юм. Хүүхэд эхийн хэвлийд ямар байсан яг түүнийгээ дууриадаг гэдэг нь шинжлэх ухааны үндэстэй, нотлогдсон зүйл.

-Та Монгол гэр бүлийн уламжлал, орчин үе, цаашид ямар байхыг нь судалж байгаа гэсэн. Цаашид Монгол гэр бүл ямар байх төлөв тэй байна вэ?

-Ойрын 15 жилд Монгол гэр бүл нэлээд төвөгтэй байдалд орно. Сөрөг асуудал их гарна. Монгол улс залуужиж байна. Магадгүй 15 жилийн дараа эргээд хөгшрөлт явагдана. Залуучууд их биеэ даах шинж ажиглагдаж байна. Энэ байдал их удаан үргэлжлээд олныг хамарчихвал Монгол гэр бүлийн амьдралд задрал үүснэ. Их олон нарийн төвөгтэй асуудал гарч, олон нарийн заалттай хуулийг шаардаж магадгүй. Энэ байдлаа засахгүй бол Монгол гэр бүлд тохиолдож байгаа ургийн холбоонд улам хөндий байдал үүснэ. Энэ бол их аюултай гэр бүл задрах үндэс суурь байхгүй юу. Ямар ч хууль шийдвэр гаргаад нэмэргүй. Яагаад вэ гэхээр энэ азийн оронд манай Монгол гэр бул ураг төрлийн байдалдаа тулгуурлаж хүчтэй байдаг. Би зөнч хүн биш энэ бол шинжлэх ухааны үндэс дээр тулгуурлаж гаргасан дүгнэлт.

Б.Энхжаргал
Нийслэл Таймс

3 Comments

  1. joogii says:

    энэ нохор 1985-1990 онд орос хэлний багшийн дээд сургуулд хубсгалт намийн туух заадаг улаанкомнист оютан охидийг эргүүлсэн хогийн ум байсан одоо ингээд гэр бул энэ тэр гэж хутцаад явах ум ичихэд янаа ёостой бурхангуй газарийн буг гэдэг энэ байх даа

  2. zaluusiin duu hooloi says:

    Намжил багштай яаж холбоо барих уу? өнөө маргаашгүй гэр бүл гэсэн сэдвээр телевизийн нэвтрүүлэгт оруулах гэсэн юм.яралтай хариу!!!

  3. nergui says:

    Namjil bagsh bult avsan bna hsdee.emegtei hun l sahuugiin talaar bie daah chadvartai bolchihvol hair durlal n butemjtei boloh umuu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.