Хамгийн их дуулиан дэгдээж олны анхаарлыг татсан сенсаацитай хосууд

bayasgalan_batbayar-middle

-Энэ үеийн бүхий л цуутай шуугианыг зөвхөн тэд дэгдээсэн юм-

Нэр холбогдсон хүмүүсийнхээ тоог нь алдсан хос
Өнөөдөр хүн бүхний анхаарлыг татаад байгаа хос бол яах аргагүй дуучин Баясгалан, УИХ-ын гишүүн Батбаяр.

Баясгаланг од болон гарч ирснээс нь эхлээд цуутай хүүхэн хуримгүй хэмээн түүний нэр холбогдсон залуусыг толгой дараалан сонинууд нэгдүгээр нүүртээ гаргаж эхэлсэн. Гэтэл гэнэтхэн Батбаяртай нэр холбогдон гарч ирэхэд тэр хоёрыг олон хүн бүтэхгүй гэцгээж байсан ч тэд хамтдаа төрийн томчуудын найр цэнгээнд дээл хувцсаараа ижилсэн очиж олны өмнө бие бие рүүгээ хайрын харц шидэлцсээр Баясаа хөл хүнд болсон. Энэ мэдээг сонссоноос эхлээд тэднийг яриагүй телевиз, бичээгүй сонин үгүй болж сенсаациудыг ар араас нь цувуулж эхэлсэн билээ.

“Баясгаланд Батбаярын мөнгө нь л хэрэгтэй”, “Батбаяр урлагийн од уу, УИХ-ын гишүүн үү гэдгээ мэдэхээ байлаа”, “Батбаяр Баясгалангийн өмнөх амрагаас айдаг” гэх мэт тэдний талаарх маш олон шуугиан гарсан. Одоогоор хаана төрөхөө шийдээгүй байгаа Баясгалан гавьяат хөл хүнд байх хугацаандаа хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэг байгуулан тэндээ нэг ч үр хөндөлт хийхгүй, зөвхөн өөрийнхөө дуулсан эхийн тухай дуунуудыг сонсгож байх шинэ санаа хүртэл сэдээд байгаа гэдэг. Тийнхүү дуучин Баясгалан эр нөхрөөсөө өдөр өнжилгүй тансаг бэлэг хүлээн авч удахгүй төрөх үрээ хоног тоолон хүлээж сууна.

Гүрэн дамжуулан шуугиулсан хос

sumo_hakuho-middleМонгол түмний минь бахархал болсон хүмүүсийн нэг бол сүмогийн 69 дахь их аварга Хакухо М.Даваажаргал. Тэрээр их Наран улсад эх орныхоо нэрийг дуурсгаж хүн бүхний танил болсон төдийгүй түүнийг сонирхох бүсгүйчүүдийн тоо өдөр ирэх бүр хүрээгээ тэлсээр байсан.

Гэтэл нэг л өдөр Хакухо Япон улсаас Саяако хэмээх жижигхэн бүсгүй дагуулж ирээд хурим найраа хийчих нь тэр. Энэ мэдээг сонссон хүмүүс ч шинэхэн бэрийн хэн болох талаар анхаарлаа хандуулж эхэлсэн. Гэсэн ч Японд нэлээд чинээлэгт тооцогддог нэр нөлөө бүхий айлын охин гэдгээс өөр зүйл мэдэж чадсангүй. Хакухог япон бүсгүй дагуулж ирээд хурим найр хийхэд хүн бүхэн л түүнийг Японы иргэн болох нь гэж шуугиж гарсан. Харин энэ тухай Хакухогоос өөрөөс нь тодруулахад Японы иргэн болох нь миний мөрөөдөл гэхдээ би Монгол эх орныхоо хүү нь хэвээрээ байх болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Өнгөрөгч жил Мөнхжаргал /Япон нэр нь Махато/ хэмээх хөөрхөн хүүтэй болсон хос байн байн аав ээждээ ирдэг бөгөөд тэдний талаарх шинэ шинэ дуулиан шуугиан ирэх бүрт нь дагаж байдаг. Түүний эхнэр Саяакогийн талаарх мэдээллийг авах хүсэлтэй хүн Япон, Монгол улсад олон байдаг ч тэр бүр авч чаддаггүй. Учир нь тэр маш их нууцлагдмал нэгэн гэнэ. Энэ мэт тэдний талаарх шуугиан байнга олны анхаарлын төвд байдаг нь нууц биш билээ.

Минут тутамд дуулиан тарьж байдаг хос

DSC00011jjjjТэднийг ингэж нэрлэж болно. Хамгийн их сенсааци тарьсан цуутай хосуудын нэг бол яах аргагүй мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Дагвадорж, түүний гэргий Тамир нар.

Тэд шинэхэн гэр бүл болохдоо Монголд урд хожид хийж байгаагүй тансаг хуримыг хийн бүгдийг алмайруулж Япон Монголын иргэдийг хэдэн cap ярих яриатай болгосон. Дэгсхэн хэлэхэд зарим нь тэдний хуримыг ярьж дуусаагүй байхад тэдний салалт маш том дуулиан дэгдээлээ. Их аваргыг эхнэрээсээ салсан гэдгийг сонссон Японы хэвлэлүүд “Хүүхнүүд ээ тэр одоо ганц бие” гэсэн том том гарчигтай нийтлэлүүдийг удаа дараалан нийтэлж эхэлжээ.

Сенсааци үүгээр зогссонгүй, “Их аварга хөөрхөн охины эрэлд гарлаа”, “Башё өнжсөн аварга баар хэсэж охид эргүүлж явна”, “Тамираа ээжийгээ өмөөрч эр нөхөртэйгээ муудалцаж тусдаа амьдрах боллоо” гэх мэт маш олон мессэж бүтэн жилийн турш ниссэн.

Гэвч түүний эхнэр Тамираа одоогоор өөрийнхөө талаар болон гэр бүлийнхээ талаар хэнд ч мэдээлэл хийгээгүй байгаа. Харин дорнын гоо сайхны нууц хэмээн шампунь зэргийг рекламдан орой бүр өөрийнхөө болоод өнгөрсөн амьдралынхаа тухай үзэгчдэд сануулж байдаг. Дагваа ч мөн адил гэр бүлийнхээ мэдээллийн талаар ярихдаа сэтгүүлчдийг аргалсаар яваа. Хэн хэн нь тодорхой мэдээлэл өгөөгүй байсан ч тэдний талаарх мессэж цаг минут тутамд шинэчлэгдэж олны анхаарлыг татаж байдаг нь их аваргыг аргагүй л чадалтай шуугиантай хүн гэдгийг гэрчилж байгаа хэрэг.

Бэнчингээ гайхуулах дуртай хос

Uyangalyankhua_(8)Макс группын захирал Д.Ганбаатар Монголын сайхан бүсгүй Уянгалянхуа нарыг ингээд нэрлэчихэд үнэнээс хол зөрөхгүй биз.

“Овжин охид” кинонд тоглосноосоо хойш олны анхаарлыг сэм сэмхэн татаж, улмаар миссийн титэм тэргүүндээ залсан бүсгүй нэг л өдөр хэтэвч зузаан эрийн өврийг дулаацуулахаар зартай найрын хойморт заларсан. Хаа очиж бусад мисс, миссэнцэрүүдийг бодвол нэр цэвэр байсан Уянгалянхуаг тухайн үед элдвээр гоочлох зүрхтэн гараагүй билээ.

Гэсэн ч тэднийг тоонот гэрт толгой, тостой шөлөнд хошуу холбосноос нь эхлэн “Гэр хороололд эмээтэйгээ өссөн охин гэнэтийн тансаг амьдралд хөл алдах уу” гэгчлэн шуугиж эхэлсэн. Хосууд ч өөрсдийнхөө зүг олны анхаарлыг хандуулах гэсэн шиг найр наадам, элдвийн тэмдэглэлт арга хэмжээн дээр бэл бэнчингээ гайхуулан алт мөнгө, шүр сувдаар гангаран бараг л музейн үзмэр мэт дааж ядсан гоёлыг сонгодог байлаа. Тэдний тухай “Боссууд сайхан хүүхнээр гангардаг”, “Уянгалянхуа, Ганбаатарын мөнгөнд нь уургалууллаа”, “Уянгалянхуа нөхрөөсөө салаад Америк руу хоёр хүүхдээ аваад цагаачиллаа “, “Царай муутай Ганбаатар эхнэрээрээ чимдэг” гэх мэт төрөл бүрийн мэдээлэл ар араасаа урсаж байсан.

Олны танил гэр бүлүүд салсан ч салаагүй ч заавал өрх тусгаарлалаа гэсэн хэл аманд өртдөг л юм хойно Ганбаатар, Уянгалянхуа хоёрыг бас салсан хэмээн нэлээд шуугисан. Гэтэл тэд энэ жилийн наадмын дэнжид халуун ам бүлээрээ бэл бэнчингээ гайхуулан наадсан нь тэднийг хамтдаа байгааг баталсан. Монголын хамгийн их шуугиан тарьдаг хосуудын тэргүүн эгнээнд бичигдэх тэдний хувийн амьдралыг чих тавин хүлээдэг хүн маш олон байдаг учраас тэд аль болох бусдад хаалттай байхыг чухалд үздэг аж.

Цочир шуугиан дэгдээгч хос

javhlan-middleБөх тайлбарлагчаа сандралд оруулж “Гарлаа, дэвлээ, давлаа” гэхээс өөр үг хэлүүлж амждаггүй хүчит эрсийн тухай олон яриа бий.

Зохиолын дууны ханхүү гэгддэг дуучин Жавхлан, түүний охины эх “Торгоны зам”-ын Гантөмөрийн охин Долгормаа нарын амьдрал яг л үүн шиг цочир шуугиан тарьсан. Харамсалтай нь тэдний хамтын амьдрал гэнэтхэн ийн шуугиан тарьсан шигээ гэнэтхэн л хоёр тийш болсон.

Дуучин С.Жавхлан оюутан болоод Монголын урлагийн тэнгэрт цахиур хагалах гээд явган нүцгэн гүйж явахаасаа эхлээд анх хамтран дуулсан Баясгалантайгаа нэр холбогдсон. Жавхланг бичсэн сонин Баясгаланг бичилгүй өнгөрвөл бараг л алдас болох шахсан байсан. Тэгвэл өнөөдөр Жавхланг хүмүүс Баясгалангүй ярих болжээ. Учир нь тэрээр Харвардын их сургуульд мэргэжил эзэмшсэн чамгүй боловсролтой Долгормаа гэгч бүсгүйтэй хуримаа хийнэ хэмээн өнгөрсөн жилийн найман сард хэвлэл мэдээллийнхнийг хуримын ордны гадна очерлуулаад авсан.

Гэтэл яван явсаар Жавхлан хурим ч үгүй эхнэр ч үгүй хоцорсон. Архинд орж эхнэр хүүхдээ хаясан хэмээн түүнийг маш олон хүн буруутгасан. Ямар ч мэдээлэл хийхгүй нам гүм амьдрах болсон Жавхлан, Долгормаа хоёрын талаарх янз бүрийн ярианууд өдөр бүр нэмэгдэж байгаа нь тэднийг цуутай хосуудын тоонд зүй ёсоор оруулсан. Одоогоор түүний салсан эхнэр Долгормаа Америкт байгаа бөгөөд Жавхлан хөдөө орон нутагт тоглолтоо хийгээд завгүй яваа. Түүний эхнэр хүүхдийн асуудал хүн бүхний сонирхлыг хүчтэй татаж нийгэмд асар хүчтэй шуугиан үүсгэдэг нь Жавхлангийн рейтингийг өсгөхөд гол үүрэг гүйцэтгэдэг нь ч нууц биш. Гавьяатын цолоор энгэрээ мялаахдаа “Гавьяатын цолыг Жавхлан биш, Самандын хүү цолоо чимж явах болно” хэмээн том дуугарсан түүнээс олон хүн ихийг хүлээж байсан ч тэрээр зарим нэгэнд “Сумтай болчихоогүй байгаа” гэх сэтгэгдлийг төрүүлмээр хачин зүйл ярьж хэлсээр явна.

Жавхланг Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд уяа сойлгоо тааруулж байна гэх бор шувуу ч нисээд амжсан. Яалт ч үгүй бөндгөрийнхөө буюу ертөнцийг үзэх үзэл бодлоороо нийлээгүйн улмаас салсан /Жавхлан өөрөө ч энэ тухай хэлсэн байдаг/ ч тэд энэ цагийн дуулиант хосын нэгд зүй ёсоор ордог. Монгол төрх, ихэмсэг авч буурьтай зангаараа хүүхнүүдийн сэтгэлийг гижигдэх болсон Жавхланг олон бүсгүй “мөрөөдөж” яваа ч чухам хэзээ хэнийг тэрээр өрхөө татуулах хүнээр сонгохыг таашгүй юм.

Монголчуудын амьдрал

11 Comments

  1. hulan says:

    энэ 25тай гээд бга эр ямар мөрөөдсөн гар бэ?чи яг ёооёоотой юм бна.чамайг хэн тоож заваардаг юм?чи заваармаар бга бол бас групдмээр бга бол Сүхбаатарын талбайн урд сааднаас охиноо ол за юу

  2. enhzaya says:

    яахав дээ. хумуус хоорондоо суугаа л биз дэ.

  3. gerlee says:

    уахаб дээ монгондон ч болнуу уануу уамар хамаа бна бүгд л хүншдээ
    алдахгүй хүн хаана байдийн байдгаар и л доромжилчих ум
    хоорхий

  4. mgl says:

    гогго

  5. busgui says:

    энэ дээр бичсэн ямар мөрөөдсөн гар вэ битгий мөрөөд за бас xөөрxөн оxид гэчжээ тэнэг чини

  6. Hey ohid huuhnuud ee, anhaaraltai unshaarai!!! says:

    ZA BI BOL 25-TAI, EROOSOO NAIZ OHINTOI BAIJ BARAG UZEEGUI ZALUU BN AA GEJ. UGAASAA AJIL AMIDRALAA BODOOD YAVAHAAR NAIZ OHINTOI BOLOH ZAV CH GARAHGUI YUM. INGESEER BAIGAAD HUDLAA AJLAAS OOR YUMGUI, HANI IJILGUI HUN BOLOH VII DEE… KKK, BI TEGEED YU HELEH GEED BAINA VE GEHEER, BI ONOODOR ENE SITE-AAR JAAHAN AYALAAD BUR BOLOHOO BAICHLAA… HUMUUS SEXIIN HUSEL SONIRHOLOO CHOLOOTEI ILERHIILJ BAIGAA N IH SAIHAN SANAGDLAA. TEGEED SEREL MIN HODLOOD, HENTEI CH HAMAAGUI ULAAN GALZUU SAIHAN SEX HIIMEER BAINA. NEEREE BODOOD BAISAN CHIN AJIL AJIL GEJ YAVSAAR BAITAL HARITSAATAI BAISAN OHIDOOSOO BUGDEES N HONDIIRCH, ZARIMIINH N UTSIIG CH MEDEHGUI BOLSON BAINA. EMEGTEI HUNTEI UCHIRSANGUI ALI HEDIIN JIL GARAN BOLJEE GEJ… ZA TEGEED BI YU GEH GEED BAINA VE GEVEL BI LAV 2-3 OHINTOI ZEREG SEX HIIH HAMGIIN DURTAI. NADTAI SAIHAN SEX HIIH 2-3 HOORHON, TSEVERHEN OHID HUUHNUUD BAIVAL girlschewer@yahoo.com RUU MAIL BICHEEREI. BI TA NARIIG GOMDOOHGUI GEDGEE AMLAYA. NARIIN YUMAA MAILEER YARILTSAY. URID N HAMT SEX HIIDEG BAISAN 2 OHIN MAANI UTAS N BOLOHGUI BOLCHJEE GEJ… BI UNEHEER AIMSHIGTAI IH HUSEJ BAINA, NAMAIG OILGOJ, NADAD TUSLAH HUN BAIVAL BAYARLANA SHUU, MINII MONGOLIIN HOORHON EGCH DUUS MIN.
    AA NEEREE, MEDEEJ NOHORTEI, ESVEL NAIZ ZALUUTAI HUUHNUUD, BAS NASAND HUREEGUI (18 DOOSH) OHID NADTAI HARITSAAD HEREGGUI SHUU. BI DAHIAD HELYE, NADAD TUSLAH (NADTAI ZEREG SEX HIIH) 2-3 HOORHON OHID HOORONDOO EHLEED YARILTSAJ TOHIROOD NAD RUU MAIL BICHEEREI. BI GOMDOOHGUIGEE AMALYA. OK.

  7. Busgui 20 says:

    Баясгалан Батбаяр хоёр үнэхээр сайхан хос. Баясгалан батбарярын мөнгөнд болсон байсан ч ядгийм. Угаасаа эмэгтэй хун чин хүчирхэг эр хунийг хайдаг юм. Чадаж байгаа юманд арга байхгүйш д.

  8. Woman says:

    Хөдөөний дуракууд гэдэг чинь юу гэсэн Монголд хаана хотжиж иргэншсэн соёл байгаа юм бэ дуракаа

  9. Lonsdale says:

    энэ чинэ бугд монгон дээр тогтсон гэрлэлт амидрал сэтгэлээсээ сууцгааж байна гэж хичнээн орилсон ч би лав итгэхгүй . Заа тэгээд нэн ялангуяа Баясгалан Батбаяр 2 буур ч хайр сэтгэлээр суугаагуйл байхгуй юу. Баясгалан бол ахиухан монготэйл бол Алмастай ч суухад бэлэн л хуухэн шдээ

  10. Эд одоо од юм уу. Хэдэн хөдөөний хийх юмаа олж ядсан дуракууд л байна даг

  11. Er hun says:

    жавхлан улс төрд орно гэж тоглож байгаа байлгүй дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.