Эмэгтэй хvн бvр сексээс дур ханамж авч байх ёстой юу?

sex

Эмэгтэй хvн бvр сексээс дур ханамж авч байх ёстой юу?

“Оргазм” буюу “Дур тавих /ханах/” гэдэг ойлголт нь Грекийн Оргао буюу Тачаал дvрэлзэх гэсэн vгнээс гаралтай ажээ. Дур тавилт нь хvний мэдрэмжvvдийн дээд цэг, жаргал цэнгэлийн хамгийн дээд хэлбэр юм. Тийм учраас дур тавилтын тухай ярихдаа “нисч байгаа мэт болох”, “наранд цохиулсан юм шиг”, “vхэх шахлаа” гэх мэт хэтрvvлсэн зvйрлэлийг хэрэглэдэг. Жинхэнээсээ дур тавьдаг зарим эмэгтэйчvvд яг энэ vедээ хэсэг зуур ухаан алдах мэт болох нь ч бий.

Сонирхолтой нь энэ мэдрэхvй эмэгтэйчvvдэд байгалиас заяагаагvй олдмол гэнэ. Vvний нэг баталгаа нь эмэгтэйчvvд залуу насандаа vvнийг мэдэрдэггvй явдал юм. Эмэгтэй хvн байнгын сексийн харьцаанд орсноос хойш нэлээн хугацаа eнгeрч байж дур ханахыг мэдэрдэг. Сексийн амьдралд дeнгeж оронгуутаа дур ханалтыг мэдэрдэг эмэгтэй тун ховор. Тиймээс залуу охид, бvсгvйчvvд энэ талаар тeдийлeн санаа зовох хэрэггvй. Нас ахиж туршлага хуримтлуулах тусмаа та дур ханахын жаргалыг илvv сайн мэдрэх болно.

Секс бvр заавал дур ханалтаар дуусах ёстой гэсэн яриа аз жаргалтай олон гэр бvлийн амьдралыг vймvvлдэг. Тэгвэл нийт эмэгтэйчvvдийн 40 орчим хувь нь сексээс дур ханамж огт авдаггvй, 15 хувь нь хааяа, ховорхон мэдэрдэг гэсэн сексологичдын дvгнэлт байдгийг мэдэхэд илvvдэхгvй.

Зарим нэг гэнэтийн тохиолдолд, эрэгтэй хvнтэй харилцаагvй vед эмэгтэй хvн дур ханах нь хэвийн vзэгдэл vv?

Vнэхээр заримдаа vл мэдэг, eчvvхэн тvлхээс дур ханахад хvргэдэг. Энэ нь айдас, дарамт, тавгvй байдал ч байж болно. Хeндлeнгийн механик eдeeлeг жишээ нь, морь унах, тээврийн хэрэгсэлд явж байхад чичиргээ vvсэх, дугуй унах vед сэрэл хvчтэй хeдeлж болдог.

Дашрамд хэлэхэд ийм тохиолдол хvний хувь заяанд нeлeeлсeн явдал ч байна. Гаднаас нь харахад хvйтэн хeндий бvсгvй эсрэг хvйсийнхэнтэй харилцаа холбоо тогтоохоос байнга зайлсхийдэг байжээ. Vvнийгээ амьтныг хайрлах хайраар нeхдeг байж. Тэр эмэгтэй нэгэн нэр хvндтэй их сургуулийн биологийн салбарт сурдаг, бас морин спортоор хичээллэдэг байв. Нэг удаа морь унаж яваад бvсгvй гэнэт хvчтэй дур ханаснаас толгой нь эргэж бvр мориноосоо унаж орхижээ. Гараа бага зэрэг гэмтээсэн ч тvvнд анх удаа эмэгтэй хvний сэрэл мэдрэмж тeрсeн байна. Тэрээр эрэгтэйчvvдтэй идэвхтэй харилцах болж, удалгvй нeхeрт гарчээ. Тийнхvv бэлгийн сэрэл мэдрэмж морь унах vед тeрж болдог байна.

Эмэгтэй хvн бvр цэвэршдэг. Энэ vед дур ханамжийг мэдрэх чадвараа алддаг уу?

Vгvй шvv. Цэвэршилт бэлгийн сэрэл мэдрэмжийг унтраадаггvй, харин ч бvр хvчтэй болгодог. Зvгээр нэг биш, бvр урьдынхаас хvчтэй дур ханах явдал цeeнгvй илэрдэг. Эмэгтэй хvн цэвэрших vед эрх чeлeeтэй болж жирэмслэнэ гэж айхаа больдог байна. Амьдралын жишээнээс vзвэл, нeхeр нь эхнэрийнхээ хvслийг хангаж чадахгvй байна гэж гомдоллож эмчид хандсан тохиолдол ч байдаг аж.

Vvнээс гадна сvvлийн vед нийгэмд дээгvvр байр суурь эзэлсэн, хeрeнгe чинээтэй, цэвэршилтийн насны эмэгтэйчvvд “сонгох эрхээ эдэлж”, eeрeeсee нас залуу хvмvvстэй холбогдохоос ч татгалзахгvй болжээ.

“G” цэг гэж vнэхээр байдаг юм уу эсвэл…?

G spot буюу Жи цэг нь 1950 онд анх нээж олсон эрдэмтэн, эмэгтэйчvvдийн эмч Эрнст Грефенбергийн нэрээр нэрлэгджээ. Жи цэг гэж юм байдаг эсэхтэй олон хvн маргадаг байсан ч 2002 онд Италийн эрдэмтдийн томоохон судалгаагаар ийм цэг байдгийг, мeн эмэгтэй хvний дур ханахдаа ялгаруулдаг ялгарал нь чухам энэ Жи цэгтэй холбоотой болохыг тогтоосон. Жи цэг байрладаг хэсэгт vтрээний ялгарлыг гаргахад гол vvрэг гvйцэтгэдэг “Скиний булчирхай” гэж зvйл оршдог байна. Жи цэгийг бэлэг эрхтэн юм уу хуруугаар хvчтэй vрж, eдeeхeд тэр хэд дахин томроод, шээс хvрч байгаа мэт мэдрэмж тeрvvлснээ эцэст нь сексийн дур хvслийг огцом, хvчтэй хvргэнэ.

Жи цэг, эмэгтэй хvний vтрээний ялгарал хоёрын хоорондын харилцаа одоогоор яг тодорхойгvй ч, Жи цэг нь бvсгvйчvvдийн хvчтэй сэрлийн цэг гэж тооцогдож байна. Уг цэг нь vтрээний урд хананд, амсраас уг хvртэлх зайны 1/3 хэсэгт оршдог. Eeрийн бие махбодыг сайн мэддэг ихэнх эмэгтэйчvvд яг энэ хэсэгт дарахад дур хvсэл их хeeрдгийг анзаарсан байх. Зарим vед энэ хэсэгт ачаалал eгeхeд дур тавих нь ч бий. Гэхдээ дур тавилт нь ганц бие махбодын биш, сэтгэл санаа, тархины vйл ажиллагаатай холбоотой зvйл учир аль нэг эрхтэнтэй дангаар нь холбон vзэж болохгvй.

2 Comments

  1. lhagwaa says:

    хэзээ ч мартагдахгуй ээ насан туршид чин тархинд чин бсаар л бна мартана гэж хицуу тийм юм ц бхкүй

  2. ZAHIDLIIN EZEN says:

    Сайн байцгаана уу?би 28тай гэрлээгүй эмэгтэй.ажилийн шаардлагаар гадаад хумуустэй их харицдаг,бас суулийн хэдэн жил euroр.д байж байгаад ирсэн гадаад хунтэй найзаалж байсан одоо монголдоо гэртээ ирээд ээж аавтайагаа сайхан л бна гэхдээ нөхөрт гарч хуухэд гаргамаар санагддаг.дандаа ганцаар яж байхав гээд.Тэгээд ганц 2 хунтэй танилцаж яриж хөөрч суулаа. ерөөсөө санаанд хурч өгдөггүйээ хуучин boyfriend.н сэкс биэ хаа хандлага энтэр ни санагдаад байхиймаа.энэ ингэсгээд мартагдах болов уу?одоо ч гсн бид 2 байнга нэтээр утсаар холбоотой байдаг би монголд ирээд 10сар болж бна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.