Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ойртож дотносох энэхүү шидэт холбоо хэрхэн бий болж үүсдэг вэ?Сэтгэл зүйч Дезмонд Моррисийн хийсэн судалгаанд энэ талаар дүгнэлт хийхдээ арьс өнгө, яс үндэс, нийгэм соёлын хөгжлийн төвшингээс үл хамааран бүх л хүмүүс хоорондоо эр эмийн ойр дотино харилцаа буюу гэр бүлийн харилцаа тогтоохын тулд тодорхой ижил арван алхам хийдэг гэж үзжээ. Хэрэв энэ алхмуудыг алгуур аажми дэс дараатай, итгэл төгс хийвэл тогтвортой гэр бүл зохиох найдвартай бат бөх үндэс суурь болно гэжээ. Жинхэнэ дотносох явдал ийм замаар үүсдэг аж.
1-р алхам- Гадна төрхийг ажиглах нь Анхны харцаар хүний нас хүйс, биеийн галбир хэмжээ, зан төрхийн байдлыг тодорхойлж болно. Харин ажиглан шинжих нь бие биенээ олон харсан танил хүмүүст л тохиолддог. Залуу эр танил бүсгүйд нь ер бусын нэгэн онцлог байгаа нэг л өдөр олж харна. Чухам юу сэтгэлийг нь хөдөлгөв, түүний хараанд өртсөн тэрхүү онцгой байдал нь ямар учиртайг бүрэн ойлгож чадахгүй байх нь олонтаа. Нэгэнт сонирхол татсан хүнээ байн байн харж байхыг хүснэ. Гэтэл нөгөө хүн нь ямар ч сэжиг авахгүйгээр өөрийг нь тоохгүй яван нь бас байдаг. Тэгвэл дараагийн алхам хийхийн тулд гагцхүү хоёр тал бие биенээ сонирхох ёстой .
2-р алхам- Харц тулгарах нь Учиртай харц шидэлцэх нь ойртох хүслийг өдөөн дуудна. Нэг ч үг хэлээгүй атлаа “Танилцахаас татгалзахгүй шүү” “Чи танилцах санаачлага гаргавал зүгээр л юм”, “бид бие биедээ үнэхээр таалагдаж байх шиг байна, тийм үү?” гэх мэт олон өнгийн санааг илэрхийлнэ. Ойртож дотносох энэхүү алхам нь нилээн удаан хугацаанд үргэлжилж болох бөгөөд үүнийг алгасч, сонирхсон хүнийхээ харц юу өгүүлж буйг ч эс анзааран зүрх сэтгэлээ зоргоор нь тавибал алдаа гарах боломжтой. Хүний харцыг буруу “уншиж” ойлгосноос болж хожим нь хариултгүй хайр, өрөөсгөл дурлалын гунигт байдалд орох магдлал ихтэй.
3-р алхам- Дуу дуугаа авалцах нь Ойртон дотносох энэ үед үзсэн харсныхаа талаар бие биендээ мэдээлэл өгөх маягаар ярилцана. Голдуу л бие хаа, цаг уур, орчин тойрны ойр зуурын юмны тухай энгийн байдлаар ярина. Ингэж залуучууд анх танилцахдаа цаашдын харьцааны зам мөрийг” тандаж” мэддэг байна. Энд ярианы сэдэв нь гол биш, дуу хоолойны өнгө маяг, үг хэллэгийн аяс аялга чухал байх нь элбэг. Иймэрхүү тулга тойрсон яриа, учирсан хоёрын аль алинд нь хэрэгтэй сонирхсон мэдээлэл өгч чадна. Яагаад гэвэл энэ үе нилээд удаан үргэлжлэх тул бие биенийхээ янз бүрийн бодол санаа, цагийг хэрхэн өнгөрөөдөг, юу хийх дуртай гэх мэт олон зүйлийг мэдэж амжина. Хэн хэн нь бие биенийхээ талаарх сэтгэл доторх хөргийг зураас зураасаар тодруулсаар байдаг.
4-р алхам- Гар гараасаа барилцах нь Гар гараасаа барилцан байж биед хүрэх нь учирсан хоёр дотносох явдалд чухал нөлөөтэй. Энэ нь заримдаа санамсаргүй үйлдэл төдий л байдаг тул анх удаа биеэрээ хүрэлцэхэд сэтгэл нэг их хөдлөхгүй байж болно. Жишээ нь эмэгтэй хүнийг ямар нэг саадтай газрыг давахад эрчүүд тусалдаг. Тодорхой хугацааны дараа биед нь хүрэх хүсэл хүний эзэмдэж болно. Энэ нь аль алинд нь тэвчээртэй байхад суралцах маш чухал мөч юм. Биед нь хүрэх нь заримдаа хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнд оруулж, үерхэлийг бэхжүүлэхэд шаардагдах цаг хугацааг товчлон хэт яаравчлахад хүргэж болно. Дотносох харьцаагаа гар гараасаа барилцах явлаас аажуу эхлэх хэрэгтэй. Энэ алхам нь харилцааны хоёр дахь төвшинөөс гурав дахь руу шилжихтэй тохирох үе юм. Өөрөөр хэлбэл хувийн болон өөрийн гэр орны амьдралын тухай мэдээлэл өгч солилцож байснаа үзэл бодлоо илэхийлэх, тухайлбал зуршил, дур сонирхлынхоо тухай ярилцах, мөн энэ талаар хоорондоо зөвлөлдөж эхэлдэг байна. Энэ үе наад зах нь хэдэн сар, болвол хагас жил үргэлжилвэл сайн.
5-р алхам- Гараа мөрөн дээр нь тавих нь Хүмүүс өөрсдийн өдөр тутмын ажил явдалдаа зав муутай байдаг бол шинээр танилцсан хосуудын харилцаа нь нөхөрсөг сайн харилцааны дурдатгал болоод л хоцорно. Харин гараа мөрөн дээр тавих нь учирсан хоёрыг улам ойртуулж бие биендээ дасахад дөхөм болдог. Энэ нь “бид амьдралдаа хөл нийлж байна” гэж хэлэхүйц болно.Ялангуяа эмэгтэй хүн энэ үйлдлийг онцгой байдлаар хүлээн авдаг аж. Найз залуу нь мөрөн дээр нь гараа тавьснаар түүнийг ямагт хамгаалахад бэлэн, хүнд бэрх үед дэргэд нь байх гэсэн халуун дотно сэтгэлээ илэрхийлсэн гэж ойлгоно. Залуугийн хувьд ч гэсэн энэ нь харилцааг өрнүүлэх чухал дохио байж болох юм. Энэ үед ул суурьтай хандваас бие биедээ таарч тохирохгүй гэдгээ мэдэрвэл энэ үед сэтгэлийн их зовиургүйгээр хоёр тийш болчихож болно.
6-р алхам- Бэлхүүсээр тэврэх нь Энэ нь дотносох явцын дунд үе, их чухал агшин юм. Бэлхүүсээр тэврэхийг зөвшөөрөх нь хамт нэг зүгт хөдөлье, бие биенээ улам гүнзгий мэдрэлцье гэсэн дохио. Урьд нь хүмүүс “ухаанаа сорьж” оюуны төвшинд л бодол санаагаа солилцож байсан бол одоо сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжийн хувьд хоорондоо улам нээлттэй байх алхмаа хийлээ гэсэн үг. Сэтгэлээ нээх нь бие биедээ бүрэн итгэх итгэлцлийг бүрдүүлж, харилцааг улам дотно болгоно. Энэ үеэс л эхлэн хүмүүс бие биенийхээ төлөө санаа зовж, анхаарал тавьж, харилцан туслалцдаг болдог. Гэхдээ энэ нь жинхэнэ хайр сэтгэл төдийлөн биш бөгөөд онцын шаналгаа зовиургүйгээр салчихаж болох сүүлчийн зурвас юм. Тиймээс хожим эвгүй байдалд орж, өөрөө өөртөө зовлон тарихгүйн тулд энэ зурвас дээр сэтгэл бодлоо дахин цэгнэж үзэх хэрэгтэй. Энэ “давааг давтал” хоёр хүний хоорондын үүрэг хариуцлага бий болж, тодорхой хэмжээнд үйлчилж эхэлнэ.
7- р алхам- Хоёулхнаа цагаа өнгөрөөх нь Үерхэж буй хосын харилцаа өөд өөдөөсөө харж суух олон цагийн яриагаар баяжина. Хоёулахнаа байх боломж бүрийг ашиглан санал бодлоо солилцох төдий биш, арай дээд төвшинд бие биенээ “судлан шинжиж” эхэлдэг. Тэд бие биесээ үг дуугүй ойлголцох ухаанд суралцаж байгаа нь тэр. Харилцааны энэ төвшинд олны нүднээс далд байж, олон цагаар юм юмгы тухай уйдахгүй чөлөөтэй ярилцаж байх нь амьдралын ханиа сонгох явдалд их нөлөөтэй юм. Дотносохын энэ үед засаж залруулах аргагүй алдаа гаргаж, энгэр зөрүүлэх нь олонтой. Орой үдэш, шөнийн цагт сэтгэл онцгой хөдлөх тул залуус тэсэж чадахгүйгээр хорхойсдог. Энэ үед эцэг эх чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэд хүүхэдтэйгээ элэгсэг дотно харилцаж, гэрлээгүй мөртлөө энгэр зөрүүлэх завхай үйлдлээс зайлсхийх сонголт хийхэд нь дэмжих ёстой. Удаанаар уулзаж учран, халуун дотно ярилцдаг энэ үе бол жинхэнэ хайр сэтгэлийн эхлэл төдий юм.
8-р алхам- Биеийг нь илэх нь Энэ алхам бол өмнө хийсэн бүх алхмуудын даруй үргэлжлэл нь болох ёстой. Хацрыг нь илэх, үсэнд нь хүрэх зэрэг нь сэтгэлийг хүчтэй догдлуулан хөдөлгөж, хүмүүсийг ихэд ойр дотно болдгодог. Энэ мэдрэмж нь тэдний амьдралд жинхэнэ энхрий ялдам хайр дурлал орж ирэх гүүр болж өгдөг. Харилцааны энэ түвшинд залуус бие биеэсээ дутагдлаа нуухгүй болж, зарим талаар ямар ч “хаалт хамгаалалтгүй” болно. Тиймээс найз нөхөд ар гэрийнхэндээ өөрсдийн талаар элэн далангүй ярьж эхэлнэ. Сүй тавьхад хоёр талын эцэг эх ярилцан тохирно. Энэ нь тун чухал юм өөрийн хүү, охиноо хуримлуулах гэж буй төдийгүй яаг түүнд тохирох хүн эсэхийг тогтоох давхар ач холбогдолтой байдаг.
9-р алхам- Тэврэлдэн үнсэлцэх нь Энэ бол хурим хийх үе юм. Бурханы ивээлээр ураг барилдах ариун ёслол нь залуу хосыг нэгэн бүхэл бүтэн бие болгож нэгтгэдэг. Тэд насан туршдаа бие биедээ үнэнч байх, хэзээ ч салахгүй нэгэн бие болох бэлэн буйгаа нэгэнт амласан байна. Өмнө нь тэврэлдэх үнсэлцэх явдлыг буруу гэж үзэж байсан бол одоо тийм биш болно. Гэвч аливаа юм, ялангуяа хайр сэтгэлийн асуудал үргэлж төгс байдаггүй. Эргэлзээ төрөх байдал буй болбол сүйгээ цуцалж болох юм. Гэр бүлийн азгүй явдлын буруутан байснаас ийм гэнэтийн шударга шийдвэр гаргасан нь дээр.
10-р алхам- Бие нийлэх нь Өмнөх 9-н алхмыг дараалан хийгээгүй бол бэлгийн цэнгэлийн оргил үе болох энэхүү алхам нь утга чанараа алдана. Гэрлэгсэд зөвхөн дур хүслээрээ дотно төдийгүй бие биедээ бат итгэлтэй байж хайраа хуваалцаж буйгаа мэдрэх шат юм. Эмэгтэйчүүдийн эмч нарын үзэж буйгаар эмэгтэй хүн бүр зөвхөн өөрт нь байдаг флор гэдэг бичил организмтай, хэрэв энэ “цэцэрлэг” нь олон хүнд нээлттэй байвал дараа дараагийн эрчүүдийн авчирсан үг шингэн хэвэлд элдэв өвчин үүсгэх буюу эмгэгт өртөмтгий болгох тул хавьтахад таатай байх мэдрэмжийг алдагдуулдаг байна.
Дээр дурьдсан ойртож дотносохын 10 алхам нь танилцаж эхлэх анхны үед төдийгүй гэрлэсний эхэн үед ч мөрдөж дагавал тустай. Учир нь аз жаргалтай гэр бүлд эхнэр нөхрийн аль аль нь ойр дотно харьцааны олон өнгө аясыг өдрөөс өдөрт улам мэдэрсээр байдаг. Бие биенээ тэврэх, гараа харилцан атгах, элэгсэг дотноор бие биенээ харах зэрэг нь маш чухал юм. Гэрлэх тухай шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөөрөлд автагдах хэрэггүй. Насны ханиа сонгож байгаагаа мартаж үл болно.
5 Comments
гэхдээ энэ чин 10 жилд л бсан ш дээ. одоо хий залуучууд шал оор шууд л хийхгээд бдаг биз дээ. болзоо пиво сэкс гэсэн дараалал ………..
nadad deerh 10 alham tohioldoj bsan gehdee dooroosoo deeshee ehelj bsan um bna.zolig gej.
Мash saihan niitlel bna. Thank you.
тийм байхааа
залууст л хэрэг болох зүйл байнаа