Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэлзүйн ялгаа

88434876

“Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь өөрийгөө бүрэн гүйцэд таниулахгүй нууцлаг үлдэнэ гэдэг маш том урлаг”

Христон Геббел

Амьдарлын хүрдийг бид ганцаараа бус хэн нэгэнтэй хамт туулдаг, энэ ч ертөнцийн жам. Хэрвээ амьдралыг аялалттай зүйрлэх юм бол хүмүүс байнга л уулын оргил руу гарах аялалд илүү их дурлана. Уул өөд гарч буй хүнд хэн нэгний түшиг тулгуур хэрэгтэй. Хэн хамгийн сайн түшиг тулгууртай байна тэр хамгийн өндөр уул руу зоригтой, сэтгэл хангалуун, бардам алхана.

Уулын бэлд ганцаараа зогсоод оргил руу харах, хэн нэгэнтэй эсвэл олуулаа харах ялгаатай. Энэ аялалын гуравны хоёроос илүү хувийг эсрэг хүйсний хүнийхээ хажууд хамтдаа байж, урам зориг, итгэл, эрч хүч, өөрийгөө үнэлэх зөв үнэлэмжийг олж авна. Ийм ч учраас эрэгтэй, эмэгтэйчүүд нэг нэгнээсээ байнга дэмжлэг, урам зориг авч байдаг. Тийм болохоор ч амьдрал утга учиртай байж мэднэ. Нэгэндээ байхгүйг нөгөө нь нөхдөг. Аз жаргалтай байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс яг ижил зан чанар, ертөнцийг үзэх үзэлтэй байх нь тун ховор харин эсрэг, тэсрэг байж дасан зохицоно. Яг нь эерэг, сөрөг цэнэг таталцан ордогтой адил.

Одоогоор эрэгтэй, эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн адил болоод ялгааг судалж буй олон сонирхолтой судалгаа, тоо баримт байдаг. Хөгжлийн үйл явц нарийн нийлмэл болох тусам эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн ялгаа багасч байгаа талаар эрдэмтэд тодорхойлох болсон нь хэн бүхний анхаарлыг татаж байгаа. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн сэтгэл зүй, сэтгэн бодох чадвар, зан чанар, үйл ажиллагаа, харилцааны ихээхэн ялгаатайг дээр тэмдэглэсэн боловч энэ ялгаа алдагдаж байгаа талаар Калифорнын Их Сургуулийн сэтгэл зүйн тэнхимийн сүүлийн үеийн судалгаа харуулжээ. Бид ч үүнтэй санал нэгдэхээс өөр аргагүй. Хумсаа будаж, уруулаа өнгөлсөн залуус, эршүүд, бадриун охидтой тааралдах нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Харин энэ зөв үү? буруу юу? гэдэгт хүн бүр л хувийн үзэл бодлоо илэрхийлэх нь лавтай. Гэхдээ энэ ялгаа багасах тусам тун төвөгтэй байдалд орох болно. Тиймээс та өөрийнхөө мөн чанарыг бүү гээгээрэй.

Бидэнд анзаарагддаггүй мөртлөө эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн ялгааг гаргасан сонирхол татахаар амьдралд, шинжлэх ухаанд батлагдсан жишээнүүдийг дурдъя.

Эрэгтэй хүн цамцаа баруун гараасаа эхлэж өмсдөг
Эмэгтэй хүн зүүн гарнаасаа

Хоолойтой цамц тайлах бол эрэгтэйчүүд доороос нь
Эмэгтэйчүүд хоолойноос нь эсвэл ханцуйнаас нь

Дэлгүүрт ороод шинэ барааг эмэгтэйчүүд сонирхдог бол
Хэрэглэж дадсан бараа руугаа эр хүн очдог

Гэрийнхаа хаалганд тулж зогсоод түрхүүрээ гаргадаг нь эрэгтэй хүн
Орцныхоо хаалга руу хүрээгүй эмэгтэй хүн цүнхээ уудалдаг

Гараа үзүүл гэж хэлэхэд эмэгтэйчүүд алгаа харуулж
Харин эрэгтэйчүүд гараа ээлжлэн харуулдаг

Эрэгтэйчүүд ерөнхийлөн хардаг бол
Эмэгтэйчүүд нэгжид гол анхаарлаа хандуулдаг

Эрчүүд юмс обьектийг илүү сонирхдог бол
Эмэгтэйчүүд хүмүүсийн харилцаа, болоод, сэтгэл хөдлөлд илүү анхаардаг

Чихэрлэг зүйлийг эрэгтэйчүүд хүлхэж иддэг бол
Эмэгтэйчүүд эсэргээрээ

Сэтгэл хямрасан үед эмэгтэйчүүд сэтгэлээ онгойтол бусадтай ярьдаг, хэн нэгнийг хүсэмжилдэг бол
Эрэгтэйчүүд өөрийн доторх хүнтэйгээ саналаа солилцож, аль болох ганцаараа байхыг хүснэ

Эмэгтэйчүүд сэтгэл хөдлөл, зөн билэгтээ итгэдэг
Харин эрэгтэйчүүд оюун ухаан, обьектив байдалд итгэдэг

Эрэгтэйчүүд үр дүнг чухалчилдаг бол
Эмэгтэйчүүд үйл явц чухал байдаг

Та дахиад нэг уншаад өөрийнхөө талаар сайн эрэгцүүлэн бодоорой. Өөрөө өөрөөрөө байхаас илүү аз жаргал гэж үгүй.

5 Comments

  1. Emegtei says:

    Үнэн үнэн…яаг бна,

  2. Taivan says:

    Харин тиймээ, уг нь эр эм хоорондоо ялгаатай л байвал дээр мэт санагдах юм. Зарим хүмүүст тэгж санагддаггүй л юм байх даа. Сонин юм бэ. Сэтгэлгээ нь ялгаагүй болчихвол байгаль эх бидний хүслийг харгалзаж үзээд хос бэлэг эрхтэн заяадаг болох байхаа. Нэгэнт тийм дээр тулчихвал харин бүүр амар байх юм болов уу?

  3. aska says:

    tiim shvv….

  4. aska says:

    tiim shvv bi l law tsamtsa tailahda zvvn garnaasa ehelj taildag

  5. MUUNUU says:

    унэн унэн гэхдээ энүүнээс гадна олон ялгаа байдаг шд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.