Эхнэрээ хүмүүжүүлэх зөвөлгөө

83736059

Эмэгтэйчүүд нь маш янз бүр байдаг. Тэднийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр арчилж хамгаалах олон ном, зөвөлгөө байдаг л даа. Гэхдээ үүнийг шууд дагаж мөрдөж хэрэггүй, ялангуяа Playboy болон Penthouse дээр гарсан зөвлөмжүүдийг сохроор мөрдөхийг зөвлөхгүй. Харин эхнэртэйгээ хамтран амьдрах шинжлэх ухааны бус хэд хэдэн зөвөлгөөг өгье.  

Юуны өмнө эхнэрийнхээ байр суурийг тодруул: хамтрагч, найдвартай найз нөхөр, гэрийн хайртай амьтан, амьд тоглоом, тогооч, асрагч, гэр орны эд зүйлсийг хамгаалагч, гэрийн эмч – сэтгэлзүйч, сексийг хангагч г.м. Үүнийг тодруулсны дараа эхнэрийгээ хүмүүжүүлэх аргыг сонгоно. Харин эхнэртээ 2-3 шинжийг хамтатгаж болно.

Хэдэн настай эхнэрийг гэртээ авчрах вэ? Энд нөхрүүдийн санал зөрөлддөг. Ихэнх нь гэрсэг эмэгтэйг сонгохыг зөвлөдөг. Тэд энгийн хоол хүнс хэрэглэдэг, олон юм шаардаад байдаггүй, тусгай арчилгаа шаардагдахгүй…Харин амьдрал үзсэн хүмүүсийн зөвлөж байгаагаар залуухан эмэгтэй нь илүү давуу талтай гэнэ. Тэд илүү анхаарал татдаг, хүлээцтэй, тиймээс хүмүүжүүлэхэд ч амар байдаг гэнэ. Нийтэч, боловсролтой эхнэр хүсч байна уу? Тэгвэл түүнтэй ойр ойрхон ярилцаж эелдэг зөөлөн бай. Түүнийг танин мэдэхүйн зино үзүүлж бай. Тодорхой хугацааны дараа тэр юмсын талаар ухаалаг ярих болно.
Эмэгтэй хүний жинхэнэ хэрэгцээг бусдаас нь ялгаж сур. Онц хэрэггүй бол тэдний гомдол эсвэл шаардлагыг бүү хүлээж ав.

Түүний гуйлт болгоныг тэр даруй нь бүү гүйцэтгэ. Эрхлүүлсэн эхнэр өөрийн дүрэм журам тогтоож та эцсийн эцэст боолчлогдох болно шүү.

Хяналт. Ялангуяа эхний үед эхнэрийг заавал анхаарал хяналтандаа байлгах хэрэгтэй. Юу хийж байна, яагаад дэлгүүр явахгүй байна, хэнд msgбичиж байна, хаана байна гээд л. Яагаад ингэх ёстой вэ гэвэл хараандаа эхнэрээ байлганаа гэдэг нь таны зүгээс зөв хэрэгтэй дадалд сургахад чинь тус болно. Үүний тулд эхнэрийнхээ хойноос алхам бүрийг нь мөшгөнө гэсэн үг биш, харин дансныхаа картыг түүнд өгч хамаатануудынхаа дэргэд ажилд оруулж эсвэл өөр ямар нэгэн байдлаар түүний орон зайг хязгаарлах хэрэгтэй.

Гэрээсээ удаан хугацаагаар хол явахдаа гэртээ эзгэнэхийг бүү зөвшөөр. Ялангуяа энэ зөвлөмж нь залуухан эхнэртэй хүмүүст хамаарна. Харин хүмүүжилтэй, нас бие тогтсон эхнэрт бол эзэгнэх эрхийг өгөх нь зүйтэй шүү.

Эзэмшил газрын хамгаалалт. Эмэгтэйчүүд, ялангуяа хартай эхнэр, өөрийн эзэмшил газраа хартай гэгчийн хамгаалдаг. Үүний тулд тэд өөрийн үнэртэн, өөрийн үс зэргээр тэмдэг тавьдаг. Өөр эмэгтэй үнэр г.м.-ийг тэд тэвчиж чаддаггүй, харгис зан авир гаргадаг улс. Тэд маш удаан хугацаанд таны энэ “нүгэл”-ийг санан хүнд хэцүү үед дэлгэх болно гэдгийг анхаар.

Эхм цэгцтэй байдал. Эхнэрүүд ихэнхдээ цэвэрч цэмцгэр улс. Таны хэрэгцээт юмсыг нууж өөрийн эрхшээлдээ оруулахыг хүсч магад. Тиймээс та өөрийн гэсэн, эхнэр хүрж болохгүй, булантай болох хэрэгтэй.

Үүрээ цэгцлэх. Хүүхэдтэй болох сургаар эхнэр чинь үүрээ засаж эхлэнэ. Тэр ямар ч шалтгаангүйгээр тавилгаа өөрчилж, тод өнгийн хөшиг авч, зөөлөн тоглоом цуглуулж эхлэх вий. Түүний зан хөдөлгөөн нь янз бүр болон хувирна. Та түүнийг ойлгохыг хичээгээрэй.

Жижиг хүүхдүүд. Энэ бол таны толгойн өвчний эх үүсвэр. Харин эхнэрийн чинь хувьд тэр хүүхдэд маш хайртай. Том болсон хүүхэд бол хамгийн сайн найз нөхөр болдог.

ОО-ийн өрөө. Эхнэртэй болмогцоо та хэд хэдэн хүндрэлтэй тулгарна. ОО-ийн өрөөнийхөө хаалгыг тогтмол хааж байх хэрэгтэй болно. Ялангуяа ариун цэврийн тал дээр эхнэрүүдийн шаардлагыг зайлшгүй дагах л хэрэгтэй шүү.

Хувцасны шүүгээ. Хоёр том зэрэгцээ шкафтай байвал зүгээр. Улиралд нэг удаа хувцас хунар шинэчлэдэж байвал тохиромжтой. Тэгэхгүй бол эхнэр чинь “өмсөх юу ч үгүй” гэсэн синдромтой болно шүү.

Мөнгө. Залуухан эхнэрт бараг мөнгө хэрэггүй байдаг. Аажимдаа тэд мөнгөний амтыг мэдэрч, түүнийг сонирхож эхэлдэг. Эхнэрээ үргэлж мөнгөтэй байлга, ядаж сарын тогтмол өдөр.

Хэрэгцээ. Ресторанд орохгүй, дэлгүүр явж юм худалдаж авахгүй байх нөхцөл байдлыг хэрэгцээ гэнэ. Ухаалаг, боловсон эмэгтэйчүүд энэхүү хэрэгцээг нилээн удаан тэвчиж үүнийгээ ямар нэгэн байдлаар ойлгуулж чаддаг. Эхнэрийгээ сонс, анзаар. Иймэрхүү хэрэгцээ гараад байвал түүнийг тоглоом, хайр халамжаар сарниул. Тодорхой хугацаагаар түүний анхаарлыг сарниулж чадна, тэгээд ажлын чөлөө завсар гарвал хэрэгцээг нь ханга.

Хоол, хүнс. Эмэгтэй хүний хоол хүнс өгвөл зохимжтой.(мюсли, йоргурт, жимс, ногоо, загас г.м.) Хэрэв та санхүүгийн талаар сулавтар бол ресторанд оруулж сургаад хэрэггүй. Эхнэртээ хуурай дарс, чихэрлэг шар айраг, шампан дарс зэргийг өгвөл зүгээр, хэзээ ч конъяк өгч болохгүй.

Дарамт, шахалт. Бүдүүлэг дарам, шахалт хэзээ ч үзүүлж болохгүй. Өөрийн хүссэнээр эхнэрээ байлгах арга бол хэдэн жилийн өмнөөс үүсэх нөхцөл байдлыг урьдчилан тооцох явдал юм.

Шийтгэл. Зодож хэрхэвч болохгүй. Үгээр шийтгэ.
Урамшуулал. Шийтгэхээсээ илүү урамшуулж бай. Үгээр, жижиг амттанаар, зугаалга г.м.-ээр тогтмол урамшуулж байх нь зүйтэй.

Харьцаа. Сайн дурын үндсэн дээр тогтсон харьцааг бий болго. Хэрхэвч эхнэрээ хүчээр гэртээ байлгах, хэт нялуу зангаар зовоох, үргэлж хажуудаа байлгах г.м. хийж болохгүй. Эхнэр чинь өөрөө энэ бүгдийг санаачлан хийнэ.

Үсчин, гоо сайхан. Ядаж сардаа хоёр удаа үсчин гоо сайханд оруулж бай. Харин эхнэр өөрөө сонголтоо хийвэл зүээр. Та зөвхөн санхүүгийн асуудлыг нь шийдээд өг.

Эцэст нь хэлэхэд, хамгийн гол нь хайр, хүндэтгэл, халамж, эмх цэгцтэй байх нь чухал шүү. Өөртөө зориулж эхнэрээ хүмүүжүүл. Гэхдээ эхнэр болгон өөр өөрийн гэсэн давтагдашгүй зан авиртай гэдгийн мартав.

6 Comments

  1. Ugsaatan says:

    Дажгүй зөвлөгөө байна. Гэxдээ надад xэрэггүй л дээээээ

  2. Sh says:

    үүнээс харахад бол эмэгтэй хүн бол эрэгтэй хүний тэжээвэр амьтан юм байна л даа. Мөнгө өгч бай, хувцас авч өгч бай, тийм хоол өгч бай ч гэх шиг, эмэгтэй хүн тэр бүгдий чинь өөрөө худалдаад авах чадалтай. Бас тийм тэнэг хэдэн жижиг юманд хууртана гэж байхгүй, орон зайг хязгаарла гэнэ үү амьтан байгаа биш дээ ёстой өрөвдөлтэй сэтгэхүйтэй хүн үүнийг бичжээ хэдэн онд амьдарч байгааагаа мэдрээч, тэнэгтүүлж өгөхиймаа

  3. hana says:

    солонгоо зов xэлсэн байнаа юу юу гэнээ тэнэг зоволгоо байна

  4. hana says:

    одоо xайшаа юм буx юм ни даран нугачиx гэсэн утгатай юм байна Дургуй xурчиxлээ

  5. Taivan says:

    Солонгод: Яг яаж алдан гэнээ. Илүү тодорхой бичихгүй юу. Учир нь дээр бичсэн зүйлүүд гайгүй л үндэслэлтэй мэт санагдаж байна шүү. Яг аль нь болохгүй зөвлөгөө байна. Тайлбар чинь зөв байх юм бол хүлээж авна.

  6. Solongo says:

    Харин үүнийг бичсэн нөхрийг хүмүүжүүлэх хэрэгтэй хүнүү, үгүй юу. Манай нөхөр надтай ийм байдлаар харьцвал салах болно. Эрчүүдээ үүнийг баримталж том тэнэгтэвээ. Алдана шүү!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.