Яагаад заавал хуурах ёстой гэж…

09197ac10b009ffbc80d7bdcb6e4febd

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Энэ сайтад байгаа зүйлүүдийг уншихад их сонин сэтгэгдэл төрж байна л даа. Зарим нь хуураад байна яах вэ гэхийн, зарим нь нууц амрагтай болчлоо яах вэ гэхийн яагаад заавал нэг нэгнээ хуурч мэхэлж таашаал авах ёстой юм бэ? Би энд зөвлөгөө хүсэх биш харин зөвлөгөө маягаар өөрийн мэдсэн зүйлээ хуваалцах гэсэн юм.

Хэзээ ч билээ би нэг сонингийн нийтлэл уншиж байсан юм. Нина /ийм нэртэй шиг санагдаж байна/ гэдэг бүсгүй нэг царай муутай бусад банди нарт дээрэлхүүлж байдаг залууг олон жил хайрлаж багаасаа хамт өсч, үргэлж хажууд нь байдаг байж л дээ. Нөгөө залуу нь ч гэсэн Нина би чамд маш их хайртай гэдэг байж. Удалгүй залуу нь цэрэгт явж 3 жилийн дараа ирэхдээ булчин шөрмөс нь зангирсан, царайлаг нэгэн болж ирэхдээ хайрт Нинагаа тоож ч харалгүй хотынхоо охидтой сээтэгнэж байгааг нь хараад Нина бүсгүй тэвчисэнгүй өөрөө хайргүй хэрнээ түүнийг удаан гуйж байгаа залуутай гэрэлсэн гэдэг. Харин орондоо нөхөртэйгөө байхдаа хайртай залуугаатайгаа байгаагаар төсөөлөн өөрийн юу хүссэн бүхнээ хийж жаргалын дээдийг амталж чаддаг гэсэн байсан. Нөхөр нь ч Хайрт Нина минь чам шиг гал халуун дур тачаалтай бүсгүй өөр байдаггүй биз гэж шагшин магтдаг гэсэн байсан.

Манай залуучууд яагаад тийм байж болохгүй гэж. Үнэхээр өөр хүн таалагдаад байгаа бол төсөөлөөд үз л дээ. Дур тачаал, таашаал гэдэг чинь зөвхөн сэтгэл санаанаас хамааралтай. Яадгийн өдөр бүр шинэ зүйлийг туршиж өөрийгөө хайртыгаа ч жаргалтай байлга. Энэ хүн л намайг тавиулж чадахгүй байна, болохгүй байна, энэнээс өөр хүнтэй бол сайхан байна гээд л бодоод, хайгаад байвал тийм л байх болно биз дэ. Ганц 2 удаагийн учралаас болж хамтдаа босгосон амьдарлаа өөрийн гараар үгүй хийж, хайртай хүнийхээ итгэл, зүрх сэтгэлийг хөсөр хаян байж өөр хүний өвөрт өглөөг угтах тийм жаргалтай байх юм гэж уу?

Миний эргэн тойронд бие биенээ араар нь тавих явдал үнэхээр их байнааа би гутарч байна. Монгол залуучууд, бүсгүйчүүд үнэхээр ичгүүр сонжуургүй эхнэртэй /нөхөртэй/ хүүхэдтэй гэдгийг нь мэдсээр байж бусдын босгосон амьдарал руу гараа дүрэхээр улайрах юм. Хамт олноороо, найз нөхдөөрөө хоолонд орох нэрийдлээр шоудаад л ах нар дүү нарийн хөл гарыг нь илээд нэг их хайртай ах болж тэвэрээд л удахгүй үнсэх гэж дайраад л…

Эсвэл согтсон дүр үзүүлж гайгүй харагдсан залуугаа хүргээд өг гэж эрхэлж байгаад гэртээ хонуулчих санаатай хүүхнүүдийг хархаар ой гутаж байна. Залуучуудаа бид чинь цөөхүүлээ шүү дээ бие биендээ саад болж атаархлын нүдээр харах биш нэг нэгнээ дэмжиж зааж зөвлөж сайхан амьдарцгаая…

секс.мн дээр ирсэн захидал

23 Comments

  1. болороо says:

    миний туулж өнгөрүүлсэн амьдралаас туршлага болгоод хэлэхэд хайртай хүнээ хэзээ ч хуурах хэрэггүй ээ. .

  2. XoXo says:

    энэ дээд талын гард битгий гуцоо чи гэж xэлмээр бнаоо… Xэний юу xийж яваx ни xуви xүний асуудал гэж бодож бнашөө…
    заавал эр эмээрээ xуваагдаx ямар шаардлага бна… Али али ни л жаргалтай бвал болоошд…
    тэр итгээд ндмаар бгаа ни тэрүүгээрээ, xуурмаар бгаа ни xуураал явж бна биздээ…

  3. oogii says:

    ЭМЭГТЭЙ ХУН ХАМГИЙН УНЭНч АРИУН БАРГИЙН юМАНД БУДЭРДГҮЙ УХААНТАЙ БВАЛ яМАР ч ХЭЦҮҮ ЭРИЙГ УХААЖУУЛЖ БОЛДИЙН ДОО,ЭМЭГТЭЙ ХУНИЙГ НОХРОО ХУУРХААР ХАРААГААД,эр хунийг болохоор зовтгоод бгаан ГЭЖ БИчсэн бусгуйд яагаад гэвэл эм хун хамгийн цэвэр ариун бх эстөи учраас гэж тайлбарлий, тэгээд хуухнууд оорсдоо нуур огохгуй бол энэ тэнэг эрчүүд гомо-дхоос оор яахав

  4. Bumbanaa says:

    Үнэхээр их таалагдсан нийтлэл нэгийг олж уншлаа.

  5. basn says:

    yagaad huuraad bnaa gehleer hun bolgon anhnii hairtaigaa suuj chadahgui bolhoor huuraad baidiin boluu gej boddiimda negent l hussen hunteigee suuj chadahguigees hoish bolj buteheeree zohitsiildoo

    horvoo gedeg uudam yumaa
    hoergui setgel jargal yumaa
    amidral gedeg uyanga yumaa
    ariun hair saihan yumaa

    amjilt

  6. Эр says:

    дэмжиж байна аа

  7. the phone says:

    xарин тиймээ,,, яагаад заваал xуураx ёстой гэж.

  8. gok says:

    Энийг тэр хүний нөхөр, эхнэртэй явалддаг хүмүүс хамгийн ихээр ойлгож уншаасай. Хүний амидралд оролцож хүний амьдралаар тоглож байгаа тэр хүмүүс юу бодож явдаг бол?

  9. Taivan says:

    Энэ залуугийн бичсэн шиг бүгд бие биенээ хуурахгүй байхсан. Амьдрал ямар амар амгалан болох бол. Бүх хүн шуналгүй байгаасай, яасан их буян бид үйлдэх бол. Хүний хүсэл мөрөөдөл хүний амьдралыг хөтөлдөг гэдэгт би итгэдэг. Залуу бага байхдаа би ирээдүйд нэгэн бүсгүйтэй амьдралаа холбоод хамтдаа үр хүүхдээ өсгөн жаргана гэж мөрөөддөг байсан. Гэхдээ тэр мөрөөдөлд би насан туршдаа ганцхан хүнтэй сексдэнэ гэж байгаагүй. Энэ хүмүүжлийнх юм болов уу? эсвэл төрөлхийн юм болов уу? Намайг бага байхад эргэн тойронд маань хуурсан үйлдэл гарч байсаныг би мэдэхгүй байна. Магадгүй би кинон дээрээс харсан юм болов уу? Эрэгтэйчүүд хүнтэй суухдаа үлдсэн амьдралаа зөвхөн энэ хүүхэнтэй сексдэж, дэлхийн бусад бүх хүүхнүүдээс татгалзах ёстой байдаг бол ихэнх нь хүнтэй суухгүй байх байсан байх. Байгаль ч юм уу, бурхан ч юм уу анх хүний эрхтэнг заяахдаа их учиртай заяасан байх. Эмэгтэйчүүдийнх хүссэн хүсээгүй ялгаагүй сексэд байнга бэлэн байдаг. Эрчүүдийнх харин өөрөө л хүсэхгүй бол сексдэж болохгүй. Энэ ялгааг тэнцвэржүүлэхийг тулд сэтгэлзүйн талаасаа эрчүүд амархан өдөөгдөмтгий болсон байх. Эрчүүд эмэгтэйчүүдтэй сэтгэлзүйн талаараа адилхан байсан бол эрхтэн нь маш цөөхөн босох байх. Нөгөө талаас эмэгтэйчүүдэд сексийн хувьд босох шаардлагатай эрхтэн байдаг байсан бол ер нь л мөд босдоггүй хэцүү л байх байсан байх. Ерөнхийдөө бол эрчүүдийн илүүг харж билүүг долоодог зан нь л эрхтэнг нь хэвийн ажиллагаатай байлгаж байдгийг хэлэх хэрэгтэй. Зөвхөн эхнэрээ л харах байсан бол 5 аас 10 жилийн дараа секс гэдэг зүйл чинь өөрөө залхуутай зүйл болж хувирна. Яахав хангалттай сайн сексдлээ цаашид бид 2т сексдэх хэрэгцээ гарахгүй гэж шийдцэгээвэл энэ нь зөв л байх. Бид хуурахгүйгээр амьдрах тухай ярьж байна. Ямар сайхан бэ гээд л. Гэтэл энэ бол зүгээр л төгс амьдралын талаарх мөрөөдөл. Бид бодитоор сэтгэх ёстой. Хууралт байна уу байна. Түүнийг зогсоож болох уу? Бараг болохгүй. Нэгэнт болохгүй юм бол түүний хор уршгаас өөрсдийгөө хамгаалая л гэж хэлэх гээд байна. Хамгийн том хор уршиг бол гэр бүл салалт юм. Хэн нэг нь хууртагдсанаа мэдээд шууд салдагаа л больё. Эхлээд нухацтай хүлээцтэй хандах хэрэгтэй. Салахаар шийдэх хэзээ ч оройтохгүй.

  10. Baatar says:

    Уг нь ч үнэн л юм бичиж. Гэхдээ манайхан чинь өөрсдөө л болдоггүй байхгүй юу. Нөхөртэй найз азлуутай мөртлөө өөр залуучууд ирээд танилцахаар танилцчихдаг бүсгүйчүүд зөндөө байна шдээ. Тэр ирж байгаа залуу нь найз залуу нөхөртэй гэдгийг нь яаж мэдэх вээ дээ. Зүгээр л найз болох гэсийн ч гэх шиг. Би хувьдаа бүсгүйчүүд минь хэрвээ найз залуу нөхөртэй болсон бол дахиж шинэ залуутай танилцах шаардлага байхгүй гэж бодож байна даа. Тэгээд ч бүсгүйчүүд эрчүүд дээр танидцяа гэж ирдэггүй л байхгүй юу.

  11. barilgachin says:

    За залуу насанд наргиж цэнгэж кексдэхгүй хэзээ тэгэх болж байна. Хамгийн гол нь ухаантай л тэгэх хэрэгтэй байх. эхнэрээрээ өөр хүнтэй унтаж үзээгүй эрийг ямар эр гэхэв дээ гэж ярьдаг даа. Бас манай буриадууд “Күкэ чи басган эргүлкүэ Нанчилдаан киихгүэ Чамайг ямар эр күн гэнээ” гэж ярьдаг л гэсэн сонссон ч биш. Үнэн үг

  12. barilgachin says:

    За залуу насанд наргиж цэнгэж кексдэхгүй хэзээ тэгэх болж байна. Хамгийн гол нь ухаантай л тэгэх хэрэгтэй байх. эхнэрээрээ өөр хүнтэй унтаж үзээгүй эрийг ямар эр гэхэв дээ гэж ярьдаг даа. Бас манай буриадууд “Күкэ чи басган эргүлкүэ Нанчидаан киихгүэ Чамайг ямар эр күн гэнээ” гэж ярьдаг л гэсэн сонссон ч биш. Үнэн үг

  13. the phone says:

    эр нөxрөө xуурсан эмэгтэйг муу мууxайгаар нъ xараачиxаад эрчүүдийг нъ ,,аргагүй ээ, эр xүн юм чинъ,, гэx мэтээр өмөөрөөд байдгийг ойлгодоггүй юмаа.

  14. Цэцэг says:

    Сайхан нийтлэл байна аа.

  15. Lonsdale says:

    сайхан захиа бнөө дэмжиж бнаа 🙂

  16. Busgui says:

    тиймээ яг зөв.энэ хорвоо дээр хүний итгэлийг дййж бас хүлээж явах шиг сайхан зүйл гэж байхгүй шүү

  17. baldag says:

    бүгд ухаарахгүйн харамсалтай

  18. Crown. says:

    ок 2 гараа єргєєд дэмжиж бнаа.

  19. xxx says:

    Ìîíãîë÷óóä áèä á¿ãäýýðýý ººð øèã ÷èíü ñýòãýäýã áîë ñàéõàí ø¿¿. Èíãýæ áîääîã íýã õýñýã áàéõàä ººðºº ñýòãýäýã èõýíõ íü áàéõ íü îíöã¿é þì äàà. ×èíèé ñàíààã 100% äýìæèæ áàéíà àà

  20. Er hun says:

    ОК. ДЭМЖИЖ БНА

  21. avatar says:

    тэнэгээ гайхуулж хуурдагшд.

  22. emegtei hun says:

    тийм шд үнэн шд би бас хэлээд байдаг юм заавал яагаад хуурах ёстой юм бэ гэж нэг нэгэндээ битгий атаархаж бай лдаа харин сайхан дэмжээд туслаад байвал хэрэгтэй шд

  23. tom ah says:

    ухаалаг нийтлэл байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.