Ямар үед БЗХӨ /бэлгийн замын халдварт өвчин/ дамжихгүй вэ?
– Дараах тохиолдолд БЗХӨ-ний халдвар дамжихгүй:
– Гар барих, тэврэлдэх
– Хөлс буюу нулимсаар
– Найтаах эсвэл ханиах
– Халдвартай хүний хэрэглэж байсан сав суулга, ор дэрний хэрэгсэл хэрэглэх
– Ариун цэврийн өрөө дундаа хэрэглэх
– Үнсэлцэх буюу шүлсээр
Сарын тэмдгийн үед хурьцал үйлдэж болох уу?
-Хэрхэвч болохгүй. Энэ үед савны ам нээлттэй байдаг учир гадны элдэв микроб ороход хялбар болдог Охидын 47% сарын тэмдгийн үеэр хурьцаж байгаад БЗХӨ-ний халдвар авсан нь тогтоогдсон.
Би найз охиноо сайн мэднэ. Бидэнд бэлгэвч үнэхээр хэрэгтэй гэж үү?
-Ганц удаа хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон ямар ч хүн БЗХӨ-ний халдвар авах боломжтой. Шинж тэмдэг нь удаан хугацааны туршид огт мэдрэгдэхгүй байж болно. Иймд өөрийгөө болон найз охиныгоо хамгаалах хамгийн найдвартай арга бол бэлгэвч хэрэглэх явдал юм.
ДОХ-ын халдвар шүлсээр дамжих уу?
– Хэдийгээр шүлсээр халддаггүй гэж тодорхойлсон боловч уг өвчний талаар бүрэн судлагдаж тайлагдаагүй зүйл байгаа тул өөрийгөө эрсдэлд оруулах хэрэггүй.
Найдвартай бэлгэвчийг яаж сонгох вэ?
– Үйлдвэрлэсэн он, хэрэглэх хүчинтэй хугацааг шалгаарай.
Бэлгэвчийн уутан дээр эсвэл гаднах хайрцаг дээр оны… сараас хойш үл хэрэглэх эсвэл англиар “not to used after” гээд он cap бичсэн байна. Мөн уутны бүрэн бүтэн байдлыг шалгаарай. Хэрэв уут гэмтсэн бол ийм бэлгэвчийг хэрэглэж болохгүй.
Найз залуутайгаа унтахгүй удаан явбал намайг хаях уу?
– Ихэнх охид яаран хайрын нотолгоо болгож үерхдэг залуутайгаа бэлгийн харьцаанд орсноор гол төлөв алддаг. Үнэн хайр зөвхөн сексээр хэмжигдэхгүй.
Гадаадын хүнтэй унтаад дасчихвал монгол хүнтэй унтах хэцүү болдог гэж үнэн үү?
– Энэ бол зөвхөн чиний сэтгэл мэдэх хэрэг. Физиологийн хувьд бүгдл адилхан шүү дээ.
1 Comment
Sex hiih girl bwal add hiigeerei guy.nemo@yahoo.com 20toi