“Ертөнцийн сайхан бүсгүй-2009” тэмцээний тэргүүн байрын шагналыг Венесуэлийн иргэн Стефания Фернандес хүртсэн байна. Олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний төгсгөлийн шат өнгөрөгч бямба гаригт Багамын арал дээр болсон гэж “Associated Press” мэдээлсэн байна. Тэмцээний шийдвэрлэх шатанд АНУ, Пуэрто-Рико, Исланд, Албани, Чех, Бельги, Доминиканын бүгд найрамдах улс, Швед, Косово, Австрали, Франц, Швейцарь, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Хорват, Венесуэлийн 15 бүсгүй шалгаран тэмцэлдсэн байна.
Ертөнцийн хамгийн сайхан бүсгүйн титмийг Венесуэлийн бүсгүй хоёр дахь удаагаа гардах болжээ. Өнгөрсөн онд тус улсын Дайана Мендоса гэгч бүсгүй тэмцээнийг тэргүүлсэн юм.
Дэд байрын шагналыг мөн л Латин Америкийн Доминиканын бүгд найрамдах улсын Аде Аймее де ла Крус хэмээх бүсгүй гарджээ. Харин хамгийн ухаалаг сайхан бүсгүйгээр Хятадын сайхан бүсгүй Ванг Шинжао тодорсон бол, Тайландын Чутима Дуронгдеш “Дэлхийн шилдэг фото мисс”-ээр шалгарсан байна.
2 Comments
гоо сайхан ертөнцийг аварна гэдэг дээ үнэн болов уу xаxа чи ороо ю гэж бодож бндаа !!!
гоо сайхан ертөнцийг аварна гэдэг дээ үнэн болов уу