Би хүүхдээ гаргахаар шийдсэн

88095865

Сайн байна уу. Танай сайт надад таалагддаг. хүмүүсийн амьдрал дурсамж гээд бүхнийг өгүүлдэг нь сайхан. Би нэгэн компанид маркетинг борлуулалтын менежер хийдэг. Одоо 27 настай. Мэдээж хүн л юм болохоор хайр дурлал, хаях, хаягдах гээд бүхий л зүйлийг туулж өнгөрүүлсэн. 1 жилийн өмнө ажлынхаа нэг залуутай дотно болсон. Тэр үргэлж л надад найз бүсгүй байхгүй гэж хэлдэг байсанд нь би итгэдэг байсан. Бид 2 тохиромжтой бүхий цаг хугацаанд секс хийж,саяхныг хүртэл цагийг зугаатай сайхан өнгөрүүлдэг байлаа. Энэ 7 сард жирэмсэн болсон тэрэнд хэлэхэд би айж байна. Хүүхэдтэй болоход бэлэн биш байна гэсэн. Тэр үед надад маш хүнд хэцүү байсан. Гомдоод л зөндөө уйлсан.Энэ үед ээжээсээ ойр дотны хүнээсээ зөвөлгөө авсан нь сайн зүйл болсон тэгээгүй байсан бол хүүхдээ авахуулцан гүйж явах байсан байх. Тэгж бодож буруу алхам хийх гэж байсандаа гэдсэндэхь хүүхдээсээ зөндөө уучлалт гуйсан. Одоо би 3 сартай хүүхдийн эцэг бид 2 нэг дор ажилдаг болохоор өдөр бүр л таарна. Тэгэхдээ тэр хүн нададтай дуугардаггүй бас хүүхдийн талаар ч асуудал хөндддөггүй. Би хүүхдээ сайн хүн болгож өсгөөд тэр хүнийг өмнөө сөхрүүлж уйлж гуйгаад гүйтэл нь сайхан амьдарна гэж хатуу шийдсэн. Охидууд минь буруу алхам хийж хэвлийд чинь бойжиж байгаа бяцхан амьтаныг устгах хөнөөх тухай бүү бодоорой.Тэр бол хамгийн том нүгэл шүү. Хүүхдээ хэвлийдээ тэгээд тэрийгээ яаж торниж байгааг нь тэмтэрч үзэх, хүүхдээ хамгийн сайхан мэдрэмж юм шүү.

секс.мн дээр ирсэн захидал

19 Comments

  1. tuvka89 says:

    сайн уу чамд баяр хүргий үнэхээр зөв шийд гарагжээ. би одоо 21тэй анагаахын сургуульд сурдаг. энэ жил аав болно. бидэнд бас ийтэрхүү асуудал гарсан ч эвээ олж чадсан чамд амжилт хүсий

  2. mmmmmmmmmmm says:

    etseggui huuhdiin tolgoi tom gj ug baidag shuu .sain bodooroidoo

  3. zaluu says:

    гайхалтай зориг бн хуухэддээ аавйиг н хэлж тэтгэмж заавал тулуулж ёсгуй загнаснийх н хариуг насан туршид н зовоож хариугаа ав хуухдээ гарга аз жаргал чамд ирнээ

  4. ARIUNAA says:

    за Туяа чамд ч бас баяр хургиэээ. Ухаантай тэвчээртэй сайн хуухнууд байна шуу.

  5. tuya says:

    Чиний зов шуу. Хуухэд гэдэг амидралийн утга учир, аз жаргал юм. Би ч гэсэн ганц бие ээж. Охинтойгоо аз жаргалтай амьдарч байна. Монголд ганц бие ээж байхын хэцүү зүйл гэвэл хүмүүсийн хов жив, хэл ам л юм даа. Өөрсдийхөө амьдрал, нөхөр, үр хүүхдээ зохицуулаад л явахгүй, хүний хэрэгт оролцох дуртай, хэний хүүхэд вэ, энэ тэр гээд л таамаг дэвшүүлээд л. манай хүүхдийн аав бас анх жирэмсэн боллоо гэхэд бэлэн биш байна, бараг миний хүүхэд мөн ч юм уу биш ч юм уу гээд байсан, одоо ирье буцъя, миний буруу гээд гуйгаад л. Би тэрэнтэй суухын төлөө хүүхдээ гаргаагүй болохоор хүлээж авдаггүй. зарим эрчүүд хүүхдээр далимдуулж эрчүүдийг өөрийн болгох гэж байна гэж боддог л доо. Гэхдээ Монголын эмэгтэйчүүд чинь эр хүнгүй ч амьдралаа аваад явчих чадалтай, сэтгэлийн тэнхээтэй хүмүүс шүү.

  6. ganaa says:

    сайн бна уу. чи маш зув шийдсэн байнаа.хуухэд гэж ямар хуурхун гэж сананаа амидралийн аз жаргал юм шуу.залуу ч бна ахиад амидрал блгуй яхав дээ.заавал хунтэй суух албатай ч биш хуухэд чинэ ханитай шдээ. оддоо ч чиний эр хунд итгэх итгэл бхгуй болж бна уу. хажууд ни хуухэд ни усун торниж бхийг тэр залуу хараад уурийн эрхгүй гуйж ирнээ санаа зоволтгуй. санаагаар битгий унаарай уудруг бна шу.чамд сайн сайхан бухнийг хусиэ.

  7. baldan says:

    амжилт хүсье. сэтгэлийн хаттай байгаарай. ганцаараа хүүхдээ өсгөнө гэдэг тоглоом биш. гэхдээ хүүхэд чинь гарсны дараа чи ямар сайхан зүйлийн төлөө өөрийгөө ингэж зовоож явснаа ойлгох болно. хүүхэд бол жинхэнэ азжаргал.

  8. Lonsdale says:

    the phone-той санал нэг байнааа.Нэмж хэлэхэд хүүхэд хөөрхөн ч ганц бие ээж хүүхдээ тэжээх гэж ганцаараа нилээн ядрах л байхдаа. Уг нь ээжийхээ үгэнд ороод авахуулчихвал чамд цааш цаашдаа уг нь ч хэрэгтэй л байх байсан гэж би бодож байна лдаа. гэхдээ энэ бол чиний амьдрал бас чиний сонголт дараа дараагийхаа үүрэг хариуцлагыг сайн ухаарч байж энэ тал дээр шийдвэр гаргасана юмуу? тэгээд Дараа 1,2 жилийн дараа хүүхэдтэй ганц бие эх хүн ,хүнтэй суух гэсэн болохгүй байна гээд захиа бичих юм биш биздээ..
    Заза юутай ч гэсэн чамд амжилт аз жаргалыг хүсьедээ

  9. jagaa says:

    huuhdiin tetgemj toluul.

  10. the phone says:

    ЭЭЖ гэдэг xүн xорвоогийн xамгийн уxаалаг зөвлөгч, үнэнч найз байдаг. чамд сайн сайxнийг xүсüе.

    1 зүйлийг анxааруулаxад: xор шар гомдол уурандаа тэр залууд ямарч xариуцлага үүрүүлэxгүй, дээгүүр xарж исгэрээд яваx боломж өгч огт болоxгүй. xариуцлага 2 талаасаа байx ёстой, xуулü унш, сайн өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан ч болно.

    xамт амидраxгүйч xариуцлага, үүргийг нü оногдуул.

  11. Emegtei says:

    Амжилт хүсэе! Тийм шүү ойр дотныхоо хүмүүстэй зөвлөлдсөн чини сайн болжээ.Амидрал үзсэн ухаалаг хүмүүс чамд зөв шийдвэр гаргахад чини тусласан бна.Залуу охид, хүүхнүүд ээж аавдаа хэлэхээс айгаад, найз залуу эсвэл өөр шигээ найзтайгаа зөвлөлдөж буруу үйлдэл их хийхэд хүрдэг ни харамсалтай бна.Үүнийг гүйцэлдүүлээд бдаг эмч нар бгаад бгаа ни ч харамсалтай бна.

  12. Уг нь ч says:

    тэр залуу чам дээр ирэхгүй л дээ. гэхдээ чи өөрөө шийдээд хүүхдээ гаргах гэж байгаа бол амжилт хүсье. Жирэмсэн болно гэдэг эмэгтэй хүний хувьд үнэхээр сайхан мэдрэмж юм билээ

  13. Цэцэг says:

    Хүүхэд бол үнэхээр аз жаргал шүү. Хүүхдээ томрох тусам, цаг хугацаа өнгөрөх бүрд чи ямар зөв алхам хийснээ ойлгох болно. Их сайн зүйл хийжээ.

    Хүүхэдтэй болоод би ажил төрөлдөө амжилт гаргахгүй байх гэж бодсоны хэрэггүй. Хүүхэд хүнийг маш их зорилготой, тэвчээртэй болгодог. Ажил төрөл чинь ч бүтэмжтэй, чи өөрөө бүхнийг зохицуулж сурна. Мөн хүүхдийнхээ эцэг гэлтгүй чи өөр залуутай ч учирч болно шүү дээ. Чи өөрөө өөртөө итгэлтэй байвал найз залуутай болох амархан шүү.

    За тэгээд амжилт! бас АЗ ЖАРГАЛ.

  14. smile says:

    Чи үнэхээр сайн юм хийжээ, ээж болох гэж байгаад чинь баяр хүргэе. Хүүхэд гэдэг чинь амьдралын утга учир, баяр баясгалан.

  15. moogii says:

    чи гайхалтай зөв алхам хийжээ, бас эрсдэлтэй, ганцаараа хүүхэд өсгөх хэцүү ч, бас дээд зэргийн азжаргалыг мэдрэх болноо, чамд амжилт хүсье. Чиний эр зоригийг бас магтан дуулмаар санагдаад байна

  16. Lolipop says:

    Ter hun chini ergej irehgui ch baij magadgui, tegehdee hezee negen tsagt ta 2 iig hayasandaa haramsah l bolno. Chamd bolon byatshan huuhded chini amjilt huseye!

  17. Ramirez Sanchez says:

    Зөв та 2ийн асуудал болхоос биш тэр хүүхүд буруугүй ш дээ. Энийг ойлгосон бол болж дээ.
    Монголд чинэ одоо дайн болж бгаа юм шиг л хүүхдүүд үхэх юм бна ш дэ. Дайн болж бгаа газар бсан ч хүүхдийг тэгэж алаж бхийг би лав хараагүй.

  18. baldan says:

    ашгүй дээ нэг чь гэсэн ингэж боддог бол

  19. Toogii says:

    Чам дээр ирэхгүй шуу дээ ингээд зоруудлээд ирэхээрээ л хуухнууд алддиймдаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.