Бүтэлгүй дурлалын тухай бараг хүн бүхэн шүлэг бичдэг. Бүтэлгүй дурлал гэхээр л хаягдсан, гуниж гутарсан дүр зураг буудаг. Гэтэл бүтэлгүй дурлал нь нийгэмд нэн тустай байж болохыг нь судлаачид тогтоожээ. Хүн төрөлхтний өвийн санд алдар нэрээ дуурсгасан уран зохиолч, хөгжмийн зохиолч, уран зураач, яруу найрагч нар гайхамшигт бүтээлээ бүтэлгүй дурлалын үйл явдал дээр үндэслэн туурвисан байдаг аж. Бүтэлгүй дурлалыг нэлээд дэлгэрэнгүй ангилалд оруулбал:
Нэг. Хоёул бие биендээ хайртай. Гэвч тэдний дурлалд эцэг эх, жөтөөрхөгчид саад болдог. Хэрэв энэ бүх бэрхшээлийг даван туулж чадвал хосууд өөрсдийн хайр сэтгэлдээ итгэлтэй, хатуужиж бэхжсэн хүмүүс болж төлөвшдөг.
Хоёр. Хэдийгээр хоёул бие биендээ хайртай боловч эцэг эхийн үзэл бодол үл нийцсэн болон бусад атаа жөтөө өвөрлөгчдийн саад тотгорыг даван туулж чадахгүй хоёр тийш болдог. Үүнийг “Жинхэнэ хайр сэтгэл биш” гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.
Гурав. Хэдийгээр хоёул бие биендээ хайртай боловч бүсгүйд дурлалт залуу нь хайргүй ч юм шиг, эсвэл хайртай байлаа ч хангалттай биш юм шиг санагдана. Тиймээс бүсгүй нь хайртайгаа нотлохыг түүнээс байнга шаардаж огт хэрэггүй олон янзын асуулт тавьдаг. Энэ нь эр хүнийг тэсвэрлэх аргагүй болгодог тул дурлал нь бүтэлгүйтэх магадлалтай.
Дөрөв. Залуу нь бүсгүйдээ жинхэнээсээ хайртай. Харин эмэгтэй нь эрэгтэйдээ хайргүй. Эрэгтэйн хувьд энэ нь үргэлжийн шаналгаа, зовлон болж олон шөнө нойргүй хоноход хүргэнэ. Эмэгтэй нь болохоор уулзахаас дургүйлхэж уурлаж уцаарлана. Ямар ч хүн сэтгэлийн ийм шаналал, ээдрээ гогцоог даван туулснаар тэсвэр тэвчээрийн шалгуурыг давж, сэтгэлийн хаттай, ноён нуруутай, аливааг тунгаан бодож учрыг олох чадвартай болдог гэж сэтгэл судлаачид үзэж байна.
Тав. Бүтэлгүй дурлалтай учрах хийгээд, түүний хойноос шаналж санаашрах нь зарим хүнийг бүр хөгжмийн оргилд ч хүргэсэн удаа бий аж. Хүн өөрийн нээгдээгүй боломж, бололцоог чухам энэ бүтэлгүй дурлалын шаналалын үед л олж илрүүлдэг болохыг эрдэмтэд ч тогтоосон байна.
Зургаа. Орчин үед хайртай бүсгүйдээ хаягдсан эрчүүд бизнестээ хамаг анхаарлаа хандуулж их амжилт олдог нь нэгэнт тодорхой болоод байгаа гэнэ. Тэгэхээр эрчүүд бүтэлгүй дурлалаас ашигтай сургамжийг олж авдаг гэж сэтгэл зүйчид үзэж байна. Харин хүүхнүүд уйлж, хов жив ярьсаар ухаарал олж авах нь бүү хэл, дахиад л алдаагаа давтдаг гэнэ.
/Хань/
3 Comments
http://www.topmedee.mn Монголын нүцгэн гоо охидын зураг хөрөг эротик мэдээ зөндөө
хахаха.
тийм бол дурлаад байж дээ