Ганц бие байх нь жаргал уу

09037178f31a006ee31daec6fd664099

Монголчууд, ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдэг. Тэр утгаараа ганц бие хүнийг жаргадаггүй гэж үздэг. Харин өндөр хөгжилтэй улс оронд бол ганц бие хүн гэдэг жинхэнэ утгаараа жаргадаг аж. Яагаад гэвэл тэд чадалтай тэнхлүүн үедээ өтөлж өвгөрсөн хойноо тэжээн тэтгүүлэх мөнгөө урьдчилаад төлчихдөг ажээ. Монголчуудын хувьд болохоор ганц бие хүн гэдэг идэр залуу насандаа л жаргана уу гэхээс өтөлж өвгөрсөн хойноо амьдралын хүнд бэрх үеийг туулах болдог.

Хэрэв төрөл садан муутай хүн бол бүр ч хэцүү болно. Ганцаараа амьдрахад авууштай зүйл байдаг болов уу гэж та асууж магадгүй. Байдаг гэнэ. Харин энэ нь 35 хүртэлх насны залуучуудад л хамаарах аж. Гэхдээ жаргалтай амьдрах гэж ганцаараа удаан хугацаагаар явах хэрэггүй гэдгийг сануулъя

– Хэн нэгэнтэй шөнө дөл болтол наргиад гэртээ хонохгүй байсан ч үүнийгээ нууж хаах гэж зовохгүй амар.
– Жорлондоо орж суухдаа хаалгаа түгжих ямар ч шаардлага байхгүй
-Өглөө шүдээ угааж, нүүрээ янзалж хэдэн цаг болсон ч төвөгшөөх хүнгүй амар.
– Гэртээ байхдаа уйдах үедээ ч юмуу, эсвэл онгоцонд усанд орж байхдаа ч дуртай дуугаа чангаар дуулж болно.
– Өөрийгөө таргалж турсаныг мэдэхийг хүсвэл дуртай үедээ нүцгэлж шалдлаж толинд өөрийгөө харж болно.
– Хэн нэгэн залуутай уулзаад зогсож байлаа гэхэд хардаж сэрдэн хэрүүл хийх хүн байхгүй.
– Оготор банзал өмсч, нүүр амаа будаж, үсээ хусуулж, янхан шиг явсан ч хэнээс айж эмээх хэрэггүй.
– Үйл хөдөлгөөн, дадсан зуршлыг чинь хорьж цагдах хүн байхгүй.
– Гэртээ өрөөн дотуураа шалдан нүцгэн сэлгүүцэж явсан ч шоолох хүн байхгүй.
-Амттан чихэр, тансаг идээ будаа идэхийг хүсэж байлаа гэхэд хэнтэй ч хуваалцах шаардлагагүй.
-Телевизийн суваг булаацалдах хүнгүй болохоор олон ангит киног тухтай үзнэ.
-Хүссэн үедээ найз хүүхнээ гэртээ авчирч хэдэн цагаар ч ярьж сууж болно.
-Хэн нэгэн хүнтэй илэн далангүй ярилцмаар байлаа гэхэд хэдэн цагаар ч хамаагүй утсаар ярьж болно.
– Гэр орноо цэвэрлэхдээ бухимдах шаардлага байхгүй. Яагаад гэвэл та өөрөө л ийм болгосон шүү дээ.
– Дуртай дуучныхаа дууг шөнөжин сонссон ч хэн нэгэнд саад болохгүй амар.
– Хоолны дэглэм барьж хүссэнээрээ хооллож болно. “Идчихмээр юм алга” гэж хэн ч уурлахгүй амар.
– Хэн нэгэнтэй нууц амрагийн холбоотой байлаа гэхэд бусдаас нуугдах гэж үйлээ үзэхгүй амар. Бүгд л таныг ганц бие гэдгийг мэднэ шүү дээ.
– Баяр боллоо гэхэд танайхаар олон хүн шавахгүй. Тэгээд ч хэнд нь ямар бэлэг өгөх билээ гэж шаналахгүй амар.
– Хажууд чинь шүүмжилж, хошуу нэмэрлэх хүн байхгүй болохоор хүссэн хувцсаа өмсөөд гарахад амар.
– Ганцаараа амьдардаг хүн хамгийн их завтай байдаг болохоор юу хүссэнээ хийж болно.
– Бүх юмаа өөрөө хийдэг болохоор хэн нэгэнд таалагдахгүй болов уу гэж айх юмгүй амар.
– Гэрт чинь байгаа бүх зүйл, хийж байгаа бүх юм зөвхөн өөрт чинь л зориулагдсан болохоор бүр илүү сайн хийх гэж хичээх шаардлагагүй.
– Ганцаараа амьдардаг хүнийг хамгийн их аз жаргалтай гэж үздэг болохоор хүн бүхэн өөр рүү чинь атаархсан харцаар харна.
– Ганцаараа амьдрахын аз жаргалыг өөрөөс чинь өөр хүн огт ойлгохгүй тул амьдралынхаа давуу талыг бусдад ярьж гайхуулах гэсний хэрэггүй.

Гэхдээ ганцаар амьдрах нь давуу тал олон байдаг ч сөрөг тал ч бас байдаг байх. Мэдээж амьдрал болсон хойно өвдөж зовох үе гарч таараа тэр үед асар их ганцаардалыг мэдрэх байх гэж бодож байна. Гэлээ ч хүн гэдэг амьтан энэ хорвоо дээр хосоор амьдрах заяатай амьтан шүү дээ. Харин та нарын хувьд ямар бодолтой байна?

11 Comments

  1. emegtei says:

    за ухвэл ухнэ л биз ,, дурандаа гансаараа амидрахгуй ш д.. харин ч ганс биэ бхд журамтай байдаг ш дээ явж явж… нокортэй хуухнуудээс л харин их юм гарна

  2. LGS7705 says:

    Ãàíö áèå áàéõûí æàðãàë áîë öàã õóãàöààíû ë àñóóäàë

  3. Man says:

    Өвдөж зовохыг мэддэггүй бол ганцаараа байх сайхан байх л даа. Харин өвдөөд хэвтэрт орчихвол хэн халамжлах билээ.
    Гадаадад ганцаараа амьдардаг хүмүүс гэртээ үхээд удчихсан байхад мэдэхгүй үмхийрсэн хойно нь л хаалгыг эвдэж орж мэдэж байсан тохиолдол зөндөө бий гэдэг. Заримыг нь бүр муму болчихсон хойно оллоо гэж орост болсон явдлыг өгүүлж байсан юм байна.
    Бас нэг юм гэвэл гэрт чинь хулгайч дээрэмчин өөрийг байхад хуурч нэвтэрч ороод алдаггүй юмаа гэхэд амыг нь скочдоод гарыг нь хүлээд хаячихвал өөрөө суллаж чадахгүй бол хүн ирэх найдлаггүй бол үхлээ хүлээхээс өөр замгүй болно.
    Энэ бүхнээс харахад ганцаараа амьдрах нь сайхан ч гэнэтийн муу юм тохиолдвол хэнээс аврал эрэх билээ.

  4. Amka says:

    ганцаараа бна гэдэг сайхаан энэ бүгд үнэн гэхдээ заримдаа хосуудыг хараад атаархах үе гардаг даархад гарыг нь дулаацуулж өгөөд л уйлахад нь нулимсыг нь арчаад л 2 биенээ өвдөхөд халамжлаад л 1 л гоё

  5. OTGOO says:

    Би л бол ганцаардлаас ухтлээ айдаг.

  6. Уг нь ч says:

    хэн нэгэнтэй шаалцаад өвчин авчихсан ч түүнийгээ ганцаараа эмчлүүлээд болоо.

  7. baldag says:

    гэр бүлтэй боллоо гээд хийж болохгүй гэх юм бараг байхгүй л бна штээ

  8. jagaa says:

    gants bie bhad erchuudiig beelii shig soliol.saihan saihan.

  9. onon says:

    gants bie baih ch saihan bsan shuu.

  10. жирэмсэн ээж says:

    чи хүнтэй суусан байлаа ч энэ бүгдийг хийж болно ш дэ. тэхдээ хориглох 1,2-л зүйлэл байх шиг байна бусдыг нь уугаасаа гэр бүлтэй болсон ч хийдэг ш дэ.

  11. Er hun says:

    ёстой зөв зөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.